4-р бүлэг. Эцсийн өдрүүдийн Бурханы ажлын үнэнийг чи мэдэх ёстой
1. Бурханы үгийн ажлын ач холбогдол.
Холбогдолтой Бурханы үгс:
Хаанчлалын эрин үед шинэ эрин үед дагуулан оруулахын тулд, Өөрийн ажлын арга барилыг өөрчлөхийн тулд, мөн бүхэл эриний төлөөх ажлыг хийхийн тулд Бурхан үгээ хэрэглэдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим юм. Тэр, өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болж, Үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхамшгийг үнэхээр харах боломжийг хүнд олгожээ. Хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгож, хүнийг таягдах зорилгодоо илүү сайн хүрэхийн тулд тийм ажил хийгдсэн. Үгийн эрин үед ажиллахын тулд үг ашиглахын жинхэнэ утга учир нь энэ юм. Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юу руу орох ёстой гэдгийг хүн тэр үгээр дамжуулан мэдэх болсон. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажил үгээр нь дамжин бүтдэг. Хүн тэр үгээр илчлэгдэж, таягддаг ба шалгагддаг. Хүн үгийг харсан, үгийг сонссон ба үгийн оршин тогтнолын талаар мэддэг болсон. Үүний үр дүнд хүн Бурханы оршин тогтнолд итгэдэг; хүн Бурханы төгс хүчит байдал ба мэргэн ухаанд итгэдэг, түүнчлэн хүнийг хайрладаг Бурханы зүрх сэтгэл, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. “Үг” хэмээх үг энгийн, эгэл хэдий боловч бие махбод болсон Бурханы амнаас гарсан үг бүхий л орчлон ертөнцийг чичрүүлдэг; Түүний үг хүний зүрх сэтгэлийг, хүний үзэл, хуучин зан чанар болон бүхэл дэлхийн хуучин төрхийг хувирган өөрчилдөг. Эрин үеүдийн туршид зөвхөн өнөө үеийн Бурхан л ийм байдлаар ажилладаг ба зөвхөн Тэр ярьж, хүнийг тийнхүү авардаг. Түүний дараа хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг; тэд үгийн дэлхийд амьдарч, Бурханы үгийн хараал, ерөөл дунд амьдардаг ба түүгээр үл барам үгийн шүүлт, гэсгээлт дор амьдардаг. Эдгээр үг ба энэ ажил нь бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлж, хуучин бүтээлийн дэлхийн анхдагч дүр төрхийг өөрчлөхийн төлөө юм. Бурхан энэ дэлхийг үгээр бүтээсэн, хорвоо дахины хүмүүсийг үгээр удирддаг ба тэднийг үгээр байлдан дагуулж авардаг. Эцэст нь Тэр, хуучны бүхий л дэлхийг төгсгөл болгоход үгийг ашиглана. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн хэрэгжих юм. Хаанчлалын эрин үеийн туршид Бурхан Өөрийн ажлыг хийж, Өөрийн ажлын үр дүнд хүрэхийн тулд үгийг ашигладаг; Тэр гайхамшгийг бүтээж, ид шид үзүүлдэггүй; Тэр Өөрийн ажлыг ердөө л үгээр дамжуулан хийнэ. Үгийн улмаас, хүн тэжээгдэж, хангагддаг; үгийн улмаас хүн мэдлэг болон жинхэнэ туршлагыг олж авдаг. Үгийн эринд хүн үнэхээр онцгой ерөөлүүдийг хүртжээ. Хүн бие махбодын өвчинд зоволгүй, зүгээр л Бурханы үгийн элбэг дэлбэг хангамжийг эдэлдэг; тэд эрж хайн, бэдрэх хэрэггүй ба Бурханы дүр төрхийг амархан харж, Түүнийг биечлэн сонсож, Түүний хангамжийг хүртэж, Түүнийг ажлаа биечлэн хийж байгааг нь хардаг. Өнгөрсөн эрин үеийн хүмүүс тийм зүйлийг эдэлж чадахгүй байсан ба эдгээр нь тэдний хэзээ ч хүртэж чадахгүй ерөөл байсан юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм”-аас
Эцсийн өдрүүдэд Бурхан гол нь Өөрийн үгийг хэлэхийн тулд ирсэн. Тэр Сүнсний өнцгөөс, хүний өнцгөөс болон гуравдагч хүний өнцгөөс ярьдаг; Тэр хэсэг хугацаанд нэг арга зам ашиглаж өөр өөр замаар ярьдаг ба хүний үзлийг өөрчилж, тодорхойгүй Бурханы дүрийг хүний зүрх сэтгэлээс арилгахын тулд ярих аргыг ашигладаг. Энэ бол Бурханаар хийгдэх үндсэн ажил юм. Бурхан өвчтэйг эдгээхээр, чөтгөрийг зайлуулахаар, ид шидийг бүтээхээр, эд материалын ерөөлийг хүнд хайрлахаар ирсэн гэж хүн итгэдэг учраас тийм зүйлсийг хүний үзлээс арилгахын тулд Бурхан энэ үе шатны ажлыг буюу гэсгээлт, шүүлтийн ажлыг хэрэгжүүлдэг, ингэснээр хүн Бурханы бодитой болоод энгийн байдлыг мэдэж, ингэснээр түүний зүрх сэтгэлээс Есүсийн дүр арилж, Бурханы шинэ дүрээр солигдох юм.
Энэ эрин үед Бурханаар хийгдэх ажил нь голдуу хүний амийн төлөө үгээр хангах, хүний угийн чанар болон хүний ялзарсан зан чанарыг илчлэх, шашны үзэл, бурангуй нийгмийн үзэл бодол, хуучирсан үзэл бодлыг, түүнчлэн хүний мэдлэг болоод соёлыг таягдах юм. Энэ бүхэн нь Бурханы үгээр дамжуулан илчлэгдэж, цэвэрлэгдэх ёстой юм. Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан тэмдэг, гайхамшгийг биш харин үгийг ашигладаг. Тэр хүнийг ил гаргахын тулд, хүнийг шүүхийн тулд, хүнийг гэсгээхийн тулд мөн хүнийг төгс болгохын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр Бурханы үгнээс хүн Бурханы мэргэн ухаан болоод хайр татам байдлыг харж, Бурханы зан чанарыг ойлгож эхэлдэг, иймээс Бурханы үгээр дамжуулан хүн Бурханы үйл хэргийг хардаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс
Ажлын энэ эцсийн үе шатанд үр дүнд үгээр дамжуулан хүрдэг. Үгийн ачаар хүн өнгөрсөн үе дэх олон нууц болон Бурханы ажлын талаар ойлгодог. Үгийн ачаар хүн Ариун Сүнсээр гэгээрдэг. Үгийн ачаар хүн өмнөх үед хэзээ ч ойлгогдоогүй нууцуудыг болон эш үзүүлэгч, элч нарын ажлын зарчмыг ойлгодог. Үгийн ачаар хүн Бурханы Өөрийн зан чанарыг болон хүний тэмцэгч, эсэргүүцэгч чанарыг мэдэж, өөрсдийн мөн чанарыг мэддэг. Эдгээр ажлын үе шат болон хэлэгдсэн бүх үгсийн тусламжтайгаар хүн Сүнсний ажлыг, Бурханы махан бие болсон ажлыг болон Түүний зан чанарыг бүхлээр нь мэддэг. Чиний мэдэж байгаа Бурханы зургаан мянган жилийн удирдлагын ажлын тухай мэдлэг нь мөн л үгээр дамжин орж ирсэн. Чиний хуучин үзлийн тухай болон тэднийг орхисон амжилтын тухай мэдлэг чинь мөн л үгээр дамжин орж ирээгүй гэж үү? Өмнөх шатанд Есүс тэмдэг болон гайхамшгаар ажиллаж байсан бол одоогийн шатанд ийм биш. Тэр яагаад ингэж ажиллахаа болисон талаарх ойлголт ч чамд үгээр ирсэн бус уу? …Энэ үе шатанд хэлэгдсэн үгэнд зөгнөл болон үнэн байсан боловч голчлон тэр хүнд амь бэлэглэхэд үйлчилж байсан. Одоогийн үгс нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдээс өөр. Энэ үе шат нь зөгнөлд зориулагдаагүй харин хүмүүсийн амьд зориулагдсан ба хүний амь зан чанарыг өөрчлөхөд зориулагдсан юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас
Тэр үед Есүс Өөрийнхөө шавь нарт үл ойлгогдох ихээхэн ажлыг хийсэн бөгөөд хүмүүсийн ойлгоогүй зүйл ихийг хэлсэн. Учир нь тухайн үед Тэр тайлбар өгөөгүй. Тиймээс Түүнийг явснаас хойш хэдэн жилийн дараа Матай Түүний угийн бичгийг бүтээсэн бөгөөд бусад нь ч бас хүний хүслээс гарсан ихээхэн ажлыг хийсэн юм. Есүс хүмүүсийг төгс болгож, олж авахын төлөө ирээгүй, харин ажлын нэг үе шатыг хийхийн тулд ирсэн: тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг авчирч, цовдлолын ажлыг дуусгах байсан бөгөөд иймээс Есүсийг цовдлогдонгуут Түүний ажил бүрэн дууссан. Харин одоогийн үе шатанд-байлдан дагуулах ажилд-илүү олон үг хэлэгдэх ёстой, илүү их ажил хийгдэх ёстой бөгөөд олон үйл явц байх ёстой. Иймээс Есүс болон Еховагийн ажлын нууц илчлэгдэх ёстой, ингэснээр бүх хүмүүс өөрсдийнхөө итгэлд илүү их ойлголт, тодорхой байдалтай болно, учир нь энэ бол эцсийн өдрүүдийн ажил бөгөөд эцсийн өдрүүд нь Бурханы ажлын төгсгөл, энэ ажлын эцсийн цаг үе юм. Ажлын энэ үе шат нь чамд Еховагийн хууль болон Есүсийн золин авралыг тодруулан тайлбарласнаар чи үндсэндээ Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний бүхий л ажлыг ойлгож, энэхүү зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний ач холбогдол болон мөн чанарыг ойлгож, Есүсийн хийсэн ажил, Түүний хэлсэн үг бүхний зорилгыг, тэр ч бүү хэл Библийн талаарх өөрийн сохор итгэл бишрэлийг ойлгох болно. Энэ бүхэн нь чамд ойлгож ухамсарлах боломжийг олгоно. Чи Есүсийн хийсэн ажил болоод өнөөгийн Бурханы ажлын аль алиныг ойлгож эхлэх болно; чи бүх үнэн, амь болон замыг харах болно. Есүсийн хийсэн ажлын үе шатанд яагаад Есүс Бурханы ажлыг дуусгалгүй явсан бэ? Учир нь, Есүсийн ажлын үе шат нь эцсийн ажил байгаагүй. Түүнийг загалмайд цовдлогдох үед Түүний ярьсан үгс нь мөн төгсгөл болсон; Түүнийг цовдлогдсоны дараа Түүний ажил дууссан. Одоогийн үе шат бол өөр: Үгийг дуустал хэлсний дараа л Бурханы бүхий л ажил гүйцэлдэж, Түүний ажил дуусах юм. Есүсийн ажлын үе шатанд олон үгс яригдалгүй үлдсэн буюу бүрэн ойлгомжтой илэрхийлэгдээгүй. Гэсэн ч Есүс юуг хийсэндээ эсвэл юуг хэлээгүйдээ санаа зовоогүй, учир нь Түүний үйлчлэл бол үгний үйлчлэл биш байсан бөгөөд загалмайд цовдлогдсоныхоо дараа Тэр явж одсон. Ажлын тэр үе шат нь ерөөсөө цовдлолын төлөө байсан бөгөөд өнөөдрийн үе шаттай адилгүй. Ажлын энэ үе шат нь үндсэндээ төгсгөлийн төлөө, эмхэлж цэгцэлж, бүх ажлыг эцэст нь аваачихын төлөө юм. Хэрвээ үгийг дуустал нь хэлэхгүй бол энэхүү ажлыг төгсгөх ямар ч арга зам байхгүй, учир нь ажлын энэ үе шатанд үгийг ашигласнаар бүх ажил төгсгөлдөө очиж, биелэгдэх билээ. Тухайн үед Есүс хүмүүст үл ойлгогдох их ажил хийсэн. Тэр чимээгүй одсон бөгөөд одоо ч гэсэн Түүний үгийг ойлгоогүй, өөрсдийнх нь ойлголт буруу ч үүнийгээ зөв гэж итгэсээр байдаг, тэдгээр нь буруу гэдгийг мэдэхгүй олон хүн байсаар байгаа. Эцэст нь одоогийн энэхүү үе шат нь Бурханы ажлыг бүрэн биелүүлж, үүнийг төгсгөлд нь аваачих болно. Бүх хүмүүс Бурханы удирдлагын төлөвлөгөөний талаар ойлгож, мэдэх болно. Хүмүүсийн доторх үзэл, түүний далд санаа, түүний буруу ташаа ойлголт, Ехова болон Есүсийн ажлын талаарх түүний үзэл, Харь үндэстний тухай түүний үзэл санаа болон түүний бүх тэнэглэлийг засаж залруулах болно. Ингээд хүн амьдралын зөв зам, Бурханы хийсэн бүх ажил болоод бүхий л үнэнийг ойлгох болно. Тэгэх үед, ажлын энэ үе шат төгсгөлдөө очих болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-ээс
Тиймээс эцсийн өдрүүдэд Бурхан махан биетэй болсон үедээ Тэрээр бүхнийг тодорхой болгож, бүхнийг гүйцээхийн тулд үндсэндээ үгс ашигладаг. Зөвхөн Түүний үгнээс л Тэрний юу болохыг чи харж чадна; зөвхөн Түүний үгнээс л Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг чи харж чадна. Бие махбодтой болсон Бурхан газар дэлхийд ирэх үедээ үг хэлэхээс өөр ажил хийдэггүй-тиймээс баримтны шаардлага үгүй; үг л хангалттай юм. Яагаад гэвэл, Түүний хүч чадал болон дээдийн дээд байдлыг Түүний үгнээс харах боломжийг хүнд олгож, Өөрийгөө хэрхэн даруухнаар нууж байдгийг Түүний үгнээс харах боломжийг хүнд олгож мөн Түүний үгнээс Түүнийг бүхэлд нь мэдэх боломжийг хүнд олгохын тулд Тэр энэ ажлаа хийхээр ирсэн. Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүгд Түүний үгэнд байгаа ба Түүний мэргэн ухаан, гайхалтай байдал нь Түүний үгэнд байгаа. Үүгээр, Бурханы Өөрийн үгээ хэлдэг олон арга барилыг чамд харуулдаг. …
… Бурхан эцсийн өдрүүдэд үгний үйлчлэлийг хэрэгжүүлэхээр газар дээр ирсэн, ингэснээр хүн Түүний үгнээс Түүний юу болохыг, Түүний мэргэн ухааныг болон Түүний гайхалтай үйл хэргийг харах юм. Хаанчлалын эрин үед Бурхан бүх хүмүүсийг байлдан дагуулахын тулд үндсэндээ үгийг ашигладаг. Ирээдүйд Түүний үгс бүх давхарга, бүлэг, үндэстэн, урсгалд хүрнэ; бүх хүмүүсийг байлдан дагуулж, Түүний үг хүч, эрх мэдлийг агуулдаг гэдгийг хүмүүст мэдүүлэхийн тулд Бурхан үгийг ашигладаг-иймээс өнөөдөр та нар зөвхөн Бурханы үгтэй л тулгардаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс
Эцсийн өдрүүдийн Бурхан нь хүнийг төгс болгохын тулд үндсэндээ үг ашигладаг. Тэр хүнийг дарангуйлахын тулд эсвэл хүнийг итгүүлэхийн тулд тэмдэг, гайхамшиг ашигладаггүй; энэ нь Бурханы хүч чадлыг ил болгож чадахгүй. Хэрвээ Бурхан зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол Бурханы бодит байдлыг илэрхий болгох боломжгүй байх байсан ба тэгснээр хүнийг төгс болгох ч боломжгүй байх юм. Бурхан тэмдэг, гайхамшгаар хүнийг төгс болгодоггүй, харин хүнийг усалж, хариулахын тулд үгийг ашигладаг, зөвхөн үүний дараа л хүн бүрэн дуулгавартай болж, Бурханы талаар мэдлэгтэй болно. Энэ бол Түүний хийдэг ажил болон Түүний хэлдэг үгний зорилго юм. Бурхан хүнийг төгс болгохын тулд тэмдэг, гайхамшиг үзүүлэх арга барилыг ашигладаггүй-Тэр үг ашигладаг ба хүнийг төгс болгохын тулд ажлын олон өөр арга барилыг ашигладаг. Цэвэршүүлэлт, харьцалт, засалт эсвэл үгийн хангалт ч бай, хүнийг төгс болгож, Бурханы ажил, мэргэн ухаан болон гайхалтай байдлын талаар хүнд илүү их мэдлэг өгөхийн тулд Бурхан олон өөр өнцгөөс ярьдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс
Үгний ажлын хамгийн их ач холбогдол нь, үнэнийг ойлгосныхоо дараа үнэнийг хэрэгжүүлж, өөрсдийн зан чанартаа өөрчлөлт гаргаж, өөрсдийнхөө тухай болон Бурханы ажлын тухай мэдлэгтэй болох боломжийг хүмүүст олгодог. Зөвхөн үг хэлснээр дамжуулан ажиллах арга барил нь Бурхан болон хүний хоорондын харилцааг холбодог бөгөөд зөвхөн үг л үнэнийг тайлбарлаж чадна. Ийм байдлаар ажиллах нь хүнийг байлдан дагуулах хамгийн сайн арга барил; үгний айлдваруудаас гадна өөр ямар ч арга нь хүнд үнэн болон Бурханы ажлын талаар илүү тодорхой ойлголт өгөх чадваргүй, иймээс Өөрийн ажлын сүүлчийн үе шатанд хүний ойлгодоггүй бүх үнэн болон нууцуудыг хүнд ил болгохын тулд Бурхан хүнтэй ярьдаг бөгөөд жинхэнэ зам болон Бурханы амийг олж авч тэгснээрээ Бурханы хүслийг хангалуун болгох боломжийг тэдэнд олгодог. …Ажлын энэ үе шат-үгний ажил нь-өөрсдийнх нь ойлгодоггүй бүх замууд болон нууцуудыг хүнд ил болгодог болохоор хүн Бурханы хүслийг болон хүнд тавих Бурханы шаардлагыг ойлгодог бөгөөд ингэснээр тэд Бурханы үгийг хэрэгжүүлж, өөрсдийн зан чанартаа өөрчлөлт гаргах нөхцөлтэй болдог.
Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас
Энэ эрин үед бүх хүн Бурханы үгийг амьдран харуулдаг ба үнэнийг хэрэгжүүлэх чадвартай, мөн Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг; бүх хүн Бурханы үгийг үндэс суурь, өөрсдийн бодит байдал болгон ашиглаж, Бурханыг хүндэтгэх зүрх сэтгэлтэй; тэгээд Бурханы үгийг хэрэгжүүлснээр дамжуулан, хүн Бурхантай хамт захирч чаддаг гэдгийг Бурхан та нарын дунд бодит байдал болгоно. Бурханы биелүүлэх ажил энэ юм. Чи Бурханы үгийг уншилгүйгээр явж чадах уу? Бурханы үгийг уншилгүйгээр ганц хоёр өдөр ч явж чадахгүй мэт санадаг олон хүн одоо байдаг. Тэд Түүний үгийг өдөр бүр унших ёстой ба хэрвээ цаг гарахгүй бол Түүний үгийг сонсоход хангалттай байдаг. Энэ бол хүнд Ариун Сүнсний өгдөг мэдрэмж бөгөөд ингэж Тэр хүнийг хөдөлгөж эхэлдэг. Тэр үгээр дамжуулан хүнийг захирдаг ба ингэснээр хүн Бурханы үгийн бодит байдалд орж чадна. …Хүнийг захирахын тулд Бурхан үгээ ашигладаг; Бурханы үгийг идэж, уух юм бол чамд сайхан санагдах ба тэгэхгүй бол чамд дагах зам үгүй байх болно. Бурханы үг нь хүний хоол ба түүнийг хөдөлгөгч хүч болдог. Библид “Хүн зөвхөн талхаар амьдрах нь үгүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж байдаг. Энэ бол өнөөдөр Бурханы гүйцэтгэх ажил юм. Тэр энэхүү үнэнийг та нарын дотор биелүүлнэ. Өнгөрсөн үеийн хүмүүс яаж тийм олон хоног Бурханы үгийг уншихгүй мөртлөө хооллож, ажиллаад явж чаддаг байсан юм бэ? Одоо яагаад ингэхгүй байгаа юм бэ? Энэ эрин үед, Бурхан бүхнийг захирахын тулд голдуу үгээ ашигладаг. Хүн Бурханы үгээр шүүгдэж, төгс болох ба тэгээд эцэст нь хаант улсад орох болно. Ялангуяа Хаанчлалын эрин үед зөвхөн Бурханы үг л хүний амийг хангаж чадах ба зөвхөн Бурханы үг л хүнд гэрэл гэгээ, хэрэгжүүлэх арга замыг өгч чадна. Чи өдөр бүр Бурханы үгийг идэж, уун Бурханы үгийн бодит байдлыг орхиж явахгүй л бол Бурхан чамайг төгс болгож чадна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм”-аас
No comments:
Post a Comment