БОДИТОЙ БУРХАН БОЛ БУРХАН ӨӨРӨӨ ГЭДГИЙГ ЧИ МЭДЭХ ЁСТОЙ
Практик Бурханы талаар чи юу мэдэх хэрэгтэй вэ? Практик Бурханыг Сүнс, Хүн болон Үг бий болгодог бөгөөд энэ бол практик Бурханы жинхэнэ утга учир юм. Хэрэв чи зөвхөн энэ Хүнийг мэддэг бол—хэрэв чи тэр Хүний зан чанар болон зуршлуудыг мэддэг хэдий ч—Сүнсний ажлын талаар мэдэхгүй эсвэл Сүнс бие махбодод юу хийдгийг мэдэхгүйгээр зөвхөн Сүнс, Үгэнд анхаарал хандуулж, практик Бурханы доторх Бурханы Сүнсний ажлыг мэдэхгүйгээр зөвхөн Сүнсний өмнө залбирч байгаа нь чи практик Бурханыг мэдэхгүй байгааг баталж байгаа хэрэг. Практик Бурханы талаарх мэдлэг нь Түүний үгийг мэдэж, туршлагажих, Ариун Сүнсний ажлын дүрэм журам, зарчмууд болон Бурханы Сүнс махан биед хэрхэн ажилладгийг ойлгохоос бүрддэг. Иймд, махан бие дэх Бурханы бүх үйлдэл нь Сүнсээр удирдагддаг бөгөөд Түүний хэлсэн үгс бүгд Сүнсний шууд илэрхийлэл юм гэдгийг мэдэхийг мөн энэ нь агуулдаг. Тиймээс, хэрэв практик Бурханыг мэдэхийг хүсвэл чи эхлээд, Бурхан хүн чанар болоод бурханлаг чанараар хэрхэн ажилладгийг мэдэх хэрэгтэй; энэ нь эргээд, хүн бүхэнтэй холбоотой Сүнсний илэрхийлэлтэй хамаатай юм.
Сүнсний илэрхийлэлд юу хамаардаг вэ? Практик Бурхан заримдаа хүн чанараар, заримдаа бурханлаг чанараар ажилладаг боловч эцэст нь, аль ч тохиолдолд Сүнсний зарлигаар хийгддэг. Хүмүүсийн дотор ямар сүнс байгаа нь тэдний гадаад илэрхийлэл болдог. Сүнс хэвийн ажилладаг боловч Түүний Сүнсний чиглэлд хоёр хэсэг бий: Нэг хэсэг нь Түүний хүн чанарын ажил, нөгөөх нь бурханлаг чанараар дамжсан Түүний ажил. Чи үүнийг тодорхой мэдэх ёстой. Сүнсний ажил нөхцөл байдлын дагуу өөр өөр байдаг: Түүний хүн чанарын ажил шаардлагатай үед, Сүнс энэхүү хүн чанарын ажлыг чиглүүлдэг, харин Түүний бурханлаг ажил шаардлагатай үед үүнийг хэрэгжүүлэхийн тулд бурханлаг чанар нь шууд гарч ирдэг. Бурхан бие махбодтойгоор ажиллаж, бие махбодтой харагддаг учраас Тэр хүн чанар болон бурханлаг чанарын аль алинаар ажилладаг. Түүний хүн чанарын ажил нь Сүнсээр удирдагддаг ба хүмүүсийн махан биеийн хэрэгцээг хангах, тэдний Түүнтэй харилцах харилцааг сайжруулах, тэдэнд Бурханы бодит болон хэвийн байдлыг харах боломжийг олгох, түүнчлэн Бурханы Сүнс махан биетэйгээр ирээд, хүмүүсийн дунд, хүнтэй хамт амьдарч, хүнтэй харилцаж байгаа гэдгийг харах боломжийг тэдэнд олгохын тулд байдаг. Түүний бурханлаг чанарын ажил нь хүмүүсийн амийг тэтгэж, тэднийг сайн зам мөрт чиглүүлж, хүмүүсийн зан чанарыг өөрчилж, махан биед буй Ариун сүнсний дүр төрхийг харах боломжийг тэдэнд олгохын тулд байдаг. Үндсэндээ, хүний амийн өсөлт нь бурханлаг чанар дахь Бурханы ажил болоод үгсээр дамжин шууд биелдэг. Хүмүүс Бурханы бурханлаг чанар дахь ажлыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л тэдний зан чанар өөрчлөгдөх ба тэгсэн цагт л тэдний сүнс ханана; үүн дээр хүн чанар дахь ажил буюу Бурханы хүн чанарын хариулга, дэмжлэг, тусламжийг нэмсэн тохиолдолд л хүмүүс Бурханы хүслийг хангаж чадна. Хэрэв тэд тушаалыг дагах мөрдөх гэж байгаа бол, хүмүүс хамгийн багадаа бие махбодтой гарч ирэх практик Бурханыг эргэлзэлгүйгээр мэдэх ёстой. Өөрөөр хэлбэл, хүмүүс тушаалыг дагах зарчмуудыг ухан ойлгох хэрэгтэй. Тушаалыг дагана гэдэг нь тэдгээрийг дур зоргоороо, санаандгүй дагаж байгаа хэрэг биш, харин үндэс суурьтай, зорилготой, зарчимтайгаар дагаж мөрдөхийн нэр юм. Эхний биелүүлэх зүйл бол өөрийн үзэгдэл тодорхой байлгахад оршино. Өнөөдөр яригдаж буй практик Бурхан Өөрөө хүн чанар болон бурханлаг чанарын аль алинаар ажилладаг. Практик Бурханы үзэгдэх байдлаар дамжуулан, Түүний энгийн хүн чанарын ажил, амьдрал болон Түүний бүрэн дүүрэн бурханлаг ажил хийгддэг. Түүний хүн чанар болон бурханлаг чанар хоёр нэгдсэн байдаг бөгөөд аль алиных нь ажил[a]үгээр дамжин хэрэгждэг; хүн чанараар ч бай бурханлаг чанараар ч бай, Тэр үг хэлдэг. Бурхан хүн чанараар ажиллахдаа Тэр хүний хэлээр ярьдаг, ингэснээр хүмүүс ойлгож, харилцах юм. Түүний үгс нь илэн далангүй хэлэгддэг ба ойлгоход хялбар учраас тэдгээр нь бүх хүмүүст хүрдэг; тэр хүмүүс өндөр мэдлэгтэй эсвэл боловсрол муутай байхаас үл хамааран, тэд бүгдээрээ Бурханы үгийг хүлээн авч чадна. Бурханы бурханлаг чанарын ажил нь ч мөн үгээр дамжин хийгддэг боловч энэ нь хангалтаар дүүрэн, амиар дүүрэн байдаг бөгөөд хүний санаагаар сэвтээгүй, хүний шилэлт сонголтыг агуулдаггүй, хүний хязгаарт захирагддаггүй, ямар ч энгийн хүн чанарын хязгаараас гадна оршдог; эдгээр нь мөн л хүний махан биеэр хийгдэх боловч энэ нь Сүнсний шууд илэрхийлэл юм. Хэрэв хүмүүс Бурханы хүн чанарын ажлыг нь зөвхөн хүлээн зөвшөөрвөл, тэд өөрсдийгөө тодорхой хүрээнд хорих ба тэдэнд өчүүхэн төдий өөрчлөлт гаргахын тулд урт удаан хугацааны харьцалт, засалт, сахилга бат шаардагдах болно. Ариун Сүнс байгаагүй бас ажиллаагүй бол, тэд үргэлж өнгөрснөөсөө тусламж эрэх байсан; зөвхөн бурханлаг чанарын ажлаар дамжуулан эдгээр дутагдал гачигдлуудыг залруулж болох ба зөвхөн тэр үед л хүмүүс бүрэн дүүрэн болдог. Байнгын харьцалт, засалтын оронд хэрэгтэй байгаа зүйл бол эерэг талаас хангах буюу бүх дутагдлуудыг залруулахад үгийг ашиглах, хүмүүсийн бүх байр байдлыг илчлэхэд үгийг ашиглах, тэдний амьдрал, тэдний айлдвар бүр, тэдний бүх үйлдлийг чиглүүлж, тэдний цаад санаа, учир шалтгааныг илчлэхэд үгийг ашиглах юм; энэ нь практик Бурханы бодит ажил юм. Тиймээс практик Бурханд хандах хандлагаараа та, Түүнийг хүлээн зөвшөөрч, таньснаар Түүний хүн чанарын өмнө захирагдах ёстой, цаашлаад чи бурханлаг ажил болон үгийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай байх ёстой. Бурхан махан биеийг олсон нь Бурханы Сүнсний бүх ажил болон үгс нь, Түүний энгийн хүн чанараар дамжин, бие махбод болсон Бурханы махан биеэр дамжин хийгддэг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Бурханы Сүнс нь, Түүний хүн чанарын ажлыг чиглүүлж, махан бие дэх бурханлаг чанарын ажлыг гүйцэтгэдэг бөгөөд бие махбод болсон Бурханаас чи хүн чанар дахь Бурханы ажил болон бүрэн дүүрэн бурханлаг ажлын аль алийг харж чадна; энэ нь практик Бурхан бие махбодтой гарч ирэхийн жинхэнэ ач холбогдол билээ. Хэрэв чи үүнийг тодорхой харж чадаж байвал, чи Бурханы бүх хэсгүүдийг холбож чадах бөгөөд Түүний бурханлаг чанарын ажлыг хэтэрхий чухалд үзэж, Түүний хүн чанарын ажлыг хэтэрхий орхигдуулахаа больж, чи хэтэрхий туйлшрахгүй мөн ямар ч тойруу замаар явахгүй байх болно. Ерөнхийдөө, практик Бурхан гэдэг нь Сүнсээр удирдуулсан Түүний хүн чанар болон бурханлаг чанарын ажил нь Түүний махан биеэр илэрхийлэгдэх бөгөөд, ингэснээр хүмүүс Түүнийг ойлгомжтой үнэн бодит жинхэнэ болохыг харж чадна.
Хүн чанар дахь Бурханы Сүнсний ажил нь шилжилтийн үеүдтэй. Хүн чанараа төгс болгосноор Тэр Өөрийн хүн чанараа Сүнсний удирдамжийг хүлээн авах боломжтой болгосон, үүний дараа Түүний хүн чанар нь чуулгануудыг хангаж, хариулах чадвартай болсон. Энэ бол Бурханы энгийн ажлын илэрхийлэл юм. Тиймээс хэрвээ чи Бурханы хүн чанарын ажлын зарчмыг тодорхой ойлгосон бол, Бурханы хүн чанарын ажлын талаар үзэлтэй болох нь юу л бол. Бусад зүйлсээс үл хамааран, Бурханы Сүнсэнд буруу байдаггүй. Түүний зөв бөгөөд ямар ч алдаагүй; Тэр ямар ч зүйлийг буруу хийхгүй. бурханлаг ажил бол хүн чанарын хөндлөнгийн оролцоогүй Бурханы хүслийн шууд илэрхийлэл юм. Энэ нь төгс болдоггүй харин Сүнснээс шууд ирдэг. Гэсэн ч, Өөрийн энгийн хүн чанарын улмаас Тэр бурханлаг чанараар ажиллаж чадна; энэ нь огтхон ч ер бусын зүйл биш бөгөөд энгийн хүнээр хийгдэж байгаа мэт харагддаг; махан биеэр дамжуулан Бурханы үгийг үндсэндээ илэрхийлэхийн тулд, махан биеийг ашиглан Бурханы Сүнсний ажлыг гүйцээхийн тулд Тэрээр тэнгэрээс газар луу ирсэн.
Өнөөдөр, практик Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэтэрхий нэг талыг барьсан хэвээр бөгөөд бие махбод болсон Бурханы ач холбогдлын талаарх тэдний ойлголт хэтэрхий өчүүхэн байсаар байна. Бурханы махан биеийн тухайд гэвэл, Түүний ажил болон үгээр дамжуулан хүмүүс, Түүний Сүнс маш ихийг агуулдаг бөгөөд Тэр бол маш баялаг гэдгийг хардаг. Гэвч үүнээс үл хамааран Бурханы гэрчлэл эцсийн дүндээ Бурханы Сүнснээс ирдэг: Бурхан махан биетэйгээр юу хийдэг, Тэр ямар зарчмаар ажилладаг, Тэр хүн чанараар юу хийдэг, бурханлаг чанараар Тэр юу хийдэг гэх мэт. Өнөөдөр чи энэ хүнийг бишрэн шүтэж болно, гэвч үнэндээ чи Сүнсийг шүтэж байгаа юм. Хүмүүс бие махбод болсон Бурханы талаар дор хаяж ийм мэдлэгтэй байх ёстой: үүнд махан биеэр дамжуулан Сүнсний мөн чанарыг мэдэх, махан бие дэх Сүнсний бурханлаг ажил болон хүн чанарын ажлыг мэдэх, махан бие дэх Сүнсний үг, айлдвар бүрийг хүлээн зөвшөөрөх, Бурханы Сүнс махан биеийг хэрхэн удирдаж, хүч чадлаа махан биед харуулдгийг ойлгох болно. Өөрөөр хэлбэл махан биеэр дамжуулан хүн тэнгэр дэх Сүнсийг мэдэж авдаг; хүмүүсийн дундах практик Бурханы Өөрийн дүр төрх нь хүмүүсийн үзэл дэх тодорхойгүй Бурханыг арилгасан; практик Бурханыг Өөрийг нь хүмүүс бишрэн шүтэх нь тэдний Бурханд хандах дуулгавартай байдлыг нэмэгдүүлсэн; мөн Бурханы Сүнсний махан бие дэх бурханлаг ажлаар болон махан бие дэх хүн чанарын ажлаар дамжуулан хүн илчлэл болон хариулгыг хүлээн авч, түүний амийн зан чанарт өөрчлөлт гардаг. Зөвхөн үүнд л Сүнс махан биед ирсний жинхэнэ утга учир орших ба ингэснээр хүмүүс Бурхантай холбогдож, Бурханд итгэж найдан, Бурханы талаарх мэдлэгийг олж авна.
Үндсэндээ хүмүүс практик Бурханы талаар ямар хандлагатай байх ёстой вэ? Бие махбод болсон Бурханы талаар, Үг махан биед биелэлээ олсон талаар, Бурханы бие махбодоор илэрсэн талаар болон практик Бурханы үйл хэргийн талаар чи юу мэдэх вэ? Мөн өнөөдөр үндсэндээ юуны тухай яригдаж байна вэ? Бие махбод болсон Бурхан, Үг махан биед биелэлээ олох, Бурхан бие махбодтойгоор илэрсэн—эдгээр бүх зүйлсийг ойлгох хэрэгтэй. Өөрсдийн сүнсний өндөр болон эрин үед үндэслэн та нар эдгээр асуудлуудыг аажмаар ойлгож авах ёстой; амийн туршлагынхаа явцад та нар эдгээр асуудлуудыг аажмаар ойлгож авах ёстой ба тодорхой мэдлэгтэй байх ёстой. Хүмүүс Бурханы үгийг мэдрэх үйл явц нь махан биед Бурханы үг гарч ирэхийг мэдэхтэй ижил үйл явц юм. Хүмүүс Бурханы үгийг хэдий чинээ их мэдэрнэ, тэд Бурханы Сүнсийг төдий чинээ их мэдэх болно; Бурханы үгийг мэдэрснээр дамжуулан хүмүүс Сүнсний ажлын зарчмыг ухаарч, практик Бурханыг Өөрийг нь мэдэж авдаг. Үнэндээ Бурхан хүмүүсийг төгс болгож, олж авах үедээ Тэр тэдэнд практик Бурханы үйл хэргийг мэдэгдэж байдаг; бие махбод болсон Бурханы бодит ач холбогдлыг хүмүүст харуулж, Бурханы Сүнс хүний өмнө бодитоор илэрсэн гэдгийг тэдэнд харуулахын тулд Тэр практик Бурханы ажлыг ашиглаж байгаа. Хүмүүс Бурханаар авахуулж, Бурханаар төгс болгуулах үед практик Бурханы илэрхийлэл тэднийг байлдан дагуулж, практик Бурханы үг тэднийг өөрчилж, Өөрийн амийг тэдэн дотор өгч, Тэр юу болох (Тэр хүн чанарын хувьд хэн болох эсвэл Тэр бурханлаг чанарын хувьд хэн болохын аль алинаар) гэдгээр тэднийг дүүргэж, Түүний үгийн мөн чанараар тэднийг дүүргэж, Түүний үгийг амьдран харуулахад тэднийг хүргэдэг. Бурхан хүмүүсийг олж авах үедээ, хүмүүсийн дутагдалтай байдалтай харьцахын тулд, тэдний тэрслүү зан чанарыг шүүж, илчлэхийн тулд практик Бурханы үг, айлдварыг голчлон ашиглан хийдэг ба хэрэгтэй зүйлээ олж авахад тэднийг хүргэж, Бурхан хүмүүсийн дунд ирсэн гэдгийг тэдэнд харуулдаг. Хамгийн чухал нь практик Бурханы хийсэн ажил нь хүн бүрийг Сатаны нөлөөнөөс аварч, бохир заваан газраас тэднийг холдуулж, тэдний ялзарсан зан чанарыг зайлуулж байгаа. Практик Бурханаар авахуулахын хамгийн гүн гүнзгий ач холбогдол нь практик Бурханыг үлгэр жишээ, дуурайллаа болгон, энгийн хүн чанараа амьдран харуулж, Түүний хэлсэн бүхнийг хэрэгжүүлж, практик Бурханы үг, шаардлагуудын дагуу өчүүхэн төдий ч хазайлт, холдолтгүйгээр хэрэгжүүлж, Түүний хүссэн юуг ч биелүүлэх чадвартай байх явдал юм. Ийм байдлаар Бурхан чамайг олж авах болно. Бурхан чамайг олж авах үед чи зөвхөн Ариун Сүнсний ажлыг эзэмшихгүй; ихэнхдээ чи практик Бурханы шаардлагыг амьдран харуулах чадвартай байна. Сүнсний ажилтай байна гэдэг нь чамд амь байна гэсэн үг биш. Гол зүйл нь чи практик Бурханы шаардлагын дагуу үйлдэж чадах уу, үгүй юү гэдэг бөгөөд энэ нь Бурхан чамайг олж авч чадах эсэхтэй холбоотой. Эдгээр зүйл нь махан бие дэх практик Бурханы ажлын хамгийн том утга учир юм. Өөрөөр хэлбэл, Бурхан үнэхээр, бодитоор махан биетэй гарч ирж, хүмүүст тодорхой, амьд харагдаж, махан биеэр Сүнсний ажлыг бодитоор хийж, махан биеэр хүмүүст үлгэр дуурайл болсноороо бүлэг хүмүүсийг олж авдаг. Бурхан махан биетэй ирэх нь үндсэндээ хүмүүст Бурханы жинхэнэ үйл хэргийг харуулах, хэлбэр дүрсгүй Сүнсийг махан биед бодит болгох, Түүнийг харах, хүрэх боломжийг хүмүүст олгох юм. Ийм байдлаар Түүгээр бүрэн дүүрэн болгуулсан хүмүүс Түүнийг амьдран харуулж, Түүгээр авахуулж, Түүний зүрх сэтгэлийн араас явах болно. Хэрвээ Бурхан зөвхөн тэнгэрт ярьж, газар дээр бодитоор ирээгүй бол хүмүүс Бурханыг мэдэж чадахгүй байж хоосон онол ашиглан Бурханы үйл хэргийг номлож л чадах ба Бурханы үгийг бодитой болгож чадахгүй. Бурхан Өөрийн олж авсан хүмүүстээ үлгэр жишээ болон үйлдэхийн тулд л газар дээр ирсэн; зөвхөн ийм байдлаар л хүмүүс Бурханыг үнэхээр мэдэж, Бурханд хүрч, Түүнийг харж чадах ба зөвхөн тэр үед л Бурхан чамайг жинхэнээсээ олж авах болно.
No comments:
Post a Comment