2019/02/11

МЯНГАН ЖИЛИЙН ХААНЧЛАЛ ИРЧИХСЭН

МЯНГАН ЖИЛИЙН ХААНЧЛАЛ ИРЧИХСЭН

МЯНГАН ЖИЛИЙН ХААНЧЛАЛ ИРЧИХСЭН

Бурхан энэ бүлэг хүмүүст ямар ажил гүйцэтгэхийг та нар харсан уу? Бурхан хэлэхдээ, Мянган жилийн хаанчлалд ч гэсэн хүмүүс Түүний айлдварыг цаашид бас л дагах ёстой бөгөөд ирээдүйд мөн л Бурханы айлдварууд нь Канааны сайн газар нутагт хүний амьдралыг шууд удирдан зална. Мосег цөлд байхад Бурхан түүнтэй шууд ярьж зааварчилсан. Хүнд эдлүүлэхийнн тулд Бурхан тэнгэрээс хоол хүнс, ус болон манна илгээсэн бөгөөд өнөөдөр ч гэсэн ийм хэвээр байна: Бурхан хүмүүст эдлүүлэхийн тулд идэж, уух зүйлийг доош биечлэн илгээсэн ба хүмүүсийг гэсгээхийн тулд Тэр хараалыг биечлэн илгээсэн. Иймээс Өөрийн ажлын алхам бүрийг Бурхан биечлэн гүйцэтгэдэг. Өнөөдөр хүмүүс бодит явдлууд тохиолдохыг хүсэн хүлээж, тэмдэг, гайхамшгуудыг харах гэж хичээдэг ба тийм хүмүүс бүгд хаягдаж болзошгүй, учир нь Бурханы ажил улам бүр бодитой болж байна. Бурхан тэнгэрээс бууж ирснийг хэн ч мэддэггүй, Бурхан хоол хүнс, тамиржуулах бэлдмэлийг тэнгэрээс доош илгээсэн гэдгийг бас л мэддэггүй—гэтэл Бурхан үнэхээр оршин байдаг бөгөөд хүмүүсийн төсөөлдөг мянган жилийн хаанчлалын халуун дулаан дүр зураг нь ч гэсэн Бурханы Өөрийнх нь айлдвар юм. Энэ нь бодит баримт бөгөөд зөвхөн үүнийг л газар дээр Бурхантай хамт захирах гэнэ. Газар дээр Бурхантай хамт захирна гэдэг нь махан биеийг хэлдэг. Махан биеийнх биш зүйл нь газар дээр байхгүй бөгөөд тиймээс гурав дахь тэнгэр лүү явахад анхаарлаа төвлөрүүлдэг бүх хүн дэмий юм хийж байна. Нэг өдөр бүхий л орчлон ертөнц Бурханд буцаж очиход сансар огторгуй даяарх Түүний ажлын төв нь Бурханы дуу хоолойг дагана; өөр газарт Бурханы айлдварыг хүлээн авахын тулд зарим хүн утсаар ярина, зарим нь онгоцонд сууна, зарим нь завиар тэнгис гатлана, мөн зарим нь лазер ашиглана. Хүн бүр бахдан биширч, тэмүүлэл дүүрэн байх ба тэд бүгд Бурханд ойртон ирж, Бурханы өмнө цугларч, бүгд Бурханд шүтэн мөргөнө, тэгээд энэ бүхэн нь Бурханы үйл байх болно. Үүнийг сана! Бурхан хэзээ ч хаа нэгтээ дахин эхлэхгүй. Бурхан энэ баримтыг хэрэгжүүлнэ: Тэр орчлон ертөнц дахины хүмүүсийг Өөрийнхөө өмнө ирүүлж, газар дээрх Бурханыг шүтүүлэх ба өөр газрууд дахь Түүний ажил зогсож, үнэн замыг эрж хайхад хүмүүсийг албадна. Энэ нь Иосеф шиг байх болно: Түүнд идэх юм байсан учраас хүн бүр хоол авах гэж түүн дээр ирж, түүнд мэхийдэг байсан. Өлсгөлөнгөөс зайлсхийхийн тулд хүмүүс үнэн замыг эрж хайхаас өөр аргагүй болно. Шашны нийгэмлэг бүхэлдээ асар их өлсгөлөнд нэрвэгдэж байгаа ба зөвхөн өнөөдрийн Бурхан л хүний таашаалыг хангах мөнх урсах булгийг эзэмшсэн, амийн усны ширгэшгүй булаг бөгөөд хүмүүс Түүн дээр ирж, Түүнд найдна. Тэр нь Бурханы үйлс илчлэгдэж, Бурхан алдарших цаг байх болно; орчлон ертөнц даяар бүх хүн энэ ердийн “хүнийг” шүтэцгээнэ. Энэ нь Бурханы алдрын өдөр болохгүй гэж үү? Нэг өдөр хөгшин пасторууд амийн усны ширгэшгүй булгаас ус хайж цахилгаан мэдээ илгээнэ. Тэд өндөр настай байх боловч өөрсдийн басамжилж байсан энэ хүнийг шүтэхээр ирнэ. Тэд амаараа хүлээн зөвшөөрөх ба зүрх сэтгэлдээ тэд итгэсээр байх болно—энэ нь тэмдэг, гайхамшиг биш гэж үү? Хаант улс бүхэлдээ баярлан баясахад энэ нь Бурханы алдрын өдөр байх ба та нар дээр ирж, Бурханы сайн мэдээг хүлээн авсан хэн боловч Бурханаар ерөөгдөх бөгөөд эдгээр улс орон болон эдгээр хүмүүс Бурханаар ерөөгдөж, халамжлуулна. Ирээдүйн чиглэл ийм байна: Бурханы амнаас гарсан айлдварыг олж авсан хүмүүс газар дээр алхах замтай байх ба бизнес эрхлэгчид, эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгчид, аж үйлдвэр эрхлэгчид ч бай Бурханы үггүй хүмүүсийн хувьд ганц алхам хийхэд ч хэцүү байх бөгөөд үнэн замыг эрж хайхаас аргагүй болно. “Үнэнтэй хамт чи бүхий л дэлхийгээр алхана; үнэнгүйгээр чи хаашаа ч хүрч чадахгүй” гэдгийн учир энэ юм. Бодит байдал бол ийм: бүхий л орчлон ертөнцийг захирч, хүн төрөлхтнийг удирдаж, байлдан дагуулахын тулд Бурхан Замыг (Өөрийн бүх үгийг гэсэн утгатай) ашиглана. Бурханы ажилладаг арга барилд агуу эргэлт гарна гэж хүмүүс үргэлж найдаж байдаг. Шулуухан хэлэхэд, Бурхан хүмүүсийг үгээр дамжуулан хянадаг ба чи хүссэн, хүсээгүй Түүний хэлдэг зүйлийг[a] хийх ёстой; энэ бол бодит байдал бөгөөд үүнийг бүгд дуулгавартай дагах ёстой, тэгээд бас энэ нь зайлшгүй бөгөөд хүн бүхний мэддэг зүйл юм.

Ариун Сүнс хүмүүст мэдрэмж өгдөг. Бурханы үгийг уншсаны дараа тэд зүрх сэтгэлдээ тогтвортой, амар амгалан болдог, харин Бурханы үгийг олж аваагүй хүмүүст хоосон санагддаг. Бурханы үгийн хүч чадал ийм байдаг—хүмүүс тэдгээрийг унших ёстой, тэдгээрийг уншсаны дараа тэд тэжээгдэнэ, мөн тэдгээргүйгээр тэд байж чадахгүй. Энэ нь хүмүүс хар тамхи хэрэглэхтэй адилхан: Энэ нь тэдэнд хүч чадал өгдөг, үүнгүйгээр тэд цөхөрч, ямар ч хүчгүй болох шиг болдог. Энэ бол өнөөдрийн хүмүүсийн дундах хандлага юм. Бурханы үгийг унших нь хүмүүст хүч чадал өгдөг. Хэрвээ тэдгээрийг уншихгүй бол тэд үлбэгэр хойрго болж, харин тэдгээрийг уншсаныхаа дараа тэд хэвтрээсээ нэн даруй босдог. Энэ бол газар дээр Бурхан (Үг) хаанчлахын утга учир юм. Зарим хүн орхин явахыг хүсдэг, эсвэл Бурханы ажлаас залхдаг. Гэсэн ч тэд Бурханы үгээс салж чадахгүй; хэчнээн сул дорой байсан ч тэд амьдрахын тулд бас л Бурханы үгэнд найдах ёстой ба хэчнээн тэрслүү байсан ч тэд бас л Бурханы үгийг орхиж зүрхэлдэггүй. Бурханы үг сүр хүчээ үнэхээр харуулах үе бол Бурхан хаанчилж, эрх барих үе бөгөөд Бурхан ингэж ажилладаг. Эцсийн эцэст энэ нь Бурханы ажилладаг арга барил бөгөөд хэн ч үүнийг орхиж чадахгүй. Бурханы үг тоо томшгүй гэр оронд түгэх бөгөөд бүгдэд мэдэгдэнэ, тэр үед л Түүний ажил орчлон ертөнц даяар түгнэ. Өөрөөр хэлбэл, хэрвээ Бурханы ажил бүхий л орчлон ертөнц даяар түгэх гэж байгаа бол Түүний үг мөн түгэх ёстой. Бурханы алдрын өдөр Бурханы үг нь хүч чадал, эрх мэдлээ харуулна. Балар эртний үеэс өнөөдрийг хүртэлх Түүний үг нэг бүр нь хэрэгжиж, биелнэ. Ийм байдлаар Бурхан газар дээр алдраа олж авах ба өөрөөр хэлбэл, Түүний үг газар дээр хаанчилна. Хорон муу хүмүүс Бурханы амнаас гарсан үгсээр гэсгээгдэж, зөв шударга хүн бүхэн Түүний амнаас гарсан үгээр ерөөгдөх ба бүгд Түүний амнаас гарсан үгээр тогтоогдож, бүрэн төгс болгуулна. Тэр ямар нэгэн тэмдэг ч, гайхамшиг ч үзүүлэхгүй; Түүний үгээр бүх зүйл биелэх ба Түүний үг бодит байдлыг бий болгоно. Газар дээрх хүн бүхэн Бурханы үгийг магтан тэмдэглэж, томчуул, хүүхдүүд, эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу бүх хүн Бурханы үгийн дор захирагдана. Бурханы үг махбодоор илрэх ба энэ нь газар дээрх хүмүүст тод, яг л амьд юм шиг харагдана. Энэ нь Үг махбод болно гэдгийн утга учир юм. “Үг махбод болно” гэсэн бодит баримтыг юуны түрүүнд хэрэгжүүлэхийн тулд Бурхан газар дээр ирсэн, өөрөөр хэлбэл, Өөрийнх нь үг махбодоос гарч болох тул (Бурхан шууд тэнгэрээс ярьдаг байсан Хуучин Гэрээний Мосегийн цаг үе шиг биш) Тэр ирсэн. Үүний дараа, Мянган жилийн хаанчлалын эрин үед Түүний үг бүхэн биелж, тэдгээр нь хүмүүсийн нүдний өмнө харагдахуйц бодит байдал болох ба хүмүүс тэдгээрийг өөрсдийн нүдээр өчүүхэн ч ялгаагүйгээр харна. Энэ бол Бурхан бие махбодтой болсон эрхэм дээд утга учир юм. Өөрөөр хэлбэл, Сүнсний ажил махбодоор дамжин, үгээр дамжин хэрэгжинэ. Энэ бол “Үг нь махбод болох”, “Үг нь махбодоор илрэх” гэдгийн жинхэнэ утга учир юм. Зөвхөн Бурхан л Сүнсний хүслийг ярьж чадах ба махбод дахь Бурхан л Сүнсний өмнөөс ярьж чадна; Бурханы үг бие махбодтой болсон Бурханаар ил тод болж, хүн бүр тэдгээрээр удирдуулна. Хэн ч үүнээс ангид биш, тэд бүгдээрээ энэ цар хүрээн дотор оршино. Зөвхөн эдгээр айлдвараас л хүмүүс мэдэж эхэлнэ; ийм байдлаар олж аваагүй хүмүүс хэрвээ өөрсдийгөө тэнгэрээс айлдвар олж авч чадна гэж бодож байгаа бол тэд сэрүүн зүүдэлж байна. Бүгдийг итгүүлэх нь Бурханы махбод болсон биед илэрхийлэгддэг эрх мэдэл юм. Хамгийн хүндэт мэргэжилтнүүд болон шашны пасторууд хүртэл эдгээр үгийг хэлж чадахгүй. Тэд бүгд эдгээр үгэн дор захирагдах ёстой ба хэн ч өөр нэгэн эхлэлийг бий болгож чадахгүй. Бурхан орчлон ертөнцийг байлдан дагуулахын тулд үгийг ашиглана. Тэр үүнийг Өөрийн махбод болсон биеэр хийхгүй, харин махбод болсон Бурханы амнаас гарсан айлдваруудыг ашиглан бүхий л орчлон ертөнцийн бүх хүнийг байлдан дагуулна; зөвхөн энэ л Үг махбод болох явдал, мөн энэ нь л Үг нь махбодод илрэх юм. Бурхан тийм ч их ажил хийгээгүй мэт хүмүүст санагддаг байж магадгүй—гэхдээ Бурханыг үгээ айлдмагц хүмүүс бүрмөсөн үнэмшиж, амаа ангайн гайхдаг. Бодит баримтгүйгээр хүмүүс орилж хашгирдаг; Бурханы үг байвал тэд чимээгүй болдог. Бурхан энэ бодит байдлыг гарцаагүй хэрэгжүүлнэ, учир нь энэ бол Бурханы аль хэдийн байгуулсан төлөвлөгөө: газар дээр Үг ирсэн баримтыг хэрэгжүүлэх явдал юм. Үнэндээ, Мянган жилийн хаанчлал газар дээр ирсэн нь газар дээр Бурханы үг ирсэн хэрэг юм гэдгийг тайлбарлах хэрэг Надад байхгүй. Шинэ Иерусалим тэнгэрээс бууж ирсэн нь Бурханы үг хүнд ирж, хүмүүсийн дунд амьдарч, хүний үйлдэл бүрийг болон бүх бодлыг нь дагалдаж буй хэрэг юм. Энэ нь мөн Бурханы хэрэгжүүлэх баримт бөгөөд Мянган жилийн хаанчлалын гайхалтай дүр зураг билээ. Энэ бол Бурханы тогтоосон төлөвлөгөө: Түүний үг газар дээр мянган жилийн турш илэрч, Түүний бүх үйл хэргийг харуулах бөгөөд газар дээрх Түүний бүх ажлыг дуусгана, үүний дараа хүн төрөлхтний энэ үе шат төгсгөлдөө очно.

No comments:

Post a Comment