Өөрсдийгөө Бурханы үгээр зэвсэглэ гэж та нарт хэлсэн, та нарын төлөө юу ч зохицуулагдсан байсан хамаагүй, энэ бүгд Бурханы өөрийн гараар зохион байгуулагдсан ба, та нарын чин сэтгэлийн залбирал юм уу гуйлт хэрэггүй—тэдгээр нь нэмэргүй. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдлын хувьд, та нарт тулгараад байгаа практик асуудлууд нь та нарт төсөөлөхийн аргагүй байгаа. Хэрвээ та нар зүгээр л Бурханы зохицуулалтыг хүлээвэл, та нарын ахиц дэвшил маш удаан байх болно, мөн үүнийг хэрхэн мэдрэхээ мэдэхгүй байгаа хүмүүсийн хувьд ихээхэн идэвхгүй байдалтай байх болно. Тиймээс, хэрвээ чи эдгээр зүйлийг бүхэлд нь ойлгох боломжгүй байгаа бол, чи мэдэрч туршлагажихдаа будилуу агаад мунхаг байх болно. Хэрвээ чамд бодит байдал биш зөвхөн үг л байх юм бол, энэ нь андуурлын тэмдэг биш гэж үү? Та нарт, энэ бүлэг хүмүүст, маш их андуурал байгаа нь харагдаж байна. Өнөөдөр, та нар “үйлчлэл үзүүлэгч” гэх мэтийн шалгалтыг хэрэгжүүлэх чадваргүй эсвэл Бурханы үгтэй холбоотой бусад цэвэршүүлэлтийг төсөөлж, давж гарах чадваргүй байдаг. Та нараас хэрэгжүүлэхийг шаардсан олон зүйлийг та нар даган мөрдөх ёстой. Өөрөөр хэлбэл, хүмүүс өөрсдийн биелүүлэх ёстой олон үүргийг чанд баримтлах ёстой байдаг. Энэ нь хүмүүсийн дагаж мөрдөх ёстой зүйл ба тэдний биелүүлэх ёстой зүйл юм. Ариун Сүнсээр хийгдэх ёстой зүйлийг Ариун Сүнсээр хийлгэ; хүн энд юу ч хийх хэрэггүй. Хүн өөрийн хийх ёстой юмаа л тууштай баримтлах хэрэгтэй ба энэ нь Ариун Сүнстэй ямар ч холбоогүй. Энэ нь зөвхөн хүнээр хийгдэх ёстой зүйлээс өөр юу ч биш ба үүнийг тушаалтай адил үзэж, Хуучин Гэрээний үед хуулийг дагадаг байсантай яг адилаар даган мөрдөх ёстой. Хэдийгээр одоо үе нь Хуулийн эрин үе биш боловч, Хуулийн эрин үеийнхтэй адил дагаж мөрдөх ёстой үгс зөндөө байгаа бөгөөд зөвхөн Ариун Сүнсээр хөдөлгүүлэхэд найдсанаар л тэдгээр нь биелэгдэхгүй харин энэ нь хүний даган мөрдөх ёстой зүйл юм. Жишээлбэл: Та нар практик Бурханы ажлыг шүүх ёсгүй. Та нар Бурханаар гэрчлэгдсэн хүнийг эсэргүүцэх ёсгүй. Бурханы өмнө, та нар өөрсдийн байр сууриа хадгалах ёстой ба ичгүүргүй байж болохгүй. Та нар ярьж хэлэхдээ хэмжээ донжоотой байх ёстой ба та нарын үг ба үйлдэл чинь Бурханаар гэрчлэгдсэн хүний зохицуулалтыг дагах ёстой. Та нар Бурханы гэрчлэлийг хүндлэх ёстой. Та нар Бурханы ажлыг болон Түүний амнаас гарч байгаа үгийг үл тоох ёсгүй. Та нар Бурханы айлдварын хэв маяг ба зорилгыг хуурамчаар дуурайх ёсгүй. Гадаад талаараа, та нар Бурханаар гэрчлэгдсэн хүнийг илт эсэргүүцэх ямар ч зүйлийг хийх ёсгүй. Энэ болон өөр илүү олон зүйл нь хүн бүхний даган мөрдөх ёстой зүйл юм. Эрин үе бүрд, Бурхан хуультай төстэй олон дүрэм журмуудыг тогтоосон ба эдгээрийг хүн даган мөрдөх ёстой байдаг. Үүгээр дамжуулан, Тэрээр хүний зан чанарыг хязгаарлан барьж, түүний чин сэтгэлийг илрүүлдэг. Жишээ нь, Хуучин Гэрээний Үеийн “Өөрийн эцэг эхээ хүндэл” гэдэг үгийг аваад үз. Эдгээр үгс нь өнөөдөр хэрэглэгдэхгүй; тухайн үед, эдгээр үг нь ердөө хүний гадаад талын зарим зан чанарыг хазаарлаж байсан, тэдгээр нь хүний Бурханд итгэх итгэлийн чин үнэнчийг харуулахын тулд ашиглагдаж байсан ба Бурханд итгэж байсан хүмүүсийн тэмдэг байсан. Хэдийгээр одоо Хаанчлалын эрин үе ч гэсэн, хүний даган мөрдөх ёстой олон дүрэм байсаар байгаа. Өнгөрсөн үеийн дүрэм журам хэрэглэгдэхгүй; өнөөдөр, хүний биелүүлэх ёстой илүү зохимжтой дадал зуршил байдаг ба эдгээр нь шаардлагатай юм. Тэдгээр нь Ариун Сүнсний ажлыг өөртөө агуулдаггүй ба хүнээр хийгдэх ёстой байдаг.
Нигүүлслийн эрин үед, Хуулийн эрин үеийн олон дадал, зуршлууд хаягдсан, учир нь эдгээр хууль нь тэрхүү үеийн ажилд тодорхой үр нөлөөтэй байгаагүй. Тэдгээрийг хаясны дараа, тухайн эрин үед тохиромжтой олон дадал, зуршлуудыг бий болгосон ба тэдгээр нь өнөөдрийн олон дүрэм журам болсон билээ. Өнөөдрийн Бурхан ирэх үед, эдгээр дүрэм журмуудаас ангижрах ба цаашид даган мөрдөх хэрэггүй болно тэгээд өнөөдрийн ажилд зохимжтой олон шинэ дадал дэг журам бий болох болно. Өнөөдөр, эдгээр дадал зуршил нь дүрэм журам биш, гэхдээ тодорхой үр дүнд хүрэхийн тулд байдаг; тэдгээр нь өнөөдөрт тохиромжтой—ба маргааш магадгүй тэдгээр нь дүрэм журам болох болно. Дүгнээд хэлэхэд, чи өнөөдрийн ажлын төлөө үр өгөөжтэй бүхнийг даган мөрдөх ёстой. Маргаашийг бүү анхаар: Өнөөдөр хийгдэж байгаа зүйл бол өнөөдрийн төлөө юм. Магадгүй маргааш, чиний биелүүлэх шаардлагатай илүү дээр дадал зуршил байж болох юм—гэхдээ түүнд хэтэрхий их анхаарал бүү хандуул, Бурханыг эсэргүүцэхээс зайлсхийхийн тулд өнөөдөр даган мөрдөх ёстой зүйлээ өнөөдөр л даган мөрд. Өнөөдөр хүний хувьд, зүгээр дагасны оронд баримтлан мөрдөхөөс илүү чухал зүйл үгүй байдаг: Нүдний чинь өмнө зогсож байгаа Бурханаас чи юуг ч нууж, хуурч мэхлэх ёсгүй. Чиний урд байгаа Бурханы өмнө чи тэнэг, биеэ тоосон юм ярих ёсгүй. Бурханы итгэлийг олж авахын тулд чи нүдний чинь өмнө байгаа Бурханыг сайн үг, сайхан яриагаар хуурах ёсгүй. Бурханы өмнө чи хүндэтгэлгүйгээр зангаж дохих ёсгүй. Чи Бурханы амнаас гарсан үг бүрийг дуулгавартай дагах ёстой ба Түүний үгийг сөрж, эсэргүүцэж эсвэл маргах ёсгүй. Чи Бурханы амнаас гарч байгаа үгсийг өөрийн хүссэнээрээ орчуулах ёсгүй. Муу хүмүүсийн зальтай урхинд орохоос сэргийлэхийн тулд чи өөрийн хэлийг хянах ёстой. Чиний төлөө Бурханы тавьсан хил хязгаарыг давахаас сэргийлж өөрсдийн алхмаа цагдах ёстой. Ингэж хийх нь чамайг Бурханы байрнаас ихэмсэг, дээрэлхүү үгийг ярихад хүргэх ба тэгснээр Бурханаар жигшигдэх болно. Чи Бурханы амнаас гарсан үгийг хайхрамжгүйгээр давтах ёсгүй, бусад хүмүүс чамайг дооглон тохуурхаж, хорон санаатнууд чамайг маллах вий. Чи өнөөдрийн Бурханы бүх ажлыг дуулгавартай дагах ёстой. Чи үүнийг ойлгоогүй ч гэсэн, үүнийг шүүх ёсгүй; чиний хийж чадах бүхэн чинь эрж хайх ба бусадтай нөхөрлөх юм. Хэн ч Бурханы анхдагч байр сууринд халдах ёсгүй. Чи хүний байр сууринаас өнөөдрийн Бурханд үйлчлэхээс өөр юу ч хийж чадахгүй. Чи хүний байр сууринаас өнөөдрийн Бурханд зааж болохгүй—ингэх нь төөрөлдсөн зүйл. Бурханаар гэрчлэгдсэн хүний байранд хэн ч зогсож болохгүй; үгэндээ, үйлдэлдээ ба сэтгэлийн гүн дэх бодолдоо чи хүний байр сууринд зогсдог. Үүнийг баримтлах ёстой, энэ нь хүний хариуцлага, энэ нь хэнээр ч өөрчлөгдөхгүй ба ингэх нь удирдах зарлигийг зөрчих болно. Үүнийг хүн бүхэн санах ёстой.
Бурхан үгээ хэлж, ярихад удаан хугацааг зарцуулсан, энэ нь хүнийг, Бурханы үгийг уншиж цээжлэх нь түүний үндсэн үүрэг гэж бодоход хүргэсэн. Хэн ч үүнийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулдаггүй ба баримтлах ёстой зүйлээ ч та нар хийдэггүй, иймээс энэ нь та нарын үйлчлэлд олон бэрхшээл, асуудлыг авчирдаг. Хэрвээ, Бурханы үгийг хэрэгжүүлэхээсээ өмнө чи баримтлах ёстой зүйлсээ баримтлаагүй бол чи Бурханаар жигшигдэн үгүйсгэгдсэн хүмүүсийн нэг юм. Эдгээр дадал зуршлыг баримтлахдаа чи хичээнгүй, чин сэтгэлтэй байх ёстой. Чи тэдгээрийг гав дөнгө шиг үзэлгүй харин тушаал шиг баримтлах ёстой. Өнөөдөр чи, ямар үр дүнд хүрэх тухай санаа зовох ёсгүй; товчхон хэлбэл, энэ нь Ариун Сүнсний хийх ажил ба үүнийг зөрчсөн хүмүүс үхэх ёстой. Ариун Сүнс сэтгэл хөдлөлгүй бөгөөд чиний одоогийн ойлголтыг анхаарч үзэхгүй. Хэрвээ чи Түүнийг өнөөдөр доромжилбол, Тэр чамайг шийтгэх болно. Хэрвээ чи Түүний “эрх мэдлийн” хүрээнд Түүнийг доромжилбол, Тэр чамайг өршөөхгүй. Есүсийн үгийг баримтлахдаа чи хэчнээн ноцтой байдгийг Тэр тоохгүй. Өнөөдөр, хэрвээ чи буруу зүйл хийвэл үхэх шийтгэл хүртэх болно. Чи үүнийг даган мөрдөхгүй байх нь хэрхэн зөвшөөрөгдөхүйц байх юм бэ? Бага зэргийн зовлон шаналлыг амсах байсан ч—чи үүнийг баримтлах ёстой! Ямар шашин болон салбар, үндэстэн, урсгал байх нь хамаагүй ирээдүйд тэд бүгд эдгээр дадал зуршлыг баримтлах ёстой. Хэн ч үүнээс чөлөөлөгдөхгүй ба хэн ч өршөөгдөхгүй! Учир нь тэдгээр нь өнөөдөр Ариун Сүнсний хийх зүйл бөгөөд тэдгээрийг хэн ч зөрчих ёсгүй. Хэдий тэдгээр нь тийм агуу зүйл биш ч гэсэн тэдгээрийг хүн бүхэн хийх ёстой ба тэдгээр нь дахин амилаад диваажин руу явсан Есүсийн хүний төлөө бий болгосон тушаал зарлигууд юм. Чиний шударга зөв, нүгэлтэй эсэх нь өнөөдөр Бурханд хандах хандлагаас чинь хамаарна гэсэн Есүсийн тодорхойлолтыг “Зам … (7)” хэлээгүй гэж үү? Хэн ч энэ зүйлийг орхигдуулах ёсгүй. Хуучин Гэрээний үед, фарисайчууд үеэс үед Бурханд итгэдэг байсан боловч Нигүүлслийн эрин үе ирэхэд тэд Есүсийг мэдээгүй бөгөөд Түүнийг эсэргүүцсэн. Иймээс тэдний хийсэн бүхэн нь юу ч биш болж, талаар өнгөрсөн ба Бурхан үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Хэрвээ чи үүнийг ойлгож чадах юм бол тийм ч амархан нүгэл үйлдэхгүй. Магадгүй олон хүмүүс өөрсдийгөө Бурхантай харьцуулан хэмждэг. Бурханыг эсэргүүцэх нь ямархуу амтагддаг вэ, гашуун уу, чихэрлэг үү? Чи үүнийг ойлгох ёстой—мэдэхгүй мэт дүр бүү үзүүл. Зүрх сэтгэлдээ, зарим хүмүүс итгээгүй хэвээр байж болох юм. Гэсэн ч, Би чамайг оролдоод үзэхийг зөвлөж байна—энэ нь ямар амтагдаж байгааг үз. Энэ нь олон хүмүүсийг, үүнийг сэжиглэхээс сэргийлэх болно. Олон хүмүүс Бурханы үгийг уншдаг боловч Түүнийг зүрх сэтгэлдээ нууцхан эсэргүүцдэг. Түүнийг ингэж эсэргүүцсэний дараа, зүрхэнд чинь хутга эргүүлж байгаа мэт чамд санагддаггүй гэж үү? Хэрвээ гэр бүлийн зохицолгүй байдал биш бол, бие махбодын тухгүй байдал эсвэл хүү, охидын өвчин зэрэг байх болно. Хэдийгээр чиний бие махбод үхлээс өршөөгдсөн ч, Бурханы гар чамайг хэзээ ч орхихгүй. Энэ нь тийм энгийн гэж чи бодож байна уу? Ялангуяа, Бурханд ойр байгаа олон хүмүүсийн хувьд үүн дээр төвлөрөх нь бүр ч илүү чухал юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, чи үүнийг мартах болно, тэгээд өөрийн мэдэлгүйгээр чи уруу таталтанд автах болно, чи бүх зүйлийг үл анхаарах ба энэ нь чиний нүглийн эхлэл байх болно. Энэ нь шалихгүй зүйл мэт чамд санагдаж байна уу? Хэрвээ чи үүнийг сайн хийж чадвал, чамд төгс болгуулах боломж—Бурханы Өөрийнх нь амнаас удирдамж заавар хүлээн авах боломж байна. Хэрвээ чи үүнийг чухал гэж үзэхгүй бол, чамд төвөг учрах болно—чи Бурханыг үл тоож, үг үйлдэл чинь замбараагүй байх ба эрт орой хэзээ нэгэн цагт чи ширүүн салхи, хүчтэй давалгаанд өртөх болно. Эдгээр зүйлийг хүн нэг бүр тэмдэглэж авах ёстой. Бурханаар гэрчлэгдсэн хүн чамайг яллахгүй байж болох юм, гэвч Бурханы Сүнс чамтай тооцоо дуусахгүй, Тэр чамайг өршөөхгүй. Чамд зөрчил үйлдэх зүйл байгаа гэж бодож байна уу? Тиймээс, Бурхан юу ч гэж хэлсэн чи Түүнийг үгийг хэрэгжүүлэх ёстой ба ямар ч байсан тэдгээрийг даган мөрдөх ёстой. Энэ нь энгийн зүйл биш!
No comments:
Post a Comment