2019/02/22

БҮХИЙ Л ЗҮЙЛС БУРХАНЫ ҮГЭЭР БИЕЛДЭГ

БҮХИЙ Л ЗҮЙЛС БУРХАНЫ ҮГЭЭР БИЕЛДЭГ

БҮХИЙ Л ЗҮЙЛС БУРХАНЫ ҮГЭЭР БИЕЛДЭГ

Бурхан өөр өөр эрин үеийн дагуу Өөрийн үгийг хэлж, Өөрийн ажлаа хийдэг ба өөр өөр эрин үеүдэд Тэр өөр өөр үг хэлдэг. Бурхан ямар нэгэн дүрэмд захирагддаггүй, ижил ажлыг давтан хийдэггүй, өнгөрсөн үеийн зүйлсийг санагалздаггүй; Тэр бол үргэлж шинээрээ байдаг, хэзээ ч хуучирдаггүй Бурхан бөгөөд өдөр бүр Тэр шинэ үгсийг ярьдаг. Өнөөдөр чи баримтлах ёстойгоо баримтлах хэрэгтэй; энэ бол хүний хариуцлага, үүрэг билээ. Харин Бурханы одоогийн гэрэл, бодит үгэнд төвлөрөн хэрэгжүүлэх нь зайлшгүй чухал. Бурхан дүрэмд захирагддаггүй, харин Өөрийнхөө мэргэн ухаан болон бүхнийг чадагч байдлаа ил болгохын тулд олон өөр өнцгөөс ярьж чаддаг. Бурхан Сүнсний өнцгөөс ярьж байна уу, хүний өнцгөөс ярьж байна уу, эсвэл гуравдагч хүний өнцгөөс ярьж байна уу гэдэг нь хамаагүй—Бурхан бол үргэлж л Бурхан байх ба Бурхан хүний өнцгөөс ярьж байлаа гэхэд Түүнийг чи Бурхан биш хэмээн хэлж болохгүй. Бурханы ямар өнцгөөс ярьж байна гэдгээс шалтгаалж, хүмүүсийн зарим нь янз янзын үзлийг бий болгодог. Иймэрхүү хүмүүст Бурханы тухай, мөн Түүний ажлын тухай мэдлэг байдаггүй. Хэрвээ Бурхан үргэлж л нэг өнцгөөс яриад байвал, хүмүүс Бурханы талаар өөрсдийн дүрмийг тогтоохгүй гэж үү? Бурхан хүнийг ингэж авирлахыг зөвшөөрөх үү? Бурхан ямар өнцгөөс ярьж байна гэдгээс үл хамааран, бүгдээрэнд нь тааруулан зорьсон зүйл Бурханд бий. Хэрвээ Бурхан үргэлж Сүнсний өнцгөөс ярьдаг байсан бол, чи Түүнтэй харилцаж чадах байсан уу? Тиймээс, Тэр чамайг Өөрийн үгээр хангаж, бодит байдал руу хөтлөхийн тулд гуравдагч хүний өнцгөөс ярьдаг. Бурханы хийж байгаа юм бүхэн тохиромжтой байдаг. Товчоор хэлбэл, энэ нь бүгд Бурханаар хийгддэг бөгөөд үүнд чи эргэлзэх хэрэггүй. Тэрбээр Бурхан учраас ямар өнцгөөс ярьж байгаа нь хамаагүй Бурхан хэвээрээ л байх болно. Энэ бол хөдөлшгүй үнэн. Тэр яаж ч ажилласан Бурхан хэвээрээ байсаар байх ба Түүний мөн чанар өөрчлөгдөхгүй! Петр Бурханыг маш их хайрласан, Бурханы сэтгэлд зохицсон хүн байсан ч Бурхан түүнийг Эзэн эсвэл Христ гэж гэрчлээгүй, учир нь аливаа оршихуйн мөн чанар нь юу гэдгээрээ, юу байснаараа л байх ба хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурхан Өөрийн ажлыг хийхийн хувьд, дүрэмд баригддаггүй, харин Өөрийн үйл хэргийг үр дүнд хүргэхийн тулд болон Өөрийнх нь тухай хүмүүсийн мэдлэгийг сайжруулахын тулд олон аргыг хэрэглэдэг. Бурханы ажлын арга бүхэн хүмүүст Өөрийнх нь тухай мэдэхэд туслах ба мөн хүмүүсийг төгс болгоход чиглэгддэг. Ямар арга зам сонгосноос үл хамааран, бүгд л хүнийг босгон байгуулах, төгс болгох зорилго агуулна. Хэдийгээр Түүний ажлын арга замуудын нэг нь маш удаан хугацаанд үргэлжилж магад боловч энэ нь хүмүүсийн Түүнд итгэх итгэлийг бэхжүүлэхийн төлөө юм. Тиймээс та бүхэн эргэлзэх хэрэггүй. Эдгээр нь бүгд л Бурханы ажлын алхмууд бөгөөд та нар дуулгавартай байх ёстой.

Өнөөдөр яригдаж байгаа зүйл бол бодит байдал руу орох тухай юм. тэнгэр лүү дээш очих тухай, хаанчлан захирах тухай ярьдаггүй; яригддаг бүх зүйл бодит байдал руу орох тухай байдаг. Энэнээс илүү практик эрэл хайгуул байхгүй ба хаанчлан захирах тухай ярих нь хэрэгжүүлж болохооргүй зүйл юм. Хүмүүс маш сониуч зантай учраас өнөөдрийн Бурханы ажлыг өөрсдийн шашны үзлээрээ хэмжиж байдаг. Бурханы ажиллах арга барилын маш олныг мэдэрсэн мөртлөө хүмүүс одоо хэр нь Бурханы ажлыг мэддэггүй, өнөөг хүртэл тэмдэг гайхамшгийг эрж хайсаар, Бурханы үгс биелсэн эсэхийг ажигласаар байдаг. Энэ асар сохор байдал биш гэж үү? Бурханы үгс биелэлээ олоогүй байхад, Түүнийг Бурхан гэж чи итгэсээр байх уу? Өнөөдөр, чуулган дахь олон ийм хүмүүс тэмдэг, гайхамшгийг олж харахаар хүлээж байгаа. Тэд, “Хэрвээ Бурханы үгс биелэгдвэл Тэр Бурхан; харин биелэгдэхгүй бол Тэр Бурхан биш” гэдэг. Тэгвэл та нар Түүний үгийн биелэлтээс болж Бурханд итгэдэг үү эсвэл Тэр бол Бурхан Өөрөө учраас итгэдэг үү? Хүний Бурханд итгэх үзэл зөв тавигдах ёстой! Бурханы үгс биелэгдээгүйг харах үедээ чи зугтан оддог—энэ нь Бурханд итгэх итгэл мөн үү? Бурханд итгэх үедээ чи бүх зүйлийг Бурханы зохицуулгад даатгаж, Бурханы бүхий л ажилд дуулгавартай байх ёстой. Бурхан Хуучин гэрээнд маш олон үгс хэлсэн, тэдний аль нь биелэгдсэнийг чи өөрийнхөө нүдээр харсан бэ? Чи нүдээрээ хараагүй болохоороо л Еховаг Бурхан биш гэж хэлж чадах уу? Бурханы үгс биелэгдээгүй байгааг хараад, зарим нь эндээс яваад өгөхийг хүсдэг. Явахыг хүссэн хэн ч явах ёстой, хэн ч тэднийг зогсоохгүй! Оролдоод үз л дээ, яваад өгч чадах эсэхээ хар. Яваад өгснийхөө дараа чи эргээд ирэх л болно. Бурхан Өөрийнхөө үгсээр чамайг хянадаг ба хэрвээ чи сүмийг, Бурханы үгсийг орхиод явбал чамд амьдрах зам үгүй болно. Хэрвээ итгэхгүй бол, өөрөө оролдоод үз—орхиод явчихаж чадна гэж чи бодож байна уу? Бурханы Сүнс чамайг хянадаг ба чи явж чадахгүй. Энэ бол Бурханы захиргааны зарлиг юм! Хэрвээ зарим хүмүүс оролдоод үзэхийг хүсвэл, яахав, тэд тэгж болно! Чи энэ хүнийг Бурхан биш гэж хэлдэг, иймээс Түүний эсрэг нүгэл үйлдээд, Түүний юу хийхийг хар. Чиний махан бие чинь үхэхгүй, өөрийгөө хооллож, хувцаслах чадвартай хэвээр байж болох боловч сэтгэл санааны хувьд тэвчишгүй байх болно; чи маш их сэтгэлийн шаналгаа, зовлон мэдрэх ба үүнээс илүү зовлонтой зүйл гэж байхгүй. Хүмүүс сэтгэл санаагаараа шаналж, сүйдэхийг тэвчдэггүй. Магадгүй чи махан биеийн шаналгааг тэсэж болох ч сэтгэл санааны хямрал, удаан хугацааны шаналгааг тэсвэрлэж чадахгүй. Өнөөдөр чи ямар ч тэмдэг, гайхамшгийг харахгүй байж болно, гэсэн ч эндээс яваад өгөх хэн ч байхгүй, учир нь Бурхан үгээрээ хүмүүсийг хянаж байдаг. Харагдашгүй, мэдрэгдэшгүй, баримтгүй ч гэсэн хүмүүс зугтаж чадахгүй. Эдгээр нь Бурханы үйлдэл биш гэж үү? Өнөөдөр, Бурхан хүмүүст амийг өгөхөөр дэлхий дээр ирчихсэн байгаа. Тэр хүмүүсийн төсөөлдөг шиг, Бурхан хүний хооронд энх тайван харилцааг бататгахын тулд ямар нэг тэмдэг, гайхамшиг үзүүлснээр чамайг хуурдаггүй. Амь дээр анхаарлаа хандуулдаггүй, харин оронд нь Бурханы үзүүлэх тэмдэг гайхамшигт төвлөрдөг бүх хүмүүс бол фарисайчууд юм! Тухайн үед Есүсийг загалмайд цовдолсон хүмүүс бол фарисайчууд байсан; хэрвээ чи Бурханыг, Бурханд итгэх итгэлийн талаарх өөрийн үзэл бодлын дагуу хэмжиж, Бурханы үг биелэхэд Түүнд итгэж, биелэхгүй бол Түүнд эргэлзэн, тэрчлэн Түүнийг доромжилдог бол чи ч бас Түүнийг загалмайд цовдолдоггүй гэж үү? Ийм хүмүүс өөрсдийн үүргийг умартаж, ая тухтай байдалд шунамхайран зугаацдаг!

Нэг талаасаа, хүний хамгийн том асуудал бол тэр Бурханы ажлын тухай мэддэггүй. Хэдийгээр хүний хандлага нь зөвхөн үгүйсгээд байдаггүй ч, эргэлздэг; тэр үгүйсгэдэггүй, гэхдээ бүрэн хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ хүмүүс Бурханы ажлын талаар өргөн мэдлэгтэй бол тэд орхиж явахгүй. Нөгөө талаар, хүн бодит байдлыг мэддэггүй. Өнөөдөр Бурханы үгийн хамтаар л хүн бүхэн оролцсон; үнэндээ ирээдүйд чи тэмдэг, гайхамшгийг харна хэмээн бодох хэрэггүй. Би чамд илэн далангүй хэлье: Өнөөгийн үе шатны турш, чиний харах боломжтой зүйл бол Бурханы үгс бөгөөд хэдийгээр баримт байхгүй байгаа ч, Бурхан амиа хүний дотор хийнэ гэсэн үг. Мянган жилийн хаанчлалын хамгийн гол ажил нь энэ бөгөөд үүнийг ойлгож чадахгүй бол чи сул дорой болж, унан шалгалтан дунд буух ба хамгийн гашуудалтай нь Сатанд олзлогдох болно. Бурхан үндсэндээ үгээ хэлэхээр газар дээр ирчихсэн байгаа; чиний харилцдаг зүйл бол Бурханы үгс, хардаг зүйл чинь Бурханы үгс, сонсдог зүйл чинь Бурханы үгс, дагаж мөрддөг зүйл чинь Бурханы үгс, үзэж, туулж байгаа чинь Бурханы үгс бөгөөд бие махбодтой болсон энэ Бурхан нь хүнийг төгс болгохын тулд голчлон үгийг ашигладаг. Бурхан ямар нэг тэмдэг гайхамшиг үзүүлдэггүй бөгөөд ялангуяа Есүсийн өмнө нь хийсэн ажлыг хийдэггүй. Хэдийгээр Тэд бол Бурхан бөгөөд хоёулаа махан биетэй боловч, Тэдний үйлчлэл нь ондоо билээ. Есүс ирэх үедээ Бурханы ажлын нэг хэсгийг хийж, зарим нэг үгс хэлсэн, гэхдээ Түүний хийсэн гол ажил нь юу байсан юм бэ? Түүний хийсэн гол зүйл бол цовдлолын ажил байсан билээ. Тэрбээр цовдлолын ажлыг гүйцэтгэж, бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд нүгэлт махан биетэй адил байдалтай болсон ба бүх хүн төрөлхтний гэм нүглийн төлөө Тэр нүглийн тахил болсон юм. Энэ бол Түүний хийсэн хамгийн гол ажил билээ. Эцсийн эцэст Тэр хожим ирсэн хүмүүсийг замчлахын тулд загалмайн замыг бэлдэж өгсөн. Есүсийг ирсэн гол зорилго нь золин аврах ажлыг гүйцээх байсан. Тэрээр бүх хүмүүсийг золин аварч, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг хүмүүст авчирсан, цаашлаад Тэр тэнгэрийн хаанчлалыг авчирсан. Үүний үр дүнд, хожим ирсэн хүмүүс бүгд: “Бид загалмайн замаар алхаж, загалмайн төлөө өөрсдийгөө золиослох хэрэгтэй” хэмээн хэлсэн. Мэдээж анх Есүс өөр бусад ажил хийсэн бөгөөд хүмүүсийг гэмшүүлж, нүглийг нь улайлгахын тулд зарим үгсийг хэлсэн. Гэхдээ л Түүний үйлчлэл нь цовдлол байсан ба Түүний номлож өнгөрүүлсэн гурван жил хагасын хугацаа нь цовдлолд бэлдэхийн төлөө байсан. Есүс хэд, хэдэн удаа залбирсан нь ч бас цовдлолын төлөө байсан юм. Түүний туулсан энгийн хүний амьдрал болон газар дэлхий дээр амьдарсан гучин гурван жил хагасын хугацаа нь үндсэндээ цовдлолын ажлыг гүйцээж, Түүнд хүч өгч, энэ ажлыг даах чадвартай болгохын төлөө байсан ба үүний үр дүнд Бурхан цовдлолын ажлыг Түүнд даалгасан. Өнөөдөр, бие махбодтой болсон Бурхан ямар ажил гүйцэтгэх юм бэ? Өнөөдөр Бурхан, “Үг нь Махбодоор илэрсэн” ажлаа дуусгаж, хүнийг төгс болгож, үгний харьцалт, цэвэршүүлэлтийг хүнээр хүлээн авахуулахад үгийг ашиглахын тулд махан биетэй болсон. Өөрийн үгээрээ Тэр, хүмүүсийг хангалт болон амийг олж авахад хүргэдэг; Түүний үгнээс чи Түүний ажил, үйл хэргийг олж харна. Бурхан чамайг гэсгээж, цэвэршүүлэхийн тулд үгийг ашигладаг, тиймээс хэрвээ чи зовлон бэрхшээл туулж байвал, энэ нь Бурханы үгнээс болж байна гэсэн үг. Өнөөдөр, Бурхан ямар нэг баримт ашиглах бус, үгс ашиглан ажлаа явуулдаг. Зөвхөн Түүний үгс чам дээр ирсний дараа л Ариун Сүнс чиний дотор ажиллаж, өвдөлт, зовлон, эсвэл баяр баясгаланг мэдрүүлж чадна. Зөвхөн Бурханы үг л чамайг бодит байдал руу аваачих ба Бурханы үг л чамайг төгс болгох чадвартай. Тэгэхээр чи ядаж, эцсийн өдрүүдэд Бурханы хийх ажил нь үндсэндээ хүн бүрийг төгс болгож, замчлахад Өөрийн үгийг ашиглах явдал юм гэдгийг ойлгох ёстой. Түүний хийх ажил бүр нь үгээр дамжин хийгддэг; чамайг гэсгээхдээ Тэр баримт ашигладаггүй. Зарим хүмүүс Бурханыг эсэргүүцэх үе бий. Бурхан чамд асар их зовуурь үүсгэхгүй, чиний бие гэсгээгдэж, чи бэрхшээл амсахгүй, гэхдээ Бурханы үг чам дээр ирж, чамайг цэвэршүүлмэгц энэ нь тэсвэрлэшгүй байх болно. Тийм биш гэж үү? Үйлчлэл үзүүлэгчдийн үед Бурхан хүнийг ёроолгүй нүх рүү шид гэж хэлсэн. Үнэхээр хүн ёроолгүй нүхэнд орсон гэж үү? Энгийн үгээр хэлбэл, хүнийг цэвэршүүлэхийн тулд үгс ашиглан, хүнийг ёроолгүй нүхэнд оруулсан. Тиймээс эцсийн өдрүүдэд Бурхан махан биетэй болсон үедээ Тэрээр бүхнийг тодорхой болгож, бүхнийг гүйцээхийн тулд үндсэндээ үгс ашигладаг. Зөвхөн Түүний үгнээс л Тэрний юу болохыг чи харж чадна; зөвхөн Түүний үгнээс л Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг чи харж чадна. Бие махбодтой болсон Бурхан газар дэлхийд ирэх үедээ үг хэлэхээс өөр ажил хийдэггүй—тиймээс баримтны шаардлага үгүй; үг л хангалттай юм. Яагаад гэвэл, Түүний хүч чадал болон дээдийн дээд байдлыг Түүний үгнээс харах боломжийг хүнд олгож, Өөрийгөө хэрхэн даруухнаар нууж байдгийг Түүний үгнээс харах боломжийг хүнд олгож мөн Түүний үгнээс Түүнийг бүхэлд нь мэдэх боломжийг хүнд олгохын тулд Тэр энэ ажлаа хийхээр ирсэн. Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүгд Түүний үгэнд байгаа ба Түүний мэргэн ухаан, гайхалтай байдал нь Түүний үгэнд байгаа. Үүгээр, Бурханы Өөрийн үгээ хэлдэг олон арга барилыг чамд харуулдаг. Энэ бүх хугацааны туршид Бурханы ажлын дийлэнх нь хангамж, илчлэл, харьцалт байсан. Бурхан хүмүүсийг хөнгөхөнөөр хараахгүй, хараасан байлаа гэхэд энэ нь үгээр дамжин хийгдэнэ. Иймээс, Бурхан махан биетэй болсон энэ цаг үед, Бурхан хэн нэгнийг эдгээж, чөтгөрийг дахин хөөж байгааг харахаар бүү оролд, үргэлж тэмдэг харах гэж бүү оролд—энэ нь ямар ч утгагүй! Тэдгээр тэмдэг хүнийг төгс болгож чадахгүй! Ний нуугүй хэлэхэд: Өнөөдөр махан биетэй, бодитой Бурхан Өөрөө зөвхөн ярьдаг ба үйлддэггүй. Энэ нь үнэн! Тэр чамайг төгс болгож, хооллож, ундлахад үгийг ашигладаг. Тэрээр бас ажиллахын тулд үг ашигладаг ба Өөрийнхөө бодит байдлыг та нарт мэдэгдэхийн тулд баримтуудын оронд үгсийг ашигладаг. Хэрвээ чи Бурханы ажлын энэ талыг ухамсарлах чадвартай бол идэвхгүй байхад хэцүү. Сөрөг зүйлс дээр анхаарлаа хандуулахын оронд та нар зөвхөн эерэг зүйл дээр л анхаарлаа хандуулах ёстой—өөрөөр хэлбэл, Бурханы үг биелсэн биелээгүйгээс үл хамааран, баримт байгаа байхгүйгээс үл хамааран, Бурхан хүмүүсийг Түүний үгнээс амь олж авахад хүргэж байгаа нь хамгийн агуу тэмдэг бөгөөд үүнээс ч илүүтэйгээр энэ нь маргашгүй баримт юм. Энэ нь Бурханы тухай мэдлэгийг олж авах хамгийн том нотолгоо бөгөөд тэмдгээс агуу тэмдэг юм. Зөвхөн эдгээр үг л хүнийг төгс болгож чадна.

Хаанчлалын эрин үе эхлэнгүүт Бурхан Өөрийн үгсээ хэлж эхэлсэн. Ирээдүйд, эдгээр үг аажмаар биелэх болно, тэр үед хүмүүс амь руу өсөх болно. Бурхан хүний ялзарсан зан чанарыг илчлэхдээ үг ашиглах нь илүү бодит бас илүү чухал бөгөөд хүний итгэлийг төгс болгохын тулд Бурхан гагцхүү үг ашигладаг, учир нь өнөөдөр бол Үгийн эрин үе, энэ нь хүний итгэл, шийдэмгий байдал болон хамтын ажиллагааг шаарддаг. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы ажил нь үйлчилж, хангахын тулд Өөрийн үгийг ашиглах явдал юм. Бие махбодтой болсон Бурхан үгээ хэлж дууссаны дараа л тэдгээр нь биелж эхлэх болно. Түүнийг ярьж байх үед үг нь биелдэггүй, учир нь Түүнийг махан биеийн үе шатанд байхад үг нь биелдэггүй ба ингэснээр хүн Бурхан бол Сүнс биш махан бие гэдгийг харж, ингэснээр хүн Бурханы бодит байдлыг өөрийнхөө нүдээр харж болох юм. Түүний ажил дууссан өдөр, газар дэлхий дээр ярьж хэлэх ёстой Түүний бүх үгс хэлэгдсэн үед, Түүний үгс биелэгдэж эхэлнэ. Одоо бол биелэлтийн цаг хугацаа биш юм, учир нь Тэр бүх үгээ хэлж дуусаагүй байна. Бурхан газар дээр үгээ хэлсээр байгааг харж байгаа үедээ чи Түүний үгийн биелэлтийг бүү хүлээ; Бурхан ярихаа болих үед, газар дээрх Түүний ажил дуусах үед тэр нь Түүний хэлсэн үгс биелэгдэж эхлэх үе байх болно. Газар дээр Түүний хэлсэн үгс дотор, нэг талаар, амийн хангалт, нөгөө талаар зөгнөл—цаашид болох, хийгдэх зүйлс болон хараахан биелээгүй байгаа зүйлсийн тухай зөгнөл байдаг. Мөн Есүсийн үгэнд ч зөгнөл байсан. Нэг талаар Тэр амиар хангасан, нөгөө талаар Тэр зөгнөл хэлсэн юм. Өнөөдөр үг болон баримтыг нэгэн зэрэг гүйцэлдүүлэх тухай ярихгүй байгаа нь хүмүүсийн нүдэнд харагдаж болох зүйлс болон Бурханы хийдэг зүйлс хоёрын хоорондох ялгаа асар ихээс болж байгаа юм. Бурханы ажил дууссаны дараа л Түүний үгс биелэгдэх ба баримт нь үгний дараа гарч ирэх болно. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан газар дээр үгийн үйлчлэлийг гүйцэтгэх ба үгийн үйлчлэлийг гүйцэтгэхдээ Тэр зөвхөн үг хэлж, өөр хэрэг явдлуудыг хайхрахгүй. Бурханы ажил өөрчлөгдөнгүүт Түүний үгс биелэгдэж эхэлнэ. Өнөөдөр чамайг төгс болгохын тулд үг эхлээд хэрэглэгддэг; Тэр бүхий л орчлон ертөнцөд алдрыг олж авсны дараа Түүний ажил дуусаж, хэлэх ёстой бүх үгс хэлэгдэж дууссан үе байх бөгөөд бүх үгс баримт болон үлдэх болно. Бурхан эцсийн өдрүүдэд үгний үйлчлэлийг хэрэгжүүлэхээр газар дээр ирсэн, ингэснээр хүн Түүний үгнээс Түүний юу болохыг, Түүний мэргэн ухааныг болон Түүний гайхалтай үйл хэргийг харах юм. Хаанчлалын эрин үед Бурхан бүх хүмүүсийг байлдан дагуулахын тулд үндсэндээ үгийг ашигладаг. Ирээдүйд Түүний үгс бүх шашин болон салбар, үндэстэн, урсгалд хүрнэ; бүх хүнийг байлдан дагуулж, Түүний үг хүч, эрх мэдлийг агуулдаг гэдгийг хүмүүст мэдүүлэхийн тулд Бурхан үгийг ашигладаг—иймээс өнөөдөр та нар зөвхөн Бурханы үгтэй л тулгардаг.

Энэ эрин үед Бурханы хэлсэн үгс нь Хуулийн эрин үед хэлэгдсэн үгсээс өөр, мөн тэдгээр нь Нигүүлслийн эрин үед хэлэгдсэн үгсээс ч ялгаатай байдаг. Нигүүлслийн эрин үед Бурхан үгний ажлыг хийгээгүй, харин бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд ердөө цовдлолыг л дурдсан. Библид зөвхөн, Есүс яагаад цовдлогдох болсныг, загалмай дээр байхдаа Түүний мэдэрсэн зовлонг болон хүн Бурханы төлөө хэрхэн цовдлогдох ёстой тухай л дурдсан. Тэр эрин үед Бурханы хийсэн бүх ажил цовдлол дээр төвлөрч байсан. Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурхан Өөрт нь итгэдэг бүх хүмүүсийг байлдан дагуулахын тулд үг хэлдэг. Энэ нь “Үг нь махбодоор илэрсэн” юм; Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл Тэр, Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхээр ирсэн юм. Тэр зөвхөн үг хэлдэг ба баримтууд гарч ирэх нь ховорхон байдаг. Энэ бол Үг нь махбодоор илрэхийн мөн чанар бөгөөд бие махбодтой болсон Бурхан Өөрийн үгийг хэлэх үед энэ нь Үг махбодоор илэрч, Үг махбодод ирж байгаа хэрэг юм. “Хамгийн анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа, тэгээд Үг нь махбод болсон юм.” Энэ (Үг нь махбодоор илрэх ажил) нь Бурханы эцсийн өдрүүдэд гүйцэтгэх ажил бөгөөд энэ нь Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний хамгийн сүүлчийн бүлэг юм, иймээс Бурхан газар дээр ирж, Өөрийн үгсийг махбодоор илэрхийлэх ёстой. Өнөөдөр хийгдсэн, хожим хийгдэх, Бурханаар хийгдэх бүхэн, хүний эцсийн хүрэх газар, аврагдах хүмүүс, устгагдах хүмүүс гэх мэт—эцэст нь хийгдэх эдгээр ажлууд бүгд тодорхой өгүүлэгдсэн ба бүгд Үг нь махбодоор илэрсэний бодит ач холбогдлыг биелүүлэхийн төлөө байдаг. Өмнө нь тунхагласан захиргааны зарлиг болон үндсэн хууль, устгагдах хүмүүс, амралтанд орох хүмүүс—эдгээр үг бүгд биелэх ёстой. Энэ бол эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы биелүүлэх ёстой ажил юм. Тэрээр, Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс хаана харьяалагдахыг, Бурханы урьдчилан тогтоогоогүй хүмүүс хаана харьяалагдахыг, Түүний ардууд болон хөвгүүд хэрхэн ангилагдахыг, Израильд юу тохиолдохыг, Египетэд юу тохиолдохыг хүмүүст ойлгуулах болно—ирээдүйд эдгээр үг нэг бүр биелэгдэх болно. Бурханы ажлын алхамууд эрчээ авч байна. Бурхан, эрин үе бүрд хийгдэх зүйлийг, эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы хийх зүйлийг болон Түүний биелүүлэх учиртай үйлчлэлийг хүнд илчлэх арга барил болгож үгийг ашигладаг бөгөөд эдгээр үг нь бүгд Үг нь махбодоор илэрсний ач холбогдлыг гүйцэлдүүлэхийн тулд байдаг.

“Бурханы тэмдэг гайхамшгуудыг харахаар эрж хайдаг бүх хүмүүс хаягдана; тэд төгс болгуулах хүмүүс биш” гэж Би өмнө нь хэлж байсан. Би маш олон үг хэлсэн ч чамд энэ ажлын талаар өчүүхэн төдий ч мэдлэг байхгүй бөгөөд энэ мөчид ирчихээд чи одоо ч гэсэн ямар нэг тэмдэг гайхамшгийг гуйсаар байгаа. Чиний Бурханд итгэх итгэл чинь тэмдэг, гайхамшгийг харах эрэл хайгуул уу эсвэл энэ нь амийг олж авахын төлөө байдаг уу? Есүс ч бас өнөөдөр хараахан биелээгүй байгаа олон үгийг хэлсэн. Есүс бол Бурхан биш гэж чи хэлж чадах уу? Тэр бол Христ бөгөөд Бурханы хайртай Хүү байсан гэдгийг Бурхан гэрчилсэн. Чи үүнийг үгүйсгэж чадах уу? Өнөөдөр, Бурхан зөвхөн үг хэлдэг ба хэрвээ чи нэгд нэггүй мэдэх чадваргүй бол бат зогсож чадахгүй. Түүнийг Бурхан болохоор л чи Түүнд итгэдэг үү эсвэл Түүний үг биелсэн эсэхэд тулгуурлан Түүнд итгэдэг үү? Чи тэмдэг гайхамшгуудад итгэдэг үү эсвэл Бурханд итгэдэг үү? Өнөөдөр Тэр тэмдэг гайхамшиг үзүүлдэггүй—Тэр үнэхээр Бурхан мөн үү? Хэрэв Түүний хэлсэн үгс биелээгүй бол Тэр үнэхээр Бурхан мөн үү? Бурханы мөн чанар нь Түүний хэлсэн үг биелсэн үү, үгүй юу гэдгээр тодорхойлогддог уу? Яагаад зарим хүмүүс Бурханд итгэхээсээ өмнө, Түүний үгийн биелэлтийг үргэлж хүлээж байдаг юм бэ? Энэ нь тэд Түүнийг мэддэггүй гэсэн үг биш гэж үү? Ийм үзэлтэй хүмүүс бол Бурханыг үгүйсгэдэг хүмүүс юм; Тэд Бурханыг хэмжихдээ үзлийг ашигладаг; хэрвээ Бурханы үг биелсэн бол тэд Бурханд итгэдэг ба хэрвээ биелээгүй бол тэд Бурханд итгэдэггүй; тэд үргэлж тэмдэг, гайхамшгийг эрэлхийлж байдаг. Тэд орчин үеийн фарисайчууд биш гэж үү? Чиний бат зогсох эсэх чинь бодитой Бурханыг мэддэг эсэхээс хамаардаг—энэ бол маш чухал. Чамд Бурханы үгийн бодит байдал хэдий чинээ их байна, Бурханы бодит байдлын тухай мэдлэг чинь төдий чинээ их байна, мөн чи шалгалтуудын үед төдий чинээ бат зогсож чадна. Чи тэмдэг, гайхамшгийг хэдий чинээ их хайна, төдий чинээ бат зогсож чадахгүй бөгөөд шалгалтан дунд унах болно. Тэмдэг, гайхамшиг бол суурь биш; зөвхөн Бурханы бодит байдал л амь юм. Зарим хүмүүс Бурханы ажлын үр дүнд бий болох үр нөлөөг мэддэггүй. Тэд өдөр хоногийг Бурханы ажлын тухай мэдлэгийг олж авахын төлөө биш харин будилаан дунд өнгөрүүлдэг. Тэдний эрэл хайгуул нь өөрсдийнхөө хүслийг Бурханаар биелүүлүүлэх явдал бөгөөд зөвхөн үүний дараа л тэд өөрсдийн итгэлдээ нухацтай болдог. Бурханы үг биелсэн үед л амийг эрэлхийлнэ, харин Түүний үг биелэхгүй бол тэд амийг эрэлхийлэх боломжгүй гэж тэд хэлдэг. Бурханд итгэх итгэл нь ямар нэг тэмдэг, гайхамшгийг харах эрэл хайгуул мөн тэнгэр лүү болон гуравдагч тэнгэр лүү дээш гарах эрэл хайгуул гэж хүн боддог. Бурханд итгэх итгэл нь бодит байдалд орох эрэл хайгуул, амийн эрэл хайгуул мөн Бурханаар авахуулах эрэл хайгуул гэж хэлэх хэн ч байхгүй. Ийм эрэл хайгуулд ямар үнэ цэнэ байх юм бэ? Бурханы тухай мэдлэг болон Бурханы сэтгэл хангалуун байдлыг эрж хайдаггүй хүмүүс бол Бурханд итгэдэггүй хүмүүс бөгөөд Бурханыг доромжилдог хүмүүс юм!

Одоо Бурханд итгэх итгэл гэж юу болохыг та нар ойлгож байна уу? Бурханд итгэнэ гэдэг нь тэмдэг, гайхамшгийг харах явдал уу? Энэ нь тэнгэр лүү дээш очих явдал уу? Бурханд итгэх нь амаргүй зүйл. Өнөөдөр, тийм төрлийн шашны дадлыг цэвэрлэх ёстой; Бурханы гайхамшгийн илрэлийг хайх, Бурханы эдгээлтийг, чөтгөрүүдийг хөөхийг хайх, Бурханы хайрлах энх тайван болон асар их нигүүлслийг эрж хайх, махан биедээ амжилт, ая тух олохоор эрж хайх—эдгээр нь шашны дадал бөгөөд ийм шашны дадлууд нь итгэлийн тодорхойгүй агаад хийсвэр хэлбэр юм. Өнөөдөр Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу вэ? Энэ бол өөрийн амийн бодит байдал болгон Бурханы үгсийг хүлээж авах, мөн Түүнийг гэсэн жинхэнэ хайранд хүрэхийн тулд Түүний үгнээс Бурханы тухай мэдэх зэрэг юм. Тодруулбал: Бурханыг дуулгавартай дагаж, хайрлаж, Бурханы бүтээлийн биелүүлэх ёстой үүргийг гүйцэтгэх нь Бурханд итгэх итгэл юм. Энэ бол Бурханд итгэхийн зорилго билээ. Та нар, Бурханы хайр татам байдлын тухай, Бурхан хэр хүндлэгдэх үнэ цэнэтэй тухай, Өөрийн бүтээлүүддээ Бурхан хэрхэн авралын ажлыг хийж, тэднийг төгс болгодог тухай мэдлэгийг олж авах ёстой—энэ бол Бурханд итгэх итгэлээрээ та нарын эзэмших ёстой наад захын зүйлс юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ махан бие дэх амьдралаа Бурханыг хайрлах амьдрал болгон өөрчилж, төрөлх байдлаараа байгаа амьдралаа Бурханы оршихуй доторх амьдрал болгон өөрчилж, Сатаны эзэмшлээс гарч, Бурханы ивээл, хамгаалалтан дор амьдрахын нэр юм. Энэ бол махан биедээ биш Бурханд дуулгавартай байдлыг олж авах явдал бөгөөд энэ нь, бүхий л зүрх сэтгэлийг чинь олж авах боломжийг Бурханд олгож, та нарыг төгс болгох боломжийг Бурханд олгож, ялзарсан сатаны зан чанараас өөрсдийгөө чөлөөлөх явдал юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ Бурханы хүч чадал, алдар та нарт илэрхийлэгдэж, ингэснээр та нар Бурханы хүслийг биелүүлж, Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлж, Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийж чаддаг байхыг хэлнэ. Бурханд итгэх итгэл нь тэмдэг гайхамшгийг харахын төлөө байх ёсгүй, мөн өөрийн махан биеийн төлөө ч байж болохгүй. Энэ нь Бурханы тухай мэдэх эрэл хайгуулын төлөө, Бурханд дуулгавартай байж, Петр шиг үхэн үхтлээ Түүнд дуулгвартай байхын төлөө байх ёстой. Энэ нь үндсэндээ энэ бүхнийг биелүүлэхийн төлөө юм. Бурханы үгсийг идэж уух нь Бурханыг мэдэхийн тулд мөн Бурханыг хангалуун болгохын тулд юм. Бурханы үгийг идэж, уух нь чамд Бурханы тухай асар их мэдлэгийг өгөх ба зөвхөн үүний дараа л чи Бурханд дуулгавартай байж чадна. Гагцхүү Бурханыг мэддэг болсон үедээ л чи Бурханыг хайрлах ба үүнд хүрэх нь хүний Бурханд итгэх итгэлд байх ёстой зорилго юм. Хэрвээ Бурханд итгэх итгэлдээ чи үргэлж тэмдэг гайхамшгийг харахаар оролддог бол Бурханд итгэх итгэлийн үзэл санаа чинь буруу байна. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ Бурханы үгийг амийн бодит байдал болгон хүлээн зөвшөөрөх явдал юм. Бурханы амнаас гарсан үгсийг хэрэгжүүлж, тэдгээрийг өөрсөд дотроо биелүүлэх нь Бурханы зорилгын биелэлт билээ. Бурханд итгэхдээ хүн Бурханаар төгс болгож, Бурханд захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай байхыг зорих хэрэгтэй. Хэрвээ чи ямар нэг гомдолгүйгээр Бурханд дуулгавартай байж, Бурханы хүслийг анхаарч, Петрийн биеийн хэмжээнд хүрч, Бурханы хэлсэн Петрийн хэв маягийг эзэмшиж чадвал, чи Бурханд итгэх итгэлдээ амжилт олсон байх бөгөөд энэ нь Бурхан чамайг олж авсныг илтгэх юм.

Бурхан Өөрийн ажлыг бүхий л орчлон ертөнц дээр хийдэг. Түүнд итгэдэг бүх хүмүүс Түүний үгийг хүлээн авч, Түүний үгийг идэж уух ёстой; Бурханы үзүүлдэг тэмдэг, гайхамшгийг харснаар дамжуулан хэн ч Бурханаар хүлээн авахуулж чадахгүй. Эрин үеүдийн туршид хүнийг төгс болгохын тулд Бурхан үргэлж үг ашиглаж ирсэн, тиймээс та нар хамаг анхаарлаа тэмдэг, гайхамшигт хандуулах ёсгүй, харин Бурханаар төгс болгуулахаар зорих ёстой. Хуучин гэрээний Хуулийн эрин үед, Бурхан зарим нэг үг хэлсэн ба Нигүүлслийн эрин үед Есүс ч бас олон үг хэлсэн. Есүс энэ олон үгээ хэлж дууссаны дараа хожим ирсэн элчүүд болон эш үзүүлэгчид, Есүсийн тогтоосон хууль, тушаалын дагуу хэрэгжүүлэхэд хүмүүсийг хүргэсэн бөгөөд Есүсийн хэлсэн зарчмуудын дагуу туршлагажихад тэднийг хүргэсэн. Эцсийн өдрүүдийн Бурхан нь хүнийг төгс болгохын тулд үндсэндээ үг ашигладаг. Тэр хүнийг дарангуйлахын тулд эсвэл хүнийг итгүүлэхийн тулд тэмдэг, гайхамшиг ашигладаггүй; энэ нь Бурханы хүч чадлыг ил болгож чадахгүй. Хэрвээ Бурхан зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол Бурханы бодит байдлыг илэрхий болгох боломжгүй байх байсан ба тэгснээр хүнийг төгс болгох ч боломжгүй байх юм. Бурхан тэмдэг, гайхамшгаар хүнийг төгс болгодоггүй, харин хүнийг усалж, хариулахын тулд үгийг ашигладаг, зөвхөн үүний дараа л хүн бүрэн дуулгавартай болж, Бурханы талаар мэдлэгтэй болно. Энэ бол Түүний хийдэг ажил болон Түүний хэлдэг үгний зорилго юм. Бурхан хүнийг төгс болгохын тулд тэмдэг, гайхамшиг үзүүлэх арга барилыг ашигладаггүй—Тэр үг ашигладаг ба хүнийг төгс болгохын тулд ажлын олон өөр арга барилыг ашигладаг. Цэвэршүүлэлт, харьцалт, засалт эсвэл үгийн хангалт ч бай, хүнийг төгс болгож, Бурханы ажил, мэргэн ухаан болон гайхалтай байдлын талаар хүнд илүү их мэдлэг өгөхийн тулд Бурхан олон өөр өнцгөөс ярьдаг. Бурхан эцсийн өдрүүдэд эрин үеийг төгсгөх мөчид бүрэн дүүрэн болгуулах үедээ хүн тэмдэг, гайхамшгийг харах эрхтэй байх болно. Бурханы талаар мэдлэгтэй байж, Бурханыг юу ч хийсэн дуулгавартай дагаж чадаж байх үедээ чи тэмдэг, гайхамшгийг харах болно, учир нь чамд Бурханы бодит байдлын талаар ямар ч үзэл байхгүй байх юм. Энэ мөчид чи ялзарсан байгаа ба Бурханд бүрэн дуулгавартай байх чадваргүй—чи тэмдэг, гайхамшиг харах эрхтэй гэж үү? Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлдэг цаг үе нь Бурхан хүнийг шийтгэх үе мөн эрин үе солигдох үе, цаашлаад эрин үе дуусах үе байдаг. Бурханы ажил хэвийн явагдаж байх үед Тэр тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй. Тэмдэг, гайхамшиг үзүүлэх нь туйлын амархан боловч тэр нь Бурханы ажлын зарчим биш, мөн Бурхан хүнийг удирдахын зорилго ч биш. Хэрвээ хүн тэмдэг, гайхамшиг харсан бол, хэрвээ Бурханы сүнслэг бие хүнд харагдсан бол бүх хүн Бурханд итгэхгүй гэж үү? Асар их гай гамшиг дундаас гарч ирсэн бүлэг ялагчдыг Зүүн зүгээс олж авсан гэдгийг Би өмнө нь хэлсэн. Иймэрхүү үгний утга учир нь юу вэ? Бурханы хүлээн авсан энэ хүмүүс шүүлт, гэсгээлт, харьцалт засалт болон бүх төрлийн цэвэршүүлэлтийг туулсны дараа л жинхэнээсээ дуулгавартай болсон гэсэн үг юм. Ийм хүмүүсийн итгэл нь тодорхойгүй, хийсвэр бус, харин бодитой. Тэд ямар нэг тэмдэг, гайхамшиг эсвэл ямар нэгэн хүчит үйлсийг хараагүй; тэд учир нь олдохгүй захиа, хоосон номлол эсвэл гүн гүнзгий мэдлэг ухааныг ярьдаггүй; харин үүний оронд тэдэнд бодит байдал, Бурханы үгс болон Бурханы бодит байдлын тухай жинхэнэ мэдлэг байдаг. Ийм бүлэг хүмүүс Бурханы хүчийг илэрхий болгох чадвартай байхгүй гэж үү? Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь бодитой ажил юм. Есүсийн эрин үед, Тэр хүнийг төгс болгохоор ирээгүй, харин хүнийг золин аврахаар ирсэн, иймээс Тэр хүмүүсээр Өөрийгөө дагуулахын тулд зарим нэг хүчит үйлсийг үзүүлсэн. Учир нь Тэр үндсэндээ цовдлолын ажлыг гүйцээхээр ирсэн ба тэмдэг үзүүлэх нь Түүний үйлчлэлийн ажлын нэг хэсэг байгаагүй. Тийм тэмдэг гайхамшгууд нь зүгээр л Түүний ажлыг илүү үр нөлөөтэй болгохын тулд хийгдсэн; тэдгээр нь нэмэлт ажил байсан ба бүхий л эрин үеийн ажлыг төлөөлөөгүй. Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Бурхан мөн тэмдэг, гайхамшгийг үзүүлсэн—гэхдээ Бурханы өнөөдөр хийдэг ажил нь бодитой ажил бөгөөд Тэр одоо тэмдэг, гайхамшиг үзүүлэхгүй нь лавтай. Түүнийг тэмдэг, гайхамшиг үзүүлмэгц Түүний бодитой ажил нь эмх замбараагаа алдах ба Тэрбээр ажлаа цаашид хийх боломжгүй болох байсан. Хэрвээ Бурхан хүнийг төгс болгоход үгийг ашиглана гэж хэлчихээд мөн тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол хүн Түүнд үнэхээр итгэдэг эсэх нь илэрхий болж чадах байсан уу? Тиймээс Бурхан тиймэрхүү зүйл хийдэггүй. Хүний дотор шашны зүйл маш их бий; Бурхан, хүний дотор байгаа шашны бүх үзэл болон ер бусын зүйлүүдийг хөөн зайлуулж, хүнд Бурханы бодитой байдлыг мэдэгдэхийн тулд эцсийн өдрүүдэд ирсэн. Тэрээр хийсвэр, бодит бус Бурханы дүрийг буюу өөрөөр хэлбэл ерөөсөө оршин байдаггүй тэр л дүрийг арилгахаар ирсэн юм. Иймээс чиний хувьд үнэ цэнэтэй цорын ганц зүйл бол бодит байдлын тухай мэдлэгтэй байх явдал! Үнэн бүхнийг дийлдэг. Чамд өнөөдөр хэр их үнэн байна вэ? Тэмдэг, гайхамшиг үзүүлдэг бүхэн нь Бурхан юм уу? Муу ёрын сүнснүүд ч бас тэмдэг гайхамшиг үзүүлж чадна; тэд бүгд Бурхан мөн үү? Бурханд итгэх итгэлээрээ хүний эрж хайдаг зүйл нь үнэн, түүний эрэлхийлдэг зүйл нь амь болохоос тэмдэг, гайхамшиг биш билээ. Тэр нь Бурханд итгэдэг бүх хүмүүсийн зорилго байх ёстой.

No comments:

Post a Comment