2019/02/23

БУРХАНЫГ ХАЙРЛАХ НЬ Л ҮНЭХЭЭР БУРХАНД ИТГЭХ ЯВДАЛ ЮМ

БУРХАНЫГ ХАЙРЛАХ НЬ Л ҮНЭХЭЭР БУРХАНД ИТГЭХ ЯВДАЛ ЮМ

БУРХАНЫГ ХАЙРЛАХ НЬ Л ҮНЭХЭЭР БУРХАНД ИТГЭХ ЯВДАЛ ЮМ

Өнөөдөр Бурханыг мэдэж, хайрлахаар эрж хайхдаа та нар нэг талаар зовлон, цэвэршүүлэлт туулах ёстой, нөгөө талаар төлөөс төлөх ёстой. Бурханыг хайрлах хичээлээс илүү гүн гүнзгий ямар ч хичээл үгүй бөгөөд насан туршийн итгэлээсээ хүмүүсийн сурдаг хичээл нь Бурханыг хэрхэн хайрлах талаар байдаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Бурханд итгэдэг бол Бурханыг хайрлах ёстой. Хэрвээ чи зөвхөн Бурханд итгэдэг боловч Түүнийг хайрладаггүй, Бурханы тухай мэдлэгийг олж аваагүй, мөн зүрх сэтгэлээс чинь гардаг жинхэнэ хайраар Бурханыг хэзээ ч хайрлаж байгаагүй бол Бурханд итгэх итгэл чинь хий дэмий юм; хэрвээ Бурханд итгэх итгэлдээ Бурханыг хайрладаггүй бол чи дэмий амьдарч байгаа ба амьдрал чинь тэр чигтээ бүх амьдралаас хамгийн дорд нь мөн. Хэрвээ чи бүх амьдралынхаа туршид Бурханыг хэзээ ч хайрлаж, эсвэл сэтгэл хангалуун байлгаж байгаагүй бол амьдрахын учир юу вэ? Мөн Бурханд итгэх итгэлийн чинь учир юу билээ? Энэ нь хүчин чармайлтын гарз биш гэж үү? Өөрөөр хэлбэл, хэрвээ хүмүүс Бурханд итгэж, хайрлах гэж байгаа бол тэд төлөөс төлөх ёстой. Гадаад талаараа тодорхой арга замаар үйлдэх гэж оролдохоос илүүтэйгээр тэд зүрх сэтгэлийнхээ гүнээс жинхэнэ мэдлэг ухааныг эрж хайх хэрэгтэй. Хэрвээ чи урам зоригтойгоор дуулж, бүжиглэдэг боловч үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй бол чамайг Бурханыг хайрладаг гэж хэлж болох уу? Бурханыг хайрлах нь бүх зүйлээс Бурханы хүслийг эрж хайхыг шаарддаг бөгөөд ямар нэгэн зүйлд тохиолдох үед гүнзгий эрж хайн, Бурханы хүслийг ухаарахаар оролдож, энэхүү асуудлаас Бурханы хүслийг олж харж, чамайг юунд хүрээсэй гэж Тэр хүссэнийг, мөн Түүний хүслийг хэр анхаарах хэрэгтэйг харахаар хичээхийг шаарддаг. Жишээ нь: Зовлон бэрхшээл туулахыг чамаас шаардсан ямар нэг зүйл тохиолдоход чи Бурханы хүсэл юу болохыг, мөн Түүний хүсэлд хэрхэн анхааралтай хандах хэрэгтэйгээ ойлгох ёстой. Чи өөрийгөө сэтгэл хангалуун байлгах ёсгүй: Эхлээд өөрийгөө хойш тавь. Махан биеэс илүү дорд юу ч байхгүй. Чи Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эрмэлзэх ёстой бөгөөд үүргээ биелүүлэх ёстой. Ийм бодолтой байхад энэхүү асуудлын тухайд Бурхан чамд онцгой гэгээрэл авчирч, зүрх сэтгэл чинь бас тайтгарлыг олох болно. Чамд том ч бай, эсвэл жижиг ч бай ямар нэг асуудал тохиолдоход чи эхлээд өөрийгөө хойш тавих ёстой бөгөөд махан биеийг бүх зүйлээс хамгийн дорд нь гэж үзэх ёстой. Чи махан биеэ хэдий чинээ их хангалуун байлгана, махан бие төдий чинээ их эрх чөлөөтэй болдог; хэрвээ энэ удаа чи үүнийг хангалуун болговол дараагийн удаад илүү ихийг хүсэх болно, энэ нь үргэлжлэхийн хэрээр чи махан биеийг бүр ч их хайрлаж эхэлдэг. Махан биед үргэлж тансаглах хүсэл байдаг, үүнийг хангахыг энэ нь үргэлж чамаас шаарддаг ба идэж байгаа, өмсөж байгаа зүйлсээрээ, эсвэл уураа барьж чадахгүй байснаараа юм уу сул тал, залхуурлаа өөгшүүлснээрээ чи дотроо махан биеэ баярлуулдаг... Чи махан биеийг хангалуун байлгах тусам хүсэл нь төдий чинээ их болдог, махан бие илүү замбараагүй болж, хүмүүсийн махан бие илүү гүн гүнзгий үзэл өвөрлөж, Бурханд дуулгаваргүй хандаж, өөрийгөө өргөмжилж, Бурханы ажилд эргэлзсэн байдалтай болох хэмжээнд очдог. Чи махан биеийг хангалуун байлгах тусам махан биеийн сул тал илүү их болдог; сул талуудыг чинь хэн ч өрөвдөхгүй байгаа мэт чамд санагдаж, Бурхан хэтэрхий даварсан гэж чи үргэлж итгэнэ, тэгээд чи: Бурхан яаж ийм хахир хатуу байж чадаж байна вэ? Тэр яагаад хүмүүст завсарлага өгдөггүй юм бэ? гэж хэлэх болно. Хүмүүс махан биеийг хэтэрхий өөгшүүлж, хэтэрхий их эрхэмлэх үедээ өөрсдийгөө сүйрүүлдэг. Хэрвээ чи Бурханыг үнэхээр хайрлаж, махан биеийг хангалуун байлгадаггүй бол, Бурханы хийдэг бүхэн маш зөв, маш сайн бөгөөд Тэрээр дуулгаваргүй байдлыг чинь харааж, зөвт бус байдлыг чинь шүүх нь үндэслэлтэй гэдгийг чи харна. Бурхан чамайг цээрлүүлж, сахилгажуулж, чамайг хатуужуулах орчинг бий болгож, чамайг Өөрийн өмнө албадан ирүүлэх цаг үе байх болно—Бурханы хийж байгаа зүйлс гайхалтай гэдгийг чи үргэлж мэдрэх болно. Тиймээс чамд тийм ч их өвдөлт байхгүй мэт санагдах ба Бурхан үнэхээр хайр татам гэдгийг мэдэрнэ. Хэрвээ чи махан биеийн сул талуудыг өөгшүүлж, Бурхан дэндүүлж байна гэж хэлдэг бол үргэлж шаналж, үргэлж сэтгэлээр унаж, Бурханы бүх ажлын тухай тодорхой мэдэхгүй байх болно, мөн Бурхан хүний сул талуудыг огтхон ч өрөвддөггүй мэт, хүний бэрхшээлүүдийн талаар мэддэггүй мэт санагдана. Иймээс чи асар их шударга бус байдлыг амссан мэт золгүй ганцаардмал байдлыг мэдрэх ба энэ үед гомдоллож эхэлнэ. Ийм байдлаар махан биеийн сул талуудыг чи хэдий чинээ их өөгшүүлнэ, Бурхан дэндэж байна гэж улам их санагдаж, бүр Бурханы ажлыг үгүйсгэж, Бурханыг эсэргүүцэж эхэлж, дуулгаваргүй байдлаар дүүрэх хүртлээ улам дордоно. Тиймээс чи махан биеийг хаяж, үүнийг өөгшүүлэхгүй байх ёстой: Чиний нөхөр, эхнэр, хүүхдүүд, хэтийн ирээдүй, гэрлэлт, гэр бүл—тэдний аль нь ч байхгүй! Чамд ийм шийдвэр байх хэрэгтэй: “Миний зүрх сэтгэлд Бурхан л байдаг бөгөөд Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд би чадах бүхнээ хийж, махан биеийг хангахгүй байх ёстой.” Хэрвээ чи үргэлж ийм шийдвэртэй байвал үнэнийг хэрэгжүүлж, өөрийгөө хойш тавих үедээ бага зэргийн хүчин чармайлтаар л үүнийг хийж чадна. Урьд цагт тариачин зам дээр хөлдөж хөшсөн могой байхыг олж үзжээ. Тариачин түүнийг аваад цээжиндээ тэврэв, гэтэл могой амь орсныхоо дараа тариачныг хазаж амийг нь тасалжээ гэж байдаг. Хүний махан бие энэ могойтой адил: үүний мөн чанар нь хүмүүсийн амийг хорлох явдал—иймээс махан биеийн хүссэн бүхнийг хийсний дараа чи амиа алдах болно. Махан бие Сатанд харьяалагддаг. Үүн дотор тансаглах хүсэл байдаг, энэ нь зөвхөн өөрийгөө л боддог, тав тухтай байдлыг эдэлж, зугаа цэнгэлд умбахыг хүсэж, санаа зовдоггүй, юу ч хийдэггүй бөгөөд үүнийг тодорхой хэмжээнд хангалуун байлгаснаар эцэстээ чи үүнд бүрэн идэгдэнэ. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи энэ удаа үүнийг хангалуун байлгавал дараагийн удаа энэ нь илүү ихийг хүсэх болно. Махан биед үргэлж давлиун хүсэл, шинэ шаардлага байдаг ба чамаар бүр илүү эрхэмлүүлж, тав тухтай байдал дунд амьдрахын тулд махан биеэ өөгшүүлдгийг чинь ашигладаг—хэрвээ чи үүнийг даван гарч чадахгүй бол эцэстээ өөрийгөө алдана. Бурханы өмнө амийг олж авч чадах эсэх чинь, мөн эцсийн төгсгөл чинь ямар байх нь махан биеийг хэрхэн эсэргүүцдэгээс чинь шалтгаалдаг. Бурхан чамайг аварсан, мөн чамайг сонгож, урьдчилан тогтоосон, гэхдээ өнөөдөр чи Түүнийг сэтгэл хангалуун байлгахыг хүсдэггүй бол, үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэггүй бол, Бурханыг үнэхээр хайрладаг зүрх сэтгэлээр махан биеэ эсэргүүцэхийг хүсдэггүй бол эцэстээ чи өөрийгөө сүйрүүлж, асар их шаналлыг туулах болно. Хэрвээ чи махан биеэ үргэлж өөгшүүлдэг бол Сатан аажмаар чамайг дотроос чинь идэж, чамайг амьгүй, эсвэл Сүнсний сэтгэл хөдлөлгүй болгож орхино, хэзээ нэгэн өдөр чи дотроо хав харанхуй байх болно. Харанхуйд амьдрах үедээ чи Сатанд олзлогдсон байх болно, чамд цаашид Бурхан байхаа болих бөгөөд тэр үед чи Бурханы оршин тогтнолыг үгүйсгэж, Түүнийг орхино. Тиймээс, хэрвээ чи Бурханыг хайрлахыг хүсдэг бол өвдөлт шаналлын төлөөс төлж, зовлон бэрхшээл туулах ёстой. Илүү ихийг уншиж, ийш тийш гүйх гадаад талын урам зориг, зовлон зүдгүүр хэрэггүй; үүний оронд чи давлиун санаа, хувийн ашиг сонирхол, өөрийн төлөвлөгөө, үзэл, сэдэл гэх мэт өөрийн доторх зүйлсийг хойш тавих ёстой. Энэ нь Бурханы хүсэл юм.

Бурхан хүмүүсийн гадаад талын зан чанартай харьцах нь Түүний ажлын бас нэг хэсэг юм; жишээлбэл хүмүүсийн гадаад талын, хэвийн бус хүн чанар, эсвэл тэдний амьдралын хэв маяг болон зуршлууд, тэдний арга зам болон ёс заншил, түүнчлэн тэдний гадаад зан үйл болон урам зоригтой харьцах. Гэвч Тэр хүмүүсээс үнэнийг хэрэгжүүлж, зан чанараа өөрчлөхийг хүсэх үед, голлон харьцаж байгаа зүйл нь тэдний доторх сэдэл болон үзэл юм. Зөвхөн өөрийнхөө гадаад зан чанартай харьцах нь тийм ч хэцүү биш; энэ нь чиний дуртай зүйлийг чамд идэхгүй байхтай адил бөгөөд энэ нь амархан. Гэхдээ доторх үзлийг чинь хөнддөг зүйлийг тавьж явуулахад тийм ч хялбар биш: Энэ нь махан биеийг хаяж, төлөөс төлж, Бурханы өмнө зовохыг чамаас шаарддаг. Хүмүүсийн сэдлийн тухайд ялангуяа ийм байдаг. Бурханд итгэсэн цагаасаа өнөөдрийг хүртэл хүмүүс маш олон буруу сэдэл өвөрлөсөн. Үнэнийг хэрэгжүүлэхгүй байх үед бүх сэдэл чинь зөв мэт санагддаг боловч ямар нэг зүйл чамд тохиолдох үед чиний дотор маш олон буруу сэдэл байгааг чи харах болно. Тиймээс, Бурхан хүмүүсийг төгс болгох үедээ Бурханы талаарх мэдлэгт нь саад болж буй олон үзэл дотор нь байгааг ойлгуулдаг. Сэдэл чинь буруу гэдгийг ухаарах үедээ чи хэрвээ өөрийн үзэл болон сэдлийн дагуу хэрэгжүүлэхээ болих чадвартай бол, мөн чамд юу ч тохиолдож байсан Бурханд гэрчлэл хийж, байр сууриндаа бат зогсож чаддаг бол махан биеийг эсэргүүцэж байгааг чинь энэ нь нотолдог. Махан биеийг эсэргүүцэх үед чиний дотор тулаан болох нь гарцаагүй. Сатан чамайг дагуулахаар оролдож, чамаар махан биеийн үзлийг дагуулж, махан биеийн ашиг сонирхлыг хамгаалуулахаар хичээх болно—гэхдээ Бурханы үгс чамайг дотроос чинь гэгээрүүлж, гэрэлтүүлэх бөгөөд энэ үед Бурханыг дагах уу, эсвэл Сатаныг дагах уу гэдгээ чи өөрөө шийддэг. Бурхан, хүмүүсийн доторх зүйлтэй эхлээд харьцахын тулд, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаггүй бодол болон үзэлтэй нь харьцахын тулд үнэнийг хэрэгжүүлэхийг хүмүүсээс хүсдэг. Ариун Сүнс хүмүүсийг дотроос нь хөдөлгөдөг бөгөөд тэдний дотор Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг, иймээс тохиолдож буй бүх зүйлийн ард тулаан байдаг: Хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх бүрд, эсвэл Бурханыг хайрлахыг хэрэгжүүлэх бүрд агуу тулаан болдог бөгөөд тэдний махан бие бүхэлдээ зүгээр мэт боловч зүрх сэтгэлийнх нь гүнд үнэндээ үхэл амьдралын тулаан үргэлжилж байх болно—энэхүү хүчтэй тулааны дараа, асар их хэмжээний эргэцүүллийн дараа л ялалт эсвэл ялагдал шийдэгддэг. Хүн уйлах уу, эсвэл инээх үү гэдгээ мэдэхгүй. Хүмүүсийн доторх сэдлийн ихэнх нь буруу байдаг учраас, эсвэл Бурханы ажлын ихээхэн хэсэг нь тэдний үзэлтэй зөрчилддөг учраас хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх үед агуу тулаан нүднээс далд явагдаж байдаг. Энэхүү үнэнийг хэрэгжүүлснээр хүмүүс, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эргэлт буцалтгүй шийдэхээсээ өмнө бусдын нүднээс далдуур хэмжээлшгүй их уй гунигийн нулимсыг урсгасан байх болно. Энэхүү тулаанаас болж хүмүүс зовлон зүдгүүр болон цэвэршүүлэлт туулдаг; энэ нь жинхэнэ зовлон юм. Тулаан чам дээр ирэх үед, хэрвээ чи Бурханы талд үнэхээр зогсох чадвартай бол Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна. Үнэнийг хэрэгжүүлэх явцад зовлон бэрхшээл тулгарах нь гарцаагүй; хэрвээ үнэнийг хэрэгжүүлэх үед тэдний дотор байгаа бүх зүйл зөв байсан бол тэд Бурханаар төгс болгуулах хэрэггүй байх байсан, мөн ямар ч тулаан болохгүй бөгөөд тэд шаналж зовохгүй байх байсан юм. Бурхан ашиглахад тохирохгүй олон зүйл хүмүүсийн дотор байдаг ба махан биеийн тэрслүү зан чанар их байдгаас болж хүмүүс махан биеийг илүү гүнзгий эсэргүүцэх хичээлийг сурах хэрэгтэй байдаг. Үүнийг Бурхан зовлон гэж нэрлэдэг бөгөөд үүнийг Өөртэй нь хамт туулахыг хүнээс Тэр хүссэн. Бэрхшээлтэй тулгарах үедээ чи яаран Бурханд залбирдаг: “Өө, Бурхан минь! Би Таныг сэтгэл хангалуун байлгахыг хүсэж байна, Таны зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд сүүлчийн зовлон бэрхшээлийг туулахыг хүсэж байна, миний тулгарах саад бэрхшээл хэчнээн их байх нь хамаагүй би Таныг сэтгэл хангалуун байлгах ёстой. Амиа өгөх ёстой байсан ч гэсэн би Таныг сэтгэл хангалуун байлгах ёстой!” Ийм шийдвэртэйгээр, ингэж залбирах үедээ чи гэрчлэлдээ бат зогсож чадна. Үнэнийг хэрэгжүүлэх болгондоо, цэвэршүүлэлт туулах бүрдээ, шалгуулах болгондоо, мөн Бурханы ажил өөрсөд дээр нь ирэх бүрд хүмүүс асар их шаналал амсдаг. Энэ бүхэн бол хүмүүст зориулсан туршилт бөгөөд иймээс тэдний бүгдийнх нь дотор тулаан болж байдаг. Энэ бол тэдний төлдөг бодит төлөөс юм. Бурханы үгийг илүү их уншиж, ийш тийш гүйж байгаа нь тодорхой хэмжээний төлөөс мөн. Энэ бол хүмүүсийн хийх ёстой зүйл, энэ бол тэдний үүрэг, мөн тэдний биелүүлэх ёстой хариуцлага мөн, гэхдээ хүмүүс өөрсдийн дотор байгаа хойш тавих хэрэгтэй зүйлсийг хаях ёстой. Хэрвээ тэгэхгүй бол гадаад талын зовлон зүдгүүр чинь хэчнээн их байх нь, мөн хэчнээн их гүйсэн чинь хамаагүй энэ бүхэн дэмий хоосон байх болно! Өөрөөр хэлбэл, чиний доторх өөрчлөлтүүд л гадаад талын зовлон зүдгүүр чинь үнэ цэнэтэй байх эсэхийг тодорхойлдог. Чиний дотоод зан чанар өөрчлөгдөж, үнэнийг хэрэгжүүлсэн үед бүх гадаад талын зовлон зүдгүүр чинь Бурханы зөвшөөрлийг олж авах болно; хэрвээ чиний дотоод зан чанарт ямар нэгэн өөрчлөлт байгаагүй бол хэчнээн их зовлон зүдгүүр амсаж, эсвэл гадна талдаа хэр их гүйж байгаа чинь хамаагүй Бурханы зөвшөөрөл байхгүй байх болно—Бурханы баталгаажуулаагүй зовлон бэрхшээл нь хий дэмий байдаг. Тиймээс чиний төлсөн төлөөс тооцогдох эсэх нь чамд өөрчлөлт гарсан уу, үгүй юу гэдгээр, мөн Бурханы хүслийг хангаж, Бурханы тухай мэдлэг болон Бурханд үнэнч байдалд хүрэхийн тулд үнэнийг хэрэгжүүлж, өөрийнхөө сэдэл болон үзлийн эсрэг тэрсэлдэг эсэхээр чинь тодорхойлогддог. Хэрвээ чи өөрийн сэдлийн эсрэг хэзээ ч тэрсэлж байгаагүй бөгөөд зөвхөн гадаад талын үйлдлүүд болон урам зоригийг эрж хайж, өөрийн аминд хэзээ ч анхаарал хандуулж байгаагүй бол хэчнээн их гүйсэн чинь хамаагүй чиний зовлон зүдгүүр ямар ч үр дүнгүй болох болно. Хэрвээ тодорхой орчинд, хэлэхийг хүсэж байгаа зарим нэг зүйл чамд байгаа боловч энэ нь зөв гэж чамд санагдахгүй бөгөөд энэ нь ах, эгч нарт чинь ашиг тусаа өгөхгүй, тэднийг шархлуулж болзошгүй бол чи үүнийг хэлэхгүйгээр дотроо зовуурилан байхыг илүүд үзнэ, учир нь эдгээр үг Бурханы хүслийг хангалуун байлгах чадваргүй. Энэ үед чиний дотор тулаан өрнөнө, гэхдээ чи хайртай зүйлээ орхиж, шаналал амсахыг хүсэх болно, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд энэхүү зовлонг туулахыг хүсэх болно, хэдий чи дотроо шаналах боловч махан биеийг өөгшүүлэхгүй ба Бурханы зүрх сэтгэл хангалуун байх учраас чи ч бас дотроо тайвшрах болно. Энэ бол үнэхээр төлөөс төлж байгаа хэрэг бөгөөд энэ нь Бурханы хүссэн төлөөс юм. Хэрвээ чи ийм маягаар хэрэгжүүлбэл Бурхан чамайг маргаангүй ерөөнө; хэрвээ чи үүнд хүрч чадахгүй бол хэр их ойлгосон чинь, эсвэл хэр сайн ярьж чаддаг чинь хамаагүй, энэ бүхэн юу ч биш болох болно! Хэрвээ Бурханыг хайрлах замдаа чи, Бурханыг Сатантай тулаан хийх үед Бурханы талд зогсох чадвартай бол мөн Сатан руу буцаж очихгүй бол Бурханыг хайрлахад хүрсэн байх болно, мөн гэрчлэлдээ бат зогссон байх болно.

Хүмүүсийн дотор Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гадна талдаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцан үйлдэл мэт, хүний зохицуулалтаас, эсвэл хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр болон тохиолдож буй бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай бооцоо тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл хэрэг ба хүмүүсийн үймээн байсан. Та нарт хийж байгаа Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан бооцоо байдаг—энэ бүгдийн ард тулаан байдаг. Жишээлбэл, хэрвээ чи ах эгч нарыг ялгаварлан гадуурхвал хэлэхийг хүсдэг үг—Бурханд таагүй санагдаж болох үг чамд байх болно—гэхдээ чиний дотор хэцүү байх ба энэ мөчид чиний дотор тулаан эхэлнэ: Би хэлэх үү, болих уу? Энэ бол тулаан. Иймээс бүх зүйлд тулаан байдаг, чиний дотор тулаан байх үед, бодит хамтын ажиллагаа болон бодит зовлонгийн чинь ачаар Бурхан чиний дотор ажилладаг. Эцэст нь чи дотроо асуудлыг хойш тавих чадвартай болдог ба уур бухимдал аяндаа намждаг. Энэ нь Бурхантай хамтран ажилласны үр нөлөө юм. Хийдэг бүхэн чинь хүчин чармайлтаараа тодорхой төлөөс төлөхийг чамаас шаарддаг. Бодит зовлон бэрхшээлгүйгээр чи Бурханыг сэтгэл хангалуун болгож чадахгүй, Бурханыг сэтгэл хангалуун болгоход дөхөж очих ч үгүй бөгөөд чи хоосон уриа лоозон хэлж байгаа төдий юм! Эдгээр хоосон уриа лоозон нь Бурханыг сэтгэл хангалуун болгож чадах уу? Бурхан, Сатан хоёр сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнийг гэрчлэх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолддог бүхэн бол агуу шалгалт бөгөөд Бурханы хувьд чамаар гэрчлэл хийлгэх хэрэгтэй үе юм гэдгийг чи мэдэх ёстой. Гаднаа тэдгээр нь томоохон зүйл шиг санагдахгүй байж болох ч эдгээр зүйл тохиолдох үедээ Бурханд хайртай юу, үгүй юу гэдгийг чинь харуулдаг. Хэрвээ хайртай бол чи Түүний төлөөх гэрчлэлдээ бат зогсож чадна, хэрвээ чи Түүнийг хайрлах хайрыг хэрэгжүүлээгүй бол үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш гэдгийг чинь, мөн чи бол үнэнгүй, амьгүй агаад хог хаягдал юм гэдгийг чинь энэ нь харуулдаг! Хүмүүст тохиолддог бүхэн нь Бурханы төлөөх гэрчлэлдээ хүмүүс бат зогсох хэрэгтэй байдаг үе юм. Одоохондоо чамд ямар ч томоохон зүйл тохиолдоогүй ба чи агуу гэрчлэл хийдэггүй боловч өдөр тутмын амьдралын чинь нарийн ширийн болгон Бурханы гэрчлэлтэй хамаатай байдаг. Хэрвээ чи ах эгч нарынхаа, гэр бүлийн гишүүдийнхээ болон эргэн тойронд чинь байгаа хүн бүхний бахдал бишрэлийг олж авч чадвал; хэрвээ нэгэн өдөр үл итгэгч ирээд хийдэг бүхнийг чинь биширч, Бурханы хийдэг бүхэн гайхалтай гэдгийг харвал чи гэрчлэл хийсэн байх болно. Чамд мэдлэг ухаан байхгүй, хэв чанар чинь дорд байсан хэдий ч Бурхан чамайг төгс болгосноор дамжуулан чи Түүнийг сэтгэл хангалуун болгож, Түүний хүслийг анхаарах чадвартай. Хамгийн дорд хэв чанартай хүмүүст Бурхан ямар агуу ажил хийснийг бусад хүмүүс харах болно. Хүмүүс Бурханыг мэдэж авч, Сатаны өмнө ялагчид болж, тодорхой хэмжээгээр Бурханд үнэнч байх болно. Тэгээд энэ бүлэг хүмүүсээс илүү ноён нуруутай хэн ч байхгүй байх болно. Энэ нь хамгийн агуу гэрчлэл байна. Хэдийгээр чи агуу ажил хийх чадваргүй ч Бурханыг сэтгэл хангалуун болгох чадвартай. Бусад хүмүүс өөрсдийн үзлийг хойш тавьж чаддаггүй, гэхдээ чи чадна; бусад хүмүүс өөрсдийн бодит туршлага дунд Бурханд гэрчлэл хийж чаддаггүй ч чи Бурханы хайрыг хариулж, Түүнд хангинасан гэрчлэл хийхийн тулд бодит биеийн хэмжээгээ болон үйлдлээ ашиглаж чадна. Зөвхөн энэ л Бурханыг бодитоор хайрлаж байгаад тооцогддог. Хэрвээ чи ингэх чадваргүй бол гэр бүлийнхээ гишүүдийн дунд, ах эгч нарынхаа дунд, эсвэл дэлхийн хүмүүсийн өмнө гэрчлэл хийдэггүй. Хэрвээ чи Сатаны өмнө гэрчлэл хийж чадахгүй бол Сатан чамайг шоолон инээж, чамайг доог тохуу мэт, тоглоом мэт үзэх болно, энэ нь удаа дараа чамайг маллаж, солиоруулах болно. Ирээдүйд агуу шалгалт чамд учирч болзошгүй, гэвч өнөөдөр хэрвээ чи Бурханыг үнэн сэтгэлээсээ хайрладаг бөгөөд өмнө чинь хэчнээн агуу шалгалт байгаа нь хамаагүй, чамд юу тохиолдохоос үл хамааран, гэрчлэлдээ бат зогсож, Бурханыг сэтгэл хангалуун болгох чадвартай байвал зүрх сэтгэл чинь тайвширч, ирээдүйд хэчнээн агуу шалгалттай тулгарсан ч чи үл айх болно. Ирээдүйд юу тохиолдохыг та нар нэвт харж чадахгүй; өнөөдрийн нөхцөл байдалд л та нар Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна. Та нар ямар нэгэн агуу ажил хийх чадваргүй бөгөөд бодит амьдрал дээр үгийг нь мэдэрснээр Бурханыг сэтгэл хангалуун болгож, Сатанд ичгүүр авчрах хүчтэй, хангинасан гэрчлэл хийхэд анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Хэдийгээр махан бие чинь хангалуун бус үлдэж, зовж шаналсан ч чи Бурханыг сэтгэл хангалуун болгож, Сатанд ичгүүр авчирсан байх болно. Хэрвээ чи үргэлж ийм маягаар хэрэгжүүлдэг бол Бурхан өмнөх замыг чинь нээж өгнө. Нэг өдөр агуу шалгалт ирэхэд бусад хүмүүс доош унах боловч чи бат зогсох чадвартай хэвээр байна: Төлсөн төлөөснөөс чинь болж Бурхан чамайг хамгаална, ингэснээр чи бат зогсож, доош унахгүй байж чадна. Хэрвээ ерөнхийдөө чи, үнэнийг хэрэгжүүлж, Өөрийг нь үнэхээр хайрладаг зүрх сэтгэлээр Бурханыг сэтгэл хангалуун болгох чадвартай бол хожмын шалгалтууд дунд Бурхан чамайг гарцаагүй хамгаална. Хэдий чи мунхаг агаад жаахан биеийн хэмжээтэй, дорд хэв чанартай байсан ч Бурхан чамайг ялгаварлан гадуурхахгүй. Чиний сэдэл зөв эсэхээс энэ нь хамаардаг. Өнөөдөр чи Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна, ингэхдээ чи хамгийн өчүүхэн жижиг зүйлсэд ч гэсэн анхааралтай байж, бүх зүйл дээр Бурханыг сэтгэл хангалуун болгож, Бурханыг үнэхээр хайрладаг зүрх сэтгэлтэй байж, чин зүрх сэтгэлээ Бурханд өгдөг бөгөөд ойлгож чадахгүй зарим зүйл байдаг хэдий ч өөрийн сэдлийг засахын тулд чи Бурханы өмнө очиж, Бурханы хүслийг эрж хайж, Бурханыг сэтгэл хангалуун болгоход хэрэгтэй бүхнийг хийж чаддаг. Магадгүй ах эгч нар чинь чамайг орхиж болох ч гэсэн зүрх сэтгэл чинь Бурханыг сэтгэл хангалуун болгох ба чи махан биеийн зугаа цэнгэлд шунахгүй. Хэрвээ чи үргэлж ийм байдлаар хэрэгжүүлбэл агуу шалгалтууд чам дээр ирэх үед чи хамгаалагдах болно.

Хүмүүсийн ямар дотоод байдал руу эдгээр шалгалт чиглэдэг вэ? Тэдгээр нь Бурханыг сэтгэл хангалуун болгох чадваргүй, тэрслүү зан чанар луу нь чиглэсэн байдаг. Хүмүүсийн дотор ихээхэн бохирдсон зүйл, ихээхэн хуурамч зүйл байдаг, иймээс Бурхан тэднийг ариусгахын тулд шалгалтад өртүүлдэг. Гэхдээ хэрвээ өнөөдөр чи Түүнийг сэтгэл хангалуун болгох чадвартай байвал ирээдүйн шалгалтууд чамайг төгс болгоно. Хэрвээ өнөөдөр чи Түүнийг сэтгэл хангалуун болгох чадваргүй бол хожмын шалгалтууд чамайг сорьж, чи өөрөө ч мэдэлгүй доош унана, тэр үед чи өөртөө ч тусалж чадахгүй байх болно, учир нь чи Бурханы ажилтай хөл нийлүүлж чаддаггүй бөгөөд бодит биеийн хэмжээг эзэмшээгүй байдаг. Иймээс хэрвээ чи ирээдүйд бат зогсож, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, эцсээ хүртэл Түүнийг дагах чадвартай байхыг хүсэж байгаа бол өнөөдөр хүчтэй суурь тавих ёстой, мөн бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлснээр Бурханыг сэтгэл хангалуун болгож, Түүний хүсэлд анхаарал тавих ёстой. Хэрвээ чи үргэлж ийм маягаар хэрэгжүүлбэл чиний дотор суурь бий болж, Өөрийг нь хайрлах зүрх сэтгэлийг Бурхан чиний дотор төрүүлэх ба чамд итгэл өгөх болно. Нэг л өдөр шалгалт жинхэнээсээ тохиолдоход чи зовлон шаналал амсаж, тодорхой хэмжээгээр цөхөрч, үхсэн мэт аймшигтай уй гашууг туулж магадгүй юм—гэхдээ Бурханыг хайрлах чиний хайр өөрчлөгдөхгүй бөгөөд бүр ч илүү гүнзгий болно. Энэ бол Бурханы ерөөл юм. Хэрвээ чи өнөөдөр Бурханы хэлдэг, хийдэг бүхнийг дуулгавартай зүрх сэтгэлээр хүлээн зөвшөөрөх чадвартай бол Бурхан чамайг гарцаагүй ерөөнө, иймээс чи Бурханаар ерөөгдсөн, Түүний амлалтуудыг хүлээн авдаг хүн болно. Хэрвээ өнөөдөр чи хэрэгжүүлэхгүй бол нэг л өдөр шалгалт тохиолдох үед чи итгэлгүй, эсвэл хайрын зүрх сэтгэлгүй байх болно, мөн тэр үед шалгалт нь сорилт болно; чи Сатаны сорилт дунд шигдэх бөгөөд үүнээс зугтах ямар ч аргагүй байх болно. Өнөөдөр, багахан шалгалт чамд тохиолдоход чи бат зогсож чадаж магад боловч нэг өдөр томоохон шалгалт тохиолдоход чи гарцаагүй бат зогсож чадахгүй. Зарим хүмүүс биеэ тоосон байдаг бөгөөд тэд өөрсдийгөө аль хэдийн бараг төгс болсон гэж боддог. Хэрвээ тийм үеүдэд чи илүү гүнзгий явахгүйгээр өөртөө сэтгэл хангалуун хэвээр үлдвэл аюулд орох болно. Өнөөдөр Бурхан илүү агуу шалгалтын ажлыг хийдэггүй, гадаад талаараа бүх зүйл зүгээр мэт санагддаг боловч Бурхан чамайг шалгах үед чи хэтэрхий дутуу дулимаг гэдгээ олж мэднэ, учир нь чиний биеийн хэмжээ хэтэрхий жаахан бөгөөд чи агуу шалгалтуудыг тэсвэрлэх чадваргүй билээ. Хэрвээ өнөөдөр чи урагшаа цойлж гарахгүй, байгаа газартаа үлдвэл агуу салхи ирэх үед чи унана. Биеийн хэмжээ чинь хэр жижиг болохыг та нар байнга харах хэрэгтэй; зөвхөн ийм маягаар л та нар ахиц гаргана. Хэрвээ чи зөвхөн шалгалтуудын үеэр л биеийн хэмжээ чинь хэтэрхий жаахан, сэтгэлийн тэнхээ чинь хэтэрхий сул дорой, чиний доторх бодитой зүйл хэтэрхий бага бөгөөд Бурханы хүсэлд хангалтгүй гэдгээ ойлговол—тэр үед л чи энэ бүхнийг ойлговол энэ нь хэтэрхий оройтсон байх болно.

Хэрвээ чи Бурханы зан чанарыг мэдэхгүй бол шалгалтын үеэр гарцаагүй унана, яагаад гэвэл чи Бурхан яаж хүмүүсийг төгс болгодгийг, ямар арга замаар тэднийг төгс болгодгийг мэддэггүй бөгөөд Бурханы шалгалтууд чам дээр ирж, тэдгээр нь үзэлтэй чинь нийцэхгүй байх үед чи бат зогсож чадахгүй. Бурханы жинхэнэ хайр бол Түүний бүхий л зан чанар бөгөөд Бурханы зан чанар бүхэлдээ чамд харагдах үед энэ нь чиний махан биед юу авчирдаг вэ? Бурханы зөвт зан чанар чамд харагдах үед махан бие чинь ихээхэн өвдөлт шаналал амсах нь гарцаагүй. Хэрвээ чи энэ шаналлыг амсахгүй бол Бурханаар төгс болгуулж чадахгүй, Бурханд жинхэнэ хайрыг зориулж ч чадахгүй. Хэрвээ Бурхан чамайг төгс болговол Өөрийн бүх зан чанарыг чамд гарцаагүй харуулна. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Бурхан Өөрийн бүхий л зан чанарыг хэзээ ч харуулж байгаагүй—гэвч эцсийн өдрүүдэд Өөрийн урьдчилан тогтоож, сонгосон энэ бүлэг хүмүүст үүнийг илчилдэг бөгөөд хүмүүсийг төгс болгосноор Өөрийн зан чанарыг ил болгож, үүгээр дамжуулан бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгодог. Энэ бол хүмүүсийн төлөө гэсэн Бурханы жинхэнэ хайр юм. Өөрсдийнх нь гэсэн Бурханы жинхэнэ хайрыг мэдрэх нь хүмүүсээс туйлын их зовлон зүдгүүр амсаж, өндөр үнэ төлөхийг шаарддаг. Зөвхөн үүний дараа л Бурхан тэднийг авч чадна, мөн тэд Бурханд жинхэнэ хайраа буцаан өгч чадах ба тэр үед л Бурханы зүрх сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ хүмүүс Бурханаар төгс болгуулахыг хүсдэг бол, хэрвээ Түүний хүслийг биелүүлж, өөрсдийн жинхэнэ хайрыг Бурханд бүрэн өгөхийг хүсэж байгаа бол нөхцөл байдлуудаас ихээхэн зовлон шаналал, тарчлалыг туулж, үхэхээс дор өвдөлтийг амсах ёстой ба эцэстээ тэднээс жинхэнэ зүрх сэтгэлээ Бурханд буцааж өгөхийг шаардах болно. Хүн Бурханд үнэхээр хайртай юу, үгүй юу гэдэг нь зовлон бэрхшээл болон цэвэршүүлэлтийн үеэр илчлэгддэг. Бурхан хүмүүсийн хайрыг ариусгадаг бөгөөд энэ нь ч бас зовлон бэрхшээл, цэвэршүүлэлтийн дунд л хийгддэг билээ.

No comments:

Post a Comment