2019/02/28

“МЯНГАН ЖИЛИЙН ХААНЧЛАЛ ИРСЭН” ТУХАЙ ТОВЧ ЯРИА

“МЯНГАН ЖИЛИЙН ХААНЧЛАЛ ИРСЭН” ТУХАЙ ТОВЧ ЯРИА

“МЯНГАН ЖИЛИЙН ХААНЧЛАЛ ИРСЭН” ТУХАЙ ТОВЧ ЯРИА

Мянган жилийн хаанчлалын үзэгдлийг та нар хэрхэн хардаг вэ? Зарим хүмүүс энэ тухай их боддог бөгөөд Мянган жилийн хаанчлал газар дээр мянган жилийн турш оршин тогтноно, тиймээс хэрэв сүмийн ахмад гишүүд гэрлээгүй бол тэд гэрлэх ёстой юу? Манай гэр бүл мөнгөгүй байгаа, би мөнгө олж эхлэх ёстой юу? … гэдэг. Мянган жилийн хаанчлал гэж юу вэ? Та нар мэдэх үү? Хүмүүс алсын хараагүй бөгөөд асар их цэвэршүүлэлтийг туулсан. Үнэндээ Мянган жилийн хаанчлал одоохондоо албан ёсоор ирээгүй. Хүмүүсийг төгс болгох үе шатны үеэр, Мянган жилийн хаанчлал бол ердөө бичил ертөнц; Бурханы хэлсэн Мянган жилийн хаанчлалын хугацаанд хүн төгс болгуулсан байх болно. Хүмүүс ариун хүмүүс шиг байж, Синимийн газар нутагт бат зогсоно гэж өмнө нь хэлсэн. Хүмүүс төгс болгуулсан үед л—тэд Бурханы хэлдэг ариун нэгэн болсон үед л—Мянган жилийн хаанчлал ирсэн байх болно. Бурхан хүмүүсийг төгс болгох үедээ, тэднийг ариусгадаг ба тэд хэдий чинээ ариун байна, Бурханаар төдий чинээ төгс болгуулдаг. Чиний доторх хир буртаг, тэрслүү байдал, эсэргүүцэл болон махан биеийн зүйлс хөөн зайлуулагдсан үед, мөн ариусгагдсан үедээ чи Бурханаар хайрлуулах болно (өөрөөр хэлбэл, чи ариун хүн байх болно); Бурханаар төгс болгуулж, ариун хүн болох үедээ чи Мянган жилийн хаанчлалд орших болно. Одоо үе бол Хаанчлалын эрин үе. Мянган жилийн хаанчлалын эрин үед хүмүүс Бурханы үгэнд тулгуурлаж амьдрах болно, мөн бүх үндэстэн Бурханы нэрийн дор ирж, бүгд Бурханы үгсийг уншиж эхлэх болно. Тэр үед зарим нь утсаар залгана, зарим нь факсдана… тэд Бурханы үгсээс хүртэхийн тулд бүхий л арга барилыг хэрэглэх болно, мөн та нар ч гэсэн Бурханы үгийн дор ирэх болно. Энэ бүхэн нь хүмүүсийг төгс болгуулсны дараа болох зүйлс юм. Өнөөдөр, үгээр дамжуулан хүмүүс төгс болгуулж, цэвэршүүлэгдэж, гэгээрүүлэгдэж, удирдуулдаг; энэ бол Хаанчлалын эрин үе, энэ бол хүмүүснийг төгс болгох үе шат бөгөөд Мянган жилийн хаанчлалын эрин үетэй ямар ч холбоогүй. Мянган жилийн хаанчлалын эрин үед, хүмүүс аль хэдийн төгс болгуулж, тэдний доторх ялзармал зан чанар ариун болгуулчихсан байх болно. Тэр үед, Бурханы хэлсэн үгс хүмүүсийг алхам алхмаар залж чиглүүлж, бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөдрийг хүртэлх Бурханы ажлын бүх нууцыг илчлэх бөгөөд Түүний үгс хүмүүст, эрин үе бүр дэх, өдөр болгоны Бурханы үйлдлүүд, Тэр хүмүүсийг дотроос нь хэрхэн залж чиглүүлдгийг болон сүнсний ертөнцөд Түүний хийдэг ажлын тухай хэлж, мөн сүнсний ертөнцийн хөдөлгөөний талаар хүнд хэлэх болно. Зөвхөн тэр үед л үнэхээр Үгний эрин үе байх болно; одоо үе бол ердөө л бичил ертөнц. Хэрэв хүмүүс төгс болгуулаагүй, мөн ариусгагдаагүй бол тэд гзар дээр мянган жил амьдрах ямар ч аргагүй байх ба тэдний махан бие зайлшгүй ялзарна; хэрэв хүмүүс дотроосоо ариусгагдаж, цаашид Сатаных болон махан биеийнх байхаа болих юм бол тэд газар дээр амьд үлдэх болно. Энэ үе шатанд чи одоо ч алсын хараагүй бөгөөд чиний мэдэрдэг бүхэн нь газар дээр амьдарч буй өдөр болгондоо Бурханыг хайрлаж, Түүнд гэрчлэл хийх явдал юм.

“Мянган жилийн хаанчлал ирсэн” гэдэг нь зөгнөл, энэ бол эш үзүүлэгчдийн хэлсэнтэй төстэй зүйл, ирээдүйд юу тохиолдох талаар Бурханы зөгнөсөн зүйл. Бурханы ирээдүйд хэлэх үг болон өнөөдөр хэлж байгаа үг адилхан биш: Ирээдүйн үгс нь эрин үеийг залж чиглүүлнэ, харин өнөөдөр хэлж байгаа үгс нь хүмүүсийг төгс болгож цэвэршүүлж, тэдэнтэй харьцдаг. Ирээдүйн Үгийн эрин үе нь өнөөдрийн Үгийн эрин үеэс ялгаатай. Өнөөдөр, Бурханы хэлсэн бүх үг ямар аргаар хэлснээс үл хамааран ерөнхийдөө хүмүүсийг төгс болгож, тэдний доторх бохир зүйлийг ариусгаж, тэднийг Бурханы өмнө ариун агаад зөв шударга болгохын төлөө байдаг. Өнөөдрийн хэлсэн үгс болон ирээдүйд хэлэх үгс нь хоёр тусдаа зүйл. Хаанчлалын эрин үед хэлэгдэх үгс нь хүмүүсийг сургалтанд оруулж, хүмүүсийг бүх зүйл дээр зөв замд аваачиж, тэдний доторх ариун бус бүхнийг хөөн зайлуулахын төлөө юм. Энэ нь энэ эрин үед Бурханы хийдэг зүйл: Тэр хүн болгонд Өөрийн үгний суурийг тавьж, Өөрийнхөө үгсийг хүн болгоны амь болгож, хором тутамд тэднийг гэгээрүүлэн дотроос нь залж чиглүүлэхийн тулд Өөрийнхөө үгийг ашигладаг бөгөөд тэднийг Бурханы хүслийг огоорсон үед Бурханы үгс тэднийг дотроос нь зэмлэж, сахилгажуулна. Өнөөдрийн үгс нь хүний амь болж, хүнд хэрэгтэй бүхнийг шууд хангадаг ба чиний дотор дутагдаж байгаа бүхэн Бурханы үгсээр өгөгдөж, Бурханы үгсийг хүлээн зөвшөөрдөг бүхэн Түүний үгсийг идэж ууснаар гэгээрүүлэгддэг. Ирээдүйд Бурханы хэлэх үгс нь бүхий л орчлон ертөнцийн хүмүүсийг залж чиглүүлдэг; өнөөдөр, эдгээр үг нь зөвхөн Хятадад хэлэгдэж байгаа бөгөөд тэдгээр нь бүхий л орчлон ертөнц даяар хэлэгдсэн үгсийг төлөөлдөггүй. Мянган жилийн хаанчлал ирэх үед л Бурхан бүх орчлон ертөнцөд хандан ярих болно. Өнөөдөр Бурханы хэлж байгаа үгс бүгд хүмүүсийг төгс болгохын төлөө байдаг гэдгийг мэд; энэ үе шатанд Бурханы хэлдэг үгс нь хүмүүсийн хэрэгцээг хангах зорилготой болохоос Бурханы нууцыг мэдэж, гайхамшгуудыг харах боломжийг чамд олгохын төлөө биш. Тэр олон арга барилаар ярьж байгаа нь хүмүүсийн хэрэгцээг хангах зорилготой. Мянган жилийн хаанчлалын эрин үе хараахан ирээгүй—яригдаж байгаа Мянган жилийн хаанчлалын эрин үе нь Бурханы алдрын өдөр юм. Есүсийн Иудейд хийсэн ажил дууссаны дараа Бурхан Өөрийн ажлыг Хятадын эх газарт шилжүүлж, өөр төлөвлөгөө зохиосон. Тэр мөн та нарын дотор Өөрийнхөө ажлын өөр нэг хэсгийг хийдэг, Тэр үгээр хүмүүсийг төгс болгох ажлыг хийдэг ба хүмүүсийг асар их зовлон туулж, Бурханы ихээхэн нигүүлслийг хүртэхэд хүргэхийн тулд үгийг ашигладаг. Ажлын энэ үе шат нь ялагчдын бүлгийг үүсгэх ба ялагчдын энэ бүлгийг бий болгосны дараа тэд Түүний үйл хэргийг гэрчилж, бодит байдлыг амьдран харуулж, Түүнийг бодитоор сэтгэл хангалуун болгож, үхэн үхтлээ Түүнд үнэнч байж чадна, ийм маягаар Бурхан алдарших болно. Бурхан алдарших үед, Тэр энэ бүлэг хүмүүсийг төгс болгох үед энэ нь Мянган жилийн хаанчлалын эрин үе байх болно.

Есүс газар дээр 33 жил хагас амьдарсан. Тэр цовдлолын ажлыг хийхээр ирсэн ба цовдлолоор дамжуулан Бурхан алдрынхаа нэг хэсгийг олж авсан. Бурхан махан биеэр ирэх үедээ даруухан, нууцлаг байдалтай байж, тоймгүй их зовлон шаналлыг тэсвэрлэж чадсан. Хэдийгээр Тэр Бурхан Өөрөө байсан боловч бүх басамжлал, доромжлолыг тэвчсэн бөгөөд золин авралын ажлыг дуусгахын тулд загалмайд цовдлогдож асар их өвдөлтийг тэсвэрлэсэн. Ажлын энэ үе шат дууссаны дараа хэдийгээр хүмүүс, Бурхан асар их алдрыг авсныг харсан ч гэсэн энэ нь Түүний алдар бүхэлдээ биш байсан; энэ нь Есүсээс олж авсан Түүний алдрын зөвхөн нэг хэсэг юм. Хэдийгээр Есүс нь бүх хэцүү бэрхийг тэсвэрлэж, даруухан нууцлаг байж, Бурханы төлөө цовдлогдож чадсан ч гэсэн Бурхан алдрынхаа зөвхөн нэг хэсгийг олж авсан ба Өөрийн алдрыг Израильд олж авсан. Бурханд алдрын өөр нэг хэсэг байгаа: бодитоор ажиллаж, бүлэг хүмүүсийг төгс болгохын тулд газар дээр ирэх. Есүсийн ажлын үе шатны үеэр Тэр зарим нэг ер бусын зүйлс хийсэн, гэвч ажлын тэр үе шат нь ямартай ч тэмдэг, гайхамшгийг үзүүлэхийн төлөө байгаагүй. Энэ нь үндсэндээ, Есүс зовж шаналж, Бурханы төлөө цовдлогдож чадна, мөн Бурханд хайртай учраас Есүс агуу их өвдөлтийг туулж чадсан ба хэдийгээр Бурхан Түүнийг орхисон ч Тэр амьдралаа Бурханы хүслийн төлөө золиослоход бэлэн байсан гэдгийг харуулахын төлөө байсан. Бурхан Өөрийн ажлыг Израильд хийж, Есүс загалмайд цовдлогдсоны дараа Бурхан алдаршсан бөгөөд Бурхан Сатаны өмнө гэрчлэл хийсэн юм. Та нар, Бурхан Хятадад махан биетэй болсон гэдгийг мэдээгүй бас хараагүй, иймээс Бурхан алдаршсаныг яаж харж чадах юм бэ? Бурхан та нарт их хэмжээний байлдан дагуулах ажлыг хийж, та нар бат зогсох үед Бурханы энэ ажил амжилттай болох ба энэ нь Бурханы алдрын нэг хэсэг юм. Та нар зөвхөн үүнийг хардаг ба Бурханаар хараахан төгс болгуулаагүй, зүрх сэтгэлээ Бурханд хараахан бүрэн өгөөгүй. Та нар энэхүү алдрыг бүхэлд нь хараахан хараагүй; Бурхан та нарын зүрх сэтгэлийг аль хэдийн байлдан дагуулсан, Түүнийг та нар хэзээ ч орхиж чадахгүй бөгөөд эцсийг нь хүртэл Түүнийг дагах ба зүрх сэтгэл чинь өөрчлөгдөхгүй гэдгийг л та нар харж чадна. Тиймээс энэ бол Бурханы алдар. Бурханы алдрыг юунаас хардаг вэ? Хүмүүст илэрч байгаа Түүний ажлын үр нөлөөнөөс. Хүмүүс Бурхан бол маш хайр татам гэдгийг хардаг, тэд Бурханыг зүрх сэтгэлдээ хадгалдаг, Бурханыг орхих хүсэлгүй байдаг ба энэ нь Бурханы алдар билээ. Чуулгануудын ах эгч нарын хүч нэмэгдэж, тэд Бурханыг зүрх сэтгэлээсээ хайрлаж, Бурханы хийсэн ажлаас хамгийн дээд сүр хүч болон Түүний үгсийн харьцуулшгүй их сүр хүчийг харах үед, Түүний үгс нь эрх мэдлийг агуулж, Тэр чөтгөрийн хот болох Хятадын эх газарт Өөрийн ажлыг өрнүүлж чадна гэдгийг тэд харах үед, хэдийгээр хүмүүс сул дорой ч зүрх сэтгэл нь Бурханы өмнө бөхийж, Бурханы үгсийг хүлээн авахад бэлэн байх үед, хэдийгээр тэд сул дорой, тохирохгүй боловч, Бурханы үгс нь маш хайр татам, маш бахдал төрүүлэм үнэ цэнэтэй гэдгийг харж чадаж байх үед, энэ нь Бурханы алдар юм. Хүмүүс Бурханаар төгс болгуулж Түүний өмнө захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай байж, өөрсдийн хэтийн ирээдүй болон хувь заяагаа Бурханы гарт даатгаж чадах өдөр ирэх үед Бурханы алдрын хоёр дахь хэсгийг бүрэн олж авах болно. Өөрөөр хэлбэл, бодитой Бурханы ажил бүрэн дуусах үед Хятад дахь Түүний ажил төгсгөлдөө очих болно; өөрөөр хэлбэл, Бурханаар урьдчилан тогтоогдож, сонгогдсон хүмүүс төгс болгуулах үед Бурхан алдарших болно. Бурхан, Өөрийн алдрын хоёр дахь хэсгийг Зүүн зүгт аваачсан гэж хэлсэн ч энэ нь энгийн нүдэнд үзэгдэхгүй. Бурхан Өөрийн ажлыг Зүүн зүтт авчирсан: Тэр аль хэдийнээ Зүүн зүгт ирчихсэн ба энэ нь Бурханы алдар юм. Өнөөдөр Түүний ажил хараахан дуусаагүй хэдий ч Бурхан ажиллахаар шийдсэн учраас энэ нь гарцаагүй биелэх болно. Бурхан энэ ажлыг Хятадад гүйцэлдүүлэхээр шийдсэн бөгөөд тэр та нарыг төгс болгохоор шийдсэн. Тиймээс Тэр та нарт ямар ч гарц өгдөггүй—Тэр та нарын зүрх сэтгэлийг аль хэдийн байлдан дагуулсан, чи хүссэн ч, хүсээгүй ч үргэлжлүүлэх ёстой ба та нарыг Бурханаар авахуулах үед Бурхан алдаршина. Өнөөдөр Бурхан хараахан бүрэн алдаршуулагдаагүй байгаа, учир нь чи хараахан төгс болгуулаагүй, хэдийгээр зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэж очсон ч гэсэн махан биед чинь олон сул талууд байсаар байх бөгөөд та нар Бурханыг хангалуун байлгах чадваргүй, Бурханы хүслийг анхаарч чаддаггүй, мөн та нараас арилгах ёстой олон сөрөг зүйл байдаг.

No comments:

Post a Comment