2019/03/07

БУРХАНЫГ МЭДДЭГ ХҮМҮҮС Л БУРХАНД ГЭРЧЛЭЛ ХИЙЖ ЧАДНА

БУРХАНЫГ МЭДДЭГ ХҮМҮҮС Л БУРХАНД ГЭРЧЛЭЛ ХИЙЖ ЧАДНА

БУРХАНЫГ МЭДДЭГ ХҮМҮҮС Л БУРХАНД ГЭРЧЛЭЛ ХИЙЖ ЧАДНА

Бурханд итгэж, Бурханыг мэдэх нь Тэнгэрийн хууль, газрын зарчим бөгөөд өнөөдөр бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийж байгаа эрин үе бол Бурханыг мэдэх нэн сайн цаг үе юм. Бурханыг хангалуун байлгах нь Бурханы хүслийг ойлгох суурин дээр хийгддэг зүйл бөгөөд Бурханы хүслийг ойлгохын тулд Бурханы талаар мэдлэгтэй байх шаардлагатай. Бурханы тухай энэ мэдлэг нь Бурханд итгэдэг нэгэнд байх ёстой үзэгдэл юм; энэ нь хүний Бурханд итгэх итгэлийн үндэс билээ. Энэ мэдлэг байхгүй бол Бурханд итгэх хүний итгэл тодорхойгүй байдалд байх бөгөөд хоосон онол дунд оршино. Ийм хүмүүс Бурханыг дагах шийдвэртэй байдаг ч гэсэн юу ч олж авахгүй. Энэ урсгал дахь юу ч олж авааүй бүх хүн таягдуулах хүмүүс юм—тэд нар бүгд бусдын хүчийг мөлжигчид мөн. Бурханы ажлын аль ч үе шатыг туулсан бай, чамайг агуу үзэгдэл дагалдах ёстой. Эс бөгөөс, шинэ ажлын алхам бүрийг хүлээн зөвшөөрөх нь чиний хувьд хэцүү байх байсан, учир нь Бурханы шинэ ажил хүний төсөөлөх чадвараас гадна оршдог бөгөөд энэ нь хүний бодлын хязгаараас давдаг. Иймээс хүнийг хариулах хоньчингүйгээр, үзэгдлийн тухай нөхөрлөх хоньчингүйгээр хүн энэ шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй. Хэрвээ хүн үзэгдлийг хүлээн авч чадахгүй бол Бурханы шинэ ажлыг хүлээн авч чадахгүй, хэрвээ хүн Бурханы шинэ ажлыг дуулгавартай дагаж чадахгүй бол Бурханы хүслийг ойлгож чадахгүй, иймээс Бурханы талаарх түүний мэдлэг юу ч үлдэхгүй байх болно. Хүн Бурханы үгийг хэрэгжүүлэхээсээ өмнө заавал Бурханы үгийг мэдэх ёстой, өөрөөр хэлбэл, Бурханы хүслийг ойлгох ёстой; зөвхөн ийм маягаар л Бурханы үгийг нарийн зөвөөр, Бурханы хүслийн дагуу хэрэгжүүлж чадна. Энэ бол үнэнийг эрж хайдаг хүн бүрийн эзэмших ёстой зүйл бөгөөд энэ нь бас Бурханыг мэдэхээр хичээдэг хүн бүрийн туулах ёстой үйл явц юм. Бурханы үгийг мэдэж авах үйл явц нь Бурханыг мэдэж авах үйл явц, мөн түүнчлэн Бурханы ажлыг мэдэж авах үйл явц билээ. Иймээс үзэгдлийг мэдэх гэдэг нь бие махбодтой болсон Бурханы хүн чанарыг мэдэх явдлыг хэлэхээр үл барам мөн Бурханы үгийг болон ажлыг мэдэх явдлыг хэлдэг. Бурханы үгнээс хүмүүс Бурханы хүслийг ойлгож эхэлдэг ба Бурханы ажлаас тэд Бурханы зан чанарыг болон Бурхан юу болохыг мэдэж эхэлдэг. Бурханд итгэх итгэл бол Бурханыг мэдэх эхний алхам юм. Бурханд итгэх энэхүү анхны итгэлээс Бурханд итгэх хамгийн гүн гүнзгий итгэл хүртэл ахин дэвших үйл явц нь Бурханыг мэдэж авах үйл явц бөгөөд Бурханы ажлыг мэдэрч туулах үйл явц юм. Хэрвээ чи Бурханыг мэдэж авахын тулд биш, харин Түүнд итгэхийн тулд л Бурханд итгэдэг бол чиний итгэлд ямар ч бодит байдал байхгүй бөгөөд итгэл чинь ариун болж чадахгүй, энэ нь ямар ч эргэлзээгүй. Хэрвээ Бурханыг мэдэрч туулах үйл явцдаа хүн аажмаар Бурханыг мэдэж авбал зан чанар нь аажмаар өөрчлөгдөнө, мөн түүний итгэл улам бүр жинхэнэ болох болно. Ийм маягаар Бурханд итгэх итгэлдээ амжилт авчрах үедээ хүн Бурханыг бүрэн дүүрэн олж авсан байх болно. Өөрийн ажлыг биечлэн хийхийн тулд Бурхан хоёр дахь удаа махбод болохдоо асар их бэрхшээл туулсны шалтгаан нь хүнд Өөрийгөө мэдүүлж, Өөрийгөө харуулахын тулд байсан. Бурханыг мэдэх[a] нь Бурханы ажлын төгсгөлд биелэх сүүлчийн үр дүн юм; энэ нь хүн төрөлхтнөөс шаарддаг Бурханы сүүлчийн шаардлага билээ. Тэр үүнийг хийдгийн шалтгаан нь Өөрийн сүүлчийн гэрчлэлийн төлөө байдаг; хүнийг Өөр лүүгээ эргэлт буцалтгүй, бүрэн дүүрэн эргүүлэхийн төлөө Тэр энэ ажлыг хийдэг. Хүн Бурханыг мэдсэнээр л Бурханыг хайрлаж эхэлдэг бөгөөд Бурханыг хайрлахын тулд Бурханыг мэдэх ёстой. Хүн хэрхэн эрж хайх нь, эсвэл юуг олохоор эрж хайх нь хамаагүй Бурханы талаарх мэдлэгт хүрэх чадвартай байх ёстой. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы зүрх сэтгэлийг хангалуун болгож чадна. Бурханыг мэдсэнээр л хүн Бурханд жинхэнэ итгэлтэй болж чадна, мөн Бурханыг мэдсэнээр л Бурханыг үнэхээр хүндэлж, дуулгавартай дагаж чадна. Бурханыг мэддэггүй хүмүүс Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, хүндэлж хэзээ ч чадахгүй. Бурханыг мэдэх нь Бурханы зан чанарыг мэдэх, Түүний хүслийг ойлгох болон Тэр юу болохыг мэдэх явдлыг агуулдаг. Гэхдээ хүн аль ч талыг нь мэдэж авсан бай, аль аль нь төлөөс төлөхийг хүнээс шаарддаг, дуулгавартай байх хүслийг шаарддаг, үүнгүйгээр хэн ч эцэст нь хүртэл дуулгавартай дагаж чадахгүй байх болно. Бурханы ажил хүний үзэлтэй хэтэрхий нийцэшгүй, Бурханы зан чанар болон Бурхан юу болох нь хүн мэдэхэд хэтэрхий хэцүү бөгөөд Бурханы хэлдэг, хийдэг бүхэн хүнд хэтэрхий ойлгогдошгүй: Хэрвээ хүн Бурханыг дагахыг хүссэн ч Түүнд дуулгавартай байх хүсэлгүй бол тэр юу ч олж авахгүй. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл, хүнд ойлгомжгүй бөгөөд хүн хүлээн зөвшөөрөхөд хэцүү маш их ажлыг Бурхан хийсэн, мөн хүний үзлийг засахад хүндрэл учруулах маш ихийг Бурхан хэлсэн. Гэхдээ хүнд хэтэрхий их бэрхшээл тулгарснаас болж Тэр Өөрийн ажлыг хэзээ ч зогсоогоогүй; харин ч асар олон тооны “дайчин” унаж байсан ч гэсэн Тэр үргэлжлүүлэн ажиллаж, ярьж, Өөрийн ажлыг хийсээр байгаа ба Өөрийнх нь шинэ ажлыг дуулгавартай дагах хүсэлтэй бүлэг хүмүүсийг ээлж дараалан тасралтгүйгээр сонгосоор байдаг. Унасан тэдгээр “баатруудыг” Тэр өрөвддөггүй, харин үүний оронд Өөрийнх нь шинэ ажил болон үгийг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийг эрхэмлэдэг. Гэхдээ Тэр юуны төлөө ийм маягаар, алхам алхмаар ажилладаг вэ? Тэр яагаад үргэлж хүнийг таягдан хаяж бас сонгож байна вэ? Тэр яагаад үргэлж ийм арга барил хэрэглэдэг вэ? Түүний ажлын зорилго нь, хүн Түүнийг мэдэж, тэгснээрээ Түүгээр авахуулах явдал юм. Түүний ажлын зарчим нь, өнөөдөр Түүний хийдэг ажлыг эсэргүүцэх зуураа өнгөрсөн үед хийсэн ажилд нь захирагддаг хүмүүс дээр ажиллах явдал биш, харин өнөөдөр Өөрийнх нь хийдэг ажилд захирагдах чадвартай хүмүүс дээр ажиллах явдал юм. Тэр яагаад маш олон хүнийг таягдан хаясаар ирсний шалтгаан энд оршдог.

Бурханыг мэдэж авах хичээлийн үр дүнд ганц хоёр өдрийн дотор хүрч чадахгүй: Хүн туршлагажиж, зовлон туулж, жинхэнэ дуулгавартай байдалд хүрэх ёстой. Юуны өмнө Бурханы ажил болон үгнээс эхэл. Бурханы тухай мэдлэгт юу агуулагддаг, энэ мэдлэгт хэрхэн хүрэх болон туршлагаараа Бурханыг хэрхэн харахыг чи ойлгох шаардлагатай. Энэ бол Бурханыг хараахан мэдэхгүй байх үедээ хүн бүрийн хийх ёстой зүйл юм. Бурханы ажил болон үгийг хэн ч нэг дор ухаарч чадахгүй бөгөөд богинохон хугацаанд хэн ч Бурханы тухай бүрэн дүүрэн мэдлэгт хүрч чадахгүй. Үүнд шаардлагатай туршлагын үйл явц байх ёстой бөгөөд үүнгүйгээр хэн ч Бурханыг мэдэж, эсвэл Бурханыг чин сэтгэлээсээ дагаж чадахгүй. Бурхан хэдий чинээ их ажил хийнэ, хүн Түүнийг төдий чинээ их мэддэг. Бурханы ажил хүний үзэлтэй зөрөлдөх тусам, Түүний талаарх хүний мэдлэг төдий чинээ шинэ, гүнзгий байдаг. Хэрвээ Бурханы ажил үүрд өөрчлөгдөхгүй хэвээр үлдсэн бол Түүний талаарх хүний мэдлэг их биш байх байсан юм. бүтээлийн эхлэлээс өнөөдрийг хүртэл Бурхан Хуулийн эрин үед юу хийсэн, Нигүүлслийн эрин үед юу хийсэн болон Хаанчлалын эрин үед юу хийдэг талаарх үзэгдлийг та нар тов тодорхой мэдэх ёстой. Та нар Бурханы ажлыг мэдэх ёстой. Петр Есүсийг дагасныхаа дараа л, Есүст хийсэн Сүнсний ихээхэн ажлын талаар аажмаар мэдэж авсан. Тэрээр, “Хүний туршлагад түшиглэх нь бүрэн мэдлэгт хүрэхэд хангалттай биш; Бурханыг мэдэхэд бидэнд туслах олон шинэ зүйл Түүний ажилд байх ёстой” гэж хэлсэн. Эхэндээ Петр, Есүс бол элчүүдийн адилаар Бурханаар илгээгдсэн нэгэн гэж итгэж байсан ба Есүсийг Христ гэж үзээгүй. Петр Есүсийг дагаж байхдаа Есүс түүнээс, “Ионагийн хүү Симон оо, чи Намайг дагах уу?” гэж асуусан. Петр, “Тэнгэрлэг Эцгийн илгээсэн нэгнийг би дагах ёстой. Ариун Сүнсээр сонгогдсон нэгнийг би хүлээн зөвшөөрөх ёстой. Би Таныг дагах болно” гэж хариулсан юм. Түүний үгнээс, Петр Есүсийн талаар ямар ч мэдлэггүй байсныг харж болно; тэр Бурханы үгийг туулж мэдэрч, өөрийгөө харьцаж, Бурханы төлөө зовлон бэрхшээл туулсан боловч Бурханы ажлын талаар ямар ч мэдлэггүй байлаа. Хэсэг хугацааны туршлагын дараа Петр, Есүсээс Бурханы олон үйл хэргийг харж, Бурханы хайр татам байдлыг харж, Бурханы оршихуйн ихэнхийг харсан. Есүсийн хэлсэн үгийг хүн хэлж чадахгүй бөгөөд Есүсийн ажлыг хүн орлож чадахгүй байсан гэдгийг ч тэр харсан юм. Цаашлаад Есүсийн үг болоод үйлдлээс Петр, Бурханы ихээхэн мэргэн ухааныг, бурханлаг чанарын ихээхэн ажлыг харжээ. Өөрийн туршлагын явцад тэр зөвхөн өөрийгөө мэдээд зогсохгүй харин Есүсийн үйлдэл бүрийг сайтар анхаарсан ба үүнээс тэр олон шинэ зүйлийг олж мэдсэн; тухайлбал, Есүсээр дамжуулан Бурханы хийсэн ажилд бодитой Бурханы олон илэрхийлэл байсан бөгөөд хэлсэн үг, хийсэн үйлдэл, түүнчлэн чуулгануудыг хариулах болон гүйцэтгэсэн ажлаараа Есүс энгийн хүнээс ялгаатай байлаа. Иймээс тэр өөрийн сурах ёстой олон хичээлийг Есүсээс сурсан бөгөөд Есүсийг загалмайд цовдлогдох гэж байх үед Есүсийн талаар бага зэрэг мэдлэгийг олж авсан байв. Эдгээр нь түүний насан туршдаа Есүст үнэнч байж, Есүсийн төлөө толгойгоо доош харуулж цовдлогдохын үндэс болсон юм. Хэдий түүнд зарим үзэл байсан, мөн эхэндээ Есүсийн талаар тодорхой мэдлэггүй байсан боловч эдгээр нь завхарсан хүнд зайлшгүй байдаг зүйл юм. Явах гэж байх үедээ Өөрийнх нь хийхээр ирсэн ажил бол цовдлогдох гэдгийг Есүс Петрт хэлжээ: Тэрээр эрин үед гарцаагүй хаягдах ба энэхүү бузар заваан хуучин эрин үе Түүнийг загалмайд цовдлох болно; Тэр золин авралын ажлыг гүйцэлдүүлэхийн тулд ирсэн ба энэ ажлыг гүйцэлдүүлснээр Түүний үйлчлэл дуусах болно. Үүнийг сонсоод Петр уй гашууд автаж, Есүст бүр ч их сэтгэл татагдсан юм. Есүсийг загалмайд цовдлогдох үед Петр нууцаар гашуудан уйлжээ. Үүнээс өмнө тэр Есүсээс, “Эзэн минь! Та цовдлогдох гэж байгаа гэсэн. Таныг явсны дараа хэзээ бидэнтэй дахин уулзах вэ?” гэж асуусан. Түүний хэлсэн үгэнд хуурамч зүйл байгаагүй юу? Үзэл холилдоогүй байсан уу? Есүс Бурханы ажлын нэг хэсгийг гүйцээхээр ирсэн бөгөөд Есүсийг явсны дараа Сүнс өөртэй нь хамт байх болно; хэдий Тэр загалмайд цовдлогдож, тэнгэр лүү дээш явсан ч гэсэн Бурханы Сүнс өөртэй нь хамт байх болно гэдгийг Петр зүрх сэтгэлдээ мэдэж байсан. Тэр үед Есүсийн талаарх зарим мэдлэг Петрт байсан: Есүсийг Бурханы Сүнс илгээсэн, Бурханы Сүнс Түүн дотор байдаг, Есүс бол Бурхан Өөрөө, мөн Христ гэдгийг тэр мэдэж байсан юм. Гэсэн ч Есүсийг гэсэн хайраасаа болж, мөн хүний сул доройгоос болж Петр тийм үг хэлжээ. Хэрвээ хүн Бурханы ажлын алхам бүрд ажиглаж чадаж, хянуур уршлагажвал Бурханы хайр татам байдлыг аажмаар мэдэж авч чадах болно. Паулын харсан үзэгдэл юу байсан бэ? Есүс түүнд харагдах үед Паул, “Эзэн минь! Та хэн бэ?” гэсэн. Есүс, “Би бол чиний хяхан хавчдаг Есүс байна” гэж хэлсэн юм. Паул үүнийг үзэгдлээ болгосон байв. Петр Есүсийн амилал болон 40 өдрийн турш харагдсаныг нь, мөн Есүсийн амьдарч байх хугацааны номлолыг өөрийн аяны төгсгөл хүртэл үзэгдлээ болгосон юм.

Хүн Бурханыг мэдэрч, өөрийгөө мэдэж авч, завхарсан зан чанараасаа ангижирч, амийн өсөлтийг эрж хайх нь бүгд Бурханыг мэдэхийн төлөө байдаг. Хэрвээ чи зөвхөн өөрийгөө мэдэж, завхарсан зан чанартайгаа харьцахыг л хичээдэг боловч Бурхан хүн дээр ямар ажил хийдэг, Түүний аврал хэр агуу болох, эсвэл хэрхэн Бурханыг мэдэрч, Бурханы үйл хэргийг нүдээр харах тухай ямар ч мэдлэггүй байвал чиний туршлага мунхаг юм. Үнэнийг хэрэгжүүлж, тэвчих чадвартай л бол хүний амь төлөвшсөн байна гэж чи боддог бол амийн жинхэнэ утга учрыг болон хүнийг хүн болгох Бурханы зорилгыг бас л ухаараагүй байна гэсэн үг юм. Нэг өдөр чи шашны чуулгануудад, Гэмшлийн Чуулган, эсвэл Амийн Чуулганы гишүүдийн дунд орох үедээ үнэн сүсэгт олон хүнтэй нүүр тулах болно, тэдний залбирал нь “үзэгдлийг” агуулдаг бөгөөд амийг эрж хайхдаа сэтгэл хөдлөл болон үгийн удирдамж байдаг. Үүнээс ч илүүгээр, олон хэрэг явдал дээр тэд тэвчээртэй, өөрсдийгөө хойш тавьж, махан биедээ захирагдахгүй байж чаддаг. Тэр үед чи ялгааг нь хэлж чадахгүй байх болно: Тэдний хийдэг бүхэн зөв, энэ нь амийн төрөлхийн илэрхийлэл гэж чи итгэнэ, харин тэдний итгэдэг нэр буруу байдаг нь хэчнээн харамсалтай билээ. Тийм үзэл бодол нь тэнэг биш гэж үү? Олон хүнд амь байдаггүй гэж яагаад хэлдэг вэ? Учир нь тэд Бурханыг мэддэггүй, тиймээс тэдэнд Бурхан байхгүй, мөн амь байхгүй гэж хэлдэг. Хэрвээ Бурханд итгэх итгэл чинь тодорхой түвшинд хүрч, Бурханы үйл хэргийг, Бурханы бодит байдлыг болон Бурханы ажлын үе шат бүрийг бүрэн дүүрэн мэдэх чадвартай болбол чи үнэнийг эзэмшсэн байна. Хэрвээ чи Бурханы ажил болон зан чанарыг мэдэхгүй бол туршлагад чинь алдаа мадагтай зүйл байсаар байна. Есүсийн тэр үе шат хэрхэн гүйцэлдсэн, энэ үе шат хэрхэн хэрэгжиж байгаа, Нигүүлслийн эрин үед Бурхан Өөрийн ажлыг хэрхэн хийсэн, ямар ажил хийгдсэн, энэ үе шатанд ямар ажил хийгдэж байгаа—хэрвээ чи эдгээр зүйлийг тодорхой мэдэхгүй бол хэзээ ч тайван байж чадахгүй ба үргэлж тээнэгэлзэх болно. Хэрвээ хэсэг хугацааны туршлагын дараа чи Бурханы хийдэг ажлыг, Түүний ажлын алхам бүрийг мэдэж чадвал, мөн хэрвээ чи Бурханы ярьж байгаагийн зорилго болон Түүний хэлсэн маш олон үг яагаад биелээгүй тухай бүрэн дүүрэн мэдлэг олж авбал, чи сэтгэлийн түгшүүр, цэвэршүүлэлтээс ангид байж, санаа зоволгүйгээр, зоригтойгоор өмнөх замаа дагаж чадна. Бурхан ямар аргаар Өөрийн маш их ажлыг биелүүлдгийг та нар харах ёстой. Тэр Өөрийн ярьдаг үгийг ашиглан, олон янзын үгээр дамжуулан хүнийг цэвэршүүлж, хүний үзлийг өөрчилдөг. Та нарын амссан бүх зовлон, туулсан бүх цэвэршүүлэлт, дотроо хүлээн зөвшөөрсөн харьцалт, мэдэрч туулсан гэгээрэл бүхэн бүр Бурханы хэлсэн үгээр дамжин хүрсэн юм. Юунаас болж хүн Бурханыг дагадаг вэ? Бурханы үгнээс болж! Бурханы үгэнд хязгааргүй нууц байдаг бөгөөд хүний зүрх сэтгэлийг хөдөлгөж, сэтгэлийнх нь гүн дэх зүйлсийг илчилж, хүнд өнгөрсөнд болсон зүйлсийг мэдэгдэж, ирээдүйд болох зүйлсийг тодорхой харуулах боломж олгодог. Иймээс Бурханы үгнээс болж хүн зовлон туулж, Бурханы үгнээс болж төгс болгуулдаг: Энэ үед л хүн Бурханыг дагадаг. Энэ үе шатанд хүний хийх ёстой зүйл бол Бурханы үгийг хүлээн зөвшөөрөх явдал бөгөөд төгс болгуулах, эсвэл цэвэршүүлэлт амсахаас үл хамааран гол түлхүүр нь Бурханы үг билээ. Энэ нь Бурханы хийдэг ажил бөгөөд бас өнөөдөр хүний мэдвэл зохих үзэгдэл юм.

Бурхан хүнийг яаж төгс болгодог вэ? Бурханы зан чанар юу вэ? Түүний зан чанар дотор юу агуулагддаг вэ? Эдгээр зүйлийг бүгдийг нь ойлгох ёстой: Үүнийг Бурханы нэрийг түгээх гэж нэрлэдэг, үүнийг Бурханд гэрчлэл хийх, Бурханыг өргөмжлөх гэж нэрлэдэг. Эцэстээ Бурханыг мэдсэн суурин дээр үндэслэн хүний амь зан чанар нь өөрчлөгддөг. Хүн хэдий чинээ их харьцалт, цэвэршүүлэлтийг туулна, түүний хүч чадал төдий чинээ их байх ба Бурханы ажлын үе шат олон байх тусам, хүн төдий чинээ төгс болгуулна. Өнөөдөр хүний туршлагаар бол, Бурханы ажлын алхам нэг бүр нь хүний үзэлд хариу довтолдог, бүгд хүний оюун ухааныг даван гардаг бөгөөд таамгаас нь давсан байдаг. Бурхан хүнийг хэрэгтэй бүхнээр нь хангадаг ба энэ нь бүх талаараа хүний үзэлтэй зөрөлддөг. Чамайг сул дорой байх үед Бурхан Өөрийн үгийг айлддаг; зөвхөн ийм маягаар л Тэр чиний амийг хангаж чадна. Чиний үзэлд хариу довтолсноор Тэр чамаар Бурханы харьцалтыг хүлээн зөвшөөрүүлдэг; зөвхөн ийм маягаар л чи завхралаасаа ангижирч чадна. Өнөөдөр Бурхан бие махбодтой болж, нэг талаараа бурханлаг чанар дотор ажиллаж, нөгөө талаараа Тэр хэвийн хүн чанараар ажилладаг. Бурханы хийдэг ямар ч ажлыг чи үгүйсгэхгүй байж, хэвийн хүн чанараар Бурхан юу ч хэлж, хийсэн бай чи захирагдаж чадаж, Тэр хэчнээн хэвийн байсан ч хамаагүй чи Түүнд дуулгавартай байж, Түнийг мэдэж, бодитой туршлагатай болох үед л Тэр бол Бурхан гэдгийг чи гарцаагүй мэдэх бөгөөд ямар ч үзэл бий болгохоо больж, Түүнийг эцсээ хүртэл дагах чадвартай болно. Бурханы ажилд мэргэн ухаан байдаг ба хүн Түүний гэрчлэлд хэрхэн бат зогсож чадахыг Тэр мэддэг. Хүний гол сул тал хаана оршдогийг Тэр мэддэг ба Түүний хэлдэг үг чиний гол сул тал руу цохиж чадна, гэхдээ Өөрийнхөө гэрчлэлд чамайг бат зогсоохын тулд Тэр бас сүр жавхлант агаад ухаалаг үгээ ашигладаг. Энэ нь Бурханы гайхамшигт үйл хэрэг юм. Бурханы хийдэг ажил хүний оюун ухаанд төсөөлөгдөшгүй. Махан биетэй оршихуй болох хүнд ямар төрлийн завхрал байдаг, хүний мөн чанарыг юу бүрдүүлдэг зэрэг энэ бүхнийг Бурханы шүүлт илчилдэг бөгөөд энэ нь хүнийг ичгүүрээ нуух газаргүй болгодог.

Хүнд Өөрийнхөө тухай мэдлэгийг олгохын тулд, мөн Өөрийнхөө гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийдэг. Хүний завхарсан зан чанарыг шүүх Түүний шүүлтгүйгээр хүн, ямар ч зөрчлийг тэвчдэггүй Түүний зөвт зан чанарыг мэдэх боломжгүй, мөн Бурханы талаарх хуучин мэдлэгээ шинэ болгон өөрчилж ч чадахгүй байх байв. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийн бүхнээ олон нийтэд зарладаг, тийнхүү ил тод харагдах байдлаараа дамжуулан Тэр, Бурханы талаарх мэдлэгт хүрч, зан чанараа өөрчилж, Бурханд хангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгодог. Бурханы олон өөр төрлийн ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; хэрвээ хүний зан чанар өөрчлөгдөөгүй бол хүн Бурханд гэрчлэл хийж чадахгүй ба Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Хүний зан чанарын өөрчлөлт нь, хүн өөрийгөө Сатаны хүлээснээс, харанхуйн нөлөөнөөс чөлөөлж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар, Бурханы гэрчлэгч, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг хүн болсныг илтгэдэг. Өнөөдөр, бие махбодтой болсон Бурхан газар дээр Өөрийн ажлыг хийхээр ирсэн бөгөөд Түүний мэдэж, Түүнд дуулгавартай байж, Түүнийг гэрчилж, Түүний бодитой агаад хэвийн ажлыг мэдэж, хүний үзэлтэй нийцдэггүй Түүний бүх үг болон ажлыг дуулгавартай дагаж, хүнийг аврахаар Түүний хийдэг бүх ажил, түүнчлэн хүнийг байлдан дагуулах Түүний бүх үйл хэрэгт гэрчлэл хийхийг хүнээс шаарддаг. Бурханд гэрчлэл хийдэг хүмүүс заавал Бурханы тухай мэдлэгтэй байх ёстой; зөвхөн ийм төрлийн гэрчлэл л үнэн зөв, бодитой бөгөөд ийм төрлийн гэрчлэл л Сатаныг ичээж чадна. Шүүлт, гэсгээлт болон харьцалт, засалтыг нь туулснаар дамжуулан Түүнийг мэдэж авсан хүмүүсийг Бурхан Өөртөө гэрчлэл хийлгэхээр ашигладаг. Өөртөө гэрчлэл хийлгэхийн тулд Тэр Сатаны завхруулсан хүмүүсийг ашигладаг ба Өөртөө гэрчлэл хийлгэхийн тулд зан чанар нь өөрчлөгдөж, Түүний ерөөлийг авсан хүмүүсийг ч бас ашигладаг. Хүн зөвхөн амаараа магтах нь Түүнд хэрэггүй, мөн Түүгээр аврагдаагүй Сатаны төрлүүдийн магтаал, гэрчлэл ч Түүнд хэрэггүй. Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийхэд тохирно, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс л Түүнд гэрчлэл хийхэд тохирно. Өөрийнх нь нэрийг санаатайгаар шившиглэхийг Бурхан хүнд зөвшөөрөхгүй.

No comments:

Post a Comment