БУРХАНЫГ ХАЙРЛАДАГ ХҮМҮҮС ТҮҮНИЙ ГЭРЭЛД ҮҮРД АМЬДРАХ БОЛНО
Ихэнх хүмүүсийн Бурханд итгэх итгэлийн мөн чанар нь шашны үнэмшил байдаг: Тэд Бурханыг хайрлах чадваргүй, Бурханыг зүгээр л робот шиг дагаж чаддаг ба Бурханыг үнэхээр хүсэн эрмэлзэж, эсвэл хайрладаггүй. Тэд Бурханыг зүгээр л чимээгүйхэн дагадаг. Олон хүн Бурханд итгэдэг ч Түүнийг хайрладаг хүн цөөхөн; тэд сүйрэл гамшгаас айдаг учраас л Бурханыг хүндэлдэг, эсвэл Тэр өндөр дээд агаад хүчирхэг учраас л тэд Бурханыг биширдэг—гэхдээ тэдний хүндлэл, бишрэлд ямар ч хайр, жинхэнэ эрмэлзэл байдаггүй. Тэд өөрсдийн туршлагаар үнэний өчүүхэн хэсгийг, эсвэл чухал бус зарим нууцыг эрж хайдаг. Ихэнх хүмүүс зүгээр л дагадаг, тэд ерөөл хүртэхийн тулд л булингартай усанд загасчилдаг; тэд үнэнийг эрж хайдаггүй, Бурханы ерөөлийг хүртэхийн тулд Бурханд үнэхээр дуулгавартай ч байдаггүй. Бүх хүний Бурханд итгэх итгэлийн амьдрал нь учир утгагүй байдаг, энэ нь үнэ цэнэгүй бөгөөд үүнд өөрсдийнх нь хувийн бодол, эрэл хайгуул багтаж байдаг; тэд Бурханыг хайрлахын тулд биш, харин ерөөгдөхийн тулд Бурханд итгэдэг. Олон хүн хүссэнээрээ авирлаж, хүссэн бүхнээ хийдэг бөгөөд Бурханы ашиг сонирхлыг юм уу өөрсдийнх нь хийж байгаа зүйл Бурханы хүслийн дагуу байгаа эсэхийг хэзээ ч анхаарч үздэггүй. Ийм хүмүүс Бурханыг хайрлах байтугай жинхэнэ итгэлд ч хүрч чаддаггүй. Бурханы мөн чанар бол зөвхөн хүнээр итгүүлэх явдал биш; мөн түүнчлэн хүнээр хайрлуулах явдал юм. Гэвч Бурханд итгэдэг олон хүн энэ “нууцыг” олж мэдээгүй байдаг. Хүмүүс Бурханыг хайрлаж зүрхэлдэггүй, Түүнийг хайрлахаар оролддог ч үгүй. Бурханд хайр татам зүйл маш олон байгааг хүмүүс хэзээ ч олж мэдээгүй ба Бурхан бол хүнийг хайрладаг Бурхан, Тэр бол хүнээр хайрлуулах ёстой Бурхан гэдгийг хэзээ ч олж мэдээгүй. Бурханы хайр татам байдал нь Түүний ажилд илэрхийлэгддэг: Бурханы ажлыг туулсан үедээ л хүмүүс хайр татам байдлыг нь олж мэдэж, бодит туршлагаараа л Бурханы хайр татам байдлыг ойлгож чадах бөгөөд бодит амьдрал дээр ажиглахгүйгээр хэн ч Бурханы хайр татам байдлыг олж мэдэж чадахгүй. Бурханд хайр татам зүйл зөндөө бий, гэвч Түүнтэй бодитоор харилцахгүйгээр хүмүүс үүнийг олж мэдэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ Бурхан махбод болоогүй бол хүмүүс бодитоор Түүнтэй харилцааж чадахгүй байх байсан, тэд бас Түүний ажлыг мэдэрч чадахгүй байх байсан—иймээс Бурханыг хайрлах тэдний хайранд ихээхэн худал хуурмаг болон төсөөлөл холилдох байлаа. Тэнгэр дэх Бурханыг хайрлах нь газар дээрх Бурханыг хайрлахтай адил бодитой биш юм, учир нь тэнгэр дэх Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг нь өөрсдийн нүдээр харж, биеэр туулсан зүйлээс илүүтэйгээр өөрсдийнх нь төсөөлөл дээр үндэслэн бий болдог. Бурхан газар дээр ирэх үед хүмүүс Түүний бодит үйл хэргийг болон хайр татам байдлыг харж чаддаг бөгөөд тэд Түүний практик болон хэвийн зан чанарыг бүгдийг нь харж чадна, энэ бүхэн нь тэнгэр дэх Бурханы талаарх мэдлэгээс хэдэн мянга дахин илүү бодитой юм. Тэнгэр дэх Бурханыг хүмүүс хэр их хайрладгаас үл хамааран, энэ хайрын юу ч бодит биш бөгөөд хүмүүсийн санаагаар дүүрэн байдаг. Газар дэлхий дээрх Бурханыг хайрлах тэдний хайр хэчнээн бага байх нь хамаагүй, энэ хайр бол жинхэнэ; өчүүхэн бага байлаа ч гэсэн, энэ нь жинхэнэ хэвээр байх юм. Бурхан бодитой ажлаар дамжуулан хүмүүст Өөрийгөө мэдүүлдэг ба уг мэдлэгээр дамжуулан Бурхан тэдний хайрыг олж авдаг. Яг л Петр шиг: Хэрвээ тэр Есүстэй хамт амьдраагүй бол түүний хувьд Есүсийг эрхэмлэн хайрлах боломжгүй байх байсан. Иймээс Есүсийг гэсэн үнэнч сэтгэл нь мөн л Есүстэй хамт байснаас үүссэн. Өөрийгөө хүнээр хайрлуулахын тулд Бурхан хүмүүсийн дунд ирж, хүнтэй хамт амьдардаг бөгөөд хүмүүст харуулж, мэдрүүлдэг бүхэн нь Бурханы бодит байдал юм.
Хүмүүсийг төгс болгохын тулд Бурхан бодит байдлыг болон баримтыг ашигладаг; Бурханы үгс нь хүмүүсийг төгс болгох Түүний ажлын нэг хэсгийг биелүүлдэг ба энэ бол удирдамжийн ажил болон зам нээх ажил юм. Өөрөөр хэлбэл, Бурханы үгнээс чи хэрэгжүүлэлтийн замыг олох ёстой бөгөөд үзэгдлийн тухай мэдлэгийг олох ёстой. Эдгээр зүйлийг ойлгосноор, бодитоор хэрэгжүүлэнгээ хүн зам болон үзэгдэлтэй байх болно, мөн Бурханы үгээр дамжуулан гэгээрч чадах бөгөөд эдгээр зүйл Бурханаас ирдэг гэдгийг ойлгож, ихээхэн ялган таних чадвартай болно. Үүнийг ойлгосныхоо дараа тэд энэ бодит байдал руу даруйхан орох ёстой ба бодит амьдралдаа Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд Бурханы үгийг ашиглах ёстой. Бурхан чамайг бүх зүйл дээр залж чиглүүлж, хэрэгжүүлэх замыг чамд өгөх ба Бурхан бол маш хайр татам гэдгийг чамд мэдрүүлнэ, мөн чамайг төгс болгохын тулд чам дээрх Бурханы ажлын алхам бүрийг харах боломжийг олгоно. Хэрвээ чи Бурханы хайрыг харахыг хүсвэл, хэрвээ чи Бурханы хайрыг үнэхээр мэдэрмээр байвал бодит байдал руу гүн орж, бодит амьдралд гүн орох ёстой ба Бурханы хийдэг бүхэн нь хайр, аврал юм гэдгийг, мөн бохир бузар зүйлийг хүмүүсээр хаяулж, тэдний дотор байдаг, Бурханыг сэтгэл хангалуун болгож чадахгүй зүйлсийг цэвэршүүлэхийн төлөө байдаг гэдгийг харах ёстой. Хүмүүст туршлагажих боломж олгох орчныг бодит амьдралд нь бий болгох зуураа Бурхан хүмүүсийг үгээр хангадаг ба хэрвээ хүмүүс Бурханы үгнээс ихийг идэж, уувал тэдгээрийг бодитоор хэрэгжүүлэх үедээ, Бурханы олон үгийг ашиглан өөрсдийн амьдрал дахь бүх бэрхшээлийг шийдвэрлэж чадна. Өөрөөр хэлбэл, бодит байдалд гүн орохын тулд чамд Бурханы үг байх ёстой; хэрвээ чи Бурханы үгийг идэж уудаггүй, Бурханы ажилгүй байдаг бол бодит амьдрал дээр чамд зам байхгүй байх болно. Хэрвээ чи Бурханы үгийг хэзээ ч идэж уухгүй бол чамд ямар нэг зүйл тохиолдох үед чи сандарч будилна. Чи Бурханыг хайрлахыг л мэддэг бөгөөд аливааг ялгах чадваргүй бол хэрэгжүүлэх ямар ч замгүй байна; чи төөрч, будилдаг ба бие махбодоо цэнгүүлснээр Бурханыг сэтгэл хангалуун болгож байна гэж заримдаа итгэдэг—энэ бүхэн бол Бурханы үгийг идэж уугаагүйн үр дагавар юм. Өөрөөр хэлбэл, хэрвээ чамд Бурханы үгийн тусламж үгүй бөгөөд зөвхөн бодит байдал дунд тэмтчин явж байгаа бол чи үндсэндээ хэрэгжүүлэх замыг олох чадваргүй. Иймэрхүү хүмүүс Бурханд итгэх гэдэг нь юу гэсэн үг болохыг зүгээр л ойлгодоггүй, тэр ч бүү хэл Бурханыг хайрлана гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгодоггүй. Хэрвээ чи Бурханы үгийн гэгээрэл болон удирдамжийг ашиглан, үргэлж залбирч, судалж, эрж хайж, үүгээрээ дамжуулан юуг хэрэгжүүлэх учиртайгаа мэдэж, Ариун Сүнс ажиллах боломжуудыг олж, Бурхантай үнэхээр хамтран ажиллаж, төөрч будилдаггүй бол бодит амьдрал дээр чи замтай байх бөгөөд Бурханыг үнэхээр сэтгэл хангалуун байлгах болно. Бурханыг сэтгэл хангалуун болгох үед чиний дотор Бурханы удирдамж байх бөгөөд чамайг Бурхан онцгойлон ерөөнө, энэ нь чамд тааламжтай мэдрэмж төрүүлнэ: Бурханыг сэтгэл хангалуун болгосондоо чамд тун азтай агаад нэр төртэй санагдаж, чиний дотор нэн саруулхан санагдаж зүрх, сэтгэлдээ гэрэл гэгээтэй, амар амгалан байж, мөс чанар чинь тайвширч, буруушаалтаас ангид байх бөгөөд ах, эгч нараа харах үед чамд таатай санагдана. Бурханы хайрыг эдлэх гэдэг нь энэ бөгөөд зөвхөн энэ нь л Бурханыг үнэхээр таашааж байна гэсэн үг. Хүмүүс мэдэрч туулснаар дамжуулан Бурханы хайрыг эдэлдэг: Бэрхшээлийг туулснаар, үнэнийг хэрэгжүүлж туршлагажсанаар тэд Бурханы ерөөлийг олж авдаг. Бурхан чамд үнэхээр хайртай, Бурхан хүмүүсийн төлөө өндөр үнэ төлсөн, Тэр тэвчээртэйгээр, эелдгээр маш олон үг хэлсэн бөгөөд үргэлж хүмүүсийг авардаг гэж л чи хэлэх юм бол эдгээр үгийг хэлж байгаа чинь Бурханыг таашаахын зөвхөн нэг тал юм. Үүнээс илүү бодитой таашаал нь хүмүүс бодит амьдралдаа үнэнийг хэрэгжүүлэх явдал бөгөөд үүний дараа тэд зүрх сэтгэлдээ амар амгалан, тодорхой байж, сэтгэл нь ихэд хөдөлж, Бурхан бол үнэхээр хайр татам гэдгийг мэдэрнэ. Чиний төлсөн төлөөс маш үр дүнтэй гэдгийг чи мэдрэх болно. Хичээл зүтгэлдээ асар их төлөөс төлснөөр чи дотроо нэн гэгээлэг болно: Чи Бурханы хайрыг үнэхээр эдэлж байгаагаа мэдэрч, Бурхан хүмүүст авралын ажлаа хийчихсэнийг, хүмүүсийг цэвэршүүлдэг нь тэднийг ариусгахын төлөө байдаг гэдгийг, хүмүүс Өөрийг нь үнэхээр хайрладаг эсэхийг туршихын тулд Бурхан тэднийг шалгадаг гэдгийг ойлгоно. Хэрвээ чи үргэлж ийм маягаар үнэнийг хэрэгжүүлбэл аажмаар Бурханы олон ажлын талаар тодорхой мэдлэгтэй болох ба тэр үед чиний өмнө байгаа Бурханы үг талст мэт тунгалаг болохыг үргэлж мэдрэх болно. Хэрвээ чи олон үнэнийг тодорхой ойлгож чадвал, бүх зүйлийг хэрэгжүүлэхэд амархан болохыг болон энэ асуудлыг давж чадна, тэр сорилтыг давж чадна гэдгээ мэдрэх болно, мөн чиний хувьд юу ч асуудал биш гэдгийг харах бөгөөд энэ нь чамайг маш сул чөлөөтэй болгоно. Энэ мөчид чи Бурханы хайрыг эдэлж, Бурханы жинхэнэ хайр чам дээр ирнэ. Үзэгдэлтэй, үнэнтэй, мэдлэгтэй агаад Өөрийг нь үнэхээр хайрладаг хүмүүсийг Бурхан ерөөдөг. Хэрвээ хүмүүс Бурханы хайрыг харахыг хүсвэл үнэнийг бодит амьдралд хэрэгжүүлэх ёстой, тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд зовлонг тэсвэрлэж, хайрладаг зүйлсээ хаяхад бэлэн байх ёстой бөгөөд нүдэндээ нулимстай байсан ч, Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгаж чаддаг байх ёстой. Ийм маягаар, Бурхан гарцаагүй чамайг ерөөнө, хэрвээ чи иймэрхүү бэрхшээлийг туулбал үүнийг Ариун Сүнсний ажил дагалдана. Бодит амьдралаар дамжуулан, Бурханы үгийг мэдэрснээр дамжуулан хүмүүс Бурханы хайр татам байдлыг харж чаддаг ба Бурханы хайрыг амталсан цагтаа л тэд Бурханыг үнэхээр хайрлаж чадна.
Чи үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, үнэнийг төдий чинээ их эзэмшинэ; чи үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, Бурханы хайрыг төдий чинээ их эзэмшинэ; чи үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, Бурханаар төдий чинээ их ерөөгдөх болно. Хэрвээ чи үргэлж ингэж хэрэгжүүлбэл өөрийн дотор орших Бурханы хайрыг аажмаар харах ба Петр Бурханыг мэдсэн шиг чи ч бас мэдэх болно: Бурханд тэнгэр, газар болон бүх зүйлийг бүтээх мэргэн ухаан байгаад зогсохгүй, мөн түүнчлэн хүмүүст бодит ажил хийх мэргэн ухаан бий гэж Петр хэлсэн. Петр хэлэхдээ, Тэр зөвхөн тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээснийхээ төлөө төдийгүй, цаашлаад хүмүүсийг бүтээх, аврах, төгс болгох, Өөрийн хайрыг хүмүүст хайрлах чадвараасаа болж хүмүүсийн хайрыг хүртэх эрхтэй юм гэсэн. Мөн Түүний дотор хүний хайрыг хүртэх эрхтэй маш их зүйл байдаг хэмээн Петр хэлсэн. Петр Есүст хэлэхдээ: “Та тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээснээс ч илүү их зүйлийн төлөө хүмүүсийн хайрыг хүртэх эрхтэй биш гэж үү? Таны дотор хайр татам зүйл илүү их бий, Та бодит амьдрал дээр үйлдэж, хөдөлдөг, Таны Сүнс сэтгэлийг минь хөдөлгөдөг, Та намайг сахилгажуулж, намайг зэмлэдэг—эдгээр зүйл чинь хүмүүсийн хайрыг бүр ч их хүртэх эрхтэй” гэсэн. Хэрвээ чи Бурханы хайрыг харж, мэдрэхийг хүсвэл, үүнийг бодит амьдралд эрж хайж, шинжлэх ёстой ба махан биеэ хойш тавихад бэлэн байх хэрэгтэй. Чи шийдвэр гаргах ёстой. Чи залхууралгүйгээр, эсвэл махан биеийн зугаа цэнгэлд шуналгүйгээр, махан биеийн төлөө амьдрахгүйгээр харин Бурханы төлөө амьдарснаар бүх зүйл дээр Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадах шийдвэртэй хүн байх ёстой. Заримдаа чамд Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй үе таарна. Яагаад гэвэл чи Бурханы хүслийг ойлгодоггүй; дараагийн удаа, энэ нь чамаас илүү их хичээл чармайлт шаардах хэдий ч, чи Бурханыг сэтгэл хангалуун байлгах ёстой ба махан биеийг цэнгүүлэх ёсгүй. Ийм маягаар мэдэрч туулбал чи Бурханыг мэдэж авах болно. Бурхан тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээснийг, хүмүүс Түүнийг үнэхээр, бодитоор харж, Түүнтэй үнэхээр, бодитоор харилцаж чадах болохоор Тэр махбод болсныг, Тэр хүмүүсийн дунд алхаж чадахыг, Түүний Сүнс бодит амьдрал дээр хүмүүсийг төгс болгож, Түүний хайр татам байдлыг харж, Түүний сахилгажуулалт, цээрлүүлэлт болон ерөөлийг мэдрэх боломж олгодгийг чи харна. Хэрвээ чи үргэлж ийм маягаар туршлагажвал, бодит амьдрал дээр чи Бурханаас салшгүй байх ба хэзээ нэг өдөр Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байхаа боливол чи зэмлэл хүртэж, гэмших чадвартай байх болно. Бурхантай хэвийн харилцаатай байх үедээ чи Бурханыг орхихыг хэзээ ч хүсэхгүй бөгөөд хэрвээ нэг өдөр Бурхан чамайг орхино гэдгээ хэлбэл чи айж, Бурханд хаягдсанаас үхэхийг илүүд үзнэ. Чамд ийм сэтгэл хөдлөл төрмөгц Бурханыг орхиж чадахгүй гэдгээ чи мэдэрнэ, ийм маягаар чи үндэс суурьтай болж, Бурханы хайрыг үнэхээр эдэлнэ.
Хүмүүс Бурханыг өөрсдийн амь болгох тухай ярьдаг боловч хараахан тийм түвшин хүртэл туршлагажаагүй байдаг. Бурхан чиний амь болсон, Тэр чамайг өдөр бүр залж чиглүүлдэг, чи Түүний үгийг өдөр бүр идэж уудаг, Түүнд өдөр бүр залбирдаг, иймээс Тэр чиний амь болсон гэж чи зүгээр л хэлдэг. Ингэж хэлдэг хүмүүсийн мэдлэг тун өнгөц юм. Олон хүнд ямар ч суурь байдаггүй; Бурханы үгийг хүмүүсийн дотор суулгасан байдаг ч ямар нэгэн жимс ургах нь байтугай, хараахан соёолоогүй байдаг. Өнөөдөр, чи ямар хэмжээнд туршлагажсан бэ? Бурхан чамайг энэ хүртэл явтал чинь хүчилсний дараа л, Бурханыг орхиж чадахгүй гэдгээ чи ойлгодог. Нэг л өдөр, чамайг тодорхой хэмжээнд туршлагажсан үед Бурхан чамайг явуулахаар боллоо гэхэд чи явж чадахгүй байх болно. Бурхангүйгээр байж чадахгүй гэдгээ чи дотроо үргэлж мэдэрнэ; чи эхнэргүй, нөхөргүй, хүүхэдгүй, гэр бүлгүй, эцэг, эхгүй, бие махбодын зугаа цэнгэлгүйгээр амьдарч чадна, гэхдээ Бурхангүйгээр байж чадахгүй. Бурхангүй байх нь амиа алдаж байгаатай адил байх ба чи Бурхангүйгээр амьдарч чадахгүй. Чи энэ түвшинд хүртэл мэдэрч туулсан үедээ Бурханд итгэх итгэлдээ амжилтад хүрсэн байх болно, ийм маягаар Бурхан чиний амь болж, чиний оршин тогтнолын суурь болсон байх бөгөөд чи Бурханыг хэзээ ч дахин орхиж чадахгүй. Чи энэ түвшинд хүртэл мэдэрч туулсан үедээ Бурханы хайрыг үнэхээр эдэлсэн байх болно, Бурхантай харилцах харилцаа чинь маш ойр дотно болж, Бурхан чиний амь, чиний хайр болно, тэр үед чи Бурханд залбираад ингэж хэлэх болно: “Өө, Бурхан минь! Би Таныг орхиж чадахгүй, Та бол миний амь, би өөр бусад зүйлсгүйгээр явж чадна, гэвч Тангүйгээр би амьдарч чадахгүй.” Энэ бол хүмүүсийн жинхэнэ биеийн хэмжээ; энэ бол бодит амь. Зарим хүн өнөөдрийг хүртэл хүчлүүлсэн: Тэд хүссэн ч хүсээгүй ч үргэлжлүүлэн явах ёстой байсан ба тэдэнд маш хүнд нөхцөл байдалд орсон мэт үргэлж санагддаг. Бурхан бол чиний амь, тийм болохоор хэрвээ чамаас Бурханыг холдуулбал энэ нь амиа алдахтай адил гэдгийг чи мэдрэх ёстой; Бурхан чиний амь байх ёстой ба чи Түүнийг орхиж чадахааргүй байх ёстой. Ийм байдлаар, чи Бурханыг үнэхээр бодитоор мэдэрсэн байх болно, тэр үед чи Бурханыг дахин хайрлахдаа үнэхээр хайрлах бөгөөд энэ нь цорын ганц, ариун хайр байх болно. Нэг л өдөр, амь чинь тодорхой түвшинд хүртэл туршлагажсан үедээ чи Бурханд залбирч, Бурханы үгийг идэж уух ба Бурханыг дотроо орхиж чадахаа больж, хүссэн ч гэсэн Түүнийг мартаж чадахгүй байх болно. Бурхан чиний амь болно; чи дэлхий ертөнцийг мартаж, эхнэр хүүхдүүдээ мартаж чадах боловч Бурханыг мартахад түвэгтэй байх болно—тэр нь боломжгүй зүйл, энэ нь чиний жинхэнэ амь бөгөөд Бурханы төлөөх жинхэнэ хайр юм. Бурханыг хайрлах хүмүүсийн хайр тодорхой түвшинд хүрэх үед тэдний хайрладаг юу ч Бурханыг гэсэн хайртай нь тэнцэхгүй, Бурхан үргэлж тэдний нэгдүгээр зэргийн хайр байдаг ба ийм маягаар тэд бусад бүх зүйлийг орхих чадвартай болж, Бурханы бүх харьцалт, засалтыг хүлээн авахад бэлэн байдаг. Бусад бүх зүйлийг давдаг Бурханыг гэх хайранд хүрсэн үедээ чи бодит байдалд, Бурханы хайранд амьдрах болно.
Бурхан хүмүүсийн доторх амь болонгуут тэд Бурханыг орхиж чадахаа больдог. Энэ нь Бурханы үйл хэрэг биш гэж үү? Үүнээс илүү гэрчлэл гэж үгүй! Бурхан тодорхой түвшинд хүртэл ажилласан; Тэр хүмүүст үйлчлэл хий, гэсгээлт хүрт эсвэл үх гэж хэлсэн бөгөөд хүмүүс үүнээс ухраагүй нь Бурханаар байлдан дагуулагдсан гэдгийг нь харуулдаг. Үнэнтэй хүмүүс нь, бодит туршлагын дунд өөрсдийн гэрчлэлд бат зогсдог, өөрсдийн байр сууринд бат зогсдог, Бурханы талд хэзээ ч ухрахгүйгээр зогсдог, мөн Бурханыг хайрладаг хүмүүстэй хэвийн харилцаатай байж чаддаг, өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдоход Бурханыг бүрэн дуулгавартай дагаж чаддаг, үхэн үхтэлээ Бурханд дуулгавартай ханддаг хүмүүс байдаг. Чиний хэрэгжүүлэлт болон бодит амьдрал дахь илчлэл бол Бурханы гэрчлэл юм, тэдгээр нь хүний амьдран харуулалт болоод Бурханы гэрчлэл, мөн энэ нь Бурханы хайрыг үнэхээр эдлэх явдал юм; чи энэ түвшин хүртэл туршлагажсан үедээ үр дүнд хүрэх болно. Чи бодитоор амьдран харуулдаг ба чиний үйлдэл бүрийг бусад хүмүүс гайхан биширдэг. Чиний гадаад дүр төрх бусдаас ялгарах юмгүй ч чи хамгийн их сүсэг бишрэлтэй амьдралыг амьдран харуулдаг, Бурханы үгийг ярилцахдаа чи Бурханаар замчлуулж гэгээрүүлэгддэг. Чи өөрийн үгээр Бурханы хүслийг ярьж, бодит байдлыг ярилцаж чадах ба сүнсэн дотор үйлчлэх тухай маш олон зүйлийг сайн ойлгодог. Чи ний нуугүй ярьдаг бөгөөд төлөв төвшин, шулуун шударга, зөрж сөргөлддөггүй, соёлтой боловсон, ямар нэг зүйл тохиолдоход Бурханы зохицуулалтад дуулгавартай байж чаддаг ба гэрчлэлдээ бат зогсдог, юутай ч харьцаж байсан тайван амгалан байдаг. Ийм төрлийн хүн Бурханы хайрыг үнэхээр харсан байдаг. Зарим хүн одоо ч залуу хэрнээ дунд эргэм насны хүмүүс шиг үйлддэг; тэд төлөвшсөн, үнэнийг эзэмшсэн, бусдаар бишрүүлсэн байдаг, тэд бол гэрчлэлтэй хүмүүс бөгөөд Бурханы илэрхийлэл юм. Өөрөөр хэлбэл, тэд тодорхой түвшинд хүртэл туршлагажсан үедээ дотроо Бурханы талаар мэдлэг ухаантай болох бөгөөд тэдний гадаад зан чанар нь ч мөн тогтвортой болдог. Олон хүн үнэнийг хэрэгжүүлдэггүй, өөрсдийн гэрчлэлд бат зогсдоггүй. Ийм хүмүүст Бурханы хайр байхгүй, Түүнийг гэрчлэх гэрчлэл байдаггүй бөгөөд тэд бол Бурханы хамгийн их жигшдэг хүмүүс билээ. Тэд Бурханы үгийг идэж уудаг боловч тэдний илэрхийлдэг зүйл нь Сатан бөгөөд Бурханы үгийг гутаахыг тэд Сатанд зөвшөөрдөг. Ийм хүмүүст Бурханы хайрын өчүүхэн ч шинж тэмдэг үгүй; тэдний илэрхийлдэг бүхэн Сатаных байдаг. Хэрвээ зүрх сэтгэл чинь Бурханы өмнө үргэлж тайван амгалан байж, эргэн тойрныхоо хүмүүс, эд зүйлд болон эргэн тойронд чинь юу болж байгаад үргэлж анхаарал тавьдаг бол, мөн хэрвээ чи Бурханы ачаанд анхаарч, үргэлж Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй байдаг бол Бурхан чамайг дандаа дотроос чинь гэгээрүүлнэ. Чуулганд “хянагч” хүмүүс байдаг ба тэд ялангуяа бусдын алдаа дутагдлыг харж, тэдгээрийг хуулбарлаж, дууриадаг. Тэд ялган салгах чадваргүй, нүглийг үзэн яддаггүй ба Сатантай холбоотой зүйлсийг жигшин зэвүүцдэггүй. Тийм хүмүүс Сатаны зүйлсээр дүүрсэн байдаг ба эцэстээ Бурханаар бүрэн хаягдах болно. Чиний зүрх сэтгэл Бурханы өмнө үргэлж хүндэтгэлтэй байх ёстой, чи үг, үйлдэлдээ боломжийн байх ёстой бөгөөд Бурханыг эсэргүүцэж, эсвэл гонсойлгохыг хэзээ ч хүсэж болохгүй. Чиний төлөөх Бурханы ажил хий дэмий болохыг чи хэзээ ч хүсэх ёсгүй, эсвэл чиний туулсан бүх бэрхшээл зовлон болон чиний хэрэгжүүлсэн бүхэн талаар өнгөрөхийг зөвшөөрөх ёсгүй. Чи цаашдын замдаа илүү шаргуу ажиллаж, Бурханыг илүү их хайрлахад бэлэн байх ёстой. Эдгээр нь үзэгдлийг сууриа болгосон хүмүүс юм. Эд бол ахиц дэвшлийг эрж хайдаг хүмүүс юм.
Хэрвээ хүмүүс Бурханыг хүндэлдэг сэтгэлтэйгээр Бурханд итгэж, Түүний үгийг мэдэрдэг бол тийм хүмүүсээс Бурханы аврал болон Бурханы хайр харагдах болно. Энэ хүмүүс Бурханыг гэрчилж, үнэнийг амьдран харуулж чаддаг бөгөөд тэд бас үнэнийг, Бурхан юу болохыг, Бурханы зан чанарыг гэрчилдэг, тэд Бурханы хайран дунд амьдардаг, Бурханы хайрыг харсан хүмүүс юм. Хэрвээ хүмүүс Бурханыг хайрлахыг хүсвэл Бурханы хайр татам байдлыг амсаж, Бурханы хайр татам байдлыг харах ёстой; ингэсэн цагт л тэдэн дотор Бурханыг хайрладаг зүрх сэтгэл, Бурханы төлөө өөрийгөө үнэнчээр зарцуулах зүрх сэтгэл төрөх болно. Бурхан үг хэллэг, эсвэл тэдний төсөөллөөр дамжуулан хүмүүсээр Өөрийгөө хайрлуулдаггүй, Өөрийгөө хайрлуулахаар хүмүүсийг албаддаггүй. Оронд нь, Тэр өөрсдийнхөө хүслээр Түүнийг хайрлахад тэднийг хүргэдэг ба Өөрийн ажил, айлдвараар дамжуулан хайр татам байдлаа харуулдаг, үүний дараа тэдэнд Бурханыг хайрлах хайр бий болдог. Зөвхөн ийм маягаар л хүмүүс Бурханд үнэхээр гэрчлэл хийж чадна. Хүмүүс бусдаар шаардуулдгаас болж Бурханыг хайрладаггүй, мөн энэ нь түр зуурын сэтгэлийн хөөрөл ч бас биш. Бурханы хайр татам байдлыг болон хүмүүсийн хайрыг хүртэх эрхтэй маш их зүйл Түүнд байдгийг харсан учраас, мөн Түүний авралыг, мэргэн ухааныг, гайхалтай үйл хэргийг харсан болохоор л тэд Бурханыг хайрладаг—үүний үр дүнд, тэд Бурханыг үнэхээр магтаж, Түүнийг үнэхээр санан тэмүүлдэг ба Бурханыг олж авахгүйгээр амьдарч чадахгүй юм шиг тийм оргилсон сэтгэл тэдэнд төрдөг. Бурханыг үнэхээр гэрчилдэг хүмүүс яагаад Түүнд хангинасан гэрчлэл хийх чадвартай байдгийн учир шалтгаан нь тэдний гэрчлэл жинхэнэ мэдлэг болон Бурханыг гэсэн жинхэнэ хүсэл тэмүүллийн суурин дээр байдагт оршино. Энэ нь сэтгэл хөдлөлийн дагуу биш, харин Бурханы талаарх мэдлэг болон Түүний зан чанарын талаарх мэдлэгийн дагуу байдаг. Тэд Бурханыг мэдэж авсан учраас Бурханыг гарцаагүй гэрчилж, Бурханыг хүсэн тэмүүлж байгаа бүх хүнд Бурханыг мэдүүлж, Бурханы хайр татам байдлыг, болон бодитой байдлыг мэдэгдэх ёстой гэдгээ мэдэрдэг. Яг л хүмүүсийн Бурханыг хайрлах хайр шиг, тэдний гэрчлэл сайн дурын байдаг бөгөөд энэ нь бодитой, бодит ач холбогдол, үнэ цэнэтэй байдаг. Энэ нь идэвхгүй, эсвэл хий хоосон, утгагүй зүйл биш юм. Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс аамьдралдаа хамгийн их үнэ цэнэ, утга учиртай байдаг ба зөвхөн тэд л Бурханд үнэхээр итгэдгийн шалтгаан нь энэ хүмүүс Бурханы гэрэлд амьдарч, Бурханы ажил болон удирдлагын төлөө амьдрах чадвартай байдгаас болдог; тэд харанхуйд амьдардаггүй, харин гэрэлд амьдардаг; тэд утга учиргүй амьдралаар биш, харин Бурханаар ерөөгдсөн амьдралаар амьдардаг. Бурханыг хайрладаг хүмүүс л Бурханыг гэрчлэх чадвартай, зөвхөн тэд л Бурханыг гэрчлэгчид бөгөөд тэднийг л Бурхан ерөөдөг, зөвхөн тэд л Бурханы амлалтыг хүлээн авах чадвартай юм. Бурханыг хайрладаг хүмүүс нь Бурханы дотнын хүмүүс, тэд бол Бурханы хайрладаг хүмүүс бөгөөд Бурхантай хамт ерөөл эдэлдэг. Зөвхөн ийм хүмүүс л мөнх амьдрах ба зөвхөн тэд л Бурханы хайр халамж, хамгаалалт дор үүрд амьдрах болно. Бурхан хүмүүсээр хайрлуулахын төлөө байдаг, Тэрээр бүх хүний хайрыг хүртэх эрхтэй боловч бүх хүн Бурханыг хайрлаж чаддаггүй, мөн бүх хүн Бурханыг гэрчилж, Бурхантай хамт эрх мэдэл барьж чадахгүй. Тэд Бурханыг гэрчилж, Бурханы ажлын төлөө бүхий л хүчин чармайлтаа зориулж чаддаг учраас Бурханыг үнэхээр хайрладаг тэр хүмүүс тэнгэрийн дор өөрсдийг нь эсэргүүцэж зүрхлэх хүнгүйгээр хаа сайгүй хүссэнээрээ алхаж чаддаг ба тэд газар дээр эрх мэдэл эзэмшиж, Бурханы бүх ард түмнийг захирч чадна. Энэ хүмүүс дэлхий дахинаас нэгдэн нийлсэн бөгөөд өөр өөр хэлээр ярьдаг, өөр өөр арьсны өнгөтэй боловч тэдний оршин тогтнол адилхан утга учиртай, мөн тэд бүгд Бурханыг хайрлах зүрх сэтгэлтэй, бүгд адилхан гэрчлэл хийдэг, адилхан зорилготой, ижил хүсэл эрмэлзэл байдаг. Бурханыг хайрладаг хүмүүс дэлхий даяар чөлөөтэй алхаж чаддаг ба Бурханыг гэрчилдэг хүмүүс орчлон ертөнц даяар аялж чадна. Энэ хүмүүс бол Бурханы хайртай хүмүүс, тэд Бурханаар ерөөгдсөн бөгөөд үүрд Түүний гэрэлд амьдрах болно.
No comments:
Post a Comment