БУРХАН БОЛ БҮХ БҮТЭЭЛИЙН ЭЗЭН
Өмнөх хоёр эрин үеийн ажлын нэг үе шат нь Израильд; нөгөө нь Иудейд явагдсан. Ерөнхийдөө, хоёр үе шатны ажлын аль нь ч Израилийг орхиогүй; тэдгээр нь анхны сонгогдсон хүмүүсийн дунд явагдсан ажил юм. Тиймээс Израильчуудын үзэл бодлоор, Ехова Бурхан бол зөвхөн Израильчуудын Бурхан юм. Иудей дэх Есүсийн ажлаас болж, мөн Түүний цовдлолын ажлын биелэлтээс болж, Иудейчүүдийн өнцгөөс харахад Есүс бол Иудей хүмүүсийн золин Аврагч байлаа. Тэрээр өөр бусад хүмүүсийн биш, харин гагцхүү Иудейчүүдийн хаан юм; Тэр Англичуудыг золин авардаг Эзэн биш, бас Америкчуудыг ч золин авардаг Эзэн биш, харин Израильчуудыг золин авардаг Эзэн бөгөөд Израильд Түүний золин авардаг хүмүүс нь Иудейчүүд юм. Үнэндээ, Бурхан бол бүх зүйлийн Эзэн билээ. Тэр бол бүх бүтээлийн Бурхан юм. Тэр зөвхөн Израильчуудын Бурхан биш бөгөөд зөвхөн Иудейчүүдийн Бурхан биш; Тэр бол бүх бүтээлийн Бурхан. Түүний ажлын өмнөх хоёр үе шат Израильд явагдсан ба ийм маягаар хүмүүсийн дунд зарим нэг үзэл бий болжээ. Ехова Израильд ажиллаж байсан бөгөөд Есүс Өөрийн ажлыг Иудейд хэрэгжүүлсэн—нэмж хэлэхэд, Тэр бие махбодтой болж Иудейд ажиллаж байсан—ямар ч тохиолдолд Түүний ажил Израилиас цааш дэлгэрээгүй гэж хүмүүс боддог. Тэр Египетчүүдийн дунд ажиллаагүй; Тэр Энэтхэгчүүдийн дунд ажиллаагүй; Тэр зөвхөн Израильчуудын дунд ажиллаж байсан юм. Тиймээс хүмүүс олон янзын үзлийг бий болгосон; нэмж хэлэхэд, тэд тодорхой цар хүрээн дотор Бурханы ажлыг төлөвлөж байв. Бурхан ажиллах үед, энэ нь сонгогдсон хүмүүсийн дунд, Израильд явагдах ёстой; Израильчуудаас гадна Бурханы ажилд өөр хүлээн авагч байхгүй, Түүний ажилд өөр ямар ч цар хүрээ байхгүй гэж тэд хэлдэг; тэд бие махбодтой болсон Бурханыг “сахилгажуулахдаа” нэн хатуу чанд байж, Израилийн цар хүрээнээс даван гарахыг Түүнд зөвшөөрдөггүй. Эдгээр нь бүгд хүний үзэл биш гэж үү? Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүгдийг бүтээсэн ба бүх бүтээлийг бүтээсэн; Тэр Өөрийн ажлыг зөвхөн Израилиар хязгаарлаж яаж чадах юм бэ? Тийм байсан бол Өөрийн бүх бүтээлийг бүтээх нь ямар хэрэгтэй байх юм бэ? Тэр бүх дэлхийг бүтээсэн; Тэр Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг зөвхөн Израильд ч биш, харин орчлон ертөнц дээрх хүн бүрд хэрэгжүүлсэн. Хятадад, Америкийн Нэгдсэн Улсад, Нэгдсэн Вант Улсад эсвэл Орост амьдарч байгаа эсэхээс үл хамааран хүн бүр Адамын үр удам; тэд бүгдээрээ Бурханаар бүтээгдсэн. Ганц ч хүн Бурханы бүтээлийн цар хүрээнээс гарч чадахгүй ба ганц ч хүн “Адамын үр удам” хэмээх шошгоноос зугтаж чадахгүй. Тэд бүгдээрээ Бурханы бүтээл, тэд бүгдээрээ Адамын үр удам; түүнчлэн тэд ялзарсан Адам, Евагийн үр удам юм. Бурханы бүтээл нь зөвхөн Израильчууд ч биш, харин бүх хүн; гэсэн хэдий ч бүтээлийн доторх зарим нь хараагдаж, зарим нь ерөөгдсөн билээ. Израильчуудын хувьд олон хүсүүштэй зүйлс байдаг; тэд хамгийн бага ялзарсан хүмүүс байсан учраас Бурхан анхнаасаа тэдэнтэй ажиллаж байв. Тэдэнтэй харьцуулахад Хятадууд илүү дор бөгөөд тэдэнтэй тэнцэнэ гэж найдаад ч хэрэггүй; тиймээс Бурхан анхнаасаа Израилийн ард түмний дотор ажилласан ба Түүний ажлын хоёр дахь үе шат нь зөвхөн Иудейд хэрэгжсэн юм. Үүний үр дүнд хүмүүс олон үзэл, олон дүрэм журмыг бий болгосон. Үнэндээ, хэрвээ Тэр хүний үзлийн дагуу ажилласан бол Бурхан зөвхөн Израильчуудын л Бурхан байх байсан; ийм байдлаар Тэр Өөрийн ажлыг Харь үндэстнүүдэд өргөжүүлж чадахгүй байх байсан, учир нь Тэр бүх бүтээлийн Бурхан байхын оронд зөвхөн Израильчуудын Бурхан байх байсан юм. Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд агуу болно, мөн Еховагийн нэр Харь үндэстнүүдэд түгэх болно гэж зөгнөлд хэлсэн—яагаад ингэж хэлсэн юм бэ? Хэрвээ Бурхан зөвхөн Израильчуудын Бурхан байсан бол Тэр Израильд л ажиллах байсан. Цаашлаад, Тэр Өөрийн ажлыг өргөжүүлэхгүй ба ийм зөгнөлийг айлдахгүй байх байсан. Тэр энэ зөгнөлийг айлдсан учраас Харь үндэстнүүд болоод бүх улс үндэстэн, газар нутагт Өөрийн ажлыг өргөжүүлэх хэрэгтэй. Нэгэнт Тэр үүнийг хэлсэн учраас Тэр ингэж хийх болно. Энэ бол Түүний төлөвлөгөө, учир нь Тэр тэнгэр газар болоод бүх зүйлийг бүтээсэн Эзэн, бүх бүтээлийн Бурхан билээ. Тэр Израильчуудтай ажиллаж байна уу, эсвэл бүх Иудейд ажиллаж байна уу гэдгээс үл хамааран Түүний хийдэг ажил нь бүх орчлон ертөнцийн ажил бөгөөд бүх хүн төрөлхтний ажил юм. Агуу улаан луугийн үндэстэн буюу Харь үндэстэнд Түүний өнөөдрийн хийж буй ажил бол мөн л бүх хүн төрөлхтний ажил билээ. Израиль нь газар дээрх Түүний ажлын суурь байж болно; үүний адилаар Хятад улс ч гэсэн Харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын суурь болж болно. “Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд агуу болно” гэсэн зөгнөлийг Тэр одоо биелүүлээгүй гэж үү? Харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын эхний алхам нь, агуу улаан луугийн үндэстэнд хийж байгаа Түүний ажилыг хэлдэг. Бие махбодтой болсон Бурханы хувьд энэ нутагт ажиллаж, энэ хараагдсан хүмүүсийн дунд ажиллана гэдэг нь ялангуяа хүний үзлийн эсрэг байдаг; энэ хүмүүс хамгийн дорд, ямар ч үнэ цэнэгүй. Эдгээр нь Еховагийн анх хаяж орхисон бүх хүн билээ. Хүмүүс бусад хүмүүст хаягдаж болно, гэхдээ хэрвээ Бурханд хаягдсан бол энэ хүмүүс нь ямар ч байр суурьгүй байх ба хамгийн өчүүхэн үнэ цэнэтэй байх болно. Бүтээлийн нэг болохын хувьд, Сатанд эзлэгдэх эсвэл бусад хүмүүст хаягдах нь хоёулаа л зовлонтой зүйл, гэхдээ хэрвээ бүтээлийн нэг болохын хувьд бүтээгч Эзэнд хаягдвал, түүний байр суурь туйлын дорд гэдгийг энэ нь илтгэдэг. Моабын үр удам хараагдсан бөгөөд тэд энэхүү буурай хөгжилтэй оронд төрсөн; Моабын үр удам нь харанхуйн нөлөөн доорх хамгийн дорд байр суурьтай хүмүүс гэдэг нь эргэлзээгүй. Энэ хүмүүс өнгөрсөн үед хамгийн дорд байр суурьтай байсан учраас тэдний дунд хийгдсэн ажил хүний үзлийг нураах хамгийн чадвартай нь бөгөөд энэ нь бас Түүний бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнд хамгийн үр ашигтай ажил юм. Түүний хувьд энэ хүмүүсийн дунд ажиллана гэдэг нь хүний үзлийг нураах хамгийн чадвартай үйлдэл юм; үүгээр Тэр эрин үеийг эхлүүлдэг; үүгээр Тэр хүний бүх үзлийг нураадаг; үүгээр Тэр Нигүүлслийн эрин үеийн бүх ажлыг төгсгөдөг. Түүний анхны ажил Израилийн цар хүрээн дотор Иудейд хийгдсэн; Тэр эрин үеийг эхлүүлэх ямар ч ажлыг Харь үндэстнүүдэд хийгээгүй. Түүний ажлын эцсийн үе шат нь зөвхөн Харь үндэстнүүдийн хүмүүс дунд хэрэгжээд зогсохгүй; үүнээс ч илүүтэйгээр энэ нь тэрхүү хараагдсан хүмүүсийн дунд хэрэгждэг. Энэ зүйл бол Сатаныг хамгийн их гутаан доромжлох чадвартай нотолгоо юм; тиймээс Бурхан орчлон ертөнц дээрх бүх бүтээлийн Бурхан “болдог” ба бүх зүйлийн Эзэн, амьтай бүхний шүтэн мөргөх бай болдог.
Бурхан ямар төрлийн шинэ ажил эхлүүлснийг одоо ч ойлгоогүй зарим хүн байдаг. Бурхан Харь үндэстнүүдэд шинэ эхлэлийг бий болгож, өөр эрин үеийг эхлүүлж, өөр ажлыг эхэлсэн бөгөөд Тэр Моабын үр удам дунд ажиллаж байгаа. Энэ нь Түүний хамгийн шинэ ажил биш гэж үү? Эрин үеүдийн туршид хэн ч энэ ажлыг үзэж туулаагүй, үүнийг ойлгох нь байтугай хэн ч энэ талаар сонсоогүй. Бурханы мэргэн ухаан, Бурханы гайхамшиг, Бурханы ойлгогдошгүй байдал, Бурханы агуу байдал, Бурханы ариун байдал ойлгомжтой болох нь эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шатанд тулгуурладаг. Энэ нь хүний үзлийг нураах шинэ ажил биш гэж үү? “Бурхан Моабыг харааж, Моабын үр удмыг хаях болно гэж хэлсэн болохоор Тэр одоо яаж тэднийг аврах юм бол?” гэж бодож байгаа хүмүүс одоо ч байгаа. Тэд бол хараагдаж, Израилиас хөөгдөн гарсан Харь үндэстнүүдийн хүмүүс юм; Израильчууд тэднийг “Харийн ноход” гэж нэрлэж байсан. Хүн бүрийн үзэл бодлоор, тэд зөвхөн Харийн ноход байгаад зогсохгүй, түүнчлэн сүйрлийн хөвгүүд юм; өөрөөр хэлбэл, тэд Бурханы сонгосон хүмүүс биш. Хэдийгээр тэд анх Израилийн цар хүрээн дотор төрсөн боловч Израилийн ард түмний нэг хэсэг биш; тэд мөн Харь үндэстнүүд рүү хөөгдсөн. Тэд бол хамгийн дорд хүмүүс юм. Тэд хүн төрөлхтөн дотроос хамгийн дорд нь учраас л Бурхан шинэ эрин үеийг эхлүүлэх Өөрийн ажлыг тэдний дунд хэрэгжүүлдэг. Тэд ялзарсан хүн төрөлхтний төлөөлөгч бөгөөд Бурханы ажил сонголтгүй, эсвэл зорилгогүй биш учраас өнөөдөр энэ хүмүүсийн дунд Түүний хийдэг ажил ч бас бүтээлийн дунд хийгддэг ажил юм. Ноа бүтээлийн нэг байсан, мөн түүний үр удам ч гэсэн адил. Дэлхий дээрх мах, цустай хэн боловч бүтээлийн нэг билээ. Бурханы ажил бүх бүтээл рүү чиглэдэг; энэ нь бүтээгдсэнийхээ дараа хүн хараагдсан эсэхээс хамаарч явагддаггүй. Түүний удирдлагын ажил нь зөвхөн хараагдаагүй сонгогдсон хүмүүс рүү биш, бүх бүтээл рүү чиглэдэг. Бурхан Өөрийн ажлыг бүтээлийнхээ дунд гүйцэтгэхийг хүсдэг тул Тэр үүнийг гарцаагүй амжилттай дуусгах болно; Тэр Өөрийнх нь ажилд ач тустай хүмүүсийн дунд ажиллах болно. Тиймээс, хүмүүсийн дунд ажиллахдаа Тэрээр бүх тогтсон журмыг нураадаг; Түүний хувьд “хараагдсан”, “гэсгээгдсэн” болон “ерөөгдсөн” гэдэг үг ямар ч утгагүй! Иудей хүмүүс бол нэлээд сайн бөгөөд Израилийн сонгогдсон хүмүүс ч бас муу биш; тэд бол сайн хэв чанартай, хүн чанартай хүмүүс мөн. Ехова анхнаасаа Өөрийн ажлыг тэдний дунд эхлүүлсэн ба Өөрийн анхны ажлыг гүйцэтгэсэн, гэхдээ Тэр тэднийг Өөрийн одоогийн байлдан дагуулалтын ажлын хүлээн авагчид болгон ашиглах байсан бол энэ нь утга учиргүй байх байлаа. Хэдийгээр тэд бас бүтээлийн нэг хэсэг бөгөөд олон эерэг талтай ч, ажлын энэ үе шатыг тэдний дунд гүйцэтгэх нь утгагүй байх юм. Тэр хэнийг ч байлдан дагуулах боломжгүй байх болно, мөн Тэрээр бүх бүтээлийг итгүүлэх ч боломжгүй байх болно. Энэ нь, агуу улаан луугийн үндэстний хүмүүст Өөрийн ажлыг шилжүүлсний ач холбогдол юм. Энд байгаа хамгийн гүнзгий утга учир нь, Тэр эрин үеийг эхлүүлэхэд, Тэр бүх дүрэм журам, хүний үзлийг нураахад, түүнчлэн Тэр Нигүүлслийн бүх эрин үеийн ажлыг төгсгөхөд оршиж байгаа билээ. Хэрвээ Түүний одоогийн ажил израильчуудын дунд явагдах байсан бол, Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө эцэс болох үед, Бурхан бол зөвхөн израильчуудын Бурхан, зөвхөн израильчууд л Бурханы сонгосон хүмүүс бөгөөд зөвхөн израильчууд л Бурханы ерөөл, амлалтуудыг өвлөх эрхтэй гэж хүн бүхэн итгэх байсан. Эцсийн өдрүүдэд, Бурхан агуу улаан луугийн харь үндэстэнд бие махбодтой болж; Бурхан бол бүх бүтээлийн Бурхан хэмээх Бурханы ажлыг гүйцэлдүүлсэн; Тэр Өөрийн бүх удирдлагын ажлыг гүйцээж, агуу улаан луугийн үндэстэнд Өөрийн ажлын гол хэсгийг дуусгах болно. Ажлын гурван үе шатны гол цөм нь хүний аврал—өөрөөр хэлбэл, бүтээлийн Эзэнийг бүх бүтээлээр шүтэн мөргүүлэх юм. Тиймээс энэхүү ажлын үе шат бүр маш утга учиртай; Бурхан ямар ч утга учиргүй эсвэл үнэ цэнэгүй зүйлийг ерөөс хийхгүй. Нэг талаар, ажлын энэ үе шат нь шинэ эрин үеийг эхлүүлж, өмнөх хоёр эрин үеийг төгсгөхөөс бүрддэг; нөгөө талаар энэ нь, хүний бүх үзэл болоод хүний итгэл, мэдлэгийн бүх хуучин арга замыг нураахаас бүрддэг. Өмнөх хоёр эрин үеийн ажил нь хүний өөр үзлийн дагуу явагдсан; энэ үе шат нь харин хүний үзлийг бүрэн арилгаж, тэгснээр хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулна. Моабын үр удмын байлдан дагуулалтыг ашиглан, Моабын үр удам дунд явагдсан ажлыг ашиглан Бурхан бүх орчлон ертөнцийн хүнийг байлдан дагуулах болно. Энэ нь, Түүний ажлын энэхүү үе шатны гүн гүнзгий утга учир бөгөөд Түүний ажлын энэ үе шатны хамгийн үнэ цэнэтэй тал юм. Байр суурь чинь доогуур бөгөөд дорд үнэ цэнэтэй гэдгээ одоо мэдсэн ч гэсэн чи хамгийн жаргалтай зүйлтэй учирсан гэдгээ мэдрэх болно: Чи агуу ерөөлийг өвлөсөн, агуу амлалтыг олж авсан ба Бурханы энэ агуу ажлыг биелүүлж чадна, чи Бурханы жинхэнэ төрхийг харж, Бурханы төрөлхийн зан чанарыг мэдэж, Бурханы хүслийг биелүүлж чадна. Бурханы ажлын өмнөх хоёр үе шат Израильд явагдсан. Эцсийн өдрүүд дэх Түүний ажлын энэ үе шат хэрвээ мөн л Израильчууд дунд явагдсан бол зөвхөн Израильчууд л Бурханы сонгосон хүмүүс юм байна гэж бүх бүтээл итгээд зогсохгүй, Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөө ч бас хүссэн үр дүндээ хүрч чадахгүй. Түүний ажлын хоёр үе шат Израильд явагдаж байх үед, Харь үндэстнүүдийн дунд хэзээ ч шинэ ажил хийгээгүй ба шинэ эринийг нээх ажил хэзээ ч явагдаж байгаагүй. Эринийг эхлүүлэх ажлын энэ үе шат эхлээд Харь үндэстэнд явагддаг ба нэмж хэлэхэд, энэ нь эхлээд Моабын үр удам дунд явагддаг; энэ нь бүхий л эрин үеийг эхлүүлсэн. Бурхан хүний үзэл дотор агуулагддаг бүх мэдлэгийг нураасан ба үүний алийг ч цаашид оршин тогтнохыг зөвшөөрөөгүй. Өөрийн байлдан дагуулах ажлаараа Тэр, хүний үзлийг, тэдгээр хуучин, эртний мэдлэгийг нь нураасан. Бурханы хувьд ямар ч дүрэм байхгүй, хуучин зүйл юу ч байхгүй, Түүний хийдэг ажил бол бүхэлдээ чөлөөлөгдсөн, бүхэлдээ эрх чөлөөтэй бөгөөд Түүний хийдэг бүхэн зөв гэдгийг хүмүүст Тэр харуулдаг. Бүтээлийн дунд Түүний хийдэг ямар ч ажилд чи бүрэн захирагдах ёстой. Түүний хийдэг ямар ч ажил утга учиртай бөгөөд хүний сонголт, үзлийн дагуу биш, харин Түүний хувийн хүсэл, мэргэн ухааны дагуу хийгддэг. Тэр Өөрийн ажилд ач тустай зүйлсийг л хийдэг; хэрвээ ямар нэг зүйл Түүний ажилд ашиг тусгүй бол хэчнээн сайн байсан ч Тэр үүнийг хийхгүй! Тэр Өөрийн ажлын утга учир, зорилгын дагуу Өөрийн ажлын хүлээн авагч болон байршлыг сонгож ажилладаг. Тэр өнгөрсөн үеийн дүрмийг баримталдаггүй ба хуучин хэв загварыг ч дагадаггүй; үүний оронд Тэр ажлын ач холбогдлын дагуу Өөрийн ажлыг төлөвлөдөг; эцэст нь Тэр, үүнийхээ жинхэнэ үр дүн болон үүнээс хүлээсэн зорилгод хүрэхийг хүсдэг. Хэрвээ чи эдгээр зүйлийг одоо л ойлгохгүй бол энэхүү ажил нь чамд ямар ч үр нөлөө үзүүлэхгүй.
No comments:
Post a Comment