АМЖИЛТ ЭСВЭЛ БҮТЭЛГҮЙТЭЛ НЬ ХҮНИЙ АЛХДАГ ЗАМААС ХАМААРДАГ
Ихэнх хүмүүс ирээдүйн хүрэх газрынхаа төлөө, эсвэл түр зуурын зугаа цэнгэлийн төлөө Бурханд итгэдэг. Ямар ч харьцалт туулаагүй хүмүүсийн хувьд Бурханд итгэх итгэл нь тэнгэрт орохын төлөө, шагнал олж авахын тулд байдаг. Энэ нь төгс болгуулахын төлөө, эсвэл бүтээлийн үүргийг биелүүлэхийн төлөө байдаггүй. Өөрөөр хэлбэл, ихэнх хүмүүс өөрсдийн хариуцлагыг биелүүлэхийн тулд, эсвэл өөрсдийн үүргийг гүйцэтгэхийн тулд Бурханд итгэдэггүй. Утга учиртай амьдралаар амьдрахын тулд Бурханд итгэдэг хүмүүс ховорхон, мөн хүн нэгэнт амьд байгаа бол Бурханыг хайрлах ёстой, учир нь энэ бол Тэнгэрийн хууль, газрын зарчим, энэ нь хүний төрөлхийн ажил гэж итгэдэг хүмүүс ч байдаггүй. Ийм маягаар, хэдийгээр өөр өөр хүмүүс өөрсдийн хувийн зорилгыг эрж хайдаг боловч тэдний эрэл хайгуулын зорилго болон үүний ар дахь сэдэл бүгд адилхан бөгөөд үүнээс ч илүүтэйгээр тэдний ихэнхийн хувьд сүсэг бишрэлийн бай нь ихээхэн адил байдаг. Хэдэн мянган жилийн туршид олон итгэгч нас барсан ба олон итгэгч нас барж дахин төрсөн. Бурханыг эрж хайдаг хүн ердөө ганц хоёрхоноор зогсохгүй; мөн нэг, хоёр мянгаар ч зогсохгүй, гэхдээ энэ хүмүүсийн ихэнхийн эрэл хайгуул нь өөрсдийнх хэтийн ирээдүй эсвэл ирээдүйнх нь сайн сайхан найдварын төлөө байдаг. Христэд үнэнч хүмүүс ховорхон. Олон үнэнч итгэгч өөрсдийн урхи торонд ороогдон нас нөгчсөн ба цаашлаад амжилтанд хүрсэн хүмүүсийн тоо ч өчүүхэн бага юм. Өнөөг хүртэл, хүмүүсийн бүтэлгүйтдэг шалтгаан, эсвэл тэдний амжилтын нууц нь мэдэгдээгүй хэвээр байгаа. Христийг эрж хайхад донтсон хүмүүс одоо ч сэхээрээгүй, тэд эдгээр нууцуудын үндэс нь юу болохыг ухан ойлгоогүй, учир нь тэд огт мэддэггүй. Хэдий тэд эрэл хайгуулдаа уйгагүй хүчин чармайлт гаргадаг ч тэдний алхдаг зам нь амжилтын зам биш, харин өвөг дээдсийнх нь нэгэнтээ алхсан бүтэлгүйтлийн зам юм. Ийм маягаар, хэчнээн их эрж хайснаас үл хамааран тэд харанхуй руу хөтөлдөг замаар алхдаггүй гэж үү? Тэдний олж авдаг зүйл нь гашуун үр жимс биш гэж үү? Өнгөрсөн үед амжилтанд хүрсэн хүмүүсийг дуурайдаг хүмүүс эцэстээ ерөөлд хүрэх үү, эсвэл гай тохиолдох уу гэдгийг урьдчилан таамаглах нь хэцүү юм. Тэгвэл бүтэлгүйтсэн хүмүүсийн хөлийн мөрийг даган эрж хайдаг хүмүүсийн хувьд боломж нь хэчнээн дор байх вэ? Тэд бүр ч их бүтэлгүйтэх боломжтой биш гэж үү? Тэдний алхдаг зам нь ямар үнэ цэнэ байх вэ? Тэд өөрсдийн цагийг дэмий үрж байгаа биш гэж үү? Хүмүүс эрэл хайгуулдаа амжилтанд хүрэх, эсвэл бүтэлгүйтэх эсэхээс үл хамааран, товчхондоо бүр шалтгаан байдаг ба тэдний амжилт эсвэл бүтэлгүйтэл нь өөрсдийн дур зоргоор эрж хайснаар тодорхойлогддог биш юм.
Хүний Бурханд итгэх итгэлийн хамгийн үндсэн шаардлага нь үнэнч зүрх сэтгэлтэй байж, өөрийгөө бүрэн зориулж, үнэхээр дуулгавартай байх явдал юм. Хүний хувьд хамгийн хэцүү зүйл нь жинхэнэ итгэлийн хариуд өөрийн бүх амьдралыг өгөх явдал бөгөөд үүгээр дамжуулан тэр бүхий л үнэнийг олж авч, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлж чадах явдал юм. Энэ нь бүтэлгүйтдэг хүмүүсийн хүрч чадашгүй зүйл бөгөөд Христийг олж чадахгүй хүмүүсийн хувьд бүр ч илүү хүршгүй юм. Хүн өөрийгөө Бурханд бүрэн зориулахдаа тийм ч сайн биш учраас, Бүтээгчийн өмнө өөрийн үүргийг биелүүлэхийг хүсдэггүй учраас, үнэнийг харсан ч үүнээс зайлсхийж, өөрийн замаар явдаг учраас, үргэлж бүтэлгүйтсэн хүмүүсийн замыг даган эрж хайдаг учраас, Тэнгэрийг үргэлж эсэргүүцдэг учраас үргэлж бүтэлгүйтэж, Сатаны заль мэхэнд үргэлж автаж, өөрийнхөө урхи торонд ордог. Хүн Христийг мэддэггүй учраас, үнэнийг ойлгож, мэдрэхдээ чадамгай биш учраас, Паулыг хэтэрхий их шүтэж, тэнгэрт хэтэрхий их шунадаг учраас, өөрт нь дуулгавартай байхыг Христээс үргэлж шаардаж, Бурханыг захирдаг учраас тэдгээр агуу хүмүүс болон ертөнцийн жамыг туулсан хүмүүс үхлээс зайлж бас л чадахгүй бөгөөд Бурханы гэсгээлт дунд насан эцэслэдэг. Тийм хүмүүсийн тухайд, тэд эмгэнэлт үхлээр үхдэг ба тэдний үр дагавар буюу үхэл нь үндэслэлгүй биш юм гэж л Би хэлж чадна. Тэдний бүтэлгүйтэл нь Тэнгэрийн хуулинд бүр ч илүү их тэвчишгүй биш гэж үү? Үнэн нь хүний ертөнцөөс ирдэг боловч хүмүүсийн дундах үнэнийг Христ дамжуулдаг. Энэ нь Христээс, өөрөөр хэлбэл, Бурханаас Өөрөөс нь ирдэг ба хүн хүршгүй билээ. Гэхдээ Христ зөвхөн үнэнээр хангадаг; үнэний төлөөх эрэл хайгуулдаа хүн амжилттай байх эсэхийг шийдэхээр Тэр ирдэггүй. Тиймээс үнэн дэх амжилт, эсвэл бүтэлгүйтэл нь бүгд хүний эрэл хайгуулаас хамаардаг, энэ нь хэзээ ч Христтэй хамаагүй, харин хүний эрэл хайгуулаар тодорхойлогддог. Хүний хүрэх газар, түүний амжилт, эсвэл бүтэлгүйтлийг Бурханы толгой дээр овоолж, Бурханд Өөрт нь үүрүүлж болохгүй, учир нь энэ бол Бурханы Өөрийн асуудал биш, харин Бурханы бүтээлүүдийн биелүүлэх ёстой үүрэгтэй шууд холбоотой. Ихэнх хүмүүс Паул, Петр хоёрын эрэл хайгуул болон хүрэх газрын талаар бага зэрг мэддэг хэдий ч Петр, Паул хоёрын үр дүнгээс илүү юуг ч мэддэггүй ба Петрийн амжилтын ар дахь нууцыг, эсвэл Паулыг бүтэлгүйтэхэд хүргэсэн дутагдлыг нь мэддэггүй. Иймээс хэрвээ та нар тэдний эрэл хайгуулын мөн чанарыг бүрэн ойлгох чадваргүй байвал та нарын ихэнхийн эрэл хайгуул ч гэсэн бүтэлгүйтэх болно, цөөхөн хэд нь амжилттай болсон ч гэсэн Петртэй адил байж чадахгүй. Хэрвээ эрэл хайгуулын зам чинь зөв бол амжилтад хүрэх найдвар чамд байна; хэрвээ үнэнийг эрж хайн явж байгаа зам чинь буруу бол чи үүрд амжилтад хүрэх чадваргүй байх ба Паултай адил төгсгөлтэй тулгарах болно.
Петр төгс болгуулсан хүн байсан. Тэр гэсгээлт, шүүлтийг туулж, Бурханыг гэх цэвэр хайрыг олж авсныхаа дараа л бүрэн төгс болгуулсан; түүний алхсан зам нь төгс болгуулах зам байсан юм. Өөрөөр хэлбэл, Петрийн алхсан зам нь бүр эхнээсээ зөв байсан ба Бурханд итгэх сэдэл нь зөв байсан, иймээс тэр төгс болгуулсан нэгэн болж чадсан юм. Өмнө нь хүн хэзээ ч алхаж байгаагүй шинэ замаар тэр явсан, харин Паулын алхсан зам нь эхнээсээ л Христийг эсэргүүцэх зам байсан ба Ариун Сүнс түүнийг ашиглаж, түүний бэлэг авьяас, бүх давуу талыг Өөрийн ажилд ашиглахыг хүссэн учраас л тэр Христийн төлөө хэдэн арван жил ажилласан билээ. Тэр бол ердөө л Ариун Сүнсээр ашиглагдсан хүн байсан бөгөөд Есүс түүний хүн чанарт нааштайгаар хандсан учраас биш, харин түүний бэлэг авьяасаас болж түүнийг ашигласан юм. Тэр цохигдсон учраас л Есүсийн төлөө ажиллаж чадсан болохоос биш, үүнийг хийхдээ баяртай байсан юм биш. Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжаас болж тэр ийм ажил хийж чадсан бөгөөд хийсэн ажил нь яавч түүний эрэл хайгуулыг юм уу хүн чанарыг төлөөлөхгүй. Паулын ажил нь зарцын ажлыг төлөөлж байсан, өөрөөр хэлбэл, тэр элчийн ажил хийсэн. Харин Петр өөр байлаа: Тэр мөн л зарим ажил хийсэн, гэхдээ энэ нь Паулын ажил шиг агуу байгаагүй; тэр өөрийн оролтын эрэл хайгуул дунд ажилласан бөгөөд түүний ажил нь Паулын ажлаас өөр байв. Петрийн ажил нь Бурханы бүтээлийн үүргээ биелүүлсэн явдал байсан юм. Тэр элчийн үүрэгтэйгээр ажиллаагүй, харин Бурханыг хайрлахыг эрж хайх үйл явцад ажилласан юм. Паулын ажлын үйл явц нь бас хувийн эрэл хайгуулыг агуулсан: Түүний эрэл хайгуул нь ирээдүйн төлөөх түүний найдвар болон сайхан хүрэх газрын төлөөх түүний хүслээс өөр юуны ч төлөө байгаагүй. Ажлынхаа үеэр тэр цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй, мөн харьцалт, засалтыг ч хүлээн зөвшөөрдөггүй. Хийсэн ажил нь Бурханы хүслийг хангаж, хийсэн бүхэн нь Бурханд таалагдсаар байгаа цагт эцэстээ түүнийг шагнал хүлээж байгаа гэж тэр итгэсэн. Түүний ажилд ямар ч хувийн туршлага байгаагүй—энэ нь бүхэлдээ ажиллахын төлөө хийсэн бөгөөд өөрчлөгдөх эрэл хайгуулын дунд хийгдээгүй. Түүний ажил бүхэлдээ наймаа байсан, ахрин Бурханы бүтээлийн үүрэг, эсвэл дуулгавртай байдлын алийг ч агуулаагүй байв. Өөрийнх нь ажлын явцад Паулын хуучин зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй. Түүний ажил ердөө бусдад үйлчлэх явдал байсан ба зан чанартаа өөрчлөлт авчрах чадваргүй байсан юм. Паул төгс болголтыг туулаагүйгээр, мөн харьцалтыг туулаагүйгээр шууд ажилласан ба түүний санаа зорилго нь шагнал авахын төлөө байв. Петр бол өөр байлаа: Тэр засалтыг туулсан, мөн харьцалт, цэвэршүүлэлтийг туулсан хүн байв. Петрийн ажлын зорилго болон сэдэл нь үндсэндээ Паулынхаас өөр байсан юм. Хэдийгээр Петр их хэмжээний ажил хийгээгүй ч түүний зан чанарт олон өөрчлөлт гарсан ба эрж хайсан зүйл нь үнэн болон бодит өөрчлөлт байлаа. Түүний ажил нь гагцхүү ажлын төлөө хийгдээгүй. Паул хэдийгээр их ажил хийсэн боловч энэ нь бүхэлдээ Ариун Сүнсний ажил байсан бөгөөд хэдийгээр Паул энэ ажилд хамтран ажилласан ч үүнийг мэдэрч туулаагүй. Ариун Сүнс өөрөөр нь дамжуулж их ажил хийгээгүй учраас Петр хамаагүй бага ажил хийсэн юм. Тэдний ажлын хэмжээ төгс болгуулсан эсэхийг нь тодорхойлохгүй; Тэд хоёрын нэгнийх эрэл хайгуул нь шагнал авахын тулд байсан, нөгөөгийнх нь Бурханы хүслийг хангалуун байлгахын тулд хайр татам дүр төрхийг амьдран харуулах түвшинд хүртэл Бурханыг хайрлах туйлын хайранд хүрч, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхийн төлөө байсан юм. Гадаад талаараа тэд өөр байсан ба тэдний мөн чанар ч өөр байсан. Хэр их ажил хийсэнд нь үндэслээд тэдний хэн нь төгс болгуулсныг чи тодорхойлж чадахгүй. Петр Бурханыг хайрладаг нэгний дүрийг амьдран харуулахыг, Бурханыг дуулгавартай дагадаг нэгэн байхыг, харьцалт, засалтыг хүлээн зөвшөөрдөг нэгэн байхыг, Бурханы бүтээл болохын хувьд үүргээ биелүүлдэг нэгэн байхыг эрж хайсан. Тэр өөрийгөө Бурханд зориулж, өөрийгөө бүхэлд нь Бурханы гарт орхиж, үхэх хүртлээ Түүнд дуулгавартай байх чадвартай байлаа. Түүнд ийм хүсэл зориг байсан ба цаашлаад үүнийг биелүүлсэн байв. Түүний төгсгөл эцэстээ яагаад Паулынхаас өөр байсны үндсэн шалтгаан нь энэ юм. Ариун Сүнсний Петрт хийсэн ажил нь түүнийг төгс болгох явдал байсан бөгөөд Паулд хийсэн ажил нь түүнийг ашиглах явдал байсан. Яагаад гэвэл, тэдний уг чанар болон эрэл хайгуулын талаарх үзэл бодол адилхан байгаагүй юм. Аль алинд нь Ариун Сүнсний ажил байсан, гэхдээ Петр энэ ажлыг өөртөө хэрэгжүүлж, түүнчлэн үүгээр бусдыг хангасан; харин Паул Ариун Сүнсний ажлыг бүхэлд нь бусдад өгсөн ба өөртөө юуг ч олж аваагүй. Ийм маягаар, тэр Ариун Сүнсний ажлыг маш олон жилийн турш мэдэрч туулсны дараа ч Паулд гарсан өөрчлөлт нь маш бага байв. Тэр бараг өөрийн төрөлх байдлаар үлдсэн ба өмнөх Паул хэвээрээ байлаа. Зүгээр л олон жилийн ажлын хүнд хэцүүг туулсныхаа дараа тэр хэрхэн ажиллахыг сурч, тэвчээртэй байхыг сурсан боловч түүний хуучин уг чанар—ихэд өрсөлддөг, ашиг хонжоонд шунадаг уг чанар нь хэвээр үлдсэн юм. Маш олон жил ажилласныхаа дараа тэр өөрийн ялзарсан зан чанарыг мэдээгүй, мөн хуучин зан чанараасаа ч салж чадаагүй бөгөөд эдгээр нь түүний ажлаас илт харагддаг. Түүнд ердөө илүү их ажлын туршлага байсан боловч тийм өчүүхэн туршлага нь дангаараа түүнийг өөрчлөх чадваргүй байсан ба оршин тогтнолын талаарх түүний үзэл бодлыг, эсвэл түүний эрэл хайгуулын ач холбогдлыг өөрчлөөгүй. Тэр Христийн төлөө олон жил ажиллаж, Эзэн Есүсийг дахин хэзээ ч хавчаагүй хэдий ч, түүний зүрх сэтгэл дэх Бурханы талаарх мэдлэгт нь ямар ч өөрчлөлт гараагүй. Өөрөөр хэлбэл, тэр өөрийгөө Бурханд зориулахын тулд ажиллаагүй, харин оронд нь ирээдүйн хүрэх газрынхаа төлөө ажиллахаар өөрийгөө хүчилсэн гэсэн үг юм. Учир нь эхэндээ тэр Христийг хавчиж байсан бөгөөд Христэд дуулгавартай байгаагүй; тэр Христийг санаатайгаар эсэргүүцдэг төрөлхийн тэрслэгч байсан бөгөөд Ариун Сүнсний ажлын талаар ямар ч мэдлэггүй хүн байлаа. Өөрийнхөө ажлын төгсгөлд тэр мөн л Ариун Сүнсний ажлыг мэдээгүй байсан бөгөөд Ариун Сүнсний хүсэлд өчүүхэн төдий ч анхаарал хандуулалгүйгээр, зүгээр л өөрийн уг чанарын дагуу өөрийн дураар үйлджээ. Иймээс түүний уг чанар нь Христэд дайсагнасан байдалтай байсан ба үнэнийг дуулгавартай дагадаггүй. Ариун Сүнсний ажилд хаягдсан, Ариун Сүнсний ажлыг мэддэггүй, мөн Христийг эсэргүүцдэг ийм хүн яаж аврагдаж чадах юм бэ? Хүн аврагдаж чадах уу, үгүй юу гэдэг нь хэр их ажил хийснээс, эсвэл хэр их зориулснаас хамаарахгүй, харин оронд нь Ариун Сүнсний ажлыг мэдэж байгаа эсэхээр, үнэнийг хэрэгжүүлж чадаж байгаа эсэхээр болон эрэл хайгуулын талаарх үзэл бодол нь үнэнтэй тохирдог эсэхээр тодорхойлогддог.
Петр Есүсийг дагаж эхэлсний дараа төрөлхийн илчлэлүүд байсан хэдий ч, уг чанарын хувьд тэр анхнаасаа Ариун Сүнсэнд захирагдаж, Христийг эрж хайх хүсэлтэй нэгэн байсан юм. Тэр ганц Ариун Сүнсэнд дуулгавартай байв: Тэр нэр алдар, эд хөрөнгө хөөгөөгүй, харин үүний оронд үнэнд дуулгавартай байхыг зорьж байлаа. Петр хэдийгээр Христийг мэддэгээ гурван удаа үгүйсгэсэн ч, хэдий тэр Эзэн Есүсийг сорьсон ч хүний тийм өчүүхэн сул тал нь түүний уг чанартай ямар ч холбоогүй байсан ба ирээдүйн эрэл хайгуулд нь нөлөөлөөгүй, мөн түүний сорилт нь антихристийн үйл байсан гэдгийг хангалттай баталж чадахгүй. Хүн чанарын хэвийн сул тал бол дэлхий дээрх бүх хүнд байдаг зүйл—Петр үүнээс өөр байх ёстой гэж та нар бодож байна уу? Петр хэд хэдэн тэнэг алдаа хийсэн учраас хүмүүс түүний талаар тодорхой үзэл бодлыг агуулдаггүй гэж үү? Тэгээд Паулын хийсэн бүх ажил, бичсэн бүх захидлаас болж хүмүүс түүнийг ихэд биширдэггүй гэж үү? Хүн яаж хүний мөн чанарыг таних чадвартай байх юм бэ? Үнэхээр эрүүл ухаантай хүмүүс тийм ялихгүй зүйлийг тодорхой харж чадахгүй гэж үү? Петрийн олон жилийн зовлонт туршлага нь Библид тэмдэглэгдээгүй боловч Петрт бодитой туршлага байгаагүй, эсвэл Петр төгс болгуулаагүй гэдгийг энэ нь батлахгүй. Бурханы ажлыг хүн хэрхэн бүрэн ойлгож чадах юм бэ? Библи дэх бичээсүүдийг Есүс биечлэн сонгоогүй, харин дараагийн үеийнхэн эмхэтгэсэн. Ийм маягаар, Библид бичигдсэн бүхнийг хүний санааны дагуу сонгоогүй гэж үү? Цаашлаад Петрийн болон Паулын төгсгөл нь захидлуудад илэрхийлэгдээгүй, иймээс хүн өөрийн ухамсрын дагуу, мөн өөрийн сонголтын дагуу Петр, Паул нарыг үнэлдэг. Паул маш их ажил хийсэн учраас, түүний “хувь нэмэр” маш агуу байсан учраас тэр олон нийтийн итгэлийг олсон. Хүн зөвхөн өнгөц байдал дээр анхаарал хандуулдаггүй гэж үү? Хүн яаж хүний уг чанарыг таних чадвартай байж чадах юм бэ? Паул олон мянган жилийн туршид бишрэлийн бай байсан гэдгийг дурдах ч хэрэггүй, түүний ажлыг хэн яаран үгүйсгэж зүрхлэх юм бэ? Петр ердөө л загасчин байсан, иймээс түүний хувь нэмэр яаж Паулынх шиг агуу байж чадах юм бэ? Хувь нэмэр дээр үндэслэвэл Паулыг Петрээс өмнө шагнах ёстой байсан ба Паул Бурханы сайшаалыг хүртэхэд илүү тохирсон нэгэн байх байв. Паулд хандахдаа Бурхан ердөө л бэлэг авьяасаар нь дамжуулан түүнийг ажиллуулсан, харин Бурхан Петрийг төгс болгосон гэж хэн төсөөлж чадах юм бэ? Ямартай ч Эзэн Есүс бүр эхнээсээ л Петр, Паул хоёрын төлөө төлөвлөгөө зохиосон биш, харин ч тэдний төрөлхийн уг чанарын дагуу төгс болгож, эсвэл ажилласан юм. Иймээс хүмүүсийн хардаг зүйл нь ердөө хүний гадаад талын хувь нэмэр байдаг байхад Бурханы хардаг зүйл нь хүний мөн чанар, түүнчлэн хүний эхнээсээ дагадаг зам болон хүний эрэл хайгуулын ар дахь сэдэл юм. Хүмүүс өөрсдийн үзлийн дагуу, өөрсдийн ойлгох чадварын дагуу хүнийг хэмждэг атал хүний эцсийн төгсгөл нь түүний харагдах байдлаар тодорхойлогддоггүй. Иймээс хэрвээ чиний эхнээсээ дагадаг зам нь амжилтын зам бөгөөд эрэл хайгуулын талаарх үзэл бодол чинь эхнээсээ зөв бол чи Петртэй адил; хэрвээ алхаж буй зам чинь бүтэлгүйтлийн зам бол чи ямар ч үнэ төлсөн хамаагүй хүрэх газар чинь Паулынхтай адилхан байх болно гэж Би хэлдэг. Ямар ч тохиолдолд, чиний хүрэх газар болон амжилтад хүрэх, бүтэлгүйтэх эсэх чинь хоёулаа чиний зориулалтаас, эсвэл төлсөн төлөөснөөс биш, харин эрж хайж байгаа зам чинь зөв үү, үгүй юу гэдгээр тодорхойлогддог. Петр, Паул хоёрын мөн чанар болон зорьсон зорилго нь өөр байсан; хүн эдгээр зүйлийг олж мэдэх чадваргүй бөгөөд зөвхөн Бурхан л тэдгээрийг бүхэлд нь мэдэж чадна. Учир нь Бурханы хардаг зүйл бол хүний мөн чанар байхад хүн өөрийнхөө мөн чанарын талаар юу ч мэддэггүй. Хүн, хүний доторх мөн чанарыг юм уу бодит биеийн хэмжээг нь харах чадваргүй, тиймээс Паул, Петр нарын бүтэлгүйтэл болон амжилтын шалтгааныг тодорхойлох чадваргүй юм. Ихэнх хүмүүс Петрийг биш, Паулыг биширдгийн шалтгаан нь, Паул Бурханд ашиглагдаж, нээлттэй ажилласан ба хүн энэ ажлыг харж чаддаг, иймээс хүмүүс Паулын “гавьяаг” хүлээн зөвшөөрдөг. Харин тэгэхэд Петрийн туршлага нь хүнд харагддаггүй, түүний эрж хайсан зүйл нь хүний хувьд хүршгүй бөгөөд иймээс хүн Петрийг огт сонирхдоггүй.
Петр харьцалт, цэвэршүүлэлтийг туулснаар төгс болгуулсан. Тэрээр, “Би цаг ямагт Бурханы хүслийг хангалуун байлгах ёстой. Хийж байгаа бүхэндээ би зөвхөн Бурханы хүслийг хангалуун байлгахыг эрж хайдаг ба гэсгээгдэж, шүүгдэж байсан ч ингэж байгаадаа би баяртай байна” гэж хэлсэн юм. Петр өөрт байгаа бүхнийг Бурханд өгсөн ба түүний ажил, үг болон бүхий л амьдрал бүхэлдээ Бурханыг хайрлахын төлөө байв. Тэр бол ариун байдлыг эрж хайсан хүн байсан бөгөөд туршлагажих тусам түүний зүрх сэтгэл дэх Бурханы төлөөх хайр төдий чинээ агуу болж байлаа. Харин Паул зөвхөн гадаад талын ажил хийсэн бөгөөд хэдийгээр шаргуу ажилласан боловч түүний ажил хөдөлмөр нь өөрийн ажлыг зохих ёсоор хийж, шагнал авахын төлөө байсан юм. Ямар ч шагнал авч чадахгүй гэдгээ мэдэж байсан бол тэр өөрийн ажлыг болих байв. Петрийн анхаарч байсан зүйл нь түүний зүрх сэтгэл доторх жинхэнэ хайр байсан бөгөөд тэр нь бодитой бөгөөд биелүүлж болохуйц зүйл байлаа. Тэр шагнал авах эсэх талаар анхаардагүй, харин өөрийнх нь зан чанар өөрчлөгдөж чадах эсэх талаар анхаарсан. Паул бүр ч илүү шаргуу ажиллах талаар анхаарсан, тэр гадаад талын ажил, зориулалт болон энгийн хүмүүсийн туршлагад байдаггүй хоосон сургаалын талаар анхаарсан. Тэр өөрийн зүрх сэтгэлийн гүн дэх өөрчлөлт болон Бурханыг гэх жинхэнэ хайрын талаар огт анхаараагүй. Петрийн туршлага нь жинхэнэ хайр болон жинхэнэ мэдлэгт хүрэхийн тулд байв. Түүний туршлага нь, Бурхантай илүү ойр дотно харилцаатай болж, бодитоор амьдран харуулахын төлөө байжээ. Паулын ажил нь Есүсийн даалгасан зүйлээс болсон ба өөрийн хүсэн эрмэлзэж байсан зүйлийг олж авахын төлөө байсан, гэхдээ эдгээр нь түүний өөрийнх нь талаарх болон Бурханы талаарх мэдлэгтэй хамаагүй байв. Түүний ажил нь гагцхүү гэсгээлт, шүүлтээс зугтаахын төлөө байсан. Петрийн эрж хайж байсан зүйл нь цэвэр хайр байсан ба Паулын эрж хайсан зүйл нь зөвт байдлын титэм байлаа. Петр Ариун Сүнсний олон жилийн ажлыг мэдэрч туулсан бөгөөд Христийн талаар бодитой мэдлэгтэй, түүнчлэн өөрийнхөө талаар гүн гүнзгий мэдлэгтэй байсан. Иймээс Бурханы төлөөх түүний хайр цэвэр байв. Олон жилийн цэвэршүүлэлт нь Есүс болон амийн талаарх түүний мэдлэгийг дээшлүүлсэн ба түүний хайр нөхцөлгүй хайр байсан, энэ нь идэвх санаачилгатай хайр байсан, тэр оронд нь хариу гуйгаагүй, мөн ямар ч ашиг тус хүртэхээр найдаагүй. Паул олон жилийн турш ажилласан мөртөө Христийн талаар асар их мэдлэг эзэмшээгүй бөгөөд өөрийнх нь талаарх түүний мэдлэг ч бас өчүүхэн бага байлаа. Түүнд Христийг гэх хайр ердөө байгаагүй ба түүний хийсэн ажил ба явсан замнал нь эцсийн нэр хүндийг олж авахын төлөө байсан. Түүний эрж хайсан зүйл нь хамгийн цэвэр хайр биш, харин хамгийн сайхан титэм байв. Тэр идэвхтэйгээр эрж хайгаагүй, харин ч идэвхгүйгээр хийсэн; тэр үүргээ биелүүлээгүй, харин Ариун Сүнсний ажилд баригдсаныхаа дараа өөрийн эрэл хайгуулыг хүчээр хийсэн юм. Иймээс тэр бол шаардлага хангасан Бурханы бүтээл байсан гэдгийг түүний эрэл хайгуул баталдаггүй; харин Петр бол өөрийн үүргийг биелүүлж, Бурханы шаардлагыг хангасан бүтээл байв. Бурханд хувь нэмрээ оруулсан хүн бүхэн шагнал хүртэх ёстой ба хувь нэмэр хэдий чинээ их байна, Бурханы тааллыг хүлээн авах нь төдий чинээ баталгаатай байна гэж хүн боддог. Хүний үзэл бодлын мөн чанар нь арилжаа наймааны шинжтэй байдаг ба Бурханы бүтээлийн хувьд өөрийн үүргийг биелүүлэхээр идэвхтэйгээр эрж хайдаггүй. Бурханы хувьд, хүмүүс Бурханыг гэх жинхэнэ хайр болон Бурханд бүрэн дуулгавартай байхыг эрж хайх тусам, өөрөөр хэлбэл, Бурханы бүтээлийн хувьд өөрсдийн үүргийг биелүүлэхээр эрж хайх тусам, Бурханы сайшаалыг төдий чинээ хүртэх боломжтой болно. Бурханы үзэл бодол бол анхдагч үүрэг болон байр сууриа сэргээхийг хүнээс шаардах явдал юм. Хүн бол Бурханы бүтээл, иймээс хүн Бурханд ямар нэгэн шаардлага тавьснаар өөрийн хязгаарыг давах ёсгүй ба Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхээс өөр юуг ч хийх ёсгүй. Паул, Петр хоёрын хүрэх газрыг, тэдний хувь нэмрийн хэмжээгээр биш, харин Бурханы бүтээлийн үүргээ биелүүлж чадсан эсэхээр нь хэмжсэн; тэдний хүрэх газар нь, хэр их ажил хийсэн, эсвэл бусад хүмүүс тэднийг хэрхэн үнэлсний дагуу биш, харин эхнээсээ юуг эрж хайсан бэ гэдгийнх нь дагуу тодорхойлогдсон. Иймээс Бурханы бүтээл болохын хувьд өөрийн үүргийг идэвхтэйгээр биелүүлэхийг эрж хайх нь амжилтад хүрэх зам; Бурханыг гэх жинхэнэ хайрыг эрж хайх зам нь хамгийн зөв зам; хуучин зан чанараа өөрчилж, Бурханыг цэвэр хайраар хайрлахыг эрж хайх нь амжилтад хүрэх зам юм. Амжилтанд хүрэх зам гэдэг нь Бурханы бүтээлийн анхдагч үүргээ, түүнчлэн анхдагч дүр төрхөө буцаан сэргээх зам юм. Энэ нь сэргэлтийн зам бөгөөд мөн эхнээсээ эцэс хүртэлх Бурханы бүх ажлын зорилго билээ. Хэрвээ хүний эрэл хайгуул нь хувийн хэмжээлшгүй шаардлага болон зохисгүй хүсэл эрмэлзэлтэй холилдвол, үүний хүрэх үр дүн нь хүний зан чанарыг өөрчилж чадахгүй байх болно. Энэ нь сэргээлтийн ажилтай зөрөлддөг. Энэ нь Ариун Сүнсний хийдэг ажил биш гэдэг нь эргэлзээгүй, иймээс ийм төрлийн эрэл хайгуулыг Бурхан хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг баталдаг. Бурханы хүлээн зөвшөөрдөхгүй эрэл хайгуул ямар ач холбогдолтой вэ?
Паулын хийсэн ажил хүний өмнө харагдсан, гэхдээ зүрх сэтгэлийнх нь гүн дэх Бурханыг гэсэн хайр хэр цэвэр байсан, хэр их байсан бэ гэдэг нь хүнд харагдашгүй. Хүн зөвхөн түүний хийсэн ажлыг л харж чаддаг ба түүнийг гарцаагүй Ариун Сүнс ашиглаж байсан гэдгийг л мэддэг, иймээс чуулгануудыг хангах чадвартай байсан болохоор Паул илүү дээр, түүний ажил илүү агуу байсан гэж хүн боддог. Петр зөвхөн хувийн туршлагаа хичээсэн ба ховорхон ажлынхаа явцад цөөн хэдэн хүнийг олж авсан. Түүний цөөн хэдхэн, хүн бараг мэддэггүй захидал байдаг боловч түүний зүрх сэтгэлийн гүн дэх Бурханыг гэсэн хайр хэр агуу байсныг хэн мэдэх билээ? Паул өдөр бүр Бурханы төлөө ажилласан: Хийх ажил байгаа цагт тэр үүнийг хийсэн. Ийм маягаар титмийг авч, Бурханыг хангалуун байлгаж чадна гэж түүнд санагдсан, гэсэн ч тэр ажлаараа дамжуулан өөрийгөө өөрчлөх арга замыг эрж хайдаггүй. Петр амьдралдаа Бурханы хүслийг жаахан ч гэсэн хангалуун болгоогүй л бол түүний сэтгэл түгшдэг байв. Хэрвээ Бурханы хүслийг хангалуун болгоогүй л бол тэр гэмшин шаналж, дараа нь Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахаар зүтгэж чадах тохиромжтой арга замыг эрж хайдаг байлаа. Өөрийнхөө амьдралын хамгийн бага, хамгийн ялихгүй талуудад хүртэл тэр Бурханы хүслийг хангалуун байлгахыг өөрөөсөө шаардсан юм. Өөрийн хуучин зан чанарын тухайд тэр бүр ч хатуу чанга байж, үнэнд илүү гүнзгий орохын тулд өөртөө тавьсан шаардлагадаа бүр ч хатуу чанд хандаж байлаа. Паул зөвхөн өнгөц нэр төр, байр суурийг эрж хайсан. Тэр хүмүүсийн анхаарлыг татахаар хичээсэн ба амийн оролтод илүү гүнзгий орохыг эрж хайдаггүй. Түүний анхаарч байсан зүйл нь бодит байдал биш, хоосон номлол байв. Паул Бурханы төлөө маш их ажил хийсэн мөртөө яагаад Бурханаар сайшаагдаагүй вэ? гэж зарим хүн хэлдэг. Петр Бурханы төлөө багахан ажил гүйцэтгэсэн ба чуулгануудад ихээхэн хувь нэмэр оруулаагүй, тэгвэл Бурхан яагаад түүнийг төгс болгосон юм бэ? Петр Бурханыг тодорхой түвшинд хайрласан бөгөөд үүнийг Бурхан шаардсан юм; зөвхөн ийм хүмүүст л гэрчлэл байдаг. Тэгвэл Паулын тухайд ямар вэ? Паул Бурханыг ямар хэмжээнд хайрласныг чи мэдэх үү? Паулын ажил юуны төлөө байсан бэ? Мөн Петрийн ажил юуны төлөө байсан бэ? Петр тийм ч их ажил хийгээгүй, гэхдээ түүний зүрх сэтгэлийн гүнд юу байсныг чи мэдэх үү? Паулын ажил нь чуулгануудыг хангах болон чуулгануудыг дэмжихтэй хамаатай байв. Петрийн мэдэрч туулсан зүйл бол өөрийнх нь амь зан чанар дахь өөрчлөлт байсан; тэр Бурханыг хайрлахыг мэдэрч туулсан. Чи тэдний мөн чанар дахь ялгааг мэдсэн бол эцсийн эцэст хэн нь үнэхээр Бурханд итгэснийг болон хэн нь Бурханд үнэхээр итгээгүйг харж чадна. Тэдний нэг нь Бурханыг үнэхээр хайрладаг ба нөгөө нь Бурханыг үнэхээр хайрладаггүй; нэг нь зан чанартаа өөрчлөлт гаргасан ба нөгөө нь тэгээгүй; нэг нь хүмүүсээр шүтэгдсэн, агуу алдар хүндтэй байсан, нөгөө нь даруухнаар үйлчилсэн ба хүмүүст амархан анзаарагдахгүй; нэг нь ариун байдлыг эрж хайсан, нөгөөх нь тэгээгүй, хэдий тэр бохир биш байсан ч цэвэр хайрыг эзэмшээгүй; нэг нь жинхэнэ хүн чанарыг эзэмшсэн, нөгөө нь тийм биш байсан; нэг нь Бурханы бүтээлийн эрүүл ухааныг эзэмшсэн, нөгөө нь тэгээгүй. Энэ нь Паул болон Петрийн мөн чанар дахь ялгаа юм. Петрийн алхсан зам нь амжилтын зам, энэ нь бас хэвийн хүн чанар болоод Бурханы бүтээлийн үүргээ сэргээх зам билээ. Петр амжилттай бүх хүнийг төлөөлдөг. Паулын алхсан зам нь бүтэлгүйтлийн зам бөгөөд өнгөц төдий захирагдаж, өөрийгөө зарцуулдаг хэдий ч Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаггүй бүх хүнийг төлөөлдөг. Паул үнэнийг эзэмшээгүй бүх хүнийг төлөөлдөг. Петр Бурханд итгэх итгэлээрээ бүх зүйл дээр Бурханыг хангалуун байлгахаар эрж хайсан ба Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай хандахаар хичээсэн. Тэр өчүүхэн төдий ч гомдолгүйгээр гэсгээлт, шүүлтийг түүнчлэн цэвэршүүлэлт, гай зовлон, өөрийн амьдрал дахь гачигдлыг хүлээн зөвшөөрөх чадвартай байсан ба эдгээрийн юу ч Бурханыг гэсэн түүний хайрыг өөрчилж чадахгүй байлаа. Энэ нь Бурханыг гэсэн туйлын хайр биш гэж үү? Энэ нь Бурханы бүтээлийн үүргийг биелүүлсэн биш гэж үү? Гэсгээлт, шүүлт, гай зовлонгийн үед ч чи үргэлж үхэх хүртлээ дуулгавартай байх чадвартай ба энэ нь Бурханы бүтээлийн хүрэх ёстой зүйл, мөн хайр дахь цэвэр ариун байдал юм. Хэрвээ хүн ийм ихийг биелүүлж чадах юм бол тэр Бурханы бүтээл байхад тохирох бөгөөд Бүтээгчийн хүслийг үүнээс илүү хангалуун байлгах юу ч үгүй юм. Чи Бурханы төлөө ажиллах чадвартай гэж төсөөлье, гэвч чи Бурханд дуулгавартай ханддаггүй ба Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Ийм маягаар чи Бурханы бүтээлийн үүргээ биелүүлээгүйгээр үл барам Бурханаар яллагдах болно, учир нь чи үнэнийг эзэмшээгүй, Бурханд дуулгавартай хандах чадваргүй, мөн Бурханд дуулгаваргүй хүн юм. Чи Бурханы төлөө ажиллах талаар л анхаардаг хэдий ч үнэнийг хэрэгжүүлэх, эсвэл өөрийгөө мэдэх талаар анхаардаггүй. Чи Бүтээгчийг ойлгодоггүй бас мэддэггүй бөгөөд Бүтээгчид дуулгавартай байдаггүй, мөн хайрладаггүй. Чи бол төрөлхийн Бурханд дуулгаваргүй хүн, иймээс тийм хүмүүсийг Бүтээгч хайрладаггүй.
Зарим хүн, “Паул асар их хэмжээний ажил хийсэн ба чуулгануудын төлөө ихээхэн ачааг үүрч, тэдэнд маш их хувь нэмэр оруулсан. Паулын арван гурван захидал нь Нигүүлслийн эрин үеийн 2,000 жилд дэмжлэг үзүүлсэн ба Дөрвөн Сайн Мэдээний дараа ордог. Түүнтэй эн зэрэгцэх хэн байх юм бэ? Иоханы бичсэн Илчлэлийг хэн ч тайлж чаддаггүй байхад Паулын бичсэн захидлууд нь амиар хангадаг, түүний хийсэн ажил чуулгануудад ач тустай байсан. Өөр хэн ийм зүйлийг биелүүлж чадах вэ? Тэгэхэд Петр ямар ажил хийсэн юм бэ?” гэж хэлдэг. Хүн бусдыг хэмжихдээ, хувь нэмрийнх нь дагуу үздэг. Бурхан хүнийг хэмжихдээ уг чанарынх нь дагуу ханддаг. Амийг эрж хайдаг хүмүүсийн дундаас Паул өөрийнхөө мөн чанарыг мэддэггүй хүн байсан. Тэр огт даруухан, дуулгавартай байгаагүй, мөн өөрийнхөө Бурханыг эсэргүүцдэг мөн чанарыг ч мэддэггүй. Иймээс тэрээр нарийн ширийн дадлага туршлага туулаагүй хүн байсан бөгөөд үнэнийг хэрэгжүүлдэггүй хүн байлаа. Петр өөр байв. Тэр өөрийн дутагдлыг, сул талыг болон бүтээлийн ялзарсан зан чанарыг мэддэг байсан, иймээс зан чанараа өөрчилж чадах хэрэгжүүлэлтийн зам түүнд байсан; тэрээр бодит байдлыг эзэмшээгүй зөвхөн хоосон сургаалтай хүмүүсийн нэг байгаагүй. Өөрчлөгдсөн хүмүүс нь аврагдсан шинэ хүмүүс бөгөөд тэд бол үнэнийг эрж хайхад тэнцсэн хүмүүс юм. Өөрчлөгддөггүй хүмүүс нь төрөлхийн хоцрогдсон хүмүүст харьяалагддаг; тэд аврагдаагүй хүмүүс, өөрөөр хэлбэл, Бурханаар жигшигдэж, гологдсон хүмүүс юм. Тэдний ажил хэчнээн агуу байсан ч тэднийг Бурхан дурсахгүй. Чи үүнийг өөрийнхөө эрэл хайгуултай харьцуулах үед, эцэстээ Петр шиг юм уу Паул шиг хүн юм уу гэдэг нь илэрхий байх болно. Хэрвээ чиний эрэл хайгуул үнэн үгүй хэвээр бол, мөн өнөөдөр ч гэсэн чи Паул шиг их зантай, эрээ цээргүй, бас өөрийгөө үнэмшилтэйгээр магтдаг хэвээр байвал чи бүтэлгүйтдэг, өөдгүй хүн гэдэг нь эргэлзээгүй юм. Хэрвээ чиний эрэл хайгуул Петртэй адил байж, хэрэгжүүлэлтийг болон жинхэнэ өөрчлөлтийг эрж хайж, биеэ тоосон буюу эрх дураараа биш, харин үүргээ биелүүлэхээр зорьдог бол чи ялалтад хүрч чадах Бурханы бүтээл байх болно. Паул өөрийн мөн чанарыг болон ялзралыг мэддэггүй, тэр ч бүү хэл өөрийн дуулгаваргүй байдлаа ч мэддэггүй. Тэр Христийг эсэргүүцэж байсан жигшүүртэй үйл хэргээ хэзээ ч дурдаагүй, мөн тийм ч их харамсаагүй, тэр зөвхөн товч тайлбар тавьсан ба зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханд бүрэн захирагдаагүй. Хэдий тэр Дамаскийн замд хөсөр унасан боловч зүрх сэтгэлийн гүнээс өөрийгөө эргэцүүлж үзээгүй. Тэр зөвхөн үргэлж ажиллаж байгаадаа сэтгэл ханамжтай байсан бөгөөд өөрийгөө мэдэж, хуучин зан чанараа өөрчлөх нь хамгийн чухал асуудал юм гэдгийг анхаарч үзээгүй. Тэр ердөө үнэнийг ярьж байгаадаа, мөс чанараа тайтгаруулахын тулд бусдыг дэмжиж байгаадаа, өөрийгөө тайтгаруулж, урьдын нүглээ уучлахын тулд Есүсийн шавь нарыг хавчихаа больсондоо сэтгэл хангалуун байсан. Түүний зорьсон зорилго нь ирээдүйн титэм болон түр зуурын ажлаас өөр юу ч байгаагүй, түүний зорьсон зорилго нь үлэмж элбэг нигүүлсэл байж, харин хангалттай үнэнийг эрж хайгаагүй, мөн өмнө нь ойлгоогүй байсан үнэндээ илүү гүнзгий орохоор ч эрж хайгаагүй. Иймээс өөрийнх нь талаарх түүний мэдлэгийг худлаа байсан гэж хэлж болох ба тэр гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэр ажиллах чадвартай байсан гэдэг нь өөрийн уг чанар, эсвэл мөн чанарыг мэдэж байсан гэсэн үг биш; тэр зөвхөн гадаад талын хэрэгжүүлэлт дээр анхаарлаа төвлөрүүлж байв. Цаашлаад түүний зорьж байсан зүйл нь өөрчлөлт биш, харин мэдлэг байсан. Түүний ажил нь бүхэлдээ Дамаскийн замд Есүс үзэгдсэний үр дүн байлаа. Энэ нь анхнаасаа түүний хийхээр шийдсэн зүйл байгаагүй, мөн хуучин зан чанар нь засалтыг хүлээн зөвшөөрснийх нь дараа тохиолдсон ажил биш байв. Тэр хэрхэн ажилласан нь хамаагүй түүний хуучин зан чанар өөрчлөгдөөгүй, иймээс түүний ажил урьдны нүглийг нь цайруулж чадаагүй, харин тухайн үеийн чуулгануудад тодорхой нөлөө үзүүлсэн төдий юм. Иймэрхүү хуучин зан чанар нь өөрчлөгдөөгүй хүн, өөрөөр хэлбэл аврал хүртээгүй хүн бол бүр ч үнэн үгүй хүн бөгөөд ямар ч тохиолдолд Эзэн Есүсээр хүлээн зөвшөөрөгдөх хүмүүсийн нэг болож чадахгүй. Тэр Есүс Христийн төлөөх хайр, хүндлэлээр дүүрэн хүн биш, мөн бие махбодтой болохын нууцыг эрж хайсан хүн байх нь бүү хэл, үнэнийг эрж хайхдаа ч чадамгай хүн биш. Тэр зүгээр л мушгин маргах чадвартай хүн байсан бөгөөд өөрөөсөө илүү дээр хэнд ч, эсвэл үнэнийг эзэмшсэн хэнд ч бууж өгдөггүй хүн байв. Тэр өөрийнх нь эсрэг байсан, эсвэл өөртэй нь дайсагнаж байсан хүмүүст буюу үнэнд атаархаж, агуу дүр төрхтэй, гүн гүнзгий мэдлэг эзэмшсэн авьяастай хүмүүсийг илүүд үздэг байлаа. Тэр үнэн замыг эрж хайж, үнэнээс өөр юуг ч анхаардаггүй байсан ядуу дорд хүмүүстэй харилцах дургүй байсан ба оронд нь зөвхөн хоосон сургаал ярьдаг, өргөн их мэдлэгтэй шашны дээд байгууллагуудын хүмүүстэй харилцаж байлаа. Түүнд Ариун Сүнсний шинэ ажил огт таалагдаагүй ба Ариун Сүнсний шинэ ажлын хөдөлгөөнийг анхаардаггүй. Үүний оронд тэр энгийн үнэнээс илүү дээгүүр байсан ёс заншил, хоосон сургаалд анхааралтай хандсан. Өөрийн төрөлх мөн чанар болон эрж хайсан бүхий л зүйлээрээ тэр, Бурханы гэр дэх үнэнч зарц гэгдэх нь бүү хэл, үнэнийг эрж хайсан Христэд итгэгч гэж нэрлэгдэх эрхгүй, учир нь түүний хуурамч зан хэтэрхий их байсан ба дуулгаваргүй байдал нь хэтэрхий үлэмж байсан билээ. Хэдийгээр түүнийг Эзэн Есүсийн зарц гэдэг байсан ч тэр тэнгэрийн хаанчлалын хаалгаар ороход огтхон ч тохирохгүй, учир нь эхнээсээ эцэс хүртэлх түүний үйлдлийг зөв шударга гэж хэлж болохгүй. Түүнийг ердөө л хоёр нүүрт нэгэн, зөвт бусыг үйлдсэн атлаа Христийн төлөө ажилласан нэгэн байсан гэж үзэж болно. Хэдийгээр түүнийг муу гэж хэлж болохгүй ч, зөвт бусыг үйлдсэн хүн гэж дуудах нь зохилтой. Тэр их ажил хийсэн ч өөрийнхөө хийсэн ажлын хэмжээгээр үнэлэгдэх ёсгүй, харин ажлын чанар болон мөн чанараар л үнэлэгдэх ёстой. Зөвхөн ийм маягаар л энэ асуудлын учир шалтгааныг бүхэлд нь тодруулах болно. Тэр үргэлж ингэж итгэсэн: Би ажиллах чадвартай, би ихэнх хүмүүсээс илүү дээр; би хэнээс ч илүүгээр Эзэний ачаанд санаа тавьдаг, хэн ч над шиг гүнзгий гэмшдэггүй, учир нь агуу гэрэл над дээр туссан ба би агуу гэрлийг харсан, иймээс миний гэмшил бол өөр хэнийхээс ч илүү гүнзгий. Тэр үед түүний зүрх сэтгэл дотроо бодсон зүйл нь энэ байсан юм. Өөрийнхөө ажлын төгсгөлд Паул: “Би тулаанд тулалдсан, өөрийн замналыг дуусгасан, надад зориулж зөвт байдлын титэм зэхэгдсэн байгаа” гэж хэлсэн. Түүний тэмцэл, ажил, замнал нь бүхэлдээ зөвт байдлын титэмний төлөө байсан ба тэр идэвхтэйгээр урагшаа яваагүй; хэдий тэр өөрийнхөө ажилд хааш яаш хандаагүй боловч түүний ажил нь ердөө л өөрийн алдааг нөхөхийн төлөө, мөс чанарынхаа буруушаалтыг нөхөхийн төлөө байсан гэж хэлж болно. Түүний хүсэн эрмэлздэг зүйл нь зөвхөн өөрийнхөө ажлыг эрт биелүүлж, өөрийн замналыг дуусгаж, тулаандаа аль болох хурдан тулалдаж, ингэснээр удаан хүлээсэн зөвт байдлын титмээ илүү хурдан олж авах юм. Түүний хүсэн хүлээж байсан зүйл нь өөрийн туршлага болон жинхэнэ мэдлэгээрээ Эзэн Есүстэй уулзах биш, харин Эзэн Есүстэй уулзах үедээ, хийсэн ажлынхаа улмаас хүртэх ёстой шагналыг хүлээн авахын тулд ажлаа аль болох хурдан дуусгах явдал байв. Тэр өөрийгөө тайвшруулахын тулд болон ирээдүйн титмээр наймаа хийхийн тулд өөрийн ажлыг ашигласан. Түүний эрж хайсан зүйл нь үнэн, эсвэл Бурхан байгаагүй, харин зөвхөн титэм байлаа. Тийм эрэл хайгуул яаж шаардлага хангаж чадах юм бэ? Түүний сэдэл, түүний ажил, түүний төлсөн төлөөс болон бүхий л хичээл чармайлтад нь түүний гайхалтай уран зөгнөл шингэсэн ба тэр бүхэлдээ өөрийн хүслийн дагуу л ажилласан. Түүний бүхий л ажлын хувьд, төлсөн төлөөсөнд нь өчүүхэн төдий ч дуртай байдал байгаагүй; тэр зүгээр л наймаа хийж байв. Түүний хүчин чармайлт нь өөрийн үүргийг биелүүлэхийн тулд сайн дураар хийгдээгүй, харин наймааны зорилгод хүрэхийн тулд л дуртайяа хийгдсэн. Тийм хүчин чармайлтад ямар нэгэн үнэ цэнэ байгаа юу? Түүний цэвэр бус хичээл чармайлтыг хэн сайшаах юм бэ? Тийм хичээл чармайлтыг хэн сонирхох юм бэ? Түүний ажил нь ирээдүйн төлөөх мөрөөдлөөр дүүрэн, гайхалтай төлөвлөгөөгөөр дүүрэн байсан ба хүний зан чанарыг өөрчлөх ямар ч замыг агуулаагүй. Түүний сайхан сэтгэлийн ихэнх нь хуурмаг байсан; түүний ажил амиар хангаагүй, харин соёлч боловсон дүр эсгэж байсан; энэ нь наймаа хийх явдал байсан юм. Ийм ажил нь, анхдагч үүргээ сэргээх замд хүнийг яаж хөтөлж чадах юм бэ?
Петрийн эрж хайсан бүхэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байв. Тэр Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлсэн ба зовлон зүдгүүр, гай тотгорыг үл хайхран Бурханы хүслийг хангалуун байлгахад бэлэн байлаа. Бурханд итгэгчийн хувьд үүнээс илүү сайн эрэл хайгуул гэж үгүй. Паулын эрж хайсан зүйл нь өөрийнх нь махан бие, үзэл, төлөвлөгөө, арга ухаантай холилдсон. Тэр ямартай ч шаардлага хангасан Бурханы бүтээл биш, Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлсэн хүн биш. Петр Бурханы зохион байгуулалтад захирагдахаар эрж хайсан ба хэдийгээр хийсэн ажил нь агуу биш байсан боловч түүний эрэл хайгуулын ар дахь сэдэл болон алхсан зам зөв байсан; хэдий тэр олон хүнийг олж авч чадаагүй ч үнэний замыг эрж хайх чадвартай байв. Үүнээс болж тэр бол шаардлага хангасан Бурханы бүтээл байсан гэж хэлж болно. Өнөөдөр чи ажилчин биш байсан ч гэсэн, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлж, Бурханы бүх зохион байгуулалтад захирагдахаар эрж хайх ёстой. Чи Бурханы хэлсэн бүхэнд дуулгавартай байж, бүх төрлийн зовлон шаналал, цэвэршүүлэлтийг туулах чадвартай байх ёстой ба сул дорой хэдий ч зүрх сэтгэлдээ Бурханыг хайрласаар байх чадвартай байх ёстой. Өөрсдийн амийн төлөө хариуцлага үүрдэг хүмүүс Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхэд бэлэн байдаг ба тийм хүмүүсийн эрэл хайгуулд хандах үзэл бодол нь зөв байдаг. Эдгээр нь Бурханд хэрэгтэй хүмүүс юм. Хэрвээ чи их ажил хийж, бусад хүмүүс чамаас сургаал хүртсэн боловч чи өөрөө өөрчлөгдөөгүй, ямар ч гэрчлэл хийж чадаагүй, эсвэл ямар ч жинхэнэ туршлагатай болоогүй, амьдралын чинь эцэст ч гэсэн чиний хийсэн зүйлийн юу ч гэрчлэл хийгээгүй бол чи өөрчлөгдсөн хүн мөн үү? Чи үнэнийг эрж хайдаг хүн мөн үү? Тухайн үед Ариун Сүнс чамайг ашиглаж болно, гэхдээ Тэр чамайг ашиглахдаа ажиллаж чадах хэсгийг чинь л ашигласан бөгөөд ажиллаж чадахгүй хэсгийг чинь Тэр ашиглахгүй. Хэрвээ чи өөрчлөгдөхөөр эрж хайсан бол чамайг ашиглах явцдаа алхам алхмаар төгс болгох болно. Гэсэн ч эцэстээ авхуулж чадах эсэхэд чинь Ариун Сүнс ямар ч хариуцлага хүлээхгүй бөгөөд энэ нь эрэл хайгуулын чинь байдлаас хамаарна. Чиний хувийн зан чанарт ямар ч өөрчлөлт байхгүй бол энэ нь, эрэл хайгуулд хандах үзэл бодол чинь буруугаас болдог. Хэрвээ чи ямар ч шагнал олоогүй бол тэр нь чиний өөрийн асуудал бөгөөд учир нь чи өөрөө үнэнийг хэрэгжүүлээгүй, Бурханы хүслийг хангалуун байлгах чадваргүй. Иймээс чиний хувийн туршлагаас илүү чухал зүйл гэж юу ч үгүй, хувийн оролтоос чинь илүү шийдвэрлэх зүйл гэж юу ч үгүй! Зарим хүн, “би Таны төлөө маш их ажил хийсэн, хэдийгээр гавьяа зүтгэл байгаагүй байж болох ч хүчин чармайлтдаа би хичээнгүй байсаар ирсэн. Та намайг зүгээр л тэнгэр лүү аваачиж, амийн жимс идүүлсэн ч болно” хэмээн эцэстээ хэлэх болно. Би ямар төрлийн хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч, хэрвээ эцэстээ өрөвдмөөр бохир заваан хэвээр байвал—Миний хаанчлалд орохыг хүсэх чинь Тэнгэрийн хуулиар тэвчишгүй юм! бүтээлийн эхлэлээс өнөөдрийг хүртэл Надад ая тал зассан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгоогүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж чадахгүй! Чи амийг эрж хайх ёстой. Өнөөдөр, төгс болгуулах хүмүүс Петртэй адилхан байх болно: Тэд бол өөрсдийн зан чанарт өөрчлөлт гаргахаар эрж хайдаг хүмүүс бөгөөд Бурханд гэрчлэл хийж, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхэд бэлэн байдаг хүмүүс юм. Зөвхөн ийм хүмүүс л төгс болгуулна. Хэрвээ чи зөвхөн шагнал горилдог ба өөрийн амь зан чанарыг өөрчлөхөөр эрж хайдаггүй бол бүх хичээл чармайлт чинь талаар өнгөрөх болно—энэ нь хэзээ ч хувиршгүй үнэн юм!
Петр, Паул хоёрын мөн чанар дахь ялгаанаас, амийг эрэлхийлдэггүй бүх хүн дэмий хөдөлмөрлөдөг гэдгийг чи ойлгох ёстой! Чи Бурханд итгэж, Бурханыг дагадаг учраас зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлах ёстой. Чи өөрийнхөө ялзарсан зан чанарыг орхих ёстой, Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрж хайх ёстой ба Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэх ёстой. Чи Бурханд итгэж, Бурханыг дагадаг тул бүх зүйлийг Түүнд өргөн барих ёстой ба хувийн сонголт хийж, шаардлага тавих ёсгүй, мөн чи Бурханы хүслийг хангалуун байлгах ёстой. Чи бүтээгдсэн хүн учраас чамайг бүтээсэн Эзэнийг дуулгавартай дагах ёстой, учир нь чи төрөлхөөсөө өөрийгөө захирч чадахгүй бөгөөд хувь заяагаа хянах ямар ч чадваргүй байдаг. Чи Бурханд итгэдэг хүн болохоор ариун байдал болон өөрчлөлтийг эрж хайх ёстой. Чи Бурханы бүтээл тул өөрийн үүргийг мөрдөж, биеэ зөв авч явах ёстой ба өөрийн үүргээс хэтрэх учиргүй. Энэ нь чамайг хязгаарлахын төлөө биш, эсвэл хоосон сургаалаар дамжуулан чамайг дарахын төлөө биш, харин энэ нь чиний үүргээ биелүүлж чадах зам бөгөөд зөв шударгыг хийдэг хүн бүхний хүрч чадах, хүрэх ёстой зам юм. Хэрвээ Петр болон Паулын мөн чанарыг харьцуулбал чи хэрхэн эрж хайх ёстойгоо мэдэх болно. Петр, Паул хоёрын алхсан замын нэг нь төгс болгуулах зам, нөгөө нь таягдан хаягдах зам юм; Петр болон Паул нь хоёр өөр замыг төлөөлдөг. Хэдийгээр аль аль нь Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, аль аль нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг олж авч, аль аль нь Эзэн Есүсийн даалгасан зүйлийг хүлээн зөвшөөрсөн ч тус бүрээс нь гарсан үр жимс адилхан байгаагүй: Нэг нь үнэхээр үр жимс гаргасан ба нөгөө нь тэгээгүй. Тэдний мөн чанараас, тэдний хийсэн ажлаас, тэдний гадаад талд илэрхийлэгдэж байсан зүйлээс болон тэдний эцсийн төгсгөлөөс чи ямар замаар явах ёстойгоо, аль замыг нь сонгон алхах хэрэгтэйгээ ойлгох ёстой. Тэд гарцаагүй хоёр өөр замаар алхсан. Паул, Петр нар зам тус бүрийн хамгийн сайн төлөөлөгч байсан, иймээс бүр анхнаасаа тэднийг энэ хоёр замын үлгэр жишээ болгосон. Паулын туршлагын гол зүйлс юу вэ, тэр яагаад хийж чадаагүй вэ? Петрийн туршлагын гол зүйлүүд нь юу вэ, тэр хэрхэн төгс болгуулсан бэ? Хэрвээ чи тэдний тус бүрийн анхаарч байсан зүйлсийг харьцуулах юм бол Бурхан яг ямар төрлийн хүнийг шаарддаг, Бурханы хүсэл юу болох, Бурханы зан чанар юу болох, ямар төрлийн хүн эцэстээ төгс болгуулах, мөн түүнчлэн ямар төрлийн хүн төгс болгуулж чадахгүй байх, төгс болгуулах хүмүүсийн зан чанар ямар байх болон төгс болгуулахгүй хүмүүсийн зан чанар ямар байхыг мэдэх бөгөөд мөн чанарын эдгээр асуудлыг Петр болон Паулын туршлагаас харж болно. Бурхан бүх зүйлийг бүтээсэн, иймээс Тэр бүх бүтээлийг Өөрийн эрх мэдэл дор оруулж, Өөрийн эрх мэдэл дор захирсан; Тэр бүх зүйлийг захирч, бүх зүйлийг Түүний гарт байлгана. Амьтан, ургамал, хүн төрөлхтөн, уул, гол нуур зэргийг оролцуулаад Бурханы бүх бүтээл бүгдээрээ Түүний эрх мэдэл дор орох ёстой. Тэнгэр дэх болон газар дээрх бүх зүйл Түүний эрх мэдэл дор орох ёстой. Тэдэнд ямар ч сонголт байхгүй ба бүгд Түүний зохион байгуулалтад захирагдах ёстой. Үүнийг Бурхан тушаасан ба энэ нь Бурханы эрх мэдэл юм. Бурхан бүх зүйлийг захирдаг бөгөөд бүх зүйлийг цэгцэлж, ялган Бурханы хүслийн дагуу төрлийнх нь дагуу ангилж, тус бүрийн байрлалд хуваарилдаг. Хэчнээн том зүйл байсан ч Бурханаас илүү байж чадахгүй ба бүгд Бурханы бүтээсэн хүн төрөлхтөнд үйлчилж, юу ч Бурханд дуулгаваргүй байж, эсвэл Бурханд ямар нэгэн шаардлага тавьж зүрхлэхгүй юм. Иймээс Бурханы бүтээл болохын хувьд хүн бас үүргээ биелүүлэх ёстой. Хүн бүх зүйлийн эзэн үү, эсвэл захирагч уу гэдгээс үл хамааран, бүх зүйлийн дунд хүний байр суурь хэчнээн өндөр байх нь хамаагүй тэр бол Бурханы эрх мэдэл доорх өчүүхэн хүн хэвээр бөгөөд шалихгүй хүн, Бурханы бүтээлээс өөр юу ч биш, хүн Бурханаас дээгүүр байж хэзээ ч чадахгүй юм. Бурханы бүтээл болохын хувьд хүн Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхээр эрж хайж, өөр сонголт хийлгүйгээр Бурханыг хайрлахаар тэмүүлэх ёстой, учир нь Бурхан хүний хайрыг хүртэх эрхтэй билээ. Бурханыг хайрлахаар эрж хайдаг хүмүүс ямар нэг хувийн эрх ашгийг, эсвэл өөрсдийн хүсэн хүлээдэг зүйлийг эрж хайх ёсгүй; энэ нь эрэл хайгуулын хамгийн зөв арга барил юм. Хэрвээ эрж хайдаг зүйл чинь үнэн бол, хэрэгжүүлдэг зүйл чинь үнэн бол, олж авсан зүйл чинь зан чанарын өөрчлөлт байх болно, тэгвэл чиний явж байгаа зам зөв байна. Хэрвээ эрж хайж байгаа зүйл чинь махан биеийн ерөөл бол, хэрэгжүүлдэг зүйл чинь чиний өөрийн үзлээс гарсан үнэн бол, мөн хэрвээ чиний зан чанарт ямар ч өөрчлөлт байхгүй бол, чи махбод дахь Бурханд огтхон ч дуулгаваргүй ханддаг бөгөөд тодорхой бус байдалтайгаар амьдарсаар байгаа бол чиний эрж хайдаг зүйл чинь чамайг гарцаагүй тамд аваачих болно, учир нь чиний алхдаг зам бол бүтэлгүйтлийн зам юм. Төгс болгуулах эсвэл таягдан хаягдах чинь чиний өөрийн эрэл хайгуулаас хамаарна, өөрөөр хэлбэл, амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаардаг.
No comments:
Post a Comment