ЧИ БУРХАНЫ ЖИНХЭНЭ ИТГЭГЧ МӨН ҮҮ?
Чиний Бурханд итгэх итгэлийн аян ганц хоёр жилээс илүү урт үргэлжилж, энэ жилүүдэд чи амьдралдаа нэлээд их зовлон бэрхшээл туулсан байж магад; эсвэл чи зовлон үзэлгүй, харин ихээхэн нигүүлслийг хүртсэн байж болох юм. Чи мөн зовлон нигүүлсэл хоёрын аль алийг нь үзэлгүйгээр хамгийн энгийн амьдралаар амьдарсан байж ч болох юм. Ямартай ч чи Бурханы дагагч мөн тул Түүнийг дагах тухай сэдвээр нөхөрлөцгөөе. Гэхдээ Бурханы үг бол Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг оролцуулаад бүх хүнд нийтэд нь чиглэдэггүй, харин Бурханыг хүлээн зөвшөөрч, Бурханыг дагадаг хүмүүст чиглэдэг гэдгийг Би энэ үгийг унших бүх хүнд сануулах ёстой. Хэрэв чи Бурханыг олон тооны хүнд, дэлхий дээрх бүх хүнд хандан үг хэлж байна гэж итгэдэг бол Бурханы үг чамд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Иймд чи бүх үгийг өөрийн зүрх сэтгэлд ойр байлгаж, өөрийгөө тэдгээрийн цар хүрээнээс гадна тавихгүй байх ёстой. Ямар ч байсан бидний гэрт юу болж байгаа талаар ярилцъя.
Та бүхэн одоо Бурханд итгэхийн жинхэнэ утга учрыг ойлгох хэрэгтэй. Миний өмнө нь ярьсан Бурханд итгэх итгэлийн утга учир нь та нарын эерэг оролттой холбоотой. Өнөөдөр ийм биш байгаа. Өнөөдөр Би та нарын Бурханд итгэх итгэлийн мөн чанарт дүн шинжилгээ хийх болно. Мэдээж энэ нь та нарыг сөрөг талаас залж чиглүүлж буй явдал юм; Намайг ингэхгүй бол та нар өөрсдийн үнэн царайг үүрд мэдэлгүй, сүсэг бишрэлтэй, үнэнч байдлаараа үүрд сайрхана. Өөрөөр хэлбэл, Би та нарын зүрх сэтгэлийн гүнд байгаа муу муухайг ухаж гаргахгүй бол та нар дор бүрнээ толгой дээрээ титэм зүүгээд бүх алдрыг өөрсдөдөө өгөх болно. Та нар ихэмсэг, биеэ тоосон уг чанараасаа болж өөрсдийн мөс чанараас урваж, Христийн эсрэг тэрсэлж, эсэргүүцэж, өөрсдийн муухай төрхөө илчлэх бөгөөд та нарын санаа зорилго, үзэл, хэрээс хэтэрсэн хүсэл, шуналаар дүүрэн нүд ийнхүү ил гарна. Гэсэн ч та нар амьдралаа Христийн ажилд зориулна гэж үргэлжлүүлэн зарлаж, Христийн аль эрт хэлсэн үнэнийг тоть шиг давтдаг. Энэ бол та нарын “итгэл” юм. Энэ бол та нарын “ариун бус зүйлгүй итгэл” юм. Би энэ бүх хугацаанд хүнд маш хатуу чанд хандаж ирсэн. Үнэнч байдал чинь санаархал, болзолтойгоор ирдэг бол чиний үнэнч байдал гэгдэх зүйл Надад огт байгаагүй нь дээр, учир нь санаархлаараа Намайг хуурч, болзлоороо Намайг сүрдүүлдэг хүмүүсийг Би үзэн яддаг. Би хүнийг өөр хэнд ч бус, зөвхөн Надад үнэнч байж, итгэл гэдэг ганц үгийг батлахын тулд, үүний төлөө бүх зүйлийг хийгээсэй гэж хүсдэг. Намайг баярлуулах гэж чихэнд чимэгтэй үг хэлэхээр чинь Би зэвүүцдэг. Би та нарт үргэлж чин сэтгэлээсээ ханддаг учраас та нарыг ч бас Надад жинхэнэ итгэлээр хандаасай гэж хүсдэг. Итгэлийн тухайд гэвэл, өөрсдөд нь итгэл байгаа учраас Бурханыг дагадаг, эс бөгөөс ийм зовлонг үүрэхгүй л байсан гэж зарим хүн боддог. Тэгвэл Би чамаас ингэж асууя: Чи Бурханы оршин тогтнолд итгэдэг мөртөө яагаад Түүнийг хэзээ ч хүндэтгэдэггүй юм бэ? Чи Бурханы оршин тогтнолд итгэдэг юм бол яагаад Түүнээс айх зүрх сэтгэл байдаггүй юм бэ? Чи Христийг бие махбодтой болсон Бурхан гэж хүлээн зөвшөөрдөг мөртлөө Түүнийг яагаад ингэтлээ басамжилдаг юм бэ? Чи яагаад Түүнд ийм хүндэтгэлгүй ханддаг юм бэ? Чи яагаад Түүнийг улайм цайм шүүмжилдэг юм бэ? Чи яагаад үргэлж Түүний хөдөлгөөнийг ажигладаг юм бэ? Чи яагаад Түүний зохицуулалтад захирагддаггүй юм бэ? Чи яагаад Түүний үгийн дагуу үйлддэггүй юм бэ? Чи яагаад Түүнийг сүрдүүлж, тахилыг нь хулгайлдаг юм бэ? Чи яагаад Христийн байр сууриас үг хэлдэг юм бэ? Чи яагаад Түүний ажил болон үг зөв эсэхийг шүүдэг юм бэ? Чи яагаад ар хударгаар нь Түүнийг доромжилж зүрхэлдэг юм бэ? Та нарын итгэлийг эдгээр болон бусад зүйл бүрдүүлдэг юм гэж үү?
Үг яриа, зан авирын чинь хэсэг бүр та нарын дотор байгаа Христэд үл итгэх элементүүдийг илчилдэг. Та нарын хийдэг зүйлийн сэдэл болон зорилгод үл итгэл нэвчсэн байдаг; та нарын нүдэн дэх харцнаас цацарч буй тэр мэдрэмж хүртэл ийм элементүүдээр бохирдсон байдаг. Өөрөөр хэлбэл, та нар дор бүрнээ өдрийн хором мөч бүрд үл итгэлийн элементийг өөртөө тээж явдаг. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханд үл итгэл байдал та нарын мах цусанд шингэсэн байдаг учраас хором мөч бүрд та нар Христээс урвах аюулд байдаг. Иймээс Бурханд итгэх итгэлийн замд үлдээсэн мөр чинь дорвитой бус байна гэж Би хэлдэг. Бурханд итгэх итгэлийн зам дээрх та нарын аян үндэслэл муутай байдаг бөгөөд оронд нь та нар зүгээр л дүр үзүүлдэг. Та нар Христийн үгэнд үргэлж эргэлзэн, үгийг нь нэн даруй хэрэгжүүлж чаддаггүй. Та нарын Христэд итгэдэггүйн шалтгаан энэ бөгөөд үргэлж Түүний талаар үзэлтэй байдаг чинь үл итгэх бас нэг шалтгаан болдог. Христийн ажилд үргэлж эргэлзэх, Христийн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөх, Христийн хийсэн ямар ч ажлыг зөвөөр ойлгож чадалгүй, энэ талаар санал бодол өвөрлөж, зөв ойлгож чадахгүй байх, ямар ч тайлбар сонслоо гэсэн үзлээ орхиход хэцүү байх зэрэг нь бүгдээрээ та нарын зүрх сэтгэлд холилдсон үл итгэлийн элементүүд юм. Та нар хэзээ ч ард хоцролгүй, Христийн ажлыг дагадаг хэдий ч та нарын зүрх сэтгэлд хэт их тэрслүү байдал холилдсон байна. Энэ тэрслүү байдал нь та нарын Бурханд итгэх итгэл дэх ариун бус зүйл юм. Та нар санал нийлэхгүй байж магад, гэхдээ чи санаа зорилгоо эндээс танин мэдэж чадахгүй бол гарцаагүй мөхөх нэгэн байх болно. Учир нь Бурхан Өөрт нь эргэлздэг хүмүүсийг бус, харин үнэхээр итгэдэг хүмүүсийг л төгс болгодог ба Түүнийг Бурхан гэж хэзээ ч итгээгүй хэрнээ Түүнийг дурамжхан дагадаг хүмүүсийг бол бүр ч төгс болгохгүй.
Зарим хүн шүүлтэд байтугай, үнэнд ч баясдаггүй. Харин тэд хүч чадал, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг эрхтэн дархтаныг дагагч гэдэг. Тэд дэлхийд нөлөө бүхий урсгалуудаас болон шашны академиас ирсэн пастор, багш нарыг онцгойлон эрж хайдаг. Тэд үнэний замыг хүлээн авсан атлаа эргэлзсээр байдаг бөгөөд өөрсдийгөө бүрэн зориулах чадваргүй байдаг. Тэд Бурханы төлөө золиослох тухай ярьдаг боловч агуу пастор, багш нар дээр харцаа тогтоон, Христийг үл тоодог. Тэдний зүрх сэтгэл нэр алдар, хөрөнгө баялаг, алдар суугаар дүүрэн байдаг. Ийм өчүүхэн хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай гэдэгт, ийм онцлох зүйлгүй хүн хүмүүсийг төгс болгох чадвартай гэдэгт тэд итгэдэггүй. Тоос тортог, өтөг бууцан дундах тэр хэн ч биш хүмүүс бол Бурханы сонгосон хүмүүс гэдэгт тэд огт итгэдэггүй. Хэрвээ ийм хүмүүс Бурханы авралын бай байсан бол тэнгэр газар хөмөрч, бүх хүн элгээ хөштөл инээх байсан гэж тэд боддог. Хэрэв Бурхан энэхүү хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгож авсан бол өнөөх агуу хүмүүс нь Бурхан Өөрөө болох байсан гэж тэд боддог. Тэдний харах өнцгийг үл итгэл бохирдуулсан байдаг; тэд үнэхээр үл итгэлээс ч дор, үгэнд ордоггүй араатнууд юм. Учир нь тэд байр суурь, нэр хүнд, хүч чадлыг л үнэлдэг; тэдний өндрөөр үнэлдэг зүйл нь зөвхөн том бүлэглэл, урсгалууд байдаг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огт хүндэтгэдэггүй; тэд зүгээр л Христ, үнэн, аминаас нүүр буруулсан урвагчид юм.
Чи Христийн даруу занг бус, харин цуутай байр суурь бүхий тэр хуурамч хоньчдыг л гайхан биширдэг. Чи Христийн хайр татам байдал юм уу, мэргэн ухааныг хайрлалгүй, бузар булай ертөнцтэй холбоотой энэ завхай зайдан амьтдыг хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн шаналлыг шоолдог атлаа тахилыг цөлмөж, завхайрч амьдардаг тэр цогцсуудыг гайхан биширдэг. Чи Христтэй хамт зовохыг хүсдэггүй атлаа махан бие, бичиг үсэг, хяналтаар л чамайг хангадаг зоргоороо аашилдаг тэр антихристүүдийн тэвэрт баяртайгаар очдог. Одоо ч гэсэн чиний зүрх сэтгэл тэдэн рүү, тэдний нэр хүнд, тэдний байр суурь, тэдний сүр хүч рүү эргэсэн хэвээр байна. Чи бас л Христийн ажлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй хэвээр байна. Иймээс чамд Христийг хүлээн зөвшөөрөх итгэл байхгүй гэж Би хэлдэг. Чи албадуулсан учраас л өнөөг хүртэл Түүнийг дагасан. Чиний зүрх сэтгэлд олон сүрлэг дүр зураг үүрд сүндэрлэж байдаг; чи тэдний үг, үйл бүрийг мартаж чаддаггүй, мөн тэдний нөлөө бүхий үг болон гарыг ч мартдаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд дээдийн дээд хэвээрээ, үүрд баатрууд хэвээрээ. Харин өнөөдрийн Христийн хувьд тийм байдаггүй. Чиний зүрх сэтгэлд Тэр үүрд ялихгүй хэвээрээ, үүрд хүндэтгэл хүлээх гавьяагүй хэвээрээ. Учир нь Тэр хэтэрхий эгэл, хэтэрхий бага нөлөөтэй, сүрлэг байдлаас хаа хол байдаг.
Ямар ч тохиолдолд үнэнийг хүндэлдэггүй хүмүүс бол бүгд үл итгэгчид бөгөөд үнэнээс урвагчид юм гэж Би хэлдэг. Ийм хүмүүс Христээс хэзээ ч сайшаал хүртэхгүй. Чиний дотор хэр их үл итгэх байдал байгааг чи одоо олж тогтоов уу? Мөн Христээс урвах урвалт хэр их байгааг олж тогтоов уу? Би чамд ингэж зөвлөх байна: Чи үнэний замыг сонгосон тул өөрийгөө үнэн сэтгэлээсээ зориулах ёстой; хоёрдмол байдал бүү гарга, идэвх зүтгэлгүй бүү бай. Бурхан бол дэлхий ертөнц юм уу, хэн нэг хүнд харьяалагддаггүй, харин Түүнд үнэхээр итгэдэг, Түүнийг шүтэн мөргөдөг, Түүнд үнэнч, итгэлтэй байдаг бүх хүнд харьяалагддаг гэдгийг чи ойлгох ёстой.
Одоогоор та нарын дотор үл итгэх байдал их байсаар байна. Өөрсдийнхөө доторхыг хичээнгүйлэн харвал та нар хариултаа гарцаагүй олно. Чи жинхэнэ хариултыг олох үедээ өөрийгөө Бурханд итгэгч биш, харин ч Түүнийг хуурч, доромжилж, Түүнээс урвадаг, Түүнд үнэнч биш нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрөх болно. Тэгээд Христ бол хүн биш, Бурхан гэдгийг чи ойлгоно. Ийм өдөр ирэхэд чи Христийг хүндэтгэж, Түүнээс айж, Түүнийг үнэхээр хайрлах болно. Одоогоор та нарын зүрх сэтгэлийн ердөө гучин хувь нь итгэл байдаг бол далан хувь нь эргэлзээнд автсан байдаг. Христийн хийсэн ямар ч үйл, хэлсэн ямар ч өгүүлбэрээс болж та нарт Түүний тухай үзэл, санал бий болдог. Түүнд бүрмөсөн үл итгэдгээс чинь эдгээр үзэл, санал урган гардаг. Та нар тэнгэр дэх нүдэнд үл үзэгдэх Бурханыг л гайхан биширч, Түүнээс айж эмээдэг бөгөөд газар дээр амьдарч байгаа Христийг бол огт авч үздэггүй. Энэ чинь мөн л та нарын үл итгэл биш үү? Та нар өнгөрсөн үед ажил хийсэн Бурханыг л санагалзахаас биш, өнөөдрийн Христтэй нүүр учирдаггүй. Өнөөдрийн Христэд итгэдэггүй та нарын зүрх сэтгэлд үргэлж холилдож байдаг “итгэл” энэ юм. Би та нарыг дутуу үнэлдэггүй, учир нь та нарын дотор хэт их үл итгэл байдаг бөгөөд та нарт ариун бус, нэгд нэгэнгүй шинжлүүлэх ёстой зүйл хэтэрхий олон байдаг. Эдгээр ариун бус зүйл нь та нарт итгэл огт байхгүй гэдгийн тэмдэг юм; эдгээр нь та нар Христээс татгалзсаны тэмдэг бөгөөд та нарыг Христээс урвагч гэж тамгалдаг. Эдгээр нь та нарын Христийн тухай мэдлэгийг хаах халхавч, та нарыг Христээр авхуулахад тохиодог саад, та нарыг Христтэй нийцэлтэй байхад тулгардаг бартаа, мөн Христ та нарыг сайшаадаггүйн нотолгоо билээ. Одоо та нар бүх амьдралаа шинжилж үзээрэй! Ингэх нь та нарын байгаа бүхэнд ашиг тустай байх болно!
No comments:
Post a Comment