2019/06/20

ЧИ ХРИСТТЭЙ НИЙЦЭЛТЭЙ БАЙХ ЗАМЫГ ЭРЖ ХАЙХ ЁСТОЙ


ЧИ ХРИСТТЭЙ НИЙЦЭЛТЭЙ БАЙХ ЗАМЫГ ЭРЖ ХАЙХ ЁСТОЙ

Би хүмүүсийн дунд их ажил хийсэн, энэ хугацаанд Миний илэрхийлсэн үг ч олон байсан. Эдгээр үг нь хүний авралын төлөө бөгөөд хүнийг Надтай нийцэлтэй болгохын тулд илэрхийлэгдсэн юм. Гэвч Би газар дээр Өөртэй минь нийцэлтэй байдаг цөөн хэдэн хүн л олж авсан, иймээс Миний үгийг хүн нандигнадаггүй гэж Би хэлдэг, учир нь хүн Надтай нийцэлгүй байдаг билээ. Ийм маягаар, Миний хийдэг ажил хүнийг ердөө л Өөртөө шүтэн мөргүүлэх гэсэндээ биш; илүү чухал нь, хүнийг Надтай нийцэлтэй байж чаддаг болгохын төлөө юм. Ялзарсан хүмүүс бүгд Сатаны урхинд амьдарч, махан биед, хувиа хичээсэн хүсэлд амьдардаг ба тэдний дунд Надтай нийцдэг хүн нэг ч байхгүй. Надтай нийцтэй гэж хэлдэг тэдгээр хүмүүс бол бүгд тодорхойгүй шүтээн шүтдэг хүмүүс юм. Хэдийгээр тэд Миний нэрийг ариун хэмээн хүлээн зөвшөөрдөг ч, Минийхээс эсрэг замаар явж, үг нь биеэ тоосон зан, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байдаг, учир нь угтаа тэд бүгдээрээ Миний эсрэг байдаг бөгөөд Надтай нийцдэггүй. Өдөр болгон, тэд Библиэс Миний ул мөрийг эрж хайж, “тохиромжтой” эшлэлийг тохиолдлоор олоод, эцэс төгсгөлгүй уншиж, түүнийгээ судар мэт цээжээр уншдаг. Тэд Надтай хэрхэн нийцэлтэй байхаа мэддэггүй, Надтай дайсагнах гэдэг нь ямар утга учиртайг ч мэддэггүй ба судрыг зүгээр л сохроор уншдаг. Тэд өөрсдийн хэзээ ч хараагүй, харж ч чадахгүй тодорхойгүй Бурханыг Библи дотор хязгаарлаж, үүнийгээ завтай цагтаа гаргаж хардаг. Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг. Тэдний хувьд Би Библитэй адил; Библи байхгүй бол Би гэж үгүй, Би байхгүй бол Библи гэж үгүй. Тэд Миний оршин тогтнол болоод үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин оронд нь Судрын үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Сударт зөгнөөгүй л бол Би хийх гэсэн аливаа зүйлээ хийх ёсгүй гэж олонх нь итгэдэг. Тэд Сударт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд үг үсэгт хэтэрхий чухалчилж, тэр ч бүү хэл хэлсэн үг бүрийг минь хэмжиж, Намайг яллахад Библийн эшлэлүүдийг ашиглахдаа тулдаг гэж хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй юу ч байсан бүгд Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс нь Фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн Фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, эцэстээ Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноож, гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэдний мөн чанар юу байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү? Тэд Миний хүсэл болон Миний ажлын үе шат, арга барилыг үл хайхрангаа, Судрын үг нэг бүртэй зууралдсан. Тэд үнэнийг эрж хайдаг хүмүүс биш, харин Судрын үгийг чанд дагадаг хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг хүмүүс биш, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн манаач байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн нэр төрийг хадгалж, Библийн алдар хүндийг хамгаалахын тулд тэд, өршөөнгүй Есүсийг хүртэл загалмайд цовдолсон. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн. Иймээс тэд, Судрын номлолтой нийцээгүй Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүйг болон нүглийн тахилыг орхихыг илүүд үзсэн. Тэд, Судрын үг нэг бүрийн боол байгаагүй гэж үү?

Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг илэрхийлэхээр ирсэн, гэтэл тэд тэнгэрт орж, нигүүлсэл хүртэхийн тулд хүмүүсийн дундаас Христийг хөөн зайлуулахыг илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд тэд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэж, Библийн мөнх оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махбодод эргэн ирсэн Христийг загалмайд дахин цовдлохыг илүүд үзнэ. Зүрх сэтгэл нь маш хорлонтой, уг чанар нь Надтай маш эвлэршгүй байхад хүн яаж Миний авралыг хүртэж чадах юм бэ? Би хүмүүсийн дунд амьдардаг атал хүн Миний оршин байгааг мэддэггүй. Намайг өөр дээр нь гэрлээ тусгах үед ч хүн Миний оршин байгааг мэдэхгүй хэвээр байдаг. Намайг уур хилэнгээ өөрт нь гаргах үед, хүн Миний оршин тогтнолыг улам ч эрчтэйгээр үгүйсгэдэг. Хүн үг үсэгтэй, Библитэй нийцэхийг эрэлхийлдэг, гэхдээ үнэнтэй нийцэлтэй байх замыг хайж нэг ч хүн Миний өмнө ирдэггүй. Хүн тэнгэр дэх Намайг хүндэлж, тэнгэр дэх Миний оршин тогтнолд онцгой анхаарал хандуулдаг атал хүмүүсийн дунд амьдардаг Би ердөө хэтэрхий өчүүхэн болохоор махбод дахь Миний талаар хэн ч санаа тавьдаггүй. Библийн үгтэй нийцэлтэй байхыг л эрэлхийлдэг, тодорхойгүй Бурхантай л нийцэлтэй байхыг эрж хайдаг хүмүүс Надад өөдгүй дорд харагддаг. Учир нь тэдний шүтэн мөргөдөг зүйл нь үхмэл үг болон өөрсдөд нь тоо томшгүй их эд баялаг өгөх чадвартай Бурхан юм. Тэдний шүтэн мөргөдөг зүйл нь оршин байдаггүй агаад хүний эрхээр байдаг Бурхан юм. Тэгвэл ийм хүмүүс Надаас юу олж авч чадах юм бэ? Хүн ердөө л үгээр илэрхийлэхийн аргагүй хэтэрхий дорд. Миний эсрэг байж, Надаас хязгааргүй ихийг шаарддаг, үнэнийг огт хайрладаггүй, Миний эсрэг тэрсэлдэг тэр хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

Миний эсрэг байдаг хүмүүс бол Надтай нийцэлгүй хүмүүс юм. Мөн үнэнийг хайрладаггүй хүмүүс ч Надтай нийцэлгүй хүмүүс юм, Миний эсрэг тэрсэлдэг хүмүүс бол бүр ч Миний эсрэг байж, Надтай нийцэлгүй хүмүүс билээ. Надтай нийцэлгүй бүх хүнийг Би муу ёрын нэгний гарт өгөх болно. Би тэднийг муу ёрын нэгний ялзралд орхиж, хорон муу үйлийг нь илчлэхийн тулд зөнгөөр нь орхиж, эцэст нь муу ёрын нэгэнд залгиулахаар шилжүүлнэ. Хэчнээн хүн Намайг шүтэн мөргөдөг нь хамаагүй, өөрөөр хэлбэл, хэчнээн хүн Надад итгэдэг нь хамаагүй. Хэчнээн хүн Надтай нийцэлтэй вэ гэдэг л санааг минь чилээдэг ганц зүйл юм. Учир нь Надтай нийцэлгүй бүх хүн бол Надаас урвадаг муу ёрын хүмүүс билээ; тэд Миний дайсан бөгөөд дайснуудаа Би Өөрийн гэрт “тахихгүй.” Надтай нийцэлтэй хүмүүс Миний гэрт үүрд Надад үйлчилнэ, харин Надтай дайсагнадаг хүмүүс Миний шийтгэлийг үүрд амсана. Библийн үгийг л анхаарч, үнэний талаар юм уу Миний хөлийн мөрийг эрж хайх талаар хайхрамжгүй ханддаг хүмүүс бүгд Миний эсрэг байдаг, учир нь тэд Библийн дагуу Намайг хязгаарлаж, Библийн дотор Намайг хорьдог, тэд ийм байдлаар үйлдэх нь миний хувьд туйлын их доромжлол юм. Ийм хүмүүс яаж Миний өмнө ирж чадах юм бэ? Тэд Миний үйл хэрэгт, Миний хүсэлд, эсвэл үнэнд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин ч хүнийг үхүүлдэг үгэнд донтдог. Тийм хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

Би маш олон үг илэрхийлж, хүсэл болон зан чанараа ч бас илэрхийлсэн, гэсэн атал хүмүүс одоо ч Намайг мэдэж, Надад итгэх чадваргүй л байна. Эсвэл, тэд одоо ч Намайг дуулгавартай дагаж чаддаггүй гэж хэлж болно. Библид амьдрагсад, хууль дунд амьдрагсад, загалмай дээр амьдрагсад, сургаалын дагуу амьдрагсад, өнөөдөр Миний хийдэг ажлын дунд амьдрагсад дундаас хэн нь Надтай нийцэлтэй вэ? Та нар ерөөл, шагнал хүртэх тухай л боддогоос биш, Надтай хэрхэн нийцэлтэй байх, Миний дайсан байхаас өөрсдийгөө хэрхэн сэргийлэх талаар хэзээ ч бодолцож үзээгүй. Би та нарт үнэхээр урам хугарч байна, учир нь та нарт Би маш ихийг өгөөд, хариуд нь та нараас өчүүхэн багыг олж авсан. Та нарын заль мэх, их зан, шунал, тансаглах хүсэл, урвалт, дуулгаваргүй байдал—эдгээрийн аль нь Надад анзаарагдалгүй өнгөрөх юм бэ? Та нар Намайг аргацааж, Намайг хуурч, Намайг гутааж, Намайг залилж, тахилын төлөө Намайг хяхаж, сүрдүүлдэг—ийм хорон үйл яаж Миний шийтгэлээс мултарч чадах юм бэ? Та нарын эдгээр муу үйл бол Миний дайсан гэдгийн чинь нотолгоо, бас Надтай үл нийцдэгийн чинь нотолгоо юм. Та нар дор бүрнээ өөрсдийгөө Надтай маш нийцэлтэй гэж итгэдэг, тэгвэл эдгээр маргашгүй нотлох баримт хэнд нь хамаарах юм бэ? Та нар өөрсдийгөө Надад туйлын чин үнэнч гэдэгт итгэдэг. Та нар өөрсдийгөө маш сайхан сэтгэлтэй, өр нимгэн бөгөөд Надад маш ихийг зориулсан гэж боддог. Бас Миний төлөө хангалттай ихийг хийсэн гэж боддог. Гэвч та нар эдгээр итгэлээ өөрсдийнхөө зан авиртай жишиж үзсэн үү? Та нар бол ихэд биеэ тоосон, ихээхэн шуналтай, ихээхэн хайхрамжгүй гэж Би хэлнэ; та нарын Намайг хуурдаг арга заль нэлээд сүйхээтэй, бас та нар жигшүүртэй санаа зорилго болон арга барил ихтэй. Та нарын үнэнч байдал хэтэрхий хомс, чин сэтгэл чинь хэтэрхий өчүүхэн, мөс чанар чинь бүр ч дутмаг. Та нарын зүрх сэтгэлд хэтэрхий их хар хор байдаг, хэнийг ч зүгээр тавьдаггүй, Намайг ч гэсэн зүгээр орхидоггүй. Та нар хүүхдүүдийнхээ төлөө, нөхрийнхөө төлөө эсвэл өөрийгөө хамгаалах гэсэндээ Намайг гэртээ оруулдаггүй. Надад санаа тавихын оронд та нар өөрсдийнхөө гэр бүл, үр хүүхэд, байр суурь, ирээдүй болоод өөрсдийн жаргал цэнгэлд санаа тавьдаг. Та нар үг хэлж, үйлдэл хийх үедээ хэзээ Миний талаар бодож байсан юм бэ? Цаг агаар хүйтэн байх үед, ухаан бодол чинь үр хүүхэд, нөхөр, эхнэр, эцэг эх рүүгээ л чиглэдэг. Цаг агаар халуун байх үед ч гэсэн та нарын бодол санаанд Намайг гэх орон зай байдаггүй. Үүргээ биелүүлэхдээ чи хувийн ашиг сонирхол, аюулгүй байдал, гэр бүлийн гишүүдээ л боддог. Чи Миний төлөө юу хийсэн юм бэ? Хэзээ чи Миний талаар бодож байсан бэ? Хэзээ чи Миний төлөө, бас Миний ажлын төлөө ямар ч үнээр хамаагүй өөрийгөө зориулж байсан юм бэ? Надтай нийцэлтэй гэдгийн чинь нотолгоо хаана байна вэ? Надад үнэнч гэдгийн чинь бодит байдал хаана байна вэ? Дуулгавартай байдлын чинь бодит байдал хаана байна вэ? Санаа зорилго чинь хэзээ Миний ерөөлийг олж авахын төлөө байгаагүй билээ? Та нар бүгд Намайг хуурч, мэхлэн, үнэнээр тоглоом хийж, үнэний оршин байгааг нуун, үнэний мөн чанараас урвадаг. Та нар Надтай ингэж их дайсагнадаг, тэгвэл та нарыг ирээдүйд юу хүлээж байгаа вэ? Та нар ердөө л тодорхойгүй Бурхантай нийцэлтэй байхыг болон тодорхойгүй итгэлийг эрж хайдаг, гэсэн ч та нар Христтэй нийцэлтэй биш. Та нарын ийм хорлонт үйл, хорон муу хүмүүст тохирсон яг тэр шийтгэлийг хүртэхгүй гэж үү? Тэр үед та нар, Христтэй нийцэлгүй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй гэдгийг ухаарч, Христтэй дайсагнасан хүмүүст ямар төрлийн залхаан цээрлүүлэлт ирэхийг олж мэдэх болно. Тэр өдөр ирэх үед, Бурханд итгэснийхээ төлөө ерөөгдөж, тэнгэрт орох оролтыг олж авах тухай мөрөөдөл чинь нуран унах болно. Харин Христтэй нийцэлтэй хүмүүсийн хувьд бол өөр хэрэг. Тэд маш ихийг алдаж, олон бэрхшээл туулсан ч хүн төрөлхтөнд өгсөн бүх өв залгамжлалыг минь хүлээн авах болно. Би л зөвт Бурхан бөгөөд Би л хүн төрөлхтнийг үзэсгэлэнтэй сайхан хүрэх газар луу аваачих чадвартай гэдгийг та нар эцсийн эцэст ойлгох болно.

No comments:

Post a Comment