2019/06/12

ХРИСТТЭЙ НИЙЦДЭГГҮЙ ХҮМҮҮС ГАРЦААГҮЙ БУРХАНЫГ ЭСЭРГҮҮЦЭГЧИД ЮМ

ХРИСТТЭЙ НИЙЦДЭГГҮЙ ХҮМҮҮС ГАРЦААГҮЙ БУРХАНЫГ ЭСЭРГҮҮЦЭГЧИД ЮМ

ХРИСТТЭЙ НИЙЦДЭГГҮЙ ХҮМҮҮС ГАРЦААГҮЙ БУРХАНЫГ ЭСЭРГҮҮЦЭГЧИД ЮМ

Бүх хүн Есүсийн жинхэнэ төрхийг харахыг хүсдэг бөгөөд бүгд Түүнтэй хамт байхыг хүсдэг. Есүсийг харахыг эсвэл Түүнтэй хамт байхыг хүсдэггүй гэж ах эгч нар нэг нь ч хэлэхгүй хэмээн Би итгэж байна. Та нар Есүсийг хархаас өмнө, өөрөөр хэлбэл, та нар бие махбодтой болсон Бурханыг хархаас өмнө, та нар Есүсийн харагдах байдал, ярих байдал, амьдралын хэв маяг гэх мэт нь ямар байх талаар төрөл бүрийн санаа бодол тээж магадгүй. Гэвч та нар Түүнийг үнэхээр харах үед та нарын санаа бодол даруй өөрчлөгдөнө. Яагаад тэр вэ? Та нар мэдэхийг хүсэж байна уу? Хүний бодлыг үл тоомсорлож болохгүй нь үнэн боловч хүн Христийн мөн чанарыг өөрчлөх нь бүр ч тэвчишгүй юм. Та нар Христийг үхэшгүй мөнх бурхад мэт, эсвэл ариун хүн мэт авч үздэг боловч хэн ч Христийг бурханлаг мөн чанартай жирийн хүн гэж үздэггүй. Тиймээс Бурханыг харахаар өдөр шөнөгүй хүсэн эрмэлздэг олон хүн үнэндээ Бурхантай дайсагнадаг бөгөөд Түүнтэй нийцдэггүй. Энэ нь хүний алдаа биш гэж үү? Одоо ч гэсэн, итгэл болон үнэнч зан чинь та нарыг Христийн дүр төрхийг харахад тохирохуйц болгоход хангалттай гэж та нар бодсоор байдаг боловч өөрсдийгөө илүү их бодитой зүйлсээр зэвсэглэхийг Би та нарт уриалж байна! Яагаад гэвэл, өнгөрсөн, одоо, ирээдүйд Христтэй харилцдаг хүмүүсийн ихэнх нь бүтэлгүйтсэн буюу бүтэлгүйтэх болно; тэд бүгд Фарисайчуудын үүрэг гүйцэтгэдэг. Та нарын бүтэлгүйтсэн шалтгаан юу вэ? Энэ нь яг нарийндаа та нарын үзэлд сүрлэг, гайхан биширмээр Бурхан байдгаас болдог. Гэхдээ бодит баримт хүний хүссэн шиг байдаггүй. Христ сүрлэг биш байгаад зогсохгүй, тун өчүүхэн; Тэр хүн байгаад зогсохгүй, жирийн л нэг хүн; Тэр тэнгэр өөд гарч чадахгүйгээр үл барам, газар дээр эрх чөлөөтэй явж ч чаддаггүй. Ийм болохоор хүмүүс Түүнд жирийн хүн мэт ханддаг; тэд Түүнтэй харилцахдаа хүссэнээ хийж, Түүнтэй хайхрамжгүй ярьж, тэр зуураа “жинхэнэ Христийн” ирэлтийг хүлээсээр байдаг. Аль хэдийн ирсэн Христийг та нар жирийн хүн гэж үздэг бөгөөд Түүний үгийг жирийн хүний үг гэж үздэг. Энэ шалтааны улмаас та нар Христээс юу ч аваагүй, харин ч оронд нь өөрсдийн жигшүүрт байдлыг гэрэлд бүрэн ил гаргасан.

Христтэй харилцаа тогтоохоосоо өмнө, зан чанар чинь бүхэлдээ өөрчлөгдсөн, чи бол Христийн үнэнч дагагч, чи бол Христийн ерөөлийг хүлээн авахад хамгийн тохирох хүн гэж чи итгэж байж магадгүй. Мөн олон замаар явж, ихээхэн ажил хийж, их үр дүн гаргасан болохоор чи эцэст нь титэм хүлээн авах хүн болох нь гарцаагүй гэж боддог. Гэвч чиний мэддэггүй нэг бодит баримт бий: Христийг харах үед хүний завхарсан зан чанар болон тэрслүү байдал, эсэргүүцэл нь ил болдог бөгөөд энэ удаа ил болдог тэрслүү байдал, эсэргүүцэл нь хэзээ хэзээнийхээс ч илүү бүрэн дүүрэн, бүхэлдээ илчлэгддэг. Учир нь Христ бол хүний Хүү—хэвийн хүн чанартай, хүний Хүү учраас хүн Түүнийг дээдэлдэг ч үгүй, мөн хүндэлдэг ч үгүй. Бурхан махбодод амьдардаг болохоор хүний эсэргүүцэл нэгд нэггүй, мөн маш тод томруунаар ил болсон. Иймээс Христийн ирэлт нь хүн төрөлхтний бүх эсэргүүцлийг ухан гаргаж, хүн төрөлхтний уг чанарыг илэрхий болгосон гэж Би хэлдэг. Үүнийг “барыг уулнаас буулгах” болон “чоныг үүрнээс нь гаргах” гэж нэрлэдэг. Чи өөрийгөө Бурханд үнэнч гэж хэлж зүрхлэх үү? Бурханд туйлын дуулгавартай байдаг гэж хэлж зүрхлэх үү? Чи тэрслүү биш гэж хэлж зүрхлэх үү? Зарим хүн, Бурхан намайг шинэ орчинд оруулах болгонд би гомдоллохгүйгээр байнга захирагддаг, цаашлаад би Бурханы талаар ямар ч үзэл тээдэггүй гэдэг. Зарим нь, Бурхан надад ямар ч ажил өгсөн бай, би чадлынхаа хэрээр хийдэг, хэзээ ч хайнга байдаггүй гэж хэлнэ. Тэгвэл Би та нараас ингэж асууя: Та нар Христтэй хамт амьдрахдаа Түүнтэй нийцэлтэй байж чадах уу? Та нар хэр удаан Түүнтэй нийцэлтэй байх вэ? Нэг өдөр үү? Хоёр өдөр үү? Нэг цаг уу? Хоёр цаг уу? Та нарын итгэл магтууштай байж болох боловч та нарт тийм ч их тууштай байдал байдаггүй. Чи үнэхээр Христтэй хамт амьдармагц өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө чухалчилдаг зан чинь чиний үг, үйлдлээр дамжуулан бага багаар ил болдог бөгөөд та нарын тансаглах хүсэл, дуулгаваргүй байдал, сэтгэл дундуур байдал ч бас аяндаа илчлэгдэнэ. Эцэст нь чиний биеэ тоосон зан улам их болж, Христтэй гал ус мэт зөрчилдөх хэмжээнд хүрэхэд уг чанар чинь бүрэн ил болно. Тэр үед чиний үзэл далдлагдахаа больж, гомдол чинь ч гэсэн аяндаа илэрхийлэгдэх бөгөөд олиггүй хүн чанар чинь бүрэн ил болно. Гэхдээ тэр үед ч гэсэн чи тэрслүү байдлаа хүлээн зөвшөөрөхгүй, харин оронд нь ийм Христийг хүн хүлээн зөвшөөрөхөд амаргүй, Тэр хүнд хэтэрхий хатуу ханддаг, хэрвээ илүү эелдэг зөөлөн Христ байсан л бол Түүнд бүрэн захирагдах байсан гэж итгэсээр байдаг. Та нарын тэрслүү байдалд зүй ёсны учир шалтгаан үргэлж байдаг бөгөөд Христ та нарыг тодорхой хэмжээнд хүртэл шахамдуулсны дараа л Түүний эсрэг тэрсэлдэг гэж та нар итгэдэг. Христийг Бурхан гэж авч үзээгүй, Түүнийг дуулгавартай дагаж чадаагүй гэж та нар хэзээ ч бодож байгаагүй. Харин ч чи Христээс хүслийн чинь дагуу ажиллахыг зөрүүдлэн шаарддаг бөгөөд тийнхүү хийгээгүй ганц л зүйл гармагц Тэр бол Бурхан биш, харин хүн гэж чи итгэдэг. Ийм маягаар Түүнтэй тэмцэлдсэн хүн та нарын дунд олон байдаггүй гэж үү? Эцсийн эцэст та нар хэнд итгэдэг юм бэ? Та нар ямар байдлаар эрж хайдаг вэ?

Та нар Христийг харахыг үргэлж хүсдэг, гэхдээ өөрсдийгөө ингэж өндрөөр үнэлэхгүй байхыг Би та нараас шаардаж байна. Хүн бүр Христийг харж болох боловч хэн ч Христийг харахад тохирохгүй гэж Би хэлдэг. Хүний уг чанар нь ёрын муу, биеэ тоосон зан, тэрслүү байдлаар дүүрсэн учраас Христийг харах мөчид уг чанар чинь чамайг устгаж, чамд үхэх ял оноох болно. Чи ахтай (эсвэл эгчтэй) харилцах үед чиний талаар ихийг харуулахгүй байж болох боловч Христтэй харилцах үед энэ нь тийм ч энгийн биш. Чиний үзэл хэдийд ч үндэслэж, биеэ тоосон зан чинь соёолж, тэрслүү байдал чинь инжир жимс ургуулах болно. Чиний иймэрхүү хүн чанар чинь Христтэй харилцахад хэрхэн тохирох билээ? Өдөр болгон хором бүр чи Түүнд Бурхан гэж хандаж үнэхээр чадах уу? Бурханд захирагдах бодит байдал чамд үнэхээр байх уу? Чи өөрийнхөө зүрх сэтгэл дэх өндөр дээд Бурханыг Ехова гэж шүтэн мөргөдөг хэрнээ нүдэнд үзэгдэх Христийг хүн гэж авч үздэг. Та нарын эрүүл ухаан хэтэрхий дутмаг, хүн чанар чинь хэтэрхий дорд! Та нар Христийг үүрд Бурхан гэж авч үзэх чадваргүй; хааяа та нарт таатай санагдах үед л Түүнийг барьж аваад, Бурхан гэж шүтэн мөргөдөг. Тийм учраас Би, та нар бол Бурханы итгэгчид биш, харин Христийг эсэргүүцдэг бүлэг хамсаатан гэж хэлдэг. Бусдад эелдэг зан гаргадаг хүмүүс хүртэл хариугаа авдаг, гэтэл та нарын дунд ийм ажил хийсэн Христ хүний хайрыг ч хүртээгүй, мөн хүний хариу төлөөс, дуулгавартай байдлыг ч хүлээн аваагүй. Энэ нь хамгийн сэтгэл өвтгөм биш гэж үү?

Чи олон жил Бурханд итгэж, хэзээ ч хэнийг ч хараагаагүй, эсвэл муу үйл үйлдээгүй байж магадгүй, гэхдээ Христтэй харилцахдаа чи үнэнийг ярьж, үнэнч шударгаар үйлдэж, эсвэл Христийн үгийг дуулгавартай дагаж чаддаггүй; Тэгвэл чи бол дэлхий дээрх хамгийн өөдгүй, хорлонтой хүн гэж Би хэлдэг. Чи хамаатан садан, найз нөхөд, эхнэр (эсвэл нөхөр), хөвгүүд охид, эцэг эхдээ гойд эелдэг найрсаг, үнэнч байж, хэзээ ч бусдыг завшиж байгаагүй байж болох боловч хэрвээ чи Христтэй нийцэлтэй, эв зохицолтой байж чадахгүй бол бүх тусламжаа хөршүүддээ зориулж, эсвэл эцэг эх, гэр бүлийн гишүүдээ сайтар халамжилж байсан ч гэсэн Би чамайг хорон муу хүн, цаашлаад зальжин арга мэхээр дүүрэн муу хүн гэж хэлнэ. Бусадтай эвтэй байж, хэдхэн сайн үйл хийчихээд өөрийгөө Христтэй нийцэлтэй гэж бүү бод. Чиний өгөөмөр санаа зорилго Тэнгэрийн ерөөлийг шударга бус аргаар олж авч чадна гэж чи бодож байна уу? Хэдхэн сайн үйл хийх нь дуулгавартай байдлыг чинь орлож чадна гэж чи бодож байна уу? Та нарын нэг нь ч харьцалт, засалтыг хүлээн зөвшөөрч чаддаггүй бөгөөд Христийн хэвийн хүн чанарыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг хэрнээ та нар Бурханд дуулгавартай гэдгээ байнга зарлаж байдаг. Та нарынх шиг ийм итгэл тохирох залхаан цээрлүүлэлтийг хүртэнэ. Хий хоосон төөрөгдөлд автаж, Христийг харахыг хүсэхээ боль, учир нь та нарын биеийн хэмжээ хэтэрхий жаахан, бүр Түүнийг харахад ч тохирохооргүй жаахан. Чи тэрслүү байдлаа бүрэн хаяж, Христтэй эв зохицолтой байж чаддаг болсон мөчид Бурхан чамд аяндаа харагдана. Хэрвээ чи засалт, шүүлт туулахгүйгээр Бурхантай уулзахаар очвол гарцаагүй Бурханыг эсэргүүцэгч болох бөгөөд сүйрэх тавилантай. Хүний уг чанар төрөлхөөсөө Бурханд дайсагнадаг, учир нь бүх хүн Сатанаар хамгийн гүн ялзруулсан. Хэрвээ хүн завхарсан байдлаар Бурхантай харилцахаар оролдвол гарцаагүй ямар ч сайн үр дүнтэй байж чадахгүй; түүний үг болон үйлдэл завхралыг нь хаа сайгүй ил болгох нь гарцаагүй бөгөөд Бурхантай харилцах үед тэрслүү байдал нь бүх талаараа илчлэгдэнэ. Хүн өөрийн мэдэлгүйгээр Христийг эсэргүүцэж, Христийг хуурч, Христийг хаядаг; тэр үед хүн нэн аюултай байдалд орох ба энэ нь үргэлжилбэл шийтгэгдэх болно.

Хэрвээ Бурхантай харилцах нь ийм аюултай юм бол Бурханаас хол байсан нь дээр гэж зарим хүн бодох байх. Иймэрхүү хүмүүс ер нь юу олж авч чадах юм бэ? Тэд Бурханд үнэнч байж чадах уу? Мэдээж, Бурхантай харилцах нь маш хэцүү, гэхдээ энэ нь бүхэлдээ, хүн завхарснаас болдог бөгөөд Бурхан хүнтэй харилцаж болохгүйгээс болдоггүй. Та нар өөрсдийгөө мэдэх үнэн дээр арай илүү хичээл чармайлт гаргасан нь дээр. Бурхан Яагаад та нарыг сайшаадаггүй вэ? Та нарын зан чанар яагаад Түүний дургүйг хүргэдэг вэ? Та нарын яриа яагаад Түүний зэвүүцлийг өдөөдөг вэ? Та нар бага зэрэг үнэнч зан гаргамагцаа өөрсдийгөө магтаж, жаахан хувь нэмрийнхээ төлөө шагнал шаарддаг; ялимгүй дуулгавартай байдал харуулах үедээ бусдыг дорд үзэж, аар саархан ажил хийнгүүтээ Бурханд тоомсоргүй ханддаг. Бурханыг хүлээж авсныхаа төлөө чи мөнгө, эд зүйлс, магтаал гуйдаг. Ганц хоёр зоос өгөхдөө сэтгэл чинь өвддөг; арвыг өгөх үедээ чи ерөөл хүсэж, чамд бусдаас өөр хандахыг хүсдэг. Та нарынх шиг хүн чанарыг ярих, эсвэл сонсоход үнэхээр тэвчишгүй. Та нарын үг болон үйлдэлд магтууштай юм байна уу? Үүргээ биелүүлдэг хүмүүс ба биелүүлдэггүй хүмүүс; удирддаг хүмүүс ба дагадаг хүмүүс; Бурханыг хүлээн авдаг ба хүлээн авдаггүй хүмүүс; хандивладаг ба хандивладаггүй хүмүүс; номлодог ба үгийг хүлээн авдаг хүмүүс гэх мэт: энэ бүх хүмүүс өөрсдийгөө магтдаг. Энэ та нарт инээдтэй санагдахгүй байна уу? Бурханд итгэдэг гэдгээ та нар сайн мэддэг хэдий ч Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй. Та нар үнэ цэнэгүй гэдгээ сайн мэдэж байдаг ч сайрхсан хэвээр байдаг. Өөрийгөө хянаж чадахаа болих хүртлээ эрүүл ухаан чинь дордсон гэдгийг та нар мэдрэхгүй байна гэж үү? Ийм эрүүл ухаантай байж та нар Бурхантай харилцахад яаж тохирох юм бэ? Одоо та нар өөрсдийнхөө төлөө санаа зовохгүй байна уу? Та нарын зан чанар аль хэдийн Бурхантай нийцэлтэй байж чадахааргүй хэмжээнд хүртлээ доройтсон. Тийм болохоор та нарын итгэл инээдтэй биш гэж үү? Та нарын итгэл утгагүй биш гэж үү? Чи ирээдүйдээ хэрхэн хандах гэж байна вэ? Чи өөрийн алхах замыг хэрхэн сонгох гэж байна вэ?

No comments:

Post a Comment