2019/07/02

ЧИ МЭДЭХ ҮҮ? БУРХАН ХҮМҮҮСИЙН ДУНД АГУУ ЗҮЙЛ ХИЙСЭН

ЧИ МЭДЭХ ҮҮ? БУРХАН ХҮМҮҮСИЙН ДУНД АГУУ ЗҮЙЛ ХИЙСЭН


ЧИ МЭДЭХ ҮҮ? БУРХАН ХҮМҮҮСИЙН ДУНД АГУУ ЗҮЙЛ ХИЙСЭН

Хуучин эрин үе төгсөж, шинэ эрин үе ирлээ. Жилээс жилд, өдрөөс өдөрт Бурхан маш их ажил хийсэн. Тэр дэлхий ертөнцөд ирсэн, дараа нь эргэн одсон. Ийм мөчлөг олон үе дамжин үргэлжилсэн юм. Өнөөдөр Бурхан хийх ёстой ажлаа, хараахан дуусгаагүй ажлаа урьдын адил үргэлжлүүлэн хийдэг, учир нь өнөөг хүртэл Тэр хараахан амралтад ороогүй байгаа билээ. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл, Бурхан маш их ажил хийсэн, гэвч Бурханы өнөөдөр хийдэг ажил урьдынхаас хамаагүй их бөгөөд цар хүрээ нь хавьгүй өргөн гэдгийг чи мэдсэн үү? Ийм учраас Би, Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн гэж хэлдэг. Бурханы бүх ажил хүний хувьд ч бай, Бурханы хувьд ч бай маш чухал, учир нь Түүний ажлын нэгж бүр хүнтэй холбоотой байдаг билээ.

Бурханы ажлыг харж, мэдэрч болдоггүй, дэлхий ертөнц харж бүр ч чаддаггүй, тэгвэл энэ нь яаж агуу зүйл байх юм бэ? Ямар маягийн зүйл агууд тооцогддог вэ? Бурханы бүх ажлыг агуу гэж үзэж болно гэдгийг мэдээж хэн ч үгүйсгэж чадахгүй, гэхдээ Би яагаад Бурханы өнөөдөр хийдэг ажлыг тэгж хэлж байна вэ? Бурхан агуу зүйл хийсэн гэж Намайг хэлэх үед, хүний ойлгох болоогүй олон нууцыг энэ нь эргэлзээгүй хамардаг. Одоо эдгээрийн талаар ярилцъя.

Есүс оршин тогтнолыг нь тэвчиж чадахгүй цаг үед тэжээлийн онгоцон дотор мэндэлсэн, гэсэн хэдий ч дэлхий ертөнц Түүний замд хөндөлсөж чадаагүй бөгөөд Бурханы халамжин дор Тэрээр гучин гурван жил хүмүүсийн дунд амьдарсан юм. Амьдралынхаа энэ олон жилд Тэр дэлхий ертөнцийн гашуун зовлонг туулж, газар дээрх гаслант амьдралыг амссан. Тэрээр бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд цовдлогдох хүнд хариуцлагыг үүрсэн юм. Сатаны эзэмшилд амьдарсаар ирсэн бүх нүгэлтнийг Тэр золин аварч, эцэст нь Түүний дахин амилсан бие амрах газар луугаа буцсан. Одоо Бурханы шинэ ажил эхэлсэн бөгөөд энэ нь мөн шинэ эрин үеийн эхлэл юм. Бурхан авралын шинэ ажлаа эхлэхийн тулд золин аврагдсан хүмүүсийг гэртээ аваачдаг. Энэ удаад авралын ажил нь өмнөх цаг үеийнхээс илүү бүрэн гүйцэд байдаг. Энэ нь, хүнд өөрөө өөрчлөгдөх боломж олгохын тулд хүний дотор ажиллах Ариун Сүнсээр хийгдэхгүй, мөн хүмүүсийн дунд үзэгдэх Есүсийн биеэр дамжин хийгдэхгүй, өөр маягаар бол бүр ч хийгдэхгүй. Харин бие махбодтой болсон Бурхан Өөрөө ажлыг хийж, залж чиглүүлэх болно. Хүнийг шинэ ажил руу хөтлөхийн тулд үүнийг хийдэг. Энэ нь агуу зүйл биш гэж үү? Бурхан энэ ажлыг хэсэг бүлэг хүнээр ч юм уу, зөгнөлөөр дамжуулан хийлгүй, Өөрөө хийдэг. Энэ нь агуу зүйл биш, хүнд баяр хөөр авчирч чадахгүй гэж зарим нь хэлж магадгүй. Гэсэн хэдий ч, Бурханы ажил бол ердөө энэ биш, харин бүр ч агуу, бүр ч илүү зүйл гэдгийг Би чамд хэлнэ.

Энэ удаад, Бурхан ажлаа сүнслэг бус, харин маш эгэл биеэр хийхээр ирсэн. Энэ нь хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы бие байгаад зогсохгүй, мөн Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл махбод билээ. Чи бусдаас ялгарах юуг ч Түүнээс олж харж чадахгүй боловч урьд нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг Түүнээс хүлээн авч чадна. Энэхүү өчүүхэн махбод бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг үүрдэг бөгөөд Бурханы үнэний бүх үгийн биелэл, бас хүний мэдэж авах Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл юм. Чи тэнгэр дэх Бурханыг харъя гэж асар их хүссэн биш үү? Тэнгэр дэх Бурханыг ойлгоё гэж асар их хүссэн биш үү? Хүн төрөлхтний хүрэх газрыг харъя гэж асар их хүсээгүй юу? Тэр чамд ямар ч хүний хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлж, тэр бүү хэл чиний ойлгодоггүй үнэнийг ч хэлэх болно. Тэр бол хаанчлалд хүрэх чиний үүд хаалга, шинэ эрин үе рүү чамайг хөтлөгч билээ. Ийм эгэл махбод ойлгохын аргагүй олон нууцыг агуулдаг. Түүний үйл хэрэг чамд ойлгогдошгүй байж болох ч, Тэр бол хүний итгэдэг шиг энгийн нэг махбод биш гэдгийг Түүний хийдэг бүх ажлын зорилго чамд хангалттай харуулна. Учир нь эцсийн өдрүүдийн Бурханы хүслийг болон Бурханы хүн төрөлхтөнд үзүүлдэг халамжийг Тэр төлөөлдөг билээ. Хэдийгээр чи Түүний тэнгэр газрыг донсолгох мэт хэлдэг үгийг нь сонсож чадахгүй, Түүний дүрэлзэх галын дөл мэт нүдийг харж чадахгүй байсан ч, мөн Түүний төмөр савааны сахилгажуулалтыг мэдэрч чадахгүй байсан ч гэсэн Түүний үгнээс чи Бурханы уур хилэнг сонсож, Бурхан хүн төрөлхтөнд энэрэл үзүүлдгийг мэдэж авч чадна; чи Бурханы зөвт зан чанар, мэргэн ухааныг харж, цаашлаад бүх хүн төрөлхтний төлөөх Бурханы анхаарал, халамжийг ухаарч чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь, тэнгэр дэх Бурхан газар дээр хүмүүсийн дунд амьдардгийг харах боломжийг хүнд олгож, хүнийг Бурханыг мэдэж, дуулгавартай дагаж, хүндэлж, хайрлах боломжтой болгоход оршино. Ийм учраас Тэр хоёр дахь удаагаа махбодод эргэн ирсэн. Хэдийгээр өнөөдөр хүний хардаг зүйл нь хүнтэй адилхан Бурхан буюу нэг хамар, хоёр нүдтэй Бурхан, бусдаас ялгарах юмгүй Бурхан боловч энэ хүний оршин тогтнолгүйгээр тэнгэр газарт тоймгүй их өөрчлөлт гарна; энэ хүний оршин тогтнолгүйгээр тэнгэр бүүдийж, газар эмх замбараагүй болох ба бүх хүн төрөлхтөн өлсгөлөн гачаал, өвчин тахал дунд амьдрах болно гэдгийг эцэст нь Бурхан та нарт харуулах болно. Эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы авралгүйгээр Бурхан тамд бүх хүн төрөлхтнийг аль хэдийн устгах байсан; энэхүү махбодын оршин тогтнолгүйгээр та нар үүрд нүгэлтнүүдийн тэргүүн, мөнхөд үхдэлүүд байх байсан гэдгийг Тэр та нарт харуулна. Энэ махбодын оршин тогтнолгүйгээр бүх хүн төрөлхтөн зайлшгүй гай гамшигтай тулгарч, эцсийн өдрүүд дэх хүн төрөлхтнийг шийтгэх Бурханы илүү хүнд шийтгэлээс зайлахад хэцүү байх байсан гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Энэхүү эгэл махбод мэндлээгүй бол, та нар бүгд яаж ч эрж хайлаа гэсэн, амьд ч биш, үхсэн ч биш байдалтай байх байсан; энэ махбодын оршин тогтнолгүйгээр өнөөдөр та нар үнэнийг хүлээн авч, Бурханы сэнтийн өмнө очиж чадахгүй байх байсан юм. Харин ч аймшигт нүглийнхээ улмаас Бурханд шийтгүүлэх байлаа. Та нар мэдэх үү? Бурхан махбодод эргэн ирээгүй бол хэн ч аврагдах боломжгүй байх байсан; мөн энэхүү махбод ирээгүй бол Бурхан хуучны эрин үеийг аль эрт төгсгөх байсан юм. Ийм байхад, та нар хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханыг голсоор л байж чадна гэж үү? Та нар энэ эгэл хүнээс ингэж их ашиг тус хүртэж чадах юм хойно, яагаад Түүнийг бэлхнээ хүлээн зөвшөөрч болохгүй гэж?

Бурханы ажил бол чиний ойлгож чадахгүй зүйл юм. Хэрвээ чи шийдвэр чинь зөв эсэхийг ч ухаарч чадахгүй, Бурханы ажил амжилтад хүрэх эсэхийг ч мэдэж чадахгүй бол аз туршин, энэхүү эгэл хүн чамд асар их тус хүргэх эсэхийг, мөн Бурхан агуу ажил хийсэн эсэхийг харж яахин болохгүй байх билээ. Гэсэн хэдий ч, Би чамд үүнийг хэлэх ёстой. Ноагийн цаг үед хүмүүс Бурханыг харж тэвчихгүй болтол нь идэж, ууж, гэрлэж, гэрлүүлж байсан учраас Тэр хүн төрөлхтнийг устгахын тулд их үер буулгаж, зөвхөн Ноагийн гэр бүлийн найман хүн болон бүх төрлийн жигүүртэн шувууд, араатан амьтдыг үлдээсэн. Гэхдээ эцсийн өдрүүдэд Бурханы авч үлдсэн хүмүүс нь Түүнд эцсээ хүртэл үнэнч байсан бүх хүн юм. Аль аль нь Бурханы хувьд харж тэвчишгүй асар их завхралын үе байж, хоёр эрин үеийн аль алинд нь хүн төрөлхтөн Бурхан бол Эзэн гэдгийг үгүйсгэтлээ их завхарсан боловч Ноагийн цаг үе дэх бүх хүнийг Бурхан устгасан. Хоёр эрин үеийн аль алинд нь хүн төрөлхтөн Бурханыг асар их шаналгасан боловч Бурхан эцсийн өдрүүд дэх хүмүүст одоог хүртэл тэвчээртэй хандсаар ирсэн. Яагаад тэр вэ? Та нар энэ талаар хэзээ ч бодож үзээгүй юү? Хэрвээ та нар үнэхээр мэдэхгүй байвал Би та нарт хэлж өгье. Эцсийн өдрүүд дэх хүмүүстэй Бурхан нигүүлсэнгүй харьцаж чаддаг шалтгаан гэвэл тэд Ноагийн үеийн хүмүүсээс бага завхарсандаа биш, Бурханд гэмшлээ харуулсандаа ч биш, технологи өндөр хөгжсөн эцсийн өдрүүд дэх хүмүүсийг Бурхан устгаж тэвчихгүй байгаадаа бол бүр ч биш юм. Харин энэ нь эцсийн өдрүүд дэх бүлэг хүмүүст хийх ажил Бурханд байгаагаас үүдэлтэй бөгөөд үүнийг бие махбодтой болсон Бурхан Өөрөө хийх болно. Цаашлаад Бурхан энэ бүлэг хүмүүсийн нэг хэсгийг авралынхаа бай, удирдлагын төлөвлөгөөнийхөө үр жимс болгон сонгож, ийм хүмүүсийг Өөртэйгөө хамт дараагийн эрин үе рүү аваачих болно. Иймээс, ямартай ч Бурханы төлсөн энэхүү төлөөс нь тэр аяараа эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы ажилд бэлтгэж байсан билээ. Өнөөдөр та нарт байгаа бүхэн энэхүү махбодоос үүдэлтэй. Бурхан махбодод амьдардаг учраас та нар амьдрах боломжтой байна. Энэ бүх зол завшаан энэхүү эгэл хүний ачаар олдсон юм. Үүгээр ч зогсохгүй эцэстээ бүх улс үндэстэн энэ эгэл хүнийг шүтэн мөргөж, мөн энэ өчүүхэн хүнд талархаж, дуулгавартай байх болно. Учир нь Тэр үнэн, зам, амийг авчирч бүх хүн төрөлхтнийг аварч, Бурхан болон хүний хоорондох зөрчилдөөнийг намжааж, Бурхан, хүн хоёрыг илүү ойр болгож, Бурхан, хүн хоёрын бодлыг холбосон. Мөн Тэр л Бурханд бүр ч их алдрыг авчирсан юм. Ийм эгэл хүн чиний итгэл, бишрэлийг хүртэх үнэ цэнтэй биш үү? Ийм эгэл махбод Христ гэж нэрлэгдэхэд тохиромжтой бус уу? Ийм эгэл хүн хүмүүсийн дундах Бурханы илэрхийлэл байж болохгүй гэж үү? Хүн төрөлхтнийг аюул гамшгаас хэлтрэхэд тусалдаг ийм хүн та нараар хайрлуулж, үлдэх үнэ цэнэтэй бус уу? Хэрвээ та нар Түүний амнаас гарах үнэнийг голж, өөрсдийнхөө дундах Түүний оршин тогтнолыг жигших юм бол хувь заяа чинь яах болж байна вэ?

Эцсийн өдрүүд дэх Бурханы бүх ажил энэхүү эгэл хүнээр дамжин хийгддэг. Тэр чамд бүх зүйлийг хайрлах болно, цаашлаад Тэр бүх зүйлийг чинь шийдэж чадна. Ийм хүн та нарын итгэдэг шиг дурдуулах ч гавьяагүй маш энгийн хүн байж таарах уу? Түүний үнэн нь та нарыг бүрмөсөн үнэмшүүлэхэд хангалттай биш гэж үү? Түүний үйл хэргийг харсан нь та нарыг бүрэн үнэмшүүлэхэд хангалттай биш гэж үү? Эсвэл Түүний залдаг зам та нарт дагууштай биш байна уу? Юу та нарыг Түүнд эгдүүцэж, Түүнийг хаяж, Түүнээс зайлсхийхэд хүргэдэг юм бэ? Тэр л үнэнийг илэрхийлж, Тэр л үнэнээр хангадаг ба Тэр л та нарт явах замтай байх боломж олгодог. Та нар эдгээр үнэний дотроос Бурханы ажлын ул мөрийг бас л олж чадахгүй байгаа юм биш биз? Есүсийн ажилгүйгээр хүн төрөлхтөн загалмайнаас бууж чадахгүй байх байсан, гэвч өнөөдрийн бие махбодтой болсон Бурхангүйгээр загалмайнаас бууж ирсэн хүмүүс хэзээ ч Бурханаар магтагдахгүй, бас шинэ эрин үед орж чадахгүй байсан юм. Энэ эгэл хүн ирээгүй бол та нар Бурханы жинхэнэ дүр төрхийг хэзээ ч харах боломжгүй, харах эрхгүй байх байсан, учир нь та нар бүгд аль хэдийн устгагдах ёстой байсан хүмүүс юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ирэлтийн улмаас Бурхан та нарыг уучилж, та нарт өршөөл үзүүлсэн. Гэвч эцэстээ Миний та нарт үлдээх ёстой үг бол энэ: Бие махбодтой болсон Бурхан болох энэ эгэл хүн бол та нарын хувьд амин чухал ач холбогдолтой. Энэ нь хүмүүсийн дунд Бурханы аль хэдийн хийсэн агуу зүйл билээ.

No comments:

Post a Comment