2019/06/04

БУРХАН ХҮН ХОЁР АМРАЛТАД ХАМТ ОРОХ БОЛНО

БУРХАН ХҮН ХОЁР АМРАЛТАД ХАМТ ОРОХ БОЛНО

БУРХАН ХҮН ХОЁР АМРАЛТАД ХАМТ ОРОХ БОЛНО

Бурхан эхэндээ амарч байсан. Тэр үед газар дэлхий дээр хүн ч тэр, өөр зүйл ч тэр байгаагүй ба Бурхан ямар ч ажил хийгээгүй байлаа. Хүн төрөлхтөн оршин буй болж, хүн төрөлхтөн ялзарсан цагаас л Бурхан удирдлагын ажлаа эхэлсэн юм. Үүнээс хойш Бурхан амрахаа больж, харин оронд нь хүн төрөлхтний дунд толгой өндийх завгүй байж эхэлжээ. Хүн төрөлхтний ялзралаас болж Бурхан амралтаасаа гарсан, мөн тэргүүн тэнгэрэлчийн тэрслэлтээс болж Бурхан амралтаасаа гарсан юм. Хэрвээ Бурхан Сатаныг ялж, ялзарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол дахин хэзээ ч амралтад орж чадахгүй. Хүнд амралт дутагддаг шиг Бурханд ч мөн дутагддаг. Бурхан дахин нэг удаа амралтад ороход хүн ч бас амралтад орох болно. Амралтан дахь амьдрал гэдэг дайн дажингүй, бузар буртаггүй, зөвт бус байдалгүй амьдрал юм. Өөрөөр хэлбэл, Сатаны үймээн (энд “Сатан” гэдгээр дайсагнагч хүчийг хэлж байна), Сатаны ялзрал, Бурханы эсрэг ямар ч хүчний халдлагагүй байна гэсэн үг. Бүх зүйл өөрсдийн төрлийг дагаж, бүтээлийн Эзэнийг шүтэн мөргөдөг. Тэнгэр, газар тэр аяараа амар амгалан байна. Энэ бол хүн төрөлхтний тайван амьдрал юм. Бурхан амралтад орох үед газар дээр зөвт бус байдал үргэлжлэн оршихоо болино, мөн дайсагнасан ямар ч хүчний халдлага байхаа болино. Хүмүүс бас шинэ ертөнцөд орох болно; тэд Сатаны ялзралд автсан хүн төрөлхтөн байхаа больж, харин Сатанаар ялзруулагдсаныхаа дараа аврагдсан хүмүүс байх болно. Хүн төрөлхтний амралтын өдөр нь Бурханы ч бас амралтын өдөр юм. Хүн төрөлхтөн амралтад орох чадваргүйн улмаас Бурхан Өөрийн амралтыг алдсан; харин анхнаасаа Тэр амарч чаддаггүй байсан гэсэн үг биш. Амралтад орно гэдэг нь бүх зүйл хөдлөхөө болино, бүх зүйл хөгжихөө болино гэсэн үг биш, Бурхан ажиллахаа больж, хүн амьдрахаа болино гэсэн үг ч биш. Амралтад орохын тэмдэг нь ийм байдаг: Сатан устгагдсан байна; ёрын муу үйлд нь Сатантай нэгддэг хорон муу хүмүүс шийтгүүлж, газрын хөрснөөс арчигдсан байна; Бурханд дайсагнагч бүх хүч оршихоо больсон байна. Бурхан амралтад орно гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажлаа хийхээ болино гэсэн үг юм. Хүн төрөлхтөн амралтад орно гэдэг нь бүх хүн Бурханы гэрэл дотор, Түүний ерөөл дор амьдарна гэсэн үг; тэнд Сатаны ялзрал огт байхгүй, ямар ч зөвт бус зүйл тохиолдохгүй. Хүн төрөлхтөн газар дээр хэвийн амьдарч, Бурханы халамжид амьдрах болно. Бурхан, хүн хоёр хамтдаа амралтад ороход, энэ нь Сатан устгагдаж, хүмүүс аврагдаж, хүмүүсийн дунд хийх Бурханы ажил бүхэлдээ дууссан гэсэн үг байх юм. Бурхан хүмүүсийн дунд ажиллахаа болино, хүн ч Сатаны эзэмшил дор амьдрахаа болино. Иймээс Бурхан завгүй байхаа больж, хүн ч яарч сандрах зүйлгүй болно. Бурхан, хүн хоёр нэгэн зэрэг амралтад орох болно. Бурхан Өөрийнхөө анхдагч байр сууриндаа эргэн ирж, хүн бүр тус тусын байрандаа эргэн очно. Энэ бол Бурханы бүхий л удирдлагын эцэст хүн, Бурхан хоёрын дор бүрнээ оршин суух хүрэх газар нь юм. Бурханд Бурханы хүрэх газар, хүнд хүний хүрэх газар гэж бий. Амрах зуураа Бурхан бүх хүнийг газар дээрх амьдралд нь залж чиглүүлсээр байх болно. Бурханы гэрэлд байхдаа хүн тэнгэр дэх цор ганц үнэн Бурханыг шүтэн мөргөнө. Бурхан хүн төрөлхтний дунд амьдрахаа больж, хүн ч бас Бурхантай хамт Бурханы хүрэх газарт амьдрах боломжгүй болно. Бурхан, хүн хоёр нэг ертөнцөд амьдарч чадахгүй; харин хоёуланд нь тус тусын амьдрах хэв маяг байдаг. Бурхан бол бүх хүн төрөлхтнийг чиглүүлэгч Нэгэн, харин бүх хүн төрөлхтөн бол Бурханы удирдлагын ажлын биелэл юм. Удирдуулдаг нь хүн төрөлхтөн; мөн чанарын хувьд хүн төрөлхтөн Бурхантай адилгүй. Амрах гэдэг нь өөрийнхөө анхдагч байранд эргэн ирэх гэсэн үг. Иймээс Бурхан амралтад орох үедээ Өөрийн анхдагч байранд эргэн очдог гэсэн үг юм. Бурхан газар дээр амьдарч, хүмүүсийн дунд байх зуураа тэдний баяр баясал, зовлонг хуваалцахаа болино. Хүмүүс амралтад орох үед энэ нь, хүн жинхэнэ бүтээл болсон гэсэн утгатай. Хүмүүс газар дээр Бурханыг шүтэн мөргөж, хэвийн хүний амьдралаар амьдрах болно. Хүмүүс Бурханд дуулгаваргүй байж, Бурханыг эсэргүүцэхээ болино. Тэд Адам, Евагийн анхдагч амьдралдаа буцна. Эдгээр нь амралтад орсны дараах Бурхан ба хүн төрөлхтний тус тусын амьдрал, хүрэх газар юм. Бурхан, Сатан хоёрын дайнд Сатан ялагдах нь зайлшгүй. Ийм маягаар, Бурхан удирдлагын ажлаа дуусгасны дараа амралтад орох явдал болон хүний бүрэн аврал, амралтад орох оролт нь мөн зайлшгүй чиг хандлага болдог. Хүний амрах газар дэлхий дээр, Бурханы амрах газар тэнгэрт байдаг. Хүн амралтад Бурханыг шүтэн мөргөх ба газар дэлхий дээр амьдарна; харин Бурхан амралтад хүмүүсийн үлдсэн хэсгийг залж чиглүүлэх ба тэднийг газар дэлхийгээс бус, тэнгэрээс залж чиглүүлнэ. Бурхан Сүнс хэвээр байна, харин хүн махан бие хэвээр байна. Бурхан, хүн хоёр хоёулаа өөр өөр амрах хэв маягтай. Бурхан амрах зуураа хүмүүсийн дунд ирж, илрэх бол хүн амарч байхдаа Бурханаар удирдуулан тэнгэрт зочилж, тэнгэрийн амьдралыг эдлэх болно. Бурхан, хүн хоёр амралтад орсны дараа Сатан оршин байхаа больж, Сатаны адилаар хорон муу хүмүүс ч бас оршин байхаа болино. Бурхан, хүн хоёр амралтад орохоос өмнө газар дээр нэгэнтээ Бурханыг хавчиж байсан хорон муу хүмүүс болон газар дээр Түүнд дуулгаваргүй байсан дайснууд аль хэдийн устгагдсан байх болно. Тэднийг эцсийн өдрүүдийн агуу гай гамшиг устгасан байх болно. Тэр хорон муу хүмүүс бүрэн устгагдсаны дараа газар дэлхий Сатаны дарлалыг дахин хэзээ ч амсахгүй. Хүн төрөлхтөн бүрэн авралыг олох ба тэр үед л Бурханы ажил бүрэн дуусах болно. Эдгээр нь Бурхан, хүн хоёрын амралтад орох урьдчилсан нөхцөл юм.

Бүх зүйлийн төгсгөл ойртоно гэдэг нь Бурханы ажлын төгсгөл болон хүн төрөлхтний хөгжлийн төгсгөлийг илтгэдэг. Энэ нь, Сатаны ялзруулсан хүн төрөлхтөн хөгжлийнхөө төгсгөлд хүрч, Адам, Евагийн үр удам төгсгөлдөө хүртэл үржин олширсон гэсэн үг бөгөөд Сатаны ялзруулсан ийм хүн төрөлхтөн цааш хөгжих боломжгүй гэсэн үг юм. Анх Адам, Ева хоёр завхраагүй байсан, харин Едений цэцэрлэгээс хөөгдсөн Адам, Ева хоёр Сатанаар завхруулагдсан юм. Бурхан, хүн хоёр хамтдаа амралтад орох үед Едений цэцэрлэгээс хөөгдсөн Адам, Ева болон тэдний үр хойч эцэст нь төгсгөл болох болно; ирээдүйн хүн төрөлхтөн мөн л Адам, Евагийн үр хойчоос бүрдэх боловч Сатаны эзэмшил дор амьдардаг хүмүүс байхгүй. Харин ч аврагдаж, ариуссан хүмүүс байх болно. Энэ нь шүүгдэж, гэсгээгдсэн, ариун хүн төрөлхтөн байх юм. Энэ хүмүүс нь анх байсан хүн төрөлхтөнтэй адилгүй; тэднийг анхны Адам, Евагаас бүхэлдээ өөр төрлийн хүмүүс гэж хэлэхэд бараг болно. Энэ хүмүүс нь Сатаны ялзруулсан бүх хүний дундаас сонгогдсон байх бөгөөд эцсийн дүндээ Бурханы шүүлт, гэсгээлтийн үеэр бат зогссон хүмүүс байх болно. Тэд ялзарсан хүн төрөлхтнөөс үлдсэн сүүлчийн бүлэг хүмүүс байх болно. Энэ бүлэг хүмүүс л Бурхантай хамт эцсийн амралтад орж чадах болно. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын үеэр, өөрөөр хэлбэл цэвэрлэх эцсийн ажлын үеэр бат зогсож чаддаг хүмүүс Бурхантай хамт эцсийн амралтад орох хүмүүс байх болно; иймээс амралтад ордог хүмүүс бүгд эцсийн цэвэрлэх ажлыг туулсныхаа дараа л Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авхуулсан байх болно. Эцэстээ Бурханаар авхуулсан энэ хүмүүс эцсийн амралтад орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын мөн чанар нь хүн төрөлхтнийг цэвэрлэх явдал бөгөөд энэ нь эцсийн амралтын өдрийн төлөө байдаг. Эс бөгөөс бүх хүн төрөлхтөн өөрсдийн төрлийг дагаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы цэвэрлэх ажил л хүн төрөлхтнийг зөвт бус байдлаас нь цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дундах дуулгаваргүй зүйлсийг ил болгож, тэгснээрээ аврагдах боломжтойг аврагдах боломжгүйгээс, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс ялгана. Түүний ажил дуусахад үлдэх хүмүүс цэвэрлэгдэж, хүн төрөлхтний дээд ертөнцөд орсноор хүмүүний илүү гайхалтай хоёр дахь амьдралыг газар дэлхий дээр эдлэх болно; өөрөөр хэлбэл, тэд хүн төрөлхтний амралтын өдөрт орж, Бурхантай хамт амьдарна. Үлдэж чадахгүй хүмүүс гэсгээлт, шүүлтийг туулсны дараа анхдагч төрх нь бүрмөсөн илчлэгдэнэ; үүний дараа тэд бүгд устгагдах ба Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; энэ хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд хорон муу, зөвт бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, мөн Бурхан, хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тохирохгүй. Тэд нэгэнтээ золин аврагдсан, мөн шүүгдэн гэсгээгдсэн; тэд бас нэгэнтээ Бурханд үйлчлэл үзүүлсэн боловч сүүлчийн өдөр ирэхэд хорон муу байдлынхаа улмаас, дуулгаваргүй байдал болон золин аврагдах боломжгүй байдлынхаа улмаас мөн л таягдуулж, устгагдах болно. Хожмын ертөнцөд тэд оршин байхаа болино, мөн ирээдүйн хүн төрөлхтний дунд оршин байхаа болино. Хүн төрөлхтний дундах ариун хүмүүс амралтад ороход аливаа ёрын мууг үйлдэгчид болон аврагдаагүй бүхэн, нас барагсдын сүнс ч бай, махан биед амьдардаг ч бай, бүгд устгагдах болно. Ёрын мууг үйлдэгч энэ сүнснүүд болон ёрын мууг үйлдэгч хүмүүс, зөвт хүмүүсийн сүнс болон зөвийг үйлдэгч энэ хүмүүс аль эрин үед харьяалагддагаас үл хамааран ямар ч ёрын мууг үйлдэгч устгагдаж, аливаа зөвт хүн амьд үлдэнэ. Хүн эсвэл сүнс аврал хүлээж авах эсэх нь тэр чигтээ сүүлийн эрин үеийн ажилд үндэслэн шийдэгддэггүй, харин тэд Бурханыг эсэргүүцсэн үү, дуулгаваргүй байсан уу гэдэг дээр үндэслэн тодорхойлогддог. Өмнөх эриний хүмүүс ёрын муу зүйл хийгээд аврагдаж чадаагүй бол эргэлзээгүй шийтгэлийн бай болох байсан. Энэ эриний хүмүүс ёрын муу зүйл хийгээд аврагдаж чадахгүй бол бас шийтгэлийн бай болох нь гарцаагүй. Хүмүүсийг эрин үеийн биш, харин сайн муугийн үндсэн дээр ялгаж салгадаг. Хүмүүсийг сайн, муугийн үндсэн дээр ялгамагцаа шууд шийтгэж, шагнадаггүй; харин ч Бурхан, эцсийн өдрүүдэд Өөрийн байлдан дагуулалтын ажлыг хийсний дараа л мууг шийтгэх, сайныг шагнах ажлаа гүйцэтгэх болно. Үнэндээ Тэр хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг гүйцэтгэж эхэлснээсээ хойш хүмүүсийг ялгаж салгахын тулд сайн мууг ашигласаар ирсэн. Эцэстээ Тэр Өөрийн ажлыг дуусгах үедээ хорон муу болон зөвт шударга хүмүүсийг хувааж, дараа нь мууг шийтгэж, сайныг шагнах ажлаа нэн даруй эхлэхээс илүүтэйгээр ердөө Өөрийн ажлыг дуусгасны дараа л зөвт шударгыг шагнаж, хорон мууг шийтгэх болно. Мууг шийтгэж, сайныг шагнах Түүний эцсийн ажил нь тэр аяараа бүх хүн төрөлхтнийг бүрмөсөн ариусгахын төлөө хийгддэг, ингэснээр Тэр бүхэлдээ ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат бол Түүний хамгийн амин чухал ажил юм. Энэ бол Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ. Хэрвээ Бурхан хорон мууг устгалгүй үлдээсэн бол бүх хүн төрөлхтөн бас л амралтад орж чадахгүй байсан бөгөөд Бурхан бүх хүн төрөлхтнийг илүү сайхан ертөнцөд аваачиж чадахгүй байх байсан. Ийм төрлийн ажил бүрэн дуусахгүй байх байв. Түүнийг ажлаа дуусгах үед бүхий л хүн төрөлхтөн бүхэлдээ ариун болно. Ийм маягаар л Бурхан амралтад санаа амар амьдарч чадна.

Өнөөдөр хүмүүс махан биеийн зүйлсээс салж чаддаггүй; тэд махан биеийн зугаа цэнгэлийг орхиж чаддаггүй, мөн дэлхий ертөнц, мөнгө хөрөнгө, ялзарсан зан чанараа орхиж чаддаггүй. Ихэнх хүмүүс эрэл хайгуулаа хааш яаш байдлаар явуулдаг. Үнэндээ энэ хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан огт байдаггүй; тэр бүү хэл тэд Бурханаас айдаггүй. Зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй учир тэд Бурханы хийдэг бүхнийг ойлгож чаддаггүй ба Түүний Өөрийнхөө амаар хэлдэг үгэнд итгэж бүр ч чаддаггүй. Энэ хүмүүс махан биеэ хэтэрхий өөгшүүлдэг; тэд хэтэрхий гүн ялзарсан ба ямар ч үнэнээр дутдаг, тэр бүү хэл тэд Бурхан махбод болж чадна гэдэгт итгэдэггүй. Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэний ч, өөрөөр хэлбэл, нүдэнд үзэгддэг Бурханы үг, ажилд итгэдэггүй, нүдэнд үзэгддэг Бурханд итгэдэггүй атлаа тэнгэр дэх үл үзэгдэх Бурханыг шүтэн мөргөдөг хэний ч зүрх сэтгэлд Бурхан байдаггүй. Тэд бол Бурханд дуулгаваргүй, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Энэ хүмүүст хүн чанар, эрүүл ухаан дутагддаг, үнэний тухайд бол ярихын ч хэрэггүй. Энэ хүмүүсийн хувьд, харагдаж буй, бодит Бурханд тэр тусмаа итгэж болохгүй мөртөө үл үзэгдэх, биет бус Бурхан хамгийн үнэмшилтэй байж, зүрх сэтгэлийг нь хамгийн их баясгадаг. Тэдний эрж хайдаг зүйл нь бодит байдлын үнэн биш, амьдралын жинхэнэ утга учир ч биш, Бурханы санаа зорилго бүр ч биш; харин ч тэд сэтгэл хөөрлийг эрэлхийлдэг. Тэднийг хүсэлд нь хүргэх хамгийн чадамжтай зүйл юу ч байлаа, эргэлзээгүй тэдний итгэл, эрэл хайгуул болдог. Тэд үнэнийг эрж хайхын төлөө биш, өөрсдийнхөө хүслийг хангахын төлөө л Бурханд итгэдэг. Энэ хүмүүс мууг үйлдэгчид биш гэж үү? Тэд өөрсдөдөө туйлын итгэлтэй байдаг бөгөөд тэнгэр дэх Бурхан “сайн хүмүүс” болох тэднийг устгана гэдэгт итгэдэггүй. Харин ч тэд Бурханы төлөө олон зүйл хийж, “үнэнч” байдлаа харуулсан учир Бурхан өөрсдөд нь үлдэхийг зөвшөөрөөд зогсохгүй, өгөөмрөөр шагнана гэдэгт итгэдэг. Хэрвээ тэд нүдэнд үзэгдэх Бурханыг эрэлхийлэх байсан бол өөрсдийнх нь хүсэл нуран унамагц Бурханы эсрэг тэр дор нь хариу довтолж, уур хилэнд автах байлаа. Тэд бол өөрсдийнхөө хүслийг хангахаар эрэлхийлдэг булай хүмүүс юм; тэд үнэнийг эрэлхийлж буй шулуун шударга хүмүүс биш. Ийм хүмүүс бол Христийг дагадаг, хорон муу хүмүүс гэгдэгчид юм. Үнэнийг эрж хайдаггүй энэ хүмүүс үнэнд итгэж чаддаггүй. Тэд нүдэнд үзэгддэг Бурханы үг, ажилд итгэдэггүй ба хүмүүсийн хожмын хүрэх газарт итгэж чаддаггүй учир хүмүүсийн хожмын үр дүнгийн талаар ухамсарлаж бүр ч чаддаггүй. Иймээс тэд нүдэнд үзэгдэх Бурханыг дагаж байсан ч ёрын муу зүйл хийсээр байх бөгөөд үнэнийг эрж хайдаггүй, мөн Миний шаарддаг үнэнийг хэрэгжүүлдэггүй. Өөрсдийгөө устгагдана гэдэгт итгэдэггүй энэ хүмүүс харин ч эсрэгээрээ яг устгагдах хүмүүс юм. Тэд бүгд өөрсдийгөө маш ухаалаг гэдэгт итгэдэг, тэд өөрсдийгөө үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс гэдэгт итгэдэг. Тэд ёрын муу үйлдлээ үнэн гэж үзэн, ингэснээр үүнийгээ нандигнадаг. Энэ хорон муу хүмүүс өөрсдөдөө маш итгэлтэй. Тэд үнэнийг сургаал гэж үзэн, ёрын муу үйлдлүүдээ үнэн гэж үздэг бөгөөд эцэстээ юу тарьсан, түүнийгээ л хураана. Өөртөө илүү итгэлтэй, асар ихэрхүү байх тусмаа тэд үнэнийг олж авч чаддаггүй; тэнгэрлэг Бурханд итгэх тусмаа тэд Бурханыг улам их эсэргүүцдэг. Энэ хүмүүс нь шийтгэгдэх хүмүүс юм. Хүн төрөлхтөн амралтад орохоос өмнө төрөл бүрийн хүний шийтгэгдэх үү, шагнагдах уу гэдэг нь үнэнийг эрж хайж байгаа эсэх, Бурханыг мэддэг эсэх, нүдэнд үзэгддэг Бурханд дуулгавартай байж чаддаг эсэхээр нь тодорхойлогдоно. Нүдэнд үзэгддэг Бурханд үйлчлэл үзүүлсэн боловч Түүнийг мэддэггүй, дуулгавартай дагадаггүй хүмүүст үнэн дутагддаг. Энэ хүмүүс бол мууг үйлдэгчид бөгөөд мууг үйлдэгчид гарцаагүй шийтгэгдэнэ; цаашлаад тэд хорон муу үйлдлийнхээ дагуу шийтгэгдэх болно. Бурхан хүнээр итгүүлдэг ба хүний дуулгавартай байдлыг хүртэх гавьяатай. Тодорхойгүй, үл үзэгдэх Бурханд л итгэдэг хүмүүс бол Бурханд итгэдэггүй хүмүүс юм; түүнчлэн тэд Бурханыг дуулгавартай дагаж чаддаггүй. Хэрвээ Бурханы байлдан дагуулах ажил дуусах үед энэ хүмүүс нүдэнд үзэгддэг Бурханд мөн л итгэж чадахгүй, махбодоор үзэгддэг Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцсээр байх юм бол энэ тодорхойгүйг эрхэмлэгсэд эргэлзээгүй устгагдах болно. Та нарын дунд буй хүмүүсийн хувьд ч адилхан—бие махбодтой болсон Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрдөг ч, бие махбодтой болсон Бурханд дуулгавартай байх тухай үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй хэн боловч эцэстээ таягдан хаягдаж, устгагдах бөгөөд нүдэнд үзэгддэг Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрч, мөн нүдэнд үзэгдэх Бурханы илэрхийлсэн үнэнийг идэж, уудаг боловч тодорхойгүй, үл үзэгдэх Бурханыг эрж хайдаг хүмүүс тэр тусмаа ирээдүйд бүрмөсөн устгагдах болно. Бурханы ажил дууссаны дараа амралтын цаг үе ирэх хүртэл энэ хүмүүсийн хэн нь ч үлдэж чадахгүй; амралтын цаг хүртэл үлдэж чадах иймэрхүү хүмүүс нэг ч үгүй. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бол чөтгөрлөг хүмүүс; Бурханыг эсэргүүцэж, дуулгаваргүй байх нь тэдний мөн чанар бөгөөд Бурханыг дуулгавартай дагах бодол тэдэнд өчүүхэн төдий ч байдаггүй. Ийм хүмүүс бүгд устгагдах болно. Чамд үнэн байгаа эсэх, Бурханыг эсэргүүцдэг эсэх чинь чиний харагдах байдал, ганц хоёрхон үг, үйлдлээр биш, харин мөн чанарын чинь дагуу тодорхойлогддог. Хүн болгоны устгагдах эсэхийг мөн чанар нь шийддэг; тэдний биеэ авч явах байдал, үнэний эрлээр нь илчлэгддэг мөн чанарын дагуу энэ нь тодорхойлогддог. Ажлыг ижилхэн хийдэг болон ижил хэмжээний ажил хийдэг хүмүүсийн дундаас хүний мөн чанар нь сайн, үнэнийг эзэмшдэг нь үлдэж чадах хүмүүс бол хүний мөн чанар нь ёрын муу агаад нүдэнд үзэгдэх Бурханыг дуулгавартай дагадаггүй нь бол устгагдах хүмүүс юм. Хүн төрөлхтний хүрэх газарт чиглэсэн Бурханы аливаа үг, ажил нь хүн бүрийн мөн чанарын дагуу, хүмүүстэй зүй зохистойгоор харьцдаг; ямар ч алдаа мадаг байхгүй, мөн мэдээж өчүүхэн төдий ч санамсаргүй явдал гэж байхгүй. Ажлыг хүн гүйцэтгэх үед л хүний сэтгэл хөдлөл, санаа зорилго холилдоно. Бурханы хийдэг ажил бол хамгийн зохимжтой; Тэр аливаа бүтээлийн эсрэг хуурамч зарга огтхон ч мэдүүлэхгүй. Хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газрыг ухамсарлаж чаддаггүй, мөн хэлдэг үгэнд минь ч итгэдэггүй хүн одоо олон байна; итгэдэггүй бүх хүн, мөн үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бол чөтгөрүүд!

Эрж хайдаг ба эрж хайдаггүй хүмүүс нь одоо хоёр өөр төрлийн хүмүүс бөгөөд энэ хоёр төрлийн хүмүүсийн хүрэх газар ялгаатай. Үнэний мэдлэгийг эрэлхийлж, үнэнийг хэрэгжүүлэгчид бол Бурханы аврах хүмүүс юм. Үнэн замыг мэддэггүй хүмүүс бол чөтгөрүүд, дайснууд; тэд бол тэргүүн тэнгэрэлчийн үр удам бөгөөд устгагдах болно. Тодорхойгүй Бурханд сүсэглэн итгэгчид ч гэсэн чөтгөрүүд биш үү? Мөс чанар сайтай боловч үнэн замыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол чөтгөрүүд юм; Бурханыг эсэргүүцэх нь тэдний мөн чанар. Үнэн замыг үл хүлээн зөвшөөрөгчид бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд олон зовлон бэрхшээлийг даван туулдаг ч бай энэ хүмүүс мөн л устгагдах болно. Дэлхий ертөнцийг орхих хүсэлгүй, эцэг эхээсээ салж чаддаггүй, махан биеийн зугаа цэнгэлээсээ ангижирч чаддаггүй хүмүүс бүгд Бурханд дуулгаваргүй байдаг бөгөөд бүгдээрээ устгагдах болно. Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэн боловч чөтгөрлөг; тэр тусмаа тэд ирээдүйд устгагдах бай болно. Итгэдэг боловч үнэнийг үл хэрэгжүүлэгчид, бие махбодтой болсон Бурханд үл итгэгсэд, Бурханы оршин тогтнолд огтхон ч үл итгэгсэд устгагдах болно. Үлдэж чадах хэн боловч цэвэршүүлэлтийн гашуун зовлонг туулж, бат зогссон хүн юм; энэ нь шалгалтыг үнэхээр давсан хүн билээ. Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хэн боловч дайсан; өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй, энэ урсгалын гадна, дотор байгаа хэн боловч антихрист юм! Бурханд итгэдэггүй эсэргүүцэгчдээс өөр хэн Сатан, чөтгөрүүд, Бурханы дайснууд байх юм бэ? Тэд Бурханд дуулгаваргүй хүмүүс биш гэж үү? Тэд аман дээрээ итгэдэг гэж хэлдэг боловч үнэнээр дутмаг хүмүүс биш гэж үү? Тэд Бурханд гэрчлэл хийж чадахгүй хэрнээ ерөөл олж авахыг л эрэлхийлдэг хүмүүс биш гэж үү? Чи өнөөдөр эдгээр чөтгөртэй найзалсаар, энэ чөтгөрүүдэд хандах мөс чанар, хайрыг чухалчилсаар байгаа; үүнийг Сатанд сайхан сэтгэл гаргаж байна гэж тооцохгүй юу? Үүнийг чөтгөрүүдтэй холбогдсонд тооцохгүй юу? Хүмүүс өнөөдөр бас л сайн, муу хоёрыг ялган салгаж чадахгүй, Бурханы хүслийг ямар ч арга замаар эрж хайхад найдалгүйгээр хайр, өршөөлийг сохроор онцолсон хэвээр байж, Бурханы зүрх сэтгэлийг ямар нэгэн байдлаар өөрсдийн болгож чадахгүй бол тэдний төгсгөл бүр ч золгүй байх болно. Махбод дахь Бурханд итгэдэггүй хэн боловч Бурханы дайсан юм. Дайсандаа чи хайр, мөс чанарыг чухалчилж чаддаг бол зөвт байдлын мэдрэмж чинь дулимаг байгаа биш үү? Миний жигшиж, санал зөрөлддөг хүмүүстэй нийцтэй байж, тэднийг гэх хайр, хувийн сэтгэл хөдлөлөө чухалчилсаар байгаа бол чи дуулгаваргүй хүн биш үү? Чи Бурханыг санаатай эсэргүүцэж байгаа биш үү? Ийм хүнд үнэн байдаг гэж үү? Хүмүүс дайснууддаа мөс чанар гаргах, чөтгөрүүдийг хайрлах, Сатаныг өрөвдөхийг чухалчилбал Бурханы ажилд санаатайгаар саад хийж байгаа биш үү? Бурханд итгэдэггүй хүмүүс байтугай, зөвхөн Есүст л итгэн, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хүмүүс, бие махбодтой болсон Бурханд аман дээрээ итгэдэг гэж хэлдэг ч ёрын мууг үйлддэг хүмүүс бүгд антихристүүд юм. Энэ хүмүүс бүгд устгагдана. Хүн хүнийгээ үнэлдэг стандарт бол үйл ажиллагаанд нь үндэслэдэг; үйлдэл нь сайн бол зөв шударга хүн, үйлдэл нь жигшүүртэй бол хорон муу хүн байдаг. Хүнийг үнэлдэг Бурханы стандарт бол мөн чанар нь Түүнд дуулгавартай байгаа эсэхэд үндэслэдэг; хүний үйл ажиллагаа сайн, муу эсэх, үг яриа нь зөв буруу эсэхээс үл хамааран Бурханд дуулгавартай хүн бол зөвт хүн, дуулгаваргүй хүн бол дайсан буюу хорон муу хүн юм. Зарим хүн ирээдүйн сайхан хүрэх газартай учрахын тулд сайн үйл хэргийг ашиглахыг хүсдэг, зарим хүн сайхан хүрэх газар худалдаж авахын тулд сайхан үг ашиглахыг хүсдэг. Бурхан хүний үр дүнг үйл ажиллагаа, үг хэлээр нь тодорхойлдог гэж хүмүүс эндүү боддог, иймээс олон хүн заль мэхээр дамжуулан түр зуурын ивээл олж авахад үүнийг ашиглахаар чармайх болно. Хожим амралтын үеэр амьд үлдэх хүмүүс бүгд гай зовлонгийн өдрийг туулж, Бурханд гэрчлэл хийсэн байх болно; тэд бүгд үүргээ гүйцэтгэсэн, Бурханд дуулгавартай байхыг зорьдог хүмүүс байх болно. Үнэнийг хэрэгжүүлэхээс зайлсхийх гэсэндээ л үйлчлэл үзүүлэх боломжийг ашиглахыг хүсдэг хүмүүс үлдэж чадахгүй. Бүх хүний үр дүнг зохицуулахад зохих стандарт Бурханд бий; Тэр хүний үг, үйлдэл төдийхөнд үндэслэн эдгээр шийдвэрийг гаргадаггүй, бас нэг үе гаргасан зан авирынх нь дагуу ч шийддэггүй. Бурхан, Өөрийнх нь төлөөх урьдын үйлчлэлээс нь болж хүний бүх хорон муу үйлдэлд огтхон ч өршөөнгүй хандахгүй, мөн Бурханы төлөө хэзээ нэгэн цагт зарлагадсаных нь төлөө хүнийг үхлээс хэлтрүүлэхгүй. Хорон муу байдлынхаа төлөө цээрлэл хүлээхээс хэн ч зайлж чадахгүй ба хорон муу үйлдлээ хэн ч нууж, үүгээрээ сүйрлийн тарчлаанаас зугтаж чадахгүй. Хүн өөрийнхөө үүргийг үнэхээр биелүүлж чаддаг бол, ерөөл хүртэх, золгүй явдал туулахаас үл хамааран Бурханд мөнхөд үнэнч байдаг, шагнал хөөцөлддөггүй гэсэн үг юм. Хүмүүс ерөөл харах үедээ Бурханд үнэнч байдаг ч, ерөөл харж чадахгүй үедээ үнэнч байдлаа алдаж, эцэстээ бас л Бурханд гэрчлэл хийж чадахгүй, үүргээ ном ёсоор нь биелүүлж чадахгүй байвал Бурханд нэгэнтээ үнэнчээр үйлчлэл үзүүлсэн энэ хүмүүс мөн л устгагдах болно. Товчхондоо бол хорон муу хүмүүс мөнхөд амьд үлдэж чадахгүй, мөн амралтад ч орж чадахгүй; зөв шударга хүмүүс л амралтын эзэд юм. Хүн төрөлхтөн зөв замд орсны дараа хүмүүс хэвийн хүний амьдралтай байх болно. Тэд бүгд тус тусын үүргээ биелүүлж, Бурханд туйлын үнэнч байна. Тэд дуулгаваргүй байдал болон ялзарсан зан чанараа бүрмөсөн хаях ба Бурханы төлөө, Бурханаас болж амьдрах болно. Дуулгаваргүй байдал, эсэргүүцэл гэж тэдэнд байхгүй. Тэд Бурханд бүрэн дуулгавартай байж чадна. Энэ бол Бурхан, хүн хоёрын амьдрал, хаанчлалын амьдрал, мөн энэ бол амралтын амьдрал юм.

Огтоос үл итгэгч үр хүүхэд, хамаатан саднаа чуулганд авчирдаг хүмүүс хэтэрхий аминч байж, сайхан сэтгэлээ харуулдаг. Энэ хүмүүс, ойр дотнынхон нь итгэдэг эсэх, энэ нь Бурханы хүсэл мөн эсэх талаар бодолцолгүй хайрыг л чухалчилдаг. Зарим хүн Бурханы өмнө эхнэрээ юм уу, эцэг эхээ авчирдаг бөгөөд Ариун Сүнс зөвшөөрөх, ажлаа гүйцэтгэх эсэхээс үл хамааран “авьяастай хүмүүсийг” Бурханд сохроор хүлээн авдаг. Итгэдэггүй энэ хүмүүст сайхан сэтгэл гаргах нь ямар ашигтай байж болох вэ? Ариун Сүнс дэргэд нь үгүй эдгээр үл итгэгчид Бурханыг дагахаар хичээсэн ч гэсэн өөрсдөө төсөөлдөг шигээ аврагдаж мөн л чадахгүй. Аврал хүлээн авдаг хүмүүсийг олж авахад үнэндээ тийм ч амаргүй. Ариун Сүнсний ажил болон шалгалтыг туулаагүй, мөн бие махбодтой болсон Бурханаар төгс болгуулаагүй хүмүүс бүрэн төгс болгуулж огтхон ч чадахгүй. Иймээс энэ хүмүүс Бурханыг нэр төдий дагаж эхлэх мөчөөс эхлээд Ариун Сүнсний оролцоогоор дутагддаг. Тэд нөхцөл, бодит байдлынхаа дагуу ердөө л бүрэн төгс болгуулж чадахгүй. Иймээс Ариун Сүнс тэдэнд их эрч хүч зарцуулахаар шийддэггүй, мөн тэднийг аливаа гэгээрлээр хангаж, ямар нэгэн байдлаар залж чиглүүлдэггүй; Тэр тэдэнд зүгээр л дагах боломж олгож, эцэстээ тэдний үр дүнг илчилдэг—энэ л хангалттай. Хүний урам зориг, санаа зорилго Сатанаас ирдэг бөгөөд Ариун Сүнсний ажлыг яавч гүйцэлдүүлж чадахгүй. Хүн ямар төрлийн хүн байх нь хамаагүй Ариун Сүнсний ажилтай байх ёстой—хүн хүнийг бүрэн төгс болгож чадах уу? Нөхөр нь яагаад эхнэрээ хайрладаг вэ? Мөн эхнэр нь яагаад нөхрөө хайрладаг вэ? Үр хүүхэд яагаад эцэг эхдээ ачлалтай байдаг вэ? Эцэг эхчүүд яагаад үр хүүхдээ ухаангүй хайрладаг вэ? Хүмүүс үнэндээ ямар төрлийн санаа зорилго өвөрлөдөг вэ? Энэ нь, өөрийн төлөвлөгөө, хувиа хичээсэн хүслийг хангахын төлөө байдаггүй гэж үү? Үнэхээр Бурханы удирдлагын төлөвлөгөөний төлөө байдаг гэж үү? Энэ нь Бурханы ажлын төлөө юу? Бүтээлийн үүргийг биелүүлэхийн төлөө юу? Бурханд эхэндээ итгэсэн ч Ариун Сүнсийг дэргэдээ олж авч чадаагүй хүмүүс Ариун Сүнсний ажлыг хэзээ ч олж авч чадахгүй; энэ хүмүүс устгагдахаар тогтоогдсон. Хүн тэднийг хэчнээн их хайрлах нь хамаагүй, энэ нь Ариун Сүнсний ажлыг орлож чадахгүй. Хүний урам зориг, хайр нь хүний санаа зорилгыг төлөөлдөг боловч Бурханы санаа зорилгыг төлөөлж чадахгүй, мөн Бурханы ажлыг орлож чадахгүй. Бурханд нэр төдий итгэж, Түүнийг дагах мэт дүр эсгэдэг боловч Бурханд итгэнэ гэж юу болохыг мэддэггүй хүмүүст байж болох хамгийн их хайр, өрөвдөх сэтгэлийг хүн үзүүлсэн ч гэсэн тэд Бурханы энэрлийг олж авахгүй, Ариун Сүнсний ажлыг ч олж авч чадахгүй. Бурханыг чин сэтгэлээсээ дагадаг хүмүүс хэв чанар муутай байж, олон үнэнийг ойлгож чадахгүй байсан ч гэсэн Ариун Сүнсний ажлыг хааяа олж авч чаддаг, харин хэв чанар сайтай хэрнээ чин сэтгэлээсээ итгэдэггүй хүмүүс Ариун Сүнсний оролцоог олж авч чадахгүй. Энэ хүмүүсийг аврах ямар ч боломж байхгүй. Тэд Бурханы үгийг уншиж, хааяа илгээлт сонсож, Бурханыг магтан дуулж байсан ч гэсэн эцэстээ амралтын цаг үед үлдэж чадахгүй. Хүн чин сэтгэлээсээ эрж хайдаг эсэх нь бусад хүнд хэрхэн үнэлэгддэгээр, эргэн тойрныхоо хүмүүст хэрхэн дүгнэгддэгээр нь бус, харин Ариун Сүнс түүн дээр ажилладаг эсэх, дэргэд нь Ариун Сүнс бий эсэхээр тодорхойлогддог бөгөөд тодорхой хугацаанд Ариун Сүнсний ажлыг туулсны дараа зан чанар нь өөрчлөгддөг эсэх, Бурханы талаарх мэдлэгтэй байдаг эсэхээр нь бүр ч их тодорхойлогддог; хүн дээр Ариун Сүнс ажиллавал зан чанар нь аажмаар өөрчлөгдөж, Бурханд итгэх тухай бодол нь аажмаар ариусах болно. Хүн Бурханыг хэр удаан дагахаасаа үл хамааран, өөрчлөгдсөн л бол Ариун Сүнс түүн дээр ажилладаг гэсэн үг юм. Өөрчлөгдөөгүй бол Ариун Сүнс тэдэн дээр ажилладаггүй гэсэн үг. Энэ хүмүүс зарим нэг үйлчлэл үзүүлдэг ч бай, ерөөл хүртэх санаа зорилгоороо өдөөгддөг. Ганц хоёр үйлчлэл тэдний зан чанарын өөрчлөлтийг орлож чадахгүй. Эцэстээ тэд мөн л устгагдах болно, учир нь хаанчлал дотор үйлчлэл үзүүлдэг хүмүүс хэрэггүй, мөн төгс болгуулсан, Бурханд үнэнч хүмүүст зан чанар нь өөрчлөгдөөгүй ямар ч хүн үйлчлэх хэрэг гэж үгүй. “Хүн Эзэнд итгэх үед бүхий л гэр бүл рүү нь заяа тавилан инээмсэглэдэг” гэх хуучны үг Нигүүлслийн эрин үед тохиромжтой боловч хүний хүрэх газартай холбоогүй юм. Энэ нь Нигүүлслийн эрин үед л зохимжтой. Энэ үгний хэлэх гэсэн санаа нь хүмүүсийн эдэлдэг амар амгалан болон материаллаг ерөөлд чиглэдэг; энэ нь Эзэнд итгэдэг хүний бүх гэр бүл аврагдах болно гэсэн үг биш, мөн нэг хүн ерөөл хүртэх үед бүх гэр бүл нь бас амралтад хүргэгдэнэ гэсэн үг ч биш юм. Хүн ерөөл хүртэх, зовлон амсах эсэх нь тухайн хүний мөн чанарын дагуу тодорхойлогддог болохоос хүний бусадтай хуваалцдаг нийтлэг мөн чанарын дагуу тодорхойлогддоггүй. Хаанчлалд ийм төрлийн хэллэг, ийм төрлийн дүрэм гэж ердөө байдаггүй. Хүн эцэстээ амьд үлдэж чадвал Бурханы шаардлагыг биелүүлснийх бөгөөд хүн эцэстээ амралтын цаг үед үлдэж чадахгүй бол Бурханд дуулгаваргүй байж, Бурханы шаардлагыг биелүүлээгүйнх юм. Хүн бүрд зохих хүрэх газар гэж бий. Эдгээр хүрэх газар нь хүн бүрийн мөн чанарын дагуу тодорхойлогддог бөгөөд бусадтай ямар ч хамаагүй. Хүүхдийн хорон муу үйлдлийг эцэг эхэд нь тохож болохгүй ба хүүхдийн зөв шударга байдлыг эцэг эхтэй нь хуваалцаж болохгүй. Эцэг эхийнх нь хорон муу үйлдлийг үр хүүхдэд нь тохож болохгүй ба эцэг эхийнх нь зөв шударгыг хүүхэдтэй нь хуваалцаж болохгүй. Хүн бүр өөр өөрсдийн нүглийг үүрч, хүн бүр тус тусын зол завшааныг эдэлдэг. Хэн нь ч хэнийгээ орлож чадахгүй. Энэ нь зөвт байдал юм. Хүмүүсийн бодлоор бол эцэг эх нь ерөөл хүртвэл, үр хүүхэд нь ч мөн хүртэх бөгөөд үр хүүхэд нь ёрын мууг үйлдвэл эцэг эх нь нүглийг нь наманчлах ёстой байдаг. Энэ бол хүний бодол, хүний аливааг хийдэг арга зам юм. Энэ нь Бурханы бодол биш. Хүн бүрийн үр дүнг үйлдлээс нь гардаг мөн чанарынх нь дагуу тогтоодог ба үргэлж зохистойгоор тогтоодог. Хэн ч бусдын нүглийг үүрч чадахгүй; тэр тусмаа хэн ч өөр хүний оронд шийтгэл хүлээж чадахгүй. Энэ нь маргаангүй. Үр хүүхдээ гэх эцэг эхийн хайр халамж байлаа гээд үр хүүхдийнхээ оронд зөв шударга үйл хийж чадна гэсэн үг биш, мөн эцэг эхээ гэсэн үр хүүхдийн ачлалт хайр байлаа гээд эцэг эхийнхээ оронд зөв шударга үйл хийж чадна гэсэн үг биш. “Тэр үед талбайд хоёр хүн байна; нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. Хоёр эмэгтэй тээрэм дээр тээрэмдэж байна; нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ” гэх үгийн жинхэнэ утга учир энэ юм. Үр хүүхдээ гэх их хайрандаа үндэслэн ёрын мууг үйлдэгч хүүхдүүдээ амралтад аваачиж хэн ч чадахгүй, хүн өөрийн зөв шударга үйлдлийн үндсэн дээр эхнэр, нөхрөө амралтад аваачиж мөн л чадахгүй. Энэ бол захиргааны дүрэм; хэн ч үүнээс ангид байхгүй. Зөв шударгыг үйлдэгчид нь зөв шударгыг үйлдэгчид, ёрын мууг үйлдэгчид нь ёрын мууг үйлдэгчид юм. Зөв шударгыг үйлдэгчид нь амьд үлдэж чадах бөгөөд ёрын мууг үйлдэгчид устгагдах болно. Ариун хүмүүс бол ариун; тэд бузар биш. Бузар хүмүүс бол бузар, тэдэнд ганц ч ариун хэсэг байдаггүй. Ёрын мууг үйлдэгчийн үр хүүхэд зөв шударга үйл хийдэг ч бай, зөв шударга хүний эцэг эх хорон муу үйл хийдэг ч бай, бүх хорон муу хүн устгагдаж, бүх зөв шударга хүн амьд үлдэнэ. Итгэдэг нөхөр, итгэдэггүй эхнэрийн хооронд ямар ч холбоо байхгүй ба итгэдэг үр хүүхэд, итгэдэггүй эцэг эхийн хооронд ямар ч холбоо байхгүй. Тэд бол таарахгүй хоёр төрөл юм. Амралтад орохоос өмнө хүнд махан биеийн хамаатан садан гэж байдаг ч, амралтад ормогц нь махан биеийн хамаатан садан гэж байхаа больдог. Үүргээ биелүүлдэг болон биелүүлдэггүй хүмүүс бол дайснууд; Бурханыг хайрладаг болон Бурханыг үзэн яддаг хүмүүс бол хоорондоо эсрэг хүмүүс. Амралтад ордог болон устгагдсан хүмүүс нь хоорондоо таарахгүй хоёр төрлийн бүтээл юм. Үүргээ биелүүлдэг бүтээл амьд үлдэж чадна, харин үүргээ биелүүлдэггүй бүтээл устгагдах болно; түүнчлэн энэ нь мөнхөд үргэлжилнэ. Нөхрөө хайрлаж байгаа чинь бүтээлийн үүргээ биелүүлж байгаа юу? Эхнэрээ хайрладаг чинь бүтээлийн үүргээ биелүүлж байгаа юу? Үл итгэгч эцэг эхдээ ачлалтай байх чинь бүтээлийн үүргээ биелүүлж байгаа хэрэг үү? Бурханд итгэх тухай хүний бодол зөв үү, буруу юу? Чи яагаад Бурханд итгэдэг юм бэ? Юу олж авахыг хүсдэг юм бэ? Бурханыг чи хэрхэн хайрладаг вэ? Бүтээлийн үүргээ биелүүлж чаддаггүй, бүрэн дүүрэн зүтгэл гаргаж чаддаггүй хүмүүс устгагдах болно. Өнөөдөр хүмүүс хоорондоо махбодын харилцаа, цусан холбоотой байдаг боловч хожим нь энэ бүгд нуран унах болно. Итгэгчид, үл итгэгчид нь хоорондоо таардаггүй, харин ч бие биеийнхээ эсрэг талууд юм. Амралтад байгаа хүмүүс Бурхан бий гэдэгт итгэн, Бурханд дуулгавартай байдаг. Бурханд дуулгаваргүй хүмүүс бүгд устгагдсан байх болно. Газар дээр гэр бүл оршин байхаа болино; эцэг эх, үр хүүхэд, эхнэр нөхрийн харилцаа яаж байж болох юм бэ? Чухамдаа итгэл болон үл итгэлийн нийцэшгүй байдалын улмаас эдгээр махбодын харилцаа нь тасрах болно!

Анх хүн төрөлхтний дунд гэр бүл гэж байгаагүй, эрэгтэй, эмэгтэй гэх хоёр төрлийн хүн л байсан. Ямар ч улс орон байгаагүй, гэр бүлийн тухайд хэлэхийн ч хэрэггүй, харин хүний ялзралын улмаас бүх төрлийн хүмүүс тусдаа овгууд болон зохион байгуулагдаж, дараа нь улс орон, үндэстнүүд болон хөгжсөн. Эдгээр улс үндэстэн тусдаа жижиг гэр бүлүүдээс бүрдэн, ийм маягаар бүх төрлийн хүмүүс хэлний ялгаа, зааглах хил хязгаарын дагуу янз бүрийн угсаатанд хуваагдсан. Үнэндээ дэлхий дээр хэчнээн ч үндэс угсаа байлаа гэсэн, хүн төрөлхтөн ганц л өвөг дээдэстэй. Эхэндээ хоёр төрлийн хүн л байсан ба энэ хоёр төрөл нь эрэгтэй, эмэгтэй хүн байв. Гэвч Бурханы ажлын ахиц дэвшил, түүхийн урсгал, газар зүйн өөрчлөлтийн улмаас энэхүү хоёр төрлийн хүн янз бүрийн түвшинд, улам олон төрлийн хүмүүс болж хөгжсөн. Энэ тухайд гэвэл, хүн төрөлхтөн хэчнээн ч олон төрлийн үндэс угсаанаас бүрддэг бай, бүх хүн төрөлхтөн мөн л Бурханы бүтээл юм. Хүмүүс ямар ч үндэс угсаанд харьяалагддаг бай, бүгд бүтээл юм; бүгд Адам, Евагийн үр удам билээ. Тэд хэдий Бурханы гараар бүтээгдээгүй ч, Бурханы биечлэн бүтээсэн Адам, Евагийн үр удам юм. Хүмүүс ямар төрөлд харьяалагддаг нь хамаагүй, бүгд бүтээл мөн; тэд Бурханы бүтээсэн хүн төрөлхтөнд харьяалагддаг тул тэдний хүрэх газар нь хүн төрөлхтөнд байх ёстой газар бөгөөд тэд хүмүүсийг зохион байгуулдаг дүрмийн дагуу хуваагддаг. Өөрөөр хэлбэл, мууг үйлдэгчид болон зөв шударгыг үйлдэгчид нь эцсийн эцэст бүтээлүүд. Ёрын мууг үйлддэг бүтээлүүд эцэстээ устгагдаж, зөв шударга үйл хийдэг бүтээлүүд ийнхүү амьд үлдэх болно. Энэ хоёр төрлийн бүтээлд зориулсан хамгийн тохиромжтой зохицуулалт энэ юм. Мууг үйлдэгчид дуулгаваргүй байдлаасаа болж Бурханы бүтээл гэдгээ үгүйсгэж чаддаггүй ч, Сатанд хулгайлагдсан тул аврагдаж чадахгүй. Зөв шударгыг үйлддэг бүтээлүүд нь амьд үлдэнэ гэх баримтын үндсэн дээр, тэд Бурханаар бүтээгдсэн боловч Сатанаар ялзруулагдсаныхаа дараа аврал хүлээн авсан гэдгийг үгүйсгэж болохгүй. Ёрын мууг үйлдэгчид бол Бурханд дуулгаваргүй бүтээлүүд; тэд аврагдаж чадахгүй, Сатанд аль хэдийн бүрэн хулгайлагдсан бүтээлүүд юм. Мууг үйлддэг хүмүүс ч бас хүн; тэд бол дээд зэргээр ялзарсан, аврагдаж чадахгүй хүмүүс юм. Зөв шударгыг үйлддэг хүмүүс ч бас бүтээл бөгөөд мөн л ялзарсан, гэхдээ тэд ялзарсан зан чанараасаа чөлөөлөгдөх хүсэлтэй хүмүүс бөгөөд Бурханыг дуулгавартай дагах чадвартай. Зөв шударгыг үйлддэг хүмүүс зөв шударга байдлаар бялхаж байдаггүй; харин аврал хүртэж, ялзарсан зан чанараа хаясан, Бурханд дуулгавартай хүмүүс юм; эцэстээ тэд бат зогсоно, гэхдээ энэ нь, тэднийг Сатан ялзруулаагүй гэсэн үг биш. Бурханы ажил дууссаны дараа бүх бүтээл дунд устгагдах хүмүүс, амьд үлдэх хүмүүс гэж байх болно. Энэ нь Түүний удирдлагын ажлын зайлшгүй чиг хандлага юм. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Мууг үйлдэгчид амьд үлдэж чадахгүй; Түүнд дуулгавартай байж, эцсээ хүртэл дагадаг хүмүүс амьд үлдэх нь тодорхой. Энэ ажил бол хүн төрөлхтний удирдлагын ажил тул үлдэх хүмүүс ба таягдан хаягдах хүмүүс гэж байх болно. Эдгээр нь өөр өөр төрлийн хүмүүсийн өөр өөр үр дүн бөгөөд Түүний бүтээлүүдэд зориулсан хамгийн тохиромжтой зохицуулалт юм. Хүн төрөлхтөнд зориулсан Бурханы туйлын зохицуулалт бол гэр бүл, улс үндэстэн, улсын хил хязгаарыг нураах замаар хуваах явдал юм. Энэ нь гэр бүлгүй, улсын хил хязгааргүй байна, учир нь хүн эцсийн эцэст нэг өвөг дээдэстэй бөгөөд Бурханы бүтээл юм. Товчхондоо мууг үйлдэгч бүтээлүүд устгагдана, Бурханд дуулгавартай бүтээлүүд амьд үлдэнэ. Ийм маягаар ирээдүйн амралтад ямар ч гэр бүл, улс орон, ялангуяа үндэстэн гэж байхгүй; ийм төрлийн хүн төрөлхтөн бол хамгийн ариун хүн төрөлхтөн юм. Газар дээрх бүх зүйлийг хүн анхаарч халамжлаг гэж Адам Ева хоёрыг анх бүтээсэн; хүн анх бүх зүйлийн эзэн байсан юм. Еховагийн хүнийг бүтээсэн санаа зорилго гэвэл хүнд газар дээр оршин байж, үүн дээрх бүх зүйлийг арчилж тордох боломж олгох явдал байв, учир нь хүн анх ялзраагүй, мөн мууг үйлдэх чадваргүй байлаа. Гэсэн хэдий ч хүн ялзарсныхаа дараа бүх зүйлийг асрамжлагч байхаа больсон. Бурханы авралын зорилго бол хүний энэ чиг үүргийг сэргээж, хүний анхдагч эрүүл ухаан, анхдагч дуулгавартай байдлыг сэргээх явдал юм; амралтан дахь хүн төрөлхтөн нь Түүний авралын ажлын хүрэхээр зорьдог үр дүнгийн голыг нь олсон дүрслэл байх болно. Хэдийгээр амьдрал Едений цэцэрлэгийнх шиг байхаа болих ч, мөн чанар нь ижил байна; хүн төрөлхтөн ердөө л урьдны ялзраагүй хүмүүс байхаа больж, харин ялзраад, дараа нь аврал хүртсэн хүн төрөлхтөн болно. Аврал хүртсэн энэ хүмүүс эцэстээ (өөрөөр хэлбэл, Түүний ажил дууссаны дараа) амралтад орох болно. Түүнчлэн шийтгэгдсэн хүмүүсийн үр дүн ч гэсэн эцэстээ бүрэн илчлэгдэх бөгөөд Түүний ажил дууссаны дараа л тэд устгагдана. Өөрөөр хэлбэл, Түүний ажил дууссаны дараа мууг үйлдэгчид болон аврагдсан хүмүүс бүгд илчлэгдэнэ гэсэн үг юм, учир нь бүх төрлийн хүмүүсийг (мууг үйлдэгч үү, аврагдсан хүн үү гэдэг нь хамаагүй) илчлэх ажил бүх хүнд нэгэн зэрэг хийгдэх болно. Мууг үйлдэгчид таягдан хаягдах ба үлдэж чадах хүмүүс нь нэгэн зэрэг илчлэгдэх болно. Иймээс бүх төрлийн хүмүүсийн үр дүн нэгэн зэрэг илчлэгдэнэ. Тэр эхлээд аврагдсан бүлэг хүмүүсийг амралтад орохыг зөвшөөрч, дараа нь мууг үйлдэгчдийг хойш тавиж, бага багаар шүүж эсвэл шийтгэхгүй; үнэн чухамдаа ийм байдаггүй. Мууг үйлдэгчид устгагдаж, амьд үлдэж чадах хүмүүс амралтад орох үед бүхий л орчлон ертөнц дэх Түүний ажил дууссан байх болно. Ерөөл хүртэх, зовлон амсах хүмүүсийн дунд эрэмбэлсэн дараалал гэж байхгүй; ерөөл хүртдэг хүмүүс мөнх амьдрах ба зовлон амсдаг хүмүүс мөнхөд мөхөх болно. Ажлын энэ хоёр үе шат нэгэн зэрэг дуусах болно. Дуулгаваргүй хүмүүс байдаг учраас л дуулгавартай хүмүүсийн зөв шударга байдал илчлэгдэх болно, мөн ерөөл хүртсэн хүмүүс байдаг болохоор л ёрын мууг үйлдэгчдийн хорон муу үйлдлийнхээ төлөө амссан зовлон илчлэгдэх болно. Бурхан мууг үйлдэгчдийг илчлээгүй бол Бурханыг чин сэтгэлээсээ дуулгавартай дагадаг хүмүүс хэзээ ч нар үзэхгүй байх байсан; Бурхан Өөрийг нь дуулгавартай дагадаг хүмүүсийг тохирсон хүрэх газарт нь хүргээгүй бол Бурханд дуулгаваргүй хүмүүс зохих цээрлүүлэлтээ хүртэж чадахгүй байсан юм. Энэ бол Түүний ажлын үйл явц. Тэр мууг шийтгэж, сайныг шагнах энэ ажлыг хийгээгүй бол бүтээлүүд нь тус тусын хүрэх газартаа хэзээ ч очиж чадахгүй байх байлаа. Хүн төрөлхтөн амралтад ормогц мууг үйлдэгчид устгагдаж, бүх хүн зөв замдаа орж, бүх төрлийн хүмүүс гүйцэтгэх ёстой чиг үүргийнхээ дагуу өөрийн төрөлтэй хамт байх болно. Энэ л хүн төрөлхтний амралтын өдөр, хүн төрөлхтний хөгжлийн зайлшгүй чиг хандлага байх бөгөөд хүн төрөлхтөн амралтад орох үед л Бурханы агуу ажил үйлс бүрэн дуусна; энэ нь Түүний ажлын төгсгөл хэсэг байх болно. Энэхүү ажил бүх хүн төрөлхтний доройтсон махбодын амьдралыг дуусгаж, ялзарсан хүн төрөлхтний амьдралыг дуусгах болно. Эндээс хүн төрөлхтөн шинэ ертөнцөд орно. Хүн хэдий махан биед оршин тогтнодог боловч түүний амьдралын мөн чанар нь ялзарсан хүн төрөлхтний амьдралын мөн чанараас үлэмж ялгаатай байдаг. Түүний оршин тогтнолын учир утга болон ялзарсан хүн төрөлхтний оршин тогтнолын утга учир ч бас ялгаатай. Хэдийгээр энэ нь шинэ төрлийн хүний амьдрал биш боловч аврал хүртсэн хүн төрөлхтний амьдрал, мөн хүн чанар болон эрүүл ухаанаа эргүүлэн олж авсан амьдрал гэж хэлж болно. Энэ нь нэгэнтээ Бурханд дуулгаваргүй байсан, мөн нэгэнтээ Бурханы байлдан дагуулж, дараа нь аварсан хүмүүс юм; тэд бол Бурханыг доромжлоод, хожим нь Түүнд гэрчлэл хийсэн хүмүүс билээ. Түүний туршилтыг туулж, амьд үлдсэний дараах тэдний оршин тогтнол бол хамгийн учир утгатай оршин тогтнол юм; тэд бол Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийсэн хүмүүс; тэд бол амьд явахад тохирох хүмүүс. Устгагдах хүмүүс бол Бурханы гэрчлэлд зогсож чадахгүй хүмүүс бөгөөд амьд байхад тохирохгүй. Тэд хорон муу үйлдлийнхээ улмаас устгагдах ба сүйрэл гэдэг тэдний хамгийн сайн хүрэх газар юм. Хүн хожим нь сайн сайхан ертөнцөд орох үед хүний олно гэж төсөөлдөг эхнэр нөхөр, эцэг охин, эх хүүгийн харилцааны аль нь ч байхгүй байх болно. Тэр үед хүн өөрийнхөө төрлийг дагах ба гэр бүл нь аль хэдийн нуран унасан байх болно. Бүрэн бүтэлгүйтсэн Сатан хүн төрөлхтөнд дахиж хэзээ ч саад хийхгүй бөгөөд хүн ялзарсан сатанлаг зан чанартай байхаа болино. Дуулгаваргүй хүмүүс хэдийн устгагдсан байх бөгөөд дуулгавартай хүмүүс л амьд үлдэнэ. Ингэснээр маш цөөхөн гэр бүл л бүрэн бүтэн үлдэнэ; махбодын харилцаа хэрхэн оршин тогтносоор байж чадах билээ? Тэр үед хүмүүсийн урьдын махбодын амьдралыг бүрмөсөн хориглосон байх болно; хүмүүсийн хооронд махбодын харилцаа хэрхэн оршин тогтнож чадах юм бэ? Ялзарсан сатанлаг зан чанаргүйгээр, хүмүүсийн амьдрал өнгөрсөн үеийн хуучин амьдрал байхаа больж, харин ч шинэ амьдрал болно. Эцэг эх нь үр хүүхдээ, үр хүүхэд нь эцэг эхээ алдах болно. Нөхөр нь эхнэрээ, эхнэр нь нөхрөө алдана. Одоо хүмүүс бие биетэйгээ махбодын харилцаатай байдаг. Тэд бүгд амралтад орсон үед махбодын харилцаа гэж байхаа болино. Ийм хүмүүс л зөв шударга, ариун байдал байх бөгөөд Бурханыг шүтэн мөргөдөг хүмүүс байх болно.

Бурхан хүн төрөлхтнийг бүтээж, газар дээр нутагшуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл тэднийг удирдсан. Дараа нь Тэр хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон. Эцэст нь Тэр мөн л хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүн төрөлхтнийг бүхэлд нь аварч, тэднийг анхдагч дүрд нь эргэн оруулах ёстой. Хүнийг анхдагч төрх, анхны дүрд нь аваачих энэхүү ажлыг Тэр эхнээсээ эцсээ хүртэл хийсэн. Тэр хаанчлалаа байгуулж, хүний анхдагч дүрийг сэргээх болно, өөрөөр хэлбэл Тэр газар дээр эрх мэдлээ сэргээж, бүх бүтээлийн дунд эрх мэдлээ сэргээнэ гэсэн үг юм. Сатанаар ялзруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдан, Бурханы бүтээлд байх ёстой чиг үүргээ ч алдаж, Бурханд дуулгаваргүй дайсан болжээ. Хүн Сатаны эзэмшилд нь амьдарч, тушаалыг нь дагасан; иймээс Бурхан бүтээлүүдийнхээ дунд ажиллах аргагүй болж, бүтээлүүд нь Түүнээс улам ч эмээхээ байсан юм. Хүн Бурханаар бүтээгдсэн бөгөөд Бурханыг шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ тэр Бурханаас нүүр буруулж, Сатаныг шүтжээ. Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болов. Иймээс Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл Тэр хүнийг бүтээснийхээ утга учрыг алдсан, иймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч дүрийг сэргээж, хүнийг ялзарсан зан чанараас нь ангижруулах ёстой билээ. Хүнийг Сатанаас эргүүлж авахын тулд Тэр хүнийг нүглээс аврах ёстой. Ийм маягаар л Тэр хүний анхдагч дүрийг аажмаар сэргээж, анхдагч чиг үүргийг нь сэргээж, эцэст нь хаанчлалаа сэргээж чадна. Дуулгаваргүй хөвгүүдийн эцсийн сүйрэл нь ч бас, Бурханыг илүү ихээр шүтэн мөргөж, газар дээр илүү сайхан амьдрах боломжийг хүнд олгохын тулд хийгдэх болно. Бурхан хүнийг бүтээсэн тул Тэр хүнээр Өөрийгөө шүтэн мөргүүлэх болно; Тэр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хольцгүйгээр бүрэн сэргээх болно. Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнээр Өөрийгөө шүтэн мөргүүлж, хүнийг Өөртөө дуулгавартай байлгаж, хүнийг Өөрөөсөө үүдэн амьдруулж, дайснаа эрх мэдлээсээ үүдэн сүйрүүлж, Өөрийнхөө бүхий л хэсгийг хүмүүсийн дунд үлдэх бөгөөд эсэргүүцэх хүн байхгүй гэсэн үг юм. Түүний байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүмүүс бол Түүнийг шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдар суу бүхий хүмүүс юм. Тэр ялзарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол хүнийг бүтээснийх нь утга учир талаар өнгөрнө; Тэр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй байж, Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болино. Өөрт нь дуулгаваргүй байдаг дайснаа Тэр устгахгүй бол бүрэн алдраа олж авч чадахгүй, газар дээр хаанчлалаа байгуулж ч чадахгүй. Хүмүүсийн дундаас Өөрт нь дуулгаваргүй этгээдүүдийг бүрмөсөн устгах, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтад аваачих нь Түүний ажил дууссаны бэлгэ тэмдэг, Тэр агуу амжилтад хүрсний бэлгэ тэмдэг билээ. Хүмүүс анхдагч дүрдээ эргэн очсон үед, тус тусын үүргээ гүйцэтгэж, өөрсдийн байр сууриа хадгалж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагаж чадах үед Бурхан, Өөрийг нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Өөрийг нь шүтэн мөргөдөг хаанчлалыг ч гэсэн газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхөд ялж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс үүрд мөнхөд мөхөх болно. Энэ нь хүнийг бүтээсэн Түүний анхдагч санаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээж, Түүний газар дээрх эрх мэдэл, бүх зүйлийн дундах эрх мэдэл болон дайснуудынх нь дундах эрх мэдлийг сэргээх болно. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг билээ. Үүнээс хойш хүмүүс амралтад орж, зөв замыг дагадаг амьдралд орох болно. Бурхан бас хүнтэй хамт мөнхийн амралтад орж, Бурхан, хүн хоёрын хуваалцдаг мөнхийн амьдралд орно. Газар дээрх бузар буртаг болон дуулгаваргүй байдал алга болж, газар дээрх уйлаан ч бас үгүй болно. Газар дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохгүй. Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэх болно; Түүний бүх зүйл л үлдэх болно.

No comments:

Post a Comment